Индэр    
2021 оны 3 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Ц.Баяр-Эрдэнэ: ТӨК-уудын захирлын цалин ₮1.5-15 саяын хооронд байгаа. 15 сая төгрөгийн цалинтай удирдлага бүхий төрийн өмчит гурван газар бий

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн өмчит компаниудын засаглалын асуудлыг iKon.mn хөндсөөр байгаа. 

Төрийн өөрийнх нь байгуулсан болон байгуулалцсан аж ахуйн нэгжүүдийн өр “Чингис бонд”-ын хэмжээнд дүйж очоод байхад компаниуд удирдлагуудаа шагнаж урамшуулдаг, үр ашиггүй ажилладаг, тансаглал ихтэй, төрийн өмчийг өөрийн мэт захиран зарцуулдаг үзэгдэл үргэлжилсээр. 

Хамгийн сүүлд Ерөнхий сайд төрийн өмчит компаниудын хэмнэлтийг дээд цэгт нь аваачиж, бүх түвшинд цэгцлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас судалгаа явуулж, хуульд шинэчлэл хийхээр ажиллаж байгаа аж. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэтэй энэ тухай ярилцлаа. 



Бизнесийн байгууллага их том байлаа гэхэд 5 удирдлагын бүтэцтэй бол ТӨК-ууд 8-9 бүтэцтэй байна  

-Төрийн өмчит компаниуд болохгүй байна гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Судалгаа хийгээд харахад ямар тодорхой зөрчлүүд, асуудлууд байна вэ?

-Бид судалгаагаар төрийн өмчит 105 компани, тэдний охин болон хараат гээд 170 аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд үнэлэлт дүгнэлт өгсөн. Үүнээс гадна орон нутагт 275 аж ахуйн нэгж байгаа.

Өмчийн удирдлагыг шинэ түвшинд гаргахгүй бол үнэхээр хэцүү болсон байна. Төрийн өмч талдаа гайгүй ч алдаа дутагдал, засаж залруулах, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. 

Үүнд маш тодорхой 4 зүйлийг онцлоход 

  1. ТӨК, ТӨҮГ гэгчлэн ААН-ийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит байгууллагуудыг үүсгэн байгуулах шаардлага, шалгуурыг нэлээд чангатгах ёстой болж байна. Үнэхээр төрийн өмчит аж ахуйн байгууллага байгуулъя гэвэл хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлээд явах, ашиг олох, үйл ажиллагааны үр дүн гаргах зэрэг шаардлага тавихгүй бол үр ашиггүй, зардал ихтэй, давхардал үүсэх зэрэг асуудлууд энд үүсэж байна гэж үзсэн.
  2. ТӨК, ТӨҮГ-уудын удирдлагыг сонгож, шалгаруулж томилдог тогтолцоотой болъё гэж байгаа. Өнөөдөр төрийн албанд орохын тулд шалгалт өгч, шаардлага хангаж байж ордог бол ТӨҮГ-ын захирлыг томилоход ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт алга. Энэ асуудлыг бид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хүрээнд боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг сонгож, шалгаруулж, мөрийн хөтөлбөрийг нь харж байж тэр дундаас шалгарсан шилдэг менежерээр тухайн багийг удирдуулдаг тогтолцоог бий болгох ёстой гэж үзсэн. Ингээд тухайн удирдлага ажлын хариуцлага алдвал хариуцлагыг нь тооцдог, менежментийн үр дүн гараад, ашиг орлоготой ажиллавал урамшууллынх нь тогтолцоог ч бодитой хийж өгөх хэрэгтэй байна. 
  3. Судалгаагаар үзэхээр ер нь төрийн өмчит ААН-үүд социализмын үеэс яваад ирсэн ажиллах хүчний норм норматив тэр чигтээ уламжлагдаад ирсэн нь харагдсан. Иймд ажиллах хүч шингээх асуудлыг тухайн ТӨҮГ-уудын бүтээмж, үйл ажиллагаа, орлого, ашигт ажиллагаатай уялдуулж, дахиж норм норматив гарган, түүнийгээ мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 500 хүний хийх ажлыг 1,000 хүн хийгээд явж байх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй тул ажлын байрны чиг үүрэг, стандартыг нэлээд анхааръя гэж байгаа.  
  4. ТӨК-уудын хувьд удирдлагын буюу захиргааны албан хаагчдын тоо хэт данхайсан байна гэсэн дүгнэлт хийгээд байна.

-ТӨК-уудын дарга нарын тоо данхайсан гэдэг дээр баримт дурдвал?

-Өнөөдөр улсын хэмжээнд 51,210 хүн төрийн өмчит 105 аж ахуйн нэгжид ажиллаж байна. Нэг байгууллагад дунджаар 500 орчим хүн ногдож байна гэсэн үг. Харин нэг удирдах ажилтанд ногдох хүний тоо 5-25 байна. Улсын дунджаар 7-12 байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр”-т л гэхэд 525 удирдах ажилтан байх жишээтэй. Эндээс харахад төрийн өмчит компанийн нэг удирдах ажилтан нэг компанийн дайны ажил хийж байна гэж дүгнэж болох. Нөгөө талаар ажиллах хүчний шингээлт өндөр буюу идэвхтэй ажил эрхэлж байгаа 1.2 сая орчим хүний 5% хувь нь ТӨК-уудад ажиллаж байна гэсэн үг.

Гэвч ТӨК-уудын удирдлагын бүтэц данхар байна. Бизнесийн байгууллага их том байлаа гэхэд 5 удирдлагын бүтэцтэй  байдаг. Гэтэл ТӨК-ууд дээр 8-9 бүтэц гарч байгаа юм. Тодруулбал,  

  • Тэргүүн дэд захирал
  • Дэд захирал
  • Газрын дарга
  • Хэлтсийн дарга
  • Албаны дарга 

гэсэн бүтэц байна. 

Энэ тоог бодитой болгож бууруулъя гэж байгаа. Ялангуяа, ажил нь нормчлогдсон буюу үйл ажиллагаа нь хэвийн, тодорхой, технологийн шинжтэй үйлдвэрлэл явуулдаг компаниуд дээр олон дэд захирал шаардлагагүй гэдгийг стандартчилж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Цалин хөлс, урамшууллын талаар ямар зохицуулалтууд оруулах вэ? ҮСХ-ноос гаргадаг судалгаагаар ТӨК-уудын удирдлага, менежерүүдийн дундаж цалин хувийн хэвшлийнхнийхээс өндөр гардаг шүү дээ.

-Цалингийнх нь хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгсөн. Салбар салбараараа харилцан адилгүй, өөр өөр байна. 

Цалингийн сангийн дүнг нийт ажиллагсдад хуваагаад 12-т хуваахаар дундаж цалин гарна.

Энэ аргачлалаар бодоод үзэхээр “Хөгжлийн банк”-ны ажилчдын дундаж цалин 2.5 сая, “Эрдэнэт үйлдвэр” 3.7 сая, “Эрдэнэс Монгол”-ын харьяа компаниуд 2.5 сая төгрөгийн дундаж цалинтай байхад Авто зам засвар, арчлалтын компаниудад 500 мянган төгрөгийн цалин авдаг хүмүүс байх жишээтэй. ТӨК-уудыг бүхэлд нь дундажлаад үзвэл 1.5 сая төгрөг буюу улсын дунджаас арай өндөр байгаа. Дарга нарын тухайд 15 сая төгрөг байгаа. 

Ер нь аль ч улс оронд ажил олгогчтой хийдэг гурван талт хэлэлцээр гэж бий. Ялангуяа, эрчим хүч, уул уурхайн салбарт зайлшгүй байдаг бөгөөд Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч,  ажилтны төлөөлөл орж байж хийдэг. Энд үр дүнгийн шагнал гэдэг ойлголт байдаг. Эрчим хүч, уул уурхайн ТӨК-ууд ашигтай ч бай, алдагдалтай ч бай үр дүнгийн шагнал хуваарилдаг тогтолцоо үйлчилж ирснийг бид авч үзэхээс өөр аргагүй.

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий байгууллагатайгаа гэрээ байгуулаад цалингаа тодорхойлдог. Тодорхойлохдоо Засгийн газраас гаргасан тогтоолын хүрээнд, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ, цэвэр ашиг, борлуулалтын орлого гэх мэт интервалаар тооцоод цалинг нь бид тогтоож байгаа. ТӨБЗГ-т удирдлага нь хэрэгждэг компаниудад бид ингэж шийдэж буй. 

Хувийн хэвшилтэй харьцуулахад их үү, бага уу гэдэг харьцангуй ойлголт. Ер нь томоохон групп компанийн гүйцэтгэх захирал 20 сая орчим төгрөгийн цалин авч байгаа, тийм үү? ТӨБЗГ-т хувьцааны эрхийг нь хэрэгжүүлж буй газруудын захирлын цалин 1.5-15 сая төгрөгийн хооронд байгаа. 15 сая төгрөгийн цалинтай удирдлага бүхий төрийн өмчит гурван газар бий. Үйлдвэрлэлийн үр дүн, гурван талт хэлэлцээр, тухайн байгууллагуудын дотоод журмаас хамаараад цалин дээр тодорхой нэмэгдлүүд ирдэг. Тэрийг бид тодорхой хэмжээнд эргэж харж, цэгцэлье гэсэн саналыг дүгнэлтдээ оруулсан. Өөрөөр хэлбэл, компани алдагдалтай ажиллаж байсан ч 3-4 сарын цалинг урамшуулал болгож жилийн эцэст авдаг соц үеэс явж ирсэн тогтолцоог шинэчилж, үр дүнтэй нь уялдуулах зайлшгүй шаардлагатай

ТӨК-уудыг зах зээлийн зарчимд нийцүүлэх, үе шаттай либералчлах бодлого цаашдаа явах ёстой
 
Гэрэл зургийг MPA.mn

-Төрийн өмчит компаниудын өрийн хэмжээ 2019 оны эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.доллар буюу “Чингис бонд”-той дүйцэх хэмжээнд хүрээд байгааг бид хөндсөн. 4.2 их наядаар хэмжигдэж байгаа энэ алдагдлын талаар та ямар тайлбар хэлэх вэ? Энэ алдагдлыг бууруулах чиглэлээр ямар шинэчлэл хийх вэ?

-Яг энэ асуудлаар бүх компанид нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгч судалгаанд оруулсан.

“Оюу толгой” компанийн хяналтыг багцыг төр эзэмшдэг гэдгээрээ тус компанийг оролцуулаад тооцвол ТӨК-ууд 40 их наядын өр төлбөртэй болж байгаа. 30 их наяд төгрөг нь дангаараа  “Оюу толгой” компанийн өр төлбөр. Түүний цаана 10 их наяд төгрөг үлдэж байна.

Үүний 3 гаруй их наяд нь “Хөгжлийн банк”, 3 гаруй их наяд нь “Төрийн банк”-ны өр төлбөр. Үлдсэн 4 гаруй их наяд нь бусад ААН-д хамаарч байгаа. Энэ нь урт болон богино хугацаат гэж задарна. Оны эцсийн тайлан өр хэлбэрээр харагдаж байгаа ч хэдэн сар, магадгүй хэд хоногийн дараа төлөгдөж болох богино хугацаатай өрийг хасаад тооцвол урт хугацааны ба үндсэндээ 3 их наяд орчмын өр төлбөр ТӨК-ууд дээр байна. 

Яагаад ийм өр төлбөр байгаа гэдэг дээр маш тодорхой гурван зүйл байгаа. 

  1. ТӨК-уудын явуулж байгаа талбар нь дандаа зохицуулалттай зах зээл. Эрчим хүчний компаниуд л гэхэд хэрэглэгчээс авах мөнгийг хэзээ ч нэмэх арга байхгүй. Цаашлаад Засгийн газрын оролцоотойгоор үнийг хөдөлгөдөг учраас өнөөдөр зохицуулалтаас үүдсэн өр төлбөрүүд нэлээд гардаг. 
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн том том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг ТӨК-уудад шууд эзэмших ашиглагчаар тогтоогоод өгчихдөг. Үүнийг дагаад тухайн хөрөнгө оруулалт өр төлбөр болж бичигддэг. 
  3. ТӨК-уудыг дагаад нүсэр, том байгууламжууд бий болдолг. ААН, байгууллага учраас элэгдлийн зардал, төрөл бүрийн татварууд гээд нэмэлт ачааллууд бий болж, тодорхой хэмжээнд өр төлбөрийн асуудал үүсдэг. Хоёрдугаарт, гаднаас ирж байгаа зээл тусламж, янз бүрийн хөрөнгө оруулалтууд хүссэн хүсээгүй улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг. Тэгээд явж явж тэр нь тухайн компани дээр очиж бичигдэн үр үүсдэг асуудал байгаа.

Тэгэхээр ТӨК-уудыг нийтэд нь зах зээлийн зарчимд нийцүүлэх, тухайн салбарыг нь үе шаттай либералчлах бодлого цаашдаа явах ёстой. 

-Үе шаттай либералчлах ёстой гэж та хэлж байна. Энэ тухай олон жил ярьж байгаа ч бодит ажил хэрэг болохгүй явсаар ирлээ. 

-Хувьчлах асуудал яригдахаар нэг талдаа зөв зүйтэй явуулах хууль эрх зүйн тогтолцоо байхгүй байна. 

ТӨК-ийн хувьцааг хувьчлах ажлыг IPO гаргах замаар буюу Хөрөнгийн биржээр дамжуулан явуулахгүй бол одоогийн хуулийн дагуу менежментийн гэрээ, концесс гэдэг байдлаар явж болохгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хувьчлалд эдийн засгийн бүлэглэлүүдийн сонирхол, ялангуяа төрийн өмчийн байгууллагуудын монополь салбарууд дээр орж ирвэл асуудал болно. 

Хувьчлал гэдэг бол төрийн үүрэг оролцоо, хувь хэмжээг үе шаттай бууруулж, олон нийтийн хараа хяналтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг татаж оролцуулах л асуудал шүү дээ. Түүнээс биш хэн нэгэнд өгөх тухай биш юм. Тиймээс ийм зарчмаар тодорхой компаниуд явах байх. Гэхдээ төр хүссэн хүсээгүй тухайн салбарын том хөрөнгө оруулагч, тоглогчидтой тохиролцоо хийдэг, зөвшилцдөг механизм зайлшгүй байх ёстой. Үндсэн магистрал дэд бүтцүүд дээр л гэхэд, тухайлбал эрчим хүчний салбарт дамжуулах том сүлжээг хувьчлахгүй гэхчлэн тодорхой бодлого байх ёстой.

ТӨК-уудын өр төлбөрийг ч энэ замаар бууруулах боломжтой. 

Харин төр зайлшгүй авч явах шаардлагатай газруудыг үндсэндээ төрийн байгууллага, албан газар гэдэг нэртэй, тусдаа санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг, ер нь төсвөөс үйл ажиллагаа авдаггүй, төсвийнхөө мөнгөний зарцуулалтыг л үр ашигтай, зөв зарцуулдаг болгоод ТӨҮГ-ыг шууд компанийн хэлбэрт оруулъя гэсэн төсөөлөл хууль дээр тусаад явж байгаа. 

-Төсвийн байгууллага шиг болгоно гэхээр ажилчид нь төрийн албан хаагч шиг хуулиараа зохицуулагдаад явна гэсэн үг үү? 

-Төсвийн байгууллага гэдэг ойлголтоос арай өөр. Бид ангиллаа шинэчилж, бүр нарийн ангилж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн “хуулийн этгээд” гэдэгт 

  • Төрийн байгууллага
  • Албан газар
  • Нутгийн удирдлагын байгууллага
  • Төрийн болон орон нутгийн өмчит нийтиййн байгууллага
  • Төрийн болон орон нутгийн өмчит компани 
  • Төрийн болон орон нутгийн өмчит сан   

гэж ангилж байгаа. 

Одоогийн үйлчилж байгаа хуулийг 1996 онд баталснаас хойш 29 удаа өөрчлөлт оруулсан ч дээрх шиг ангилсан зүйл байхгүй. Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн ангиллыг судалсны үндсэн дээр ийнхүү ангилж байгаа. Тухайлбал, “Төрийн байгууллага” гэдэгт яам, агентлагууд ороод явчихна. Харин “Албан газар” гэдэгт бид улсын төсөвт үйлдвэрийн газар зэргийг оруулна.

-Тэгэхээр "Албан байгууллага" гэдэг нь хааш нь ч эргүүлж болдог, тэр агуулгаар нь зорилготой газар байгуулж болдог цоорхой үүсчих юм биш үү?

-Тэрийг маш нарийн зохицуулж байгаа. Ер нь энэ нэр томъёоны тодорхойлолтыг нэлээд тодорхой оруулъя гэж байгаа. "Албан байгууллага" гэж юу болох тухай нэр томъёоны тодорхойлолтоо нарийн гаргачихаар тийм асуудал гарахгүй гэж харж байна. 

Гадаад дотоодын туршлагыг нэлээд судалж, аль болох төрийн үйлчилгээг давхардал чирэгдэлгүй, хөрөнгө мөнгө үргүй зардаг байдлыг цэгцлэхээр ажиллаж байгаа. Төрийн өмчийн байгууллага байгуулах гэж байгаа бол тооцоо судалгаатай, хувийн хэвшил хийгээд явчих салбар чиглэл дээр байгуулахгүй буюу хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй зэрэг зарчмаар явна. Тэгэхээр нэлээд зүйл цэгцрэх болов уу. 100 гаруй зүйлтэй хуулийн төсөл боловсруулагдаад явж байна.

-Хариуцлагын асуудал хэрхэн тусаж байгаа вэ? ТӨК-уудын удирдлагын ажлыг шагналаар өгдөг гэдэг нь хуулийн зохицуулалтгүй гэж таны дээр хэлснээр баталгаажиж байна. Тухайн хүн ажиллаж байхдаа улсад хохирол учруулсан бол түүнд нь хариуцлага нөхөж тооцдог болох тухай зохицуулалт оруулах уу?

-Орно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр өнөөдөр хариуцлага ярихад маш тодорхой хоёр зүйл байх ёстой.

  • Нэгдүгээрт, хяналт шалгалтын тогтолцоо байх ёстой. 
  • Хоёрдугаарт, хяналт шалгалтаар зөрчил илэрсэн бол тэрийг нь шууд тооцдог хуулийн санкц байх ёстой.

1996 оны хууль батлагдах үед төрийн өмчийг хувьчилж, олон нийтэд либералчлаад шилжүүлбэл сайхан болно гэсэн ойлголт байсан бол өнөөдөр хувьчлах зүйлээ хувьчлаад үндсэндээ төрд үлдэх ёстой тодорхой зохицуулалт буюу төрийн жаахан давуу эрх, жижиг хяналт байх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль зэрэгт өөрчлөлтүүд орсон. Ялангуяа, стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа бол гэдгийг нарийвчлан тусгаж өгснөөс гадна "төрийн нийтийн" өмч гэх мэт ойлголтууд орсон.

"Оюу толгой” компанийг оролцуулаад тооцвол ТӨК-ууд 40 их наядын өр төлбөртэй болж байгаа

Тэгэхээр одоо боловсруулж байгаа хуулиар төрийн өмчийн хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоотой болъё гэж байгаа. Тодруулбал, ТӨБЗГ-т төрийн өмчийн асуудал хариуцсан улсын байцаагчид бий болно гэсэн үг. Төрийн өмчтэй холбоотой захиран зарцуулалт, ашиглалтын зөрчил дутагдал гарвал акт тавьдаг, өмчтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байх юм. Үнэхээр өмчийн асуудлууд гаргасан байвал Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг зохицуулалтыг тус хуульд оруулах зайлшгүй шаардлага бий.

Өнөөдөр бол төрийн өмчийн компанийн нэг захирал өмчийн өгөөжийг нэмэгдүүлэхэд санаатай санамсаргүй байдлаар хандсан асуудалд хариуцлага тооцох бололцоогүй байгаа. Улсын төсвийн өмчийг зориулалтын бусаар ашиглавал шоронд ордог тогтолцоо нь байгаа хэр нь доод шатанд алдаа завхрал гарахад яах вэ гэдгийг орхигдуулсан байх жишээтэй. Тиймээс төрийн өмчийн бүх хэлбэрийн байгууллага дээр хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоо бий болох юм.

Хоёрдугаарт, төрийн хяналт шалгалтыг зөвхөн очиж танилцаж, торгууль төлбөр тавихаас гадна бүртгэлээр тавих хяналтыг сайжруулна. Ялангуяа, цахим техник технологи нэвтрүүлж, хөрөнгийн мэдээллийг эндээс нэгдсэн журмаар оруулж, цахим санг хөтөлж, заавар зөвлөгөө өгнө гэсэн үг. Ийм байдлаар зохицуулах боломжтой гэж үзэж байгаа. 

-Та бүхний боловсруулж байгаа хууль батлагдаад өөрчлөгдөөд явлаа гэхэд одоогийн байгаа төрийн өмчит компаниудын бүтэц яаж багасаж, ямар хэмнэлт гарна гэж харж байгаа вэ?

-Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг маань болж бүтэхгүй байгаа зүйлсийг гаргаад тавьж байгаа. Засгийн газраас хэмнэлтийн том бодлого барина гээд тогтоол гарсан. Тэр хүрээнд Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд маш тодорхой заалтуудыг тусгасан. 

Ямар ч байсан цар тахлын үед ТӨК-ууд ой, найр наадам тэмдэглэхгүй, хэн нэгэнд бэлэг дурсгал өгөхгүй, хөрөнгө оруулалтаа 10-аас доошгүй хувиар танах зэрэг үүрэг хүлээж буй. Түүнчлэн он дуустал бүх төрлийн шагнал урамшууллыг өгөхгүй. Эндээс тодорхой хэмнэлт үүснэ.

Үүнээс гадна ажлын байрны илүүдэл, чиг үүргийн давхардлыг тооцож, арилга гэсэн үүрэг өгсөн. Энэ шийдвэр албажаад ирэхээр төлөвлөгөөгөө гаргаад ТӨК-уудад очиж ажиллана. Бидний төсөөллөөр зардлыг 20 орчим хувиар буулгах боломж гарч байгаа. 

Төрийн өмчит компаниуд 2019 онд "Оюу толгой"-г оруулахгүйгээр 2 их наяд төгрөгийн татварыг төсөвт өгсөн. ОТ 800 орчим тэрбумыг төвлөрүүлсэн гэж тайландаа тусгаж байгаа. Ногдол ашгийн тухайд өнгөрсөн жил 174 тэрбумыг ТӨК-ууд төвлөрүүлсэн. 2020 оны аудитлагдсан тайлангаас харахад Төсвийн хуулиар 185 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дээр дурдсан хэмнэлт хэрэгжсэнээр энэ дүн 300 орчим тэрбум төгрөг болж өсөх болов уу. 

-ТӨК-уудын дансан дахь чөлөөт мөнгөн үлдэгдлийн тухай ямар нэгэн шинэ зохицуулалт орж байгаа юу? 

-ТӨК-ийн дансанд чөлөөт мөнгөн үлдэгдэл байна гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн чадавхыг илтгэж байна гэсэн үг. Тодорхой хэмжээнд ашигтай бизнес байхгүй бол тэр мөнгийг банканд байршуулаад хүүгийн орлого олж байгаа жишиг бий.

ТӨК-ийн орлого эргэлтэд ороогүй байвал төр 100% хувьцаа эзэмшигчийг хэрэгжүүлэгчийнхээ хүрээнд ТУЗ, хувьцаа эзэмшигч талуудтай харилцах замаар хуримтлалын тусгай сан юм уу, хөрөнгө оруулалтын тусгай санд уг мөнгийг төвлөрүүлж, Үндэсний баялгийн сангийн зарчмаар ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Хууль эрх зүйн хувьд ч тийм тогтолцоог бий болгох боломжтой. 

Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж орж ирэх байх. Стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа компани тус санд АМНАТ төлөх бөгөөд түүнийг нь улсын төсөвтэй холихгүйгээр хуримтлал үүсгэж, тэндээсээ уул уурхайн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байдлаар ашиглах хууль явж байгаа.

Өнөөдөр улсын төсөвт олж байгаагаасаа илүү зараад байгаа учраас Ирээдүйн өв санд мөнгө хийж чадахгүй байгаа. Явж явж олж байгаад нь бус, зарж байгаад нь учир байгаа юу гэдгийг том зургаар нь харах хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [192.82.90.246] 2021/3/15
Хулгайчдын цалинг 500_1.500 болгох хэрэгтэй цалингаа голохгүй бол дуртай нэг нь даргаа хийнэ биз
0 | 0 Хариулах
Ман чадваргуй [202.179.27.213] 2021/3/7
Хулгайчд
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.93] 2021/3/7
ТӨК үүд ямар хувийн компани биш тийм өндөр цалин өгөх шаардлага огт байхгүй . Төрийн албан хаагч шиг цалин өгөх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Дарга [192.82.78.121] 2021/3/7
Амьдрал сайжрахгүй байгаа шалгаан энэ.Ажил хийдэг хүмүүс нь 500 мянга л авч байна.ПОп дарганцарууд өндөр цалинтай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.68] 2021/3/7
Сонгон шалгаруулалт нь нээлттэй,ажилд нь улс төрчдийн нөлөөлөлгүй,үүрэг хариуцлагатай нь холбоотой дүрэм,зохицуулалт нь тодорхой болгоод дэлхийн жишиг цалин хангамжтай болгох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.161] 2021/3/7
Ene gej neg Bas avilgachin batsaan. Darga nariin bugs doloohdoo mergejliin bachka daa.
1 | 0 Хариулах
Зочмн [66.181.189.98] 2021/3/7
ТӨК уудыг зоригтой шинэчлэх цаг болсон.Дүү минь хэн юу ч гэж хэлсэн шинэчлэлээ зоригтой хий.Эрх ашиг нь хөндөгдөх гээд амиа тавьж байх шиг байна.Амжилт хүсье.
1 | 0 Хариулах
Туяа [66.181.189.98] 2021/3/6
Зөв л асуудал хөндөж байгаа юм байна.Хуулиа дорвитой шинэчилТӨК уудыг цэгцлэх цаг нь болсон.
0 | 0 Хариулах
B [66.181.189.98] 2021/3/6
Баяр-Эрдэнэ хуулийн шинэчлэл, төрийн өмчийн компаниудын удирдлага, зохицуулалтын талаар ярьсан байна. Хүн онцолж муулаад байх юу байна. Энэ талаар та ч саналаа илэрхийлэх боломжтой ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.123] 2021/3/5
АНы хулгайчид өрөнд оруулж улс сүйрлээ гэж солиорч байгаал гарсан хулгайчууд, гэтэл нөгөө өр нь 4 дахин ихэсцэн байх жишээний. энэ 5 жил нүүрс алт зэс гээд манай гаргадаг түүхий эдийн үнэ өндөр ашигтай жилүүд өнгөрлөө 60 гаран их наядын ашиг олсон байтал өр нь 40 их наяд болчихсон. энэ хулгайчууд юу хийчив нүдэнд харагдаж гарт баригдах юу байна, АНы хулгайчдыг өр тавьж зам тавьлаа гээд хараагаад л байсан гэтэл энэ МАНы хулгайчууд 10 дахин их мөнгөөр юу хийв. пиздаа. энэ их өрийг хэн төлөх вэ. үзээрийн юмаа.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.249] 2021/3/5
Төрийн өмчит компани хувийн компани биш гэдгийг эхлээд сайн ойлгох хэрэгтэй . Даргынх нь цалинг 3 саяас хэтрүүлж ерөөсөө болохгүй . Тэр менежмэнтийн хувьчлал гэдэг луйврыг болиулах хэрэгтэй . ЭЗ ийн суурь үнэ ханшинд нөлөөлдөг компаниудыг хэзээч хувьчилж болохгүй шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.56] 2021/3/5
Өмчийн хэлбэр хамаагүй, бизнeсийн байгууллага. Ашгаа өсгөх зорилготой байгууллага бол сайн мэргэжилтнүүдийг урамшууллаар татаж байж л урагшилдаг нь жам. Одоо бол сайн мэргэжлийн хүмүүс нь биш Хаянхярваа, Бадамсүрэн мэтийн намчид л очиж суугаад байна
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.56] 2021/3/5
Талх Ганхуягийн саяны шоу бол жилийн 200 саяын цалин амлаж байж л сайн мeнeжeр болж чадах залуусыг тогтоож чадахыг харуулж байгаа биз дээ
2 | 0 Хариулах
УДАМГҮЙ БАЯР-ЭРДЭНЭ [64.119.27.159] 2021/3/5
Баяр-Эрдэнийн удам сайтай зөв хүн гэж үхсэн нохойн оцогр байх вэ дээ. Цунхийг нь барьж, бөгсийг нь мөлчийтөл долоодог эзэддээ пялдагадаж, өөрийн толгойгүй хэлсэн үгээр нь явдаг, зусарч пялдага, хар амиа хоохойлж бусдыг золиосолдог шалихгүй мууд удмын тасархай биз. Өөр хэн ч биш амьтан.
3 | 0 Хариулах
УДАМГҮЙ БАЯР-ЭРДЭНЭ [64.119.27.159] 2021/3/5
Зочин[202.9.46.116]6 цаг 14 минутын өмнө БаярЭрдэнээ чамайг АТГ чинь хамгаалахыг мэдэж байна. Мие овогтын чинь сүлжээ нь тийм. Тиймээс оодорч байна уу. Цаг цагаарай байхгүй ээ цахилдаг хөхөөрөө байхгүй шүү. Айж амьдар. Чамайг хэн байсныг мэднэ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.161] 2021/3/7
Yag unen. Deerees zaavar avaal yag hunii ugeer gulug duu. Piyaldaga gej naigui, jinhene bugs doloogch
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.126] 2021/3/5
Энэ Баяр-Эрдэнэ боловсролтой шударга овоо залуудаа. Энэ нэг олон юм бичдэг 64.119.27.159 нөхөрийн янз бүрийн хууль бус юмыг нь хааждээ. Наад Баяр-Эрдэнэ чинь удам угсаа сайтай зөв хүн шүү.
0 | 2 Хариулах
Авилгачин Баяр-Эрдэнэ [64.119.27.159] 2021/3/5
Авилгачин Баяр-Эрдэнийг өмөөрөөд байх чинь авилгын угаадас долоож л дээ энэ баас. Баяр-Эрдэнийг өрөвдөлтэй хэн байсныг олон хүн мэднэ. Миеэгийн бөгс долоож төр шургалаад, Төрийг бузарлаад, өөрөө цулайгаад удаж байна. Одоо зайл. Чиний өмөөрсөн өмөөрөөгүй Баяр-Эрдэнэ нүгэл нь нүдээрээ гарч эрлэгт бүртгэлд орсон амьсгаа.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.126] 2021/3/5
Новш минь хүн гүтгэх хуультай шүү. Чам шиг шилний цаанаас өмхий тавьж хүн харлуулдаг гарыг бодвол тэр хүн чинь жинхэнэ хүн.
0 | 3 Хариулах
УДАМГҮЙ БАЯР-ЭРДЭНЭ [64.119.27.159] 2021/3/5
Хуцна биз айн?? Баяр-Эрдэнэ бест долоогч жинхэнэ хүн гэв үү ??? Баяр-Эрдэнэ Төрийн газар шургалж амьдрал нь дээшилж яваа байдаг нэг муу цүнх баригч. Хүн чанараар хөлийн жийрэг. Авилгачин, луйварчин, бөгс долоогч, цүнх баригч хэн ч бай эцсийн эцэст хүн чанар гэж нэг юмны хэлтэрхийтэй байвал зохилтой. Энэ мууд даанч юу ч байхгүй. 3 хүүхэд нь яана даа. Эцгийнхээ нүгэлийг даах болов уу ??
2 | 0 Хариулах
жагаа [139.5.216.139] 2021/3/5
юугаа мэдэн будилаад онгонотоод байгаан төрийн өмч гэж улстөрчдийн өмч гэдэгийг мэддэгүй малуу наадах чинь юу ч биш нээфтийн үйлдвэр гэдэг бантан эхлэхээр наадуул чинь хажууд нь юу ч биш болно харин муу нэртэй луу данстай оюутолгой өөрийгөө аваал гарна амьтайгаа төрийн юм биш
3 | 0 Хариулах
Өрөвдөлтэй бөгс долоогч [64.119.27.159] 2021/3/5
Баяр-Эрдэнэ гэж энэг пялдага нөхөр ямар ч боловсролгүй, их сургуулийн улстөр судлаач төгссөн ухаантай билүү. Ийм бөгс долоогчоор төрийн өмчийг удирдуудлахаар хөгжихгүй улам унаж байгаа. Баяр-Эрдэнэ гэж энэ хурганы засаа шиг полдойсон нөхөр Миеэгийн тавиул, их зусарч хүн муутай ац байгаам даа. Муухай хүмүүсийн гар хөл болж олон бохир зүйлд оролцсон гэдэг дээ. Гаднаа гэмгүй царайлаад ямар ч тус болохгүй. Нэг л өдөр ядуу төрөлдөө буцаад очино доо муу ацаа. Ямар арчаагүй амьдралтай байсныг чинь мэдэх хүмүүс мэднэ. Дандаа төрөөс хулгайлж жаргана гэж байхгүй шоо новшоо.
4 | 0 Хариулах
зочин [49.0.135.130] 2021/3/5
Төрд шургалсан хулгайч нар ёстой цулайдаг юм бна!
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.166] 2021/3/5
шүүмжилж магадгүй. гэхдээ манайд цалингийн реформ, шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. хуучин цагт сайд нар 2,000₮ өндөр цалинтай байхад, өндөр зэрэглэлэтэй гагнуурчид, мужаан, тээврийн жолоочид ч мөн адил 2,000₮ цалин авдаг л байсан. нөгөө талаар соц үед хамгийн бага цалин 300₮ байсан гэж бодохоор хамгийн доод, дээд цалингийн зөрөө 6-7 дахин л байсан гэсэн үг. тэгэхээр соц шударга тогтолцоо биш байсан гэж үү? харин өнөөдөр хар л даа, ямар ч мэдлэг боловсролгүй, чадваргүй хэдэн намын товариш-ууд зүгээр шахуу, хамгийн доод цалинтай хүмүүсээс 30-40 дахин цалин авч байгаа нь ариун явдал уу гэж? цалин стандартын хороотой болж шинжлэх ухааны үндэслэлтэй цалингийн тооцоолол гаргахад илүүдэхгүй
0 | 1 Хариулах
x [202.179.21.253] 2021/3/5
erdenet uildveriiin darga nariiin sariin tsalin ni tsai hoolhoniii mungu,shahaa ni undsen tsalin saya saya toologdono
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.115] 2021/3/5
Групп компанийн захирлууд 20 сая байхгүй. Арай бага байна. Гүйцэтгэл, үр дүн, тэр дундаа ашигт ажиллагаатай цалинг уях дээр санал нэг байна
1 | 0 Хариулах
Авилгачин Баяр-Эрдэнэ [64.119.27.159] 2021/3/5
Зочин[202.9.46.116]2 цаг 20 минутын өмнө БаярЭрдэнээ чамайг АТГ чинь хамгаалахыг мэдэж байна. Мие овогтын чинь сүлжээ нь тийм. Тиймээс оодорч байна уу. Цаг цагаарай байхгүй ээ цахилдаг хөхөөрөө байхгүй шүү. Айж амьдар. Чамайг хэн байсныг мэднэ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.196] 2021/3/5
Бизнeст сайн мeнeжeрийг ажиллуулая гэвэл жишиг сайн цалинг нь өгөхөөс аргагүй. Олон улсын жишгээс харахад компанийн засаглалын багийг учиргүй төрийн алба шиг шалгалт авдаг юм бол байхгүй шүү. Харин тодорхой шалгуур тавьж болно. Мэргэшсэн мэргэжлийн байх гэх мэт. Сингапурын төрийн өмчийн Тeнceкийн загварыг хуул хууль
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.91] 2021/3/5
Цалингийн авна, тэгээд алдагдалтай ажиллана. Юмар ложик юм. Тийм өндөр цалин авч байгаа бол адилхан хариуцлагыг нь үүрэх үүрэгтэй
1 | 0 Хариулах
зочин [192.82.76.67] 2021/3/5
Баяр-Эрдэнэ даргаа, та ТУЗ-ын даргаар нь ажилладаг МЦХ ХК-д орон тоо, чиг үүргийн давхардал эмх замбараагаа алдаад удаж байна. 700 гаруй ажиллагсадтай энэ компанид Гүйцэтгэх захирал-1,дэд захирал-4,газрын дарга УБ хотод-10,албаны дарга-12 бас бусад дарга нар байна. 4 орлогч дарга нар бүгд машин унадаг,жолоочтой, 2 нь бас нарийн бичгийн дарга хүүхнүүдтэй,компанийн орлого жилийн жилд буураастай, ашиг байтугай,орлогын төлөвлөгөөгөө ч биелүүлж чаддаггүй ийм нэгэн компанийг цаашид яаж өөрчлөх вэ, та.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [124.158.79.169] 2021/3/5
ТӨРИЙН МӨНГИЙГ Ч ЦУСЛАЖ БАЙНА ДАА !!!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2021/3/5
АРАА ДААДАГ Л БАЙГАА ???
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.23] 2021/3/5
Өчнөөн тэрбумын алдагдалтай ажиллана гэж төлөвлөж байгаад өр үйлдвэрлээд тэгээд бас өндөр цалин авна, төрөөр бүх юмаа даалгаж тансаглана. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит бүх компаниудыг нэн даруй хувьчилж, хувьцаат компани болгох хэрэгтэй. Тэгвэл эзэд нь ямар ч шахаа гаргуулахгүй, хамгийн шилдэг менежерүүдийг олоод удирдуулна, ашигтай ажиллуулна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2021/3/5
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ. 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээсэн учраас удирдлагууд нь хариуцлагаа хүлээж, өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байна. С.Эрдэнэ нь АН-ын дарга бус гишүүн ч биш байж, намын дотоод зөрчлийг үүсгэж, эрх баригч намтай хамтран АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна. Мөн С.Эрдэнэ нь одоо Ардчилсан намын гишүүн ч биш, иргэн болсон гэдгийг онцоллоо.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.80] 2021/3/5
хэн нэг [хориотой үг] нь тэр 3 нь газрын гялс биччих яасан их юм бичдэг яашка вэ ?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.59] 2021/3/5
МАНгарууд цусан улаан сарнай гээд хэдэн номинацид шагнал өгдөг тэрний өсөх ирээдүйтэй ичих нүүр багатай ирээдүйн лут мундаг авилгалчин гэсэнд нь таарах нөхөр дөө.
1 | 0 Хариулах
Irgen [202.126.90.98] 2021/3/5
Hogjliin bankiig zugeer l neg nyabo udirdaad barag 2 jil dotroo l heruul hiilee. Getel sariin tsalin ni 15-s deesh. Yadaj sharktai ter nyabog haritsuulaad uzde. Hereg alga.
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.197] 2021/3/5
Төрөөс идэж уугаад халагдсан гарууд боож үхлээ үхлээ ккк
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.180] 2021/3/5
мэдээлэл холбооны сүлжээ компанид тендэр зарлаад нэг дарга нь авчаад хийгээгүй байж хийсэнээр баримт бүрдүүлээд мөнгөө хуваагаад авчихсан хурган дарга инженерүүд байна
3 | 0 Хариулах
Авилгачин Баяр-Эрдэнэ [64.119.27.159] 2021/3/5
Авилгачин Баяр-Эрдэнэ олон жил бөгс долоолж, сандлын бөглөөс хийлээ. Одоохон зайлж төрийг цэвэрлэ. Амьдрал нь дээшилж, солих хувцастай болоо биз хөөрхий. Бушуухан зайл адгийн муу, хүний үнэргүй авилгачин [хориотой үг] чи
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2021/3/5
Төв аймгийн ядуу малчины хүүхэд. Зариг Өнөрөө энэ хоёр. М.Энхболдын буянаар оодорч яваа
4 | 0 Хариулах
Зочин [163.172.29.30] 2021/3/5
Авилгалтай тэмцэх газарт мэдээллээ өгөөчээ хувааж идээгүй бол
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2021/3/5
БаярЭрдэнээ чамайг АТГ чинь хамгаалахыг мэдэж байна. Мие овогтын чинь сүлжээ нь тийм. Тиймээс оодорч байна уу. Цаг цагаарай байхгүй ээ цахилдаг хөхөөрөө байхгүй шүү. Айж амьдар. Чамайг хэн байсныг мэднэ
3 | 0 Хариулах
ХЭн өрөнд оруулж бна ?? [139.5.217.16] 2021/3/5
ТӨҮГ ТӨК уудыг өрөнд оруулж адлагдалтай ажиллуулж байгаа нь төрийг төөөлжярьж байаа хүмүүс нь өөөрсдөө!!!!!!! АВИЛГАЧИН БАЯРЭРДЭНЭ ЗАЙЛ!! Чи цаад эздээсээ Төрийн өмчийг ХУВЪЧЛАХ заавар аваа юу???? Алдагдатлтай ажиллуулж багаа хулгайчууд нь шоронд орхоор Өмч ашигтай ажиллаад эхэлдэг юмс хүү дээ. ЭТТ хар даа!!! одоо ашигтай ажиллаж бна.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.104] 2021/3/5
Цүнх баригч гэхэд овоо урт яриа өгчээ гээд цаад эзэд чин загнах вий. Энэ нөхрөөс авхуулаад шударга бусаар хөрөнгөжисөн МАНгаруудын шалгавал асар их хөрөнгө цугларна даа
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.188] 2021/3/5
Цэгцлэе гээд судалгаа гаргаад ирж байх чинь далий юм бичээд байхын. Дэмжээд цэгцэлсэн дээр
2 | 0 Хариулах
Хувьчлах гэхээр ингэдэг [139.5.217.16] 2021/3/5
Шүлсээ гоожуулаад дарич бана. Төрийн өмчийг хувдьаа завших, хувьчилна гэхээр ингэдэг умаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2021/3/5
АВИЛГАЧИН ДЭЭЛЭЭ НӨМРӨХ ӨДӨР ИРНЭ ЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.74] 2021/3/5
DARGA ORON BOLJE OYUNERDENE AJILA HIGECH
2 | 0 Хариулах
ми.Энхболдын [202.9.46.116] 2021/3/5
Хамсаатнуудыг нь Төрийн албанаас зайлуул. ХУД-н засаг дарга Ж. Алдаржавхлан, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, энэ ТӨБЗГ-ын Баяр-Эрдэнэ гээд гар хөл хам хэрэгтнүүд нь Төрийн албаар дүүрэн байгааг зайлуулж Төрийг цэвэрлэ
3 | 0 Хариулах
АВИЛГАЧИН БАЯРЭРДЭНЭ ЗАЙЛ [64.119.27.159] 2021/3/5
Энэ авилгачин Баяр-Эрдэнийг зайлуулаачээ. Төрийн өмчит компаниудынхаа дарга нарыг өрөөндөө дуудаад хувийн ашиг хонжоо ярина, өөр юу ч хийхгүй. Дарга нарын бөгс долоож, үгээр нь далдагнаж өдөр хоног өнгөрөөсөн ийм чадваргүй авилгачдаас Төрийг цэвэрлээч.
3 | 0 Хариулах
Хувьчлах гэхээр ингэдэг [139.5.217.16] 2021/3/5
Төрийн өмхцийг ҮНЭГҮЙ авах ээлжит давалгаа ингэж эхэлдэг.
2 | 0 Хариулах
zochin [202.21.117.2] 2021/3/5
төрийн өмчит компаниудын үнэ тарифыг зардал валют өсөөд байхад уялдуулж нэмбэл хэн алдагдалтай ажиллах бэ, улс төржөөд ковид гээд өчнөөн хөнгөлөлт өгчөөд улсаас татаас өгөхгүй байж алдагдалтай гээд ажлаа мэддэг юмуу
1 | 0 Хариулах
zochin [202.21.117.2] 2021/3/5
аргагүй шдээ улс төрчид үнэ тарифыг хүчээр бага барьж бүх юм өссөн валют өсөөд өртөг зардал өсөөд байхад, дээр нь сүүлийн үед аудит, элдэв стандарт бодлогын бичиг баримт, байгаль орчны , хяналтын ,хөрөнгийн үнэлгээ, зохицуулалтын хөлс, суртачилгаа гээд мөнгө сорсон ийм үйлчилгээ явуулдаг компаниуд төрийн компаниас их мөнгө зохидог болсон. ажилчдынхаа цалинг ч нэмж чадахгүй энэ инфляцитай үед ийм компаниуд орон тоог санхүүжүүлээд
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.35] 2021/3/5
Өөрсдийнхөө зохицуулдаг байгууллагыг шалгаад гайхаад байгааг нь би бас гайхчихлаа
0 | 0 Хариулах
2017 он [202.9.46.116] 2021/3/5
Нэг л өдөр 380 саяар авсан байр чинь шалгагдах бхдаа банди минь
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.100] 2021/3/5
Өнгөрсөн 4 жилийн МАН-ын засгийн ажлын үр дүнг энэ залуу ингээд тайлагначихлаа хаха
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.100] 2021/3/5
Миеэ бродерс аар баакь то бизнес
2 | 0 Хариулах
Зочин [64.119.17.123] 2021/3/5
АНы хулгайчид өрөнд оруулж улс сүйрлээ гэж солиорч байгаал гарсан хулгайчууд, гэтэл нөгөө өр нь 4 дахин ихэсцэн байх жишээний. энэ 5 жил нүүрс алт зэс гээд манай гаргадаг түүхий эдийн үнэ өндөр ашигтай жилүүд өнгөрлөө 60 гаран их наядын ашиг олсон байтал өр нь 40 их наяд болчихсон. энэ хулгайчууд юу хийчив нүдэнд харагдаж гарт баригдах юу байна, АНы хулгайчдыг өр тавьж зам тавьлаа гээд хараагаад л байсан гэтэл энэ МАНы хулгайчууд 10 дахин их мөнгөөр юу хийв. пиздаа. энэ их өрийг хэн төлөх вэ. үзээрийн юмаа.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2021/3/5
Миеэгийн гар хөл ийм амьтан байдаг юм бий вий
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.93] 2021/3/5
Өөрөө хамгаалж өөгшүүлэгчийн ажил хийж байж.орон тоо их байгаа нь эдний ажил.болсон болоогүй цүнх баригч намын гуйлганы хүнээр дүүргэдэг
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.202] 2021/3/5
Хөөе тэгээд ажлаа хийгээч. Цалин аваад,машин унаад,ТУЗ-ын дарга хийгээд,сүрхий
2 | 0 Хариулах