Индэр    
2021 оны 11 сарын 18
Зураг
Эдийн засагч, шинжээч

КОЙН: Зах зээлийн судалгаа 

Зураг

Эхлээд жаахан оршил

Ер нь ямар нэг шинэ зүйл нийгмийн хэрэгцээ шаардлагаар л гарч ирдэг.

Сүүлийн 60 жил улстөрчид, бизнесийнхэнтэй гар нийлсэн капитализм нь хууль эрх зүй, эдийн засаг, санхүүгийн системийг тэр чигээр нь базаж байна. Гэтэл энэ системийн эцсийн хэрэглэгчид очих өртөг өндөр. Улс хооронд мөнгө шилжүүлэхэд тийм их шимтгэл төлж гүйлгээ хийх хэрэгтэй юу? Гэрээ хийхэд заавал нотариатын тамга хэрэгтэй юу? Засгийн газар, Төв банкны оролцоогүй доллар шиг хүчтэй цахим мөнгийг дижитал ертөнцөд яагаад бүтээж болохгүй гэж? Энэ мэт суурь философид тулгуурлан цахим мөнгө гарах эхлэлүүд тавигдав.

Мөнгө болоход хэд хэдэн шаардлага бий.

Бүх нийтээр хүлээн зөвшөөрөөд хэрэглэдэг, нэмээд арилжаа хийхэд үнэ нь тогтвортой байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой. Цахим валют нь хараахан энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Хангахдаа хүрвэл том хүчний эсрэг тулна.

Яагаад? Мэдээж үнэ маш тогтворгүй, дээр нь Засгийн газар санхүүгийн системийг удирдах, бодлого хэрэгжүүлэх боломжгүй болгож хяналтаас гаргах эрсдэлтэй.

СУДАЛГААГААР ЯМАР ҮР ДҮН ГАРАВ?

Нийтдээ олон улсын бирж дээр бүртгэлтэй 7,000, бүртгэлгүй 7,000 гаруй койн, токен(ихэнх нь токен) байна. Бид 2 долоо хоногийн турш олон улсын крипто биржүүдийг ажиглахад 563 крипто зах зээлд гарлаа. Өөрөөр хэлбэл, шинэ технологийн ололт, дэвшлийг дагаж гарч ирсэн хөөс энэ зах зээлд үүссэн. Бүртгэлтэй 7000-с 4000 гаруй нь арилжаа нь идэвхгүй, зарим нь хаагдсан байна. Бүртгэлтэй койноос ердөө 10 хүрэхгүй койн нь зах зээлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг. Амьдралын мөчлөгөөр нь авч үзвэл, ердөө крипто зах зээлийн 5 хувь нь л амьд үлдэж чаддаг.

 
Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол, Дата - Coin Market Cap

Хямд үнэлгээтэй койн үнийн хэлбэлзэл ихтэй, эрсдэлтэй. Хамгийн өндөр үнэлгээтэй 10, 50 койн, хамгийн бага үнэлгээтэй 50, 100(идэвхтэй арилжаалагдаж байгаа) койнын үнийн хэлбэлзлийг авч үзэхэд бага үнэлгээтэй койнууд маш өндөр хувиар савладаг буюу үнэ нь маш тогтворгүй гэдэг нь харагдаж байна. Үнийн хэлбэлзлээр ашиг хийдэг арилжаачид(халим) ихээр савлагаа үүсгэдэг. IEO хийсэн крипто бүр хэд дахин нугарч өсдөг гэвэл үгүй. Зөвхөн хамгийн өндөр үнэлгээтэй, зах зээл дэх давамгай цөөн хэдэн крипто хэрэгслүүд л дунджаар 37-52 дахин нугарч өссөн бол бага үнэлгээтэй койнууд дунджаар 100 хүртэлх хувийн өсөлт үзүүлээд эргээд буурдаг. 

Зураг 1. Койнын үнийн индекс

 
Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол, Дата - Coin Market Cap
 

Үнэлгээ өндөртэй крипто нь Бинанс дээр ихэвчлэн төвлөрдөг. Нийт 1840 гаруй крипто хэрэгсэл Бинанс экосистемд суурилсан байгаа бөгөөд бидний сонгосон өндөр үнэлгээтэй 100 крипто хэрэгслийн 29% нь энэхүү экосистемд суурилжээ.

 
Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол, Дата - Coin Market Cap
Койнуудын амьдралын мөчлөг богино байдаг. 2011 онд крипто хэрэгсэл зах зээлд танигдаж эхэлснээс хойш арилжигдахаа больсон, луйвар болох нь илэрсэн, эсхүл зүгээр л шоглоом болж гарсан 2335 крипто бүртгэгдсэн ба үүнээс 1284 крипто 1-3 сарын хугацаанд л арилжигдсан байна. Энэ нь зөвхөн албан ёсны биржүүдэд бүртгэгдсэн статистик бөгөөд ядуу буурай орнуудад гарсан, бүртгэлгүй олон крипто амжилтгүй болсныг нэмж дурдах нь зүйтэй.
 
Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол, Дата - Coinopsy

Койнын зах зээлийн тал нь Азийн хэрэглэгч. Койн хамгийн их гаргаж буй газар нь хөгжиж буй орнууд байна. Хамгийн их хэрэглэж буй улс нь үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн, санхүүгийн систем тогтворгүй, дайн дажин болсон, далд эдийн засагтай улс орнууд байна. Зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх үед, инфляцын дарамт ихсэж мөнгөний ханш унадаг. Энэ нь улс орнуудад мөнгөний ханш унах, иргэдийн итгэл сулрах үед гарч ирдэг гэсэн үг. Уг нөлөөгөөр койнын үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.

Нэгдсэн дүгнэлт хэлэхэд олон улс дээр гарч буй ардаа томоохон төсөлтэй(олон улсад хэрэгцээ, шаардлага нь өндөр), хөгжүүлэлт тогтмол хийгддэг, олон улсын хэмжээнд тодорхой сегментэд хэрэглэгддэг, платформууд дээр байршсан, зах зээлийн үнэлгээ ихтэй койнууд амьдрах чадвартай байна. Эдгээр нь зах зээлийн 90-с дээш хувь, гарсан койнуудынхаа 5 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тэгэхээр үлдсэн 95 хувь нь үлээхэд хагарах хөөс бөгөөд үнэлгээ багатай, амьдралын мөчлөг бага, үнийн хэлбэлзэл маш өндөр байна.

Харин манайд гарч буй эдгээр койн, токенууд олон улсын зах зээлд ангилахдаа хүрвэл аль хэсэгт нь байх вэ? Энэ асуултыг уншигч танд үлдээе. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.24.189] 2021/12/15
ADMC , SPC, IHC , ARD Энэ 4 л үлдэнэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.104] 2021/11/20
Удахгүй койноор худалдаа арилжаа хийдэг болоход ухаан алдаад харвахнээ та хэд бүр!! Зөвхөн Монголчууд ингээд байгаа юм биш энэ чинь дэлхийн зүйл атал үргэлж хойшоо л гэнэ! Тэрний оронд харин энэ tv суваг дээр шахуу гарч байгаа сугалаа мэтийн юмандаа их дуртайг нь яаана! Тэрийгээ бүр ерөөсөө муулкуу бас сугалаанд хожчих санаатай аваал байга юу?😂😂😂
0 | 3 Хариулах
Нэг япон малын [150.129.141.45] 2021/11/18
Л гаргасан тоглоомшд.. манго мэдхүү малууда !
2 | 1 Хариулах
Манай эдийн засагт [150.129.141.45] 2021/11/18
ШУУД үнэлгээ өгсөн явдал боллоо.. бохир мөнгө буюу луйвараар олсон мөнгөө яааж булхаа мэдхээ байтлаа баяжсан гарууд бас байна.. цэвэрлэгээ хийх ёстой шүү.. өт хорхойнуудыг устгах ёстой .. өар зам байхгүй.!! тэгж байж зах зээл цэвэрлэгдэнэ.. монгоо болоогүй ээ дахин 10 жил бий. ! Харин нэг эхэлчвэл магад 2 жил ч болж магад учир нь цөөхүүлхнээ !
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.181] 2021/11/18
Mongold gariin tavd bagtah coinuud l uldeh bh. Busad ni hog bolno. Minii huvid ARDX bol uldene ugaasaa ardiin loyalty gj oilgoj bgaa. IHC hervee idevhtei heveeree yavaad gadaadad garaad amjilt olvol uldeh bh. ADMC uldeh bh uul uurhai bolom tehnologid suurilsan horongo oruulalt bogood bodittoi zuild horongo oruulj bgaan bnlee. NTC altaar batalgaajsan gj bsn ter ni unen bol uldeh baih. Busad coin bol shit bolood uldeh bh. CHB ergelzeetei yagaad gevel buh coin ooriin birjtei bolchloo tegeheer coinhub ariljaa ers bagasana. Feenii orlogo muudah jisheetei
3 | 1 Хариулах
Зочин [192.82.67.113] 2021/11/18
luiwar
6 | 1 Хариулах
Зочин [193.32.127.233] 2021/11/18
Coin gej saikhan luivar shu dee buu mart
4 | 3 Хариулах
Зочин [192.82.82.72] 2021/11/18
Гарчиг чинь сүртэй хэрнээ эдийн засаг, технологи, хууль эрх зүйн орчинтой холбосон тайлбайр, судалгаа чинь үнэхээр хангалтгүй юм. Чи өөрөө ч хангалтай ойлголтгүй байгаа чинь харагдаж байна...
5 | 4 Хариулах
Mona [122.201.24.36] 2021/11/18
Tiim bna. Surah ym ih bn daa ene hund.
0 | 2 Хариулах
Шүлсээ үсчүүлэлгүй [150.129.141.45] 2021/11/18
ТЭГЭЭД хийгээч
2 | 0 Хариулах
Зочин [172.58.140.215] 2021/11/18
Tulip fever
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.65] 2021/11/18
Yum unshij sudlaad bichil dee S D A K A M A D A F A K A
1 | 4 Хариулах
Zochin [202.9.46.45] 2021/11/18
ХААНА Ч БАЙХГҮЙ, ХЭЗЭЭ Ч БУй болохгүй хоосон "мөнгө" буюу цахим луйврын сонгодог жишээ !!!
8 | 8 Хариулах
Зочин [202.9.46.57] 2021/11/18
Койн нэртэй хоосон хийсвэр мөнгөний зах зээл бий. Койн руу мөнгөө хийсэн хүмүүс хоосон хоцроно.
10 | 3 Хариулах
minii bodoloor bol [59.153.112.108] 2021/11/18
amerik baruun metiin ornuudad belen mongoor esvel chekeer hudaldaa hiihed shalgalt eni mash ih bas chekeer bol udaj hiideg tul henii nyaltgui hiih gej eniig zohioson yum bolob uu dee. getel yamar baritsaagui hansh ni ih sabalgaatai tul ih ayultai yuma. manai mongoliig zvgeer luibar l daa..
0 | 0 Хариулах