Индэр    
2020 оны 12 сарын 8
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хоцрогдсон бодлоготой, хойно үлдсэн Улаанбаатар хот

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд санал авах хуудас явж буйг сонсоод ажил болгон уншиж танилцлаа.

Мэргэжлийнхээ дагуу мэдээж байгаль орчин, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, амьдрахад таатай хотын бодлого төлөвлөлт дээр юу туссан байгааг онцгойлон уншиж үзэв. Урам хугарч, ичив.

Эрхэм хотын дарга та цар тахалтай тэмцээд нойр, хоолгүй зүдэрч явааг тань бид бүгдээрээ ойлгосон. Цар тахал дуусахтай зэрэгцээд Улаанбаатар хот маань хөгжлийн шинэ шатанд гарахгүй юмуу? Ядаж зөв төлөвлөөд аль нэг хэсгээсээ арай сайжрахгүй юмуу? Хаанаас цуглуулж нийлүүлж бичсэн нийтэд хүртээлгүй төсвийн их зарлага вэ? Та бүхэн өөрсдөө энэ нэр томъёонуудаа онолын түвшинд ойлгож байгаа юу?

Иргэдийн оролцоог энэ мэтээр хангаж буй нь сайн боловч ийм муу боловсруулсан төсөлд бүр ч муу саналууд ирнэ. Иргэдээс ирсэн саналаа нэгтгээд ирэх 4 жилд улсынхаа нийгэм, эдийн засаг, соёлын төв болсон хотыг ингэж хөгжүүлэх гэж байна гэж ойлгов.

Эрхэм уншигч Улаанбаатар хотын иргэнд танд зөвхөн Ногоон хөгжлийн бодлого гэсэн тавдугаар хэсгийг тоймлон хэлбэл ирэх 4 жилд:

Одоо төсөлд тусаж буй заалтуудаас

Учир зүйг нь ойлгох гэж буй миний бодол

Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж нэмэгдүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Энэ төлөвлөгөө нь хэдийн хоцрогдсон бөгөөд ямар ч тооцоо үндэслэлгүй, олон улсын практикт байхгүй

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг үргэлжлүүлэн, шарилжгүй хот болно

Тэгш хүртээмжийн тухай бид бодох ёстой бөгөөд хотын гудамж талбай, дүүрэгт бүрд цэцэрлэгтэй болгох талд анхаармаар байна

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайг тохижуулах замаар тоосжилтыг бууруулна

 

Хот төлөвлөлтийн бусад заалтуудтайгаа уялдуулмаар. Яг энэ байдлаар өнгөрсөн жилүүдэд хэдэн арван тэрбумаар элдэв хэнд ч хэрэггүй үзэмжгүй тохижилтууд хийсэн

Сайжруулсан түлшээ үргэлжлүүлэн утааг 80 хувь хүртэл бууруулна

Ирэх 4 жилдээ түлшний хэрүүлээ хийсээр л явах нь. Нүүрс түлээ орлуулах өөр бусад шийдэл байдаг тухай дуулгахсан

Хөрсний бохирдлыг бууруулах хөтөлбөр, арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ

Энэ зорилтыг сүүлийн 10 жил баттай ярьсан боловч одоог хүртэл хөтөлбөр нь гараагүй л байгаа бололтой

Хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамж төлөх нээлттэй ил тод хялбаршуулсан цахим систем нэвтрүүлнэ

Аль нэг том цахим систем дээрээ суулгаж өгч болдоггүй аж. Жишээлбэл Ухаалаг хол гэсэн заалт дээрээ Иргэн хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын нэгдсэн цахим систем нэвтрүүлнэ гэдэгтэй уях боломж байхгүй юу? Энэ мэт маш олон энд тэнд цахим систем хөгжүүлэх заалтууд байна.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална

Экосистемийн тэнцвэр ярьсаар байтал энэ хотын иргэд чинь бохирдолдоо хордож мутацид орох нь. Иргэдэд амьдрахад таатай орчин нөхцөл илүү чухал биш үү?

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, хотын стандарт, норм дүрмийг боловсруулж, мөрдүүлнэ.

 

Өмнөх Засаг дарга С.Амарсайхан гишүүн маань өчнөөн тэрбум төгрөгөөр стандарт боловсруулах нэртэйгээр цаас үйлдвэрлэж байгаад явсан. Түүнийг нь батлаад хэрэгжүүлэх эрхзүйн орчин бэлэн биш байхад дахиад стандарт, норм боловсруулах юмуу?

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн талбайг үе шаттайгаар нөхөн сэргээж, сөрөг нөлөөллийг бууруулна.

Үнэнээсээ яриад байна уу? Улаанбаатар хотын ногоон хөгжилд энэ л бүр дутагдаад байж уу? Хэний хөрөнгөөр хаанахын уурхайн нөхөн сэргээлтийг хийх гэж байгаа юм бэ?

Ногоон барилгын стандарт боловсруулж нэвтрүүлсэн байна.

Уучлаарай Засаг даргаа, үүнийг Барилга хот байгуулалтын яам хийдэг ажил санагдаж байна. Та болон танай удирдлагууд чиг үүргээ сайтар ойлгоно уу. Тэгээд ч бэлэн боловсруулагдсан ногоон барилгын стандарт Барилга хот байгуулалтын яамны хаа нэгтээ тоосонд дарагдаад хэвтэж буй.

Зөвхөн ногоон хөгжлийн бодлого гэсэн 4 нүүрийг шүүн унштал ийм байлаа.

Энд ногоон ажлын байр, ногоон үйлдвэрлэл, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон санхүүжилт татах замаар олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, технологи дата ашиглан төлөвлөлт хийх, орчны бохирдлыг бууруулахад инновац шинжлэх ухааны ололт ашиглах тухай юу ч алга.

Та бүхэн ийм хөтөлбөрийг батлан, үр ашиггүй дэмий ажлуудыг давтан давтан хийж нийслэлийн төсвөөр тоглохоо болино уу! Иргэдийн санал авч дууссан бол эргүүлээд олон улсын мэргэжилтнүүд, салбарын экспертүүдийг оролцуулж мөрийн хөтөлбөрөө сайжруулна уу!

Бидэнд одоо улиг болсон, үр дүнгээ өгдөггүй ажлуудаа давтан хийж суух төсөв мөнгө, цаг хугацааны ч тансаглал байхгүй болсон. Бид хөгжлийн бодлогоороо хамгийн адагт, хүн амьдрахад хамгийн таагүй дайнтай хотуудын жишигтэй ойролцоо нөхцөлд амьдарч байна. Хотыг удирдахад хүчтэй манлайлал, академик мэдлэг туршлага хэрэгтэй. Та суралцаагүй байж болох ч туслаад өгөхөд бэлэн олон улсын экспертүүд бэлэн байдаг юм шүү. Гагцхүү жаахан сэтгэл, цаг гаргаад анхаарч ажиллаад өгөх хэрэгтэй байна.  

Уншигч та ч бас мөрийн хөтөлбөрийн төслийг доорх хаягаар үзэж бусад заалтуудтай танилцах боломжтой бөгөөд ирэх 4 жил улсын нийслэлээ хөгжүүлэх гэж буй Засаг даргадаа тусламж дэмжлэг үзүүлэхийг бодоорой.

ЭНД дарж саналаа өгөх боломжтой. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
PMBOK [103.57.95.239] 2020/12/9
Odoo tosol bolovsruuldag, guitsetgedeg neg togtson standarttai boloochee, ichij uhmeer yum beltgeh yumaa. PMBOK PMI geed Google-ees haigaad uzeerei darga nar ni. Mongold sain mergejiltnuud bii bolj l bgaa ehneesee.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.65] 2020/12/8
ulanbatyr gej ene hasag hunii ugsun nershliig bid uurchluh yostoi mongol humuus uursduu hotoo nershil uguh yostoi.
1 | 2 Хариулах
Зочин [124.158.65.52] 2020/12/10
Hen ene hotod ner ogson n hend hamaatai yum? Tor zasag barij bga teneg yumnuud yugaa ch hiij chadahgui debiltej baihad, hotiin neriig hasag hun ogson ch geh shal sedvees haduursan mal yum bichhiin
0 | 0 Хариулах
Зочин [210.238.186.160] 2020/12/8
Бидний татварын мөнгийг одоо ингэж идэхээ больёооооо. Хэмжигдэхүйц, тооцогдох төлөвлөгөө үйл ажиллагаа байх хэрэгтэй. Худлаа ерөнхий жижүүрийн хэлдэг үг үгүүлбэрүүд байна.
0 | 1 Хариулах
mgl [192.82.76.139] 2020/12/8
dandaa erunhii yum yaridag. yag too baimaar baina. bieleltiig ter toogoor shalgamaar baigaa yum. sumiyabazar yum hiihgui baihaa.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/12/8
сайн байгаана уу? Золзаяа, дүү минь, чи ёстой нэг зүй зөв зүйлд хөндлөөдөө. "Цаадах чинь болоод цаадуул чинь уншиж дуулж сонсдог л байгаадаа", эргэлзээтэй.
1 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/12/8
зүй зөв зүйл хөндлөөдөө
0 | 1 Хариулах
Зочин [64.119.27.200] 2020/12/8
Зөв өнцөг бичсэн байна... манай улс тэр чигтээ өмнөх замын хамаарал (path dependency) орцон, өөр шинээр юм сэтгэх чадваргүй болсон. Харин тэр уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь бодвол Налайх, Багануурыг ярьж байгаа байх...дайны сцэны зураг авмаат сэнтийлгээд үлдээсэн газар байдаг юм байна лээ
0 | 0 Хариулах
зочин [43.228.129.167] 2020/12/8
сайхан бичсэн бна шүү, аргагүй л мэргэжлийн хүн бндаа... одоо цагт үнэндээ шүдээ авахуулах гэж мужаан дээр очоод янзлуулчих вий гэж айдаг болсон үе юмдаа, салбар бүрд мэргэжлийн бөгөөд ажлаа хийж чаддаг хүн томилмоор юм даа... Би ч өөрөө төрийн байгууллагад ажилладаг хүний хувьд хэлэхэд энд 80% аас дээш хувь нь салбарын бус, мэргэжил тэс өөр хүмүүс өөрийн хийж чадахгүй албанд танил тал, төрөл садангийнхаа хүрээгээр томилогдон ажиллаж байна. Тийм байхад мэдээж ямар бодлого, ажил төрөөс гарах нь тодорхой биздээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.48] 2020/12/8
Согуулийн мажоритар тогтолцоо улаанбаатарыг сүйрүүлсэн.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.157] 2020/12/8
Золоо би чамд хайртай😍 UBVideo хөтөлдөг байсан үеээс хойш л... даанч намайг нэг нүдээрээ ч тоож хараагүй дээ😂
0 | 3 Хариулах
Зочин [103.212.118.205] 2020/12/8
Unshij bhda ene MAN AN MAHN bugdiin neg udaa songohgui bj uzeh tsag boloogui l yum bhda gj bodoh yum
3 | 0 Хариулах
zochin [122.201.23.84] 2020/12/8
Хотын дарга жишээ нь метро барих мастер төлөвлөгөө боловсруулаад зээл, хөрөнгө босгох ажлыг ярьж явах ёстой. Метро барьвал ёстой үеийн үедээ дуурсагдах дарга болох байлгүй. Ажлын эхлэл тавих бүх ажлын 50 хувь гэдэг дээ. Хотын ард иргэд өвлийн хүйтэнд гадаа даараад хэцүү байна
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.3] 2020/12/8
ЭНЭ ХҮНЭЭС (ТЭР ТУСМАА МАН-ААС) ИХ ЮМ ХҮЛЭЭЖ СЭТГЭЛ САНААГААР БҮҮ УНААРАЙ! БҮГДЭЭРЭЭ БИЕЭЭ БОДОЦГООЁ!
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.171] 2020/12/9
Үхрийн баас шиг цахилгаан станцаас хүчдэлийн тэц 6 барь
0 | 0 Хариулах
Хүн [203.98.76.85] 2020/12/8
яг үнэндээ энэ завхрал нь хувиа хичээсэж улсаа идсэн 2 нам, юу ч хийх чадвар сэтгэлгүй болсон монголчууд 30 жил болохдоо ямар ч шинэчлэлийг хийхийг хүсээгүйгээс л болсон
3 | 1 Хариулах
Zochin [64.119.24.71] 2020/12/8
Бөх хүн юу хийж чадах вэ дээ зайлуул... боловсрол нимгэн юм чинь...
9 | 0 Хариулах
Зочин [66.181.189.231] 2020/12/8
тэгээп өөрөөсөө ичихгүйг яана
1 | 0 Хариулах