Индэр    
2021 оны 4 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгийн гадаах бодит байдал

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021.04.22-ны 16:10 цаг.

Монголын Хүүхдийн ордны гадна талд хөгшин, залуу хамаагүй олон хүн уртаас урт дараалал үүсгэж зогсжээ. Вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх гэж байгаа хэрэг. Иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулахаар алба хаагчид зай бариулж, вакцины тоонд тааруулан хязгаарласан ч горьдлого үл тасран дараалал үүсгэн зогссоор. Удалгүй "Вакцин дууссан тул дугаарлах хэрэггүй, тараарай" хэмээн хэлээд хаалгаа хаалаа. 

Удаан дугаарлаж зогссон иргэд уурлаж, бухимдаж, дэмий л тэнд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид руу орилж, хашхирч, загнав. Гэвч вакцин дууссан хойно яалтай билээ, хэсэг бухимдлаад тарах тийшээ хандацгаав. 

 

Энэ бол зохион байгуулалт муутай, нэгдсэн удирдлагагүй мэт байгаагийн бодит тусгал.  

Хэн нэгэн рүү буруу чихэх гээгүй ч мэргэжлийн хүмүүсээ сонсоогүй нь үнэнд гүйцэгдсэн Засгийн газар, УОК өдөрт гарах халдварын тоог 700 давуулж байж сая нэг Хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Гэвч Засгийн газрын эргэж буцсан, шийдэмгий бус, бөөрөнхийлсөн шийдвэрүүд дээр дурдсанчлан иргэдийг талцуулж, бухимдуулж, халдвар тарах нөхцөл рүү түлхсээр байна. 

Эргэж буцсан шийдвэрүүд ба бодит байдал:

2021.04.04 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "4, 5 дугаар сарыг Дархлаажуулалтын сар болгон зарлаж, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлж байна".

2021.04.08 Засгийн газар "Тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг эхний тунд, 50-аас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна".

2021.04.09 НОК "Хөл хорионы үеэр дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллана".

2021.04.09 ЭМЯ "Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно. Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, “Улаан” түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас...". 

2021.04.10 ЭМ-ийн сайд С.Энхболд "Гэхдээ бидэнд олон хүнийг вакцинд хамруулах шаардлага байгаа тул хөл хорионы үед 60-аас дээш насны архаг хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулахаар явуулын баг гаргах төлөвлөгөөтэй байна".

2021.04.19 НОК "Хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13,836 хүнийг дархлаажуулалтын 34 цэгээр дамжуулж хоёр дахь тунд хамруулна"

2021.04.22 Бодит байдал дээр иргэд хоёр дахь тунгаа хийлгэхээр өглөөний 05:00-06:00 цагаас дугаарлаж, халдвар хамгааллын дэглэм бүрэн алдагдав

Харин хатуу хөл хорио тогтоосон хугацаа дуусахад гурав хоног дутуу байна. 

Хэдийгээр дөрөв, тавдугаар сард дархлаажуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байсан ч өөрсдөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг зогсоохоор болсон тухай ЭМЯ-наас дөрөвдүгээр сарын 9-нд албан ёсоор мэдээлэхэд иргэд ойлгосон. Өөрсдөө үйлдвэрлэдэггүйгээс хойш яая гэх вэ гээд хүлээсэн. 

Гэвч УОК, НОК, Шуурхай штабын уялдаа холбоогүй, гаргасан шийдвэр нь ганц хоёрхон хоногийн дотор 360 хэм эргэдэг, өгч байгаа мэдээллүүд нь зөрүүтэй энэ байдлаас болж иргэд төөрөлдөж, бухимдаж байна.

2021.04.22-ны 16:25 цаг.

Хүүхдийн ордны гадна "Та нар иргэддээ олигтой үйлчил л дээ. Вакцин нь дуусаж байсан бол түрүүнээс хойш хэлээд тараахгүй энэ олон хүнийг зогсоогоод... Тоог нь ядаж хэлдэг юм байгаа биз дээ" хэмээн 70 дөхөж байгаа болов уу гэмээр хөгшин бухимдан үглэсээр булан тойрон одлоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
БУРУУ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [116.116.8.80] 2021/4/23
УОК, НОК, Шуурхай штабын уялдаа холбоогүй, гаргасан шийдвэр нь ганц хоёрхон хоногийн дотор 360 хэм эргэдэг,
0 | 0 Хариулах
Зочин [116.116.8.80] 2021/4/23
Та нар иргэддээ олигтой үйлчил л дээ. Вакцин нь дуусаж байсан бол түрүүнээс хойш хэлээд тараахгүй энэ олон хүнийг зогсоогоод... Тоог нь ядаж хэлдэг юм байгаа биз дээ"
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.207] 2021/4/23
иргэд бас мал шиг юмаа. яагаад ээлж дараатай хуваартай дуудсан цагт хийлгэж болохгүй гэж. нэг ч гэсэн хүний өмнө хийлгэх гэсэн монгол хүний амиа бодсон арчаагүй тамын тогооны үлгэр л гараад байна. вакцин үйлдвэрлэж чадахгүй дорой улс гадаадаас хараат л байгаа шүү дээ. ЗГ-н гол алдаа ЭМЯ зөвлөгөө дагаагаагүй, Оюун-эрдэнэ өвлийн хориог биеийн амрыг харж хөл хорио тогтоохгүй гэж хэт задгай тавьснаас л халдвар эрчимтэй тархсан. одоо алдааг залруулахад л анхаарах хэрэгтэй байна.
1 | 2 Хариулах
Зочин [107.117.168.99] 2021/4/22
Nuguu samarsaihanii usan orgiluuriin munguur hichneen hvnd vaccine awch boloh bsniig bodhoor l uur hvreed bhiin tgd odoo mungugvi zeel tuslamj ch geh shig
1 | 0 Хариулах
овид [103.212.116.9] 2021/4/22
Маргааш нөгөөдрөөс "Спутник" вакцин 1 сая тун орж ирэх гэж байхад шинээр тариулагсадХятад хор шахуулах гэж юундаа яарна вээ?
1 | 7 Хариулах
Зочин [122.201.31.238] 2021/4/22
10.000 тун л ирнэ гэсэн. Нөгөө сая тун нь хэзээ ирэх нь бүрхэг хэвээрээ л байна.
0 | 1 Хариулах
Har mass [103.26.194.52] 2021/4/26
Teneg [хориотой үг] mini uuruu l hulee l dee busdiig urialaad neeh medemhiireed lalruud ih bhiimaa
0 | 0 Хариулах
Гэрэлмаа [66.181.161.24] 2021/4/22
үнэхээр ичих нүүр ч алга
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.20] 2021/4/22
Оюукийг бас өмөөрчихжээ. Арагүй намынхаа төлөө сайт нь ажиллаж байх шив дээ. УОК, НОК, Шуурхай штаб руугаа бурууг чихээд. Тэдний буруу байж болно л доо. Гэхдээ вакцинаа авч чадаагүй ЗГ-ын бурууг толгойлогч нь л үүрэх ёстой. Аль 15-нд 300к вакцин ирэх байсан. Тэгтэл авч чадаагүй. Гэхдээ авч чадахгүй гэж тооцоод 2 дахь тунгаа хадгалах байсан юм. Яаж ч бодсон 2 тун хийх ёстой гэдэг чинь 2 нь 1 гэдгийг 10 аргын тоо бодож чадах хэний ч ойлгох зүйл.
6 | 1 Хариулах
Зочин [192.82.73.58] 2021/4/22
Мэдээлэл өгсөөр байтал албатайм шиг FB дээрээс худлаа юм уншиж хүрч ирээд зогсчихоод юм л бол төр засгийн буруу гэж солиорохоо болиоч
8 | 2 Хариулах
Зочин [64.119.22.212] 2021/4/22
Энэ МАН ухуулагч нартаа эхэлж вакцин хийх гээд бүтэлгүйтэж байндаа дандаа манын улаан хамгаалагч өвгөн эмгэнүүд байгаа биз
7 | 1 Хариулах
Зочин [122.201.31.148] 2021/4/22
Ёстой яг үнэн. Өөрсдөө бусдаас түрүүлж хийлгэх гэж яараад баахан очер дараалал болчоод юм л бол төр засаг руу худлаа дайрхаа больцгоо.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2021/4/22
Irgen hunii huvid vaktsinaa duustal tarisan ni zuv!!!!
0 | 0 Хариулах
Увайгүй төр засаг [103.57.95.96] 2021/4/22
Увайгүй төр засаг алдаагаа ухамсарлан, үтэр түргэн огцрох хэрэгтэй! Ковид өвчнийг үндсэндээ хяналтаасаа алдлаа! Сар гаруйн хугацаанд хэдэн хүн өвчлөв, хичнээн хүн цаг бусаар өнгөрөв!
4 | 0 Хариулах
Зочин [202.21.109.109] 2021/4/22
Хөөх ерөнхий эрхлэгч байж ямар аймар biased нийтлэл хийдэг юм бэ
2 | 10 Хариулах
Зочин [103.212.118.160] 2021/4/22
Нөхцөл байдалдаа тохируулж, стратеги өөрчилөх нь зөв байх
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.58] 2021/4/22
Оюун-Эрдэнийн байгаа царай ш дээ, юу ч хийж чадахгүй жул үлбэгэр новш
4 | 0 Хариулах