Морины явдал гэж бий. Харин бид морины явдлыг багасгах, торгоох гэж тушаа, чөдөр, өрөөл гэх мэтчилэн суран хэрэгсэл ашигладаг. Өнөөдөр эдийн засаг маань яг л тушаатай морь шиг л нөхцөлд орчихсон байна.
Тушаа бол чөдөр, өрөөлтэй харьцуулахад морины явдлыг хамгийн их хорьж чаддаг.
11-р сард дотоодод цар тахал алдсантай холбоотой Засгийн газар эдийн засгаа хөдөлгөөнгүй тушлаа. Мэдээж эхний давлагааг хурдан давахын тулд авч буй арга хэмжээг буруутгах аргагүй. Тушаатай морь нь өвс идэж, ус уухад ч хэцүү байдгаас морины тамир тэнхээ муудах нь цаг хугацааны л асуудал. Эдийн засаг энэ чигээрээ 20 онд 5 хувийн уналттай, экспорт нь сэргэж амжихгүй дуусах нь ээ. Харин оны төгсгөлд мориныхоо тушааг тайлж, оронд нь чөдөрлөх болов уу.
2020 |
||||
I |
I-II |
I-III |
I-IV* |
|
Эдийн засгийн өсөлт |
-10.7 |
-9.7 |
-7.3 |
-5.4 |
|
14.0 |
13.2 |
11.3 |
|
|
-29.7 |
-29.4 |
-20.7 |
|
|
4.1 |
-5.2 |
-6.6 |
|
|
6.5 |
2.9 |
1.5 |
|
|
11.9 |
-6.2 |
-6.3 |
|
|
-10.0 |
-13.4 |
-13.1 |
|
|
-30.6 |
-32.7 |
-24.8 |
|
|
0.3 |
0.3 |
0.4 |
|
|
0.7 |
-0.2 |
0.6 |
|
|
-7.9 |
-11.9 |
-8.4 |
*Судлаачийн таамаглал
Тушаатай харьцуулахад чөдөр нь газар хороож, өвс идэж, ус уух боломжийг моринд олгоно. Гэсэн ч бэлчээрт буй адуутай харьцуулахад хурдыг нь гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газар бүрэн хөл хорионоос хэсэгчилсэн хөл хорионд эдийн засгаа шилжүүлэх болно. Цар тахлын 2, 3 дахь давалгаа бий болох эрсдэл байгаа учраас урлаг, үзвэр, үйлчилгээ, аялал жуулчлал, зочид буудал, боловсрол гэх мэт салбаруудад цаг болон үйлчлүүлэгчийн хязгаарлалт тавигдана. Тиймээс 21 оны эхний хагас тэр чигтээ потенциалаараа ажиллах боломжгүй нь харагдаж байна.
Өсөлтийн хандлага |
Салбарууд |
Эрсдэл |
Хязгаарлалтад байх салбар |
|
|
Хязгаарлалтад орохгүй өсөлттэй салбар |
|
Уул уурхайн бүсэд цар тахал алдахад экспорт зогсох эрсдэлтэй. |
Өндөр өсөлттэй байх салбар |
|
|
Тушаа болон чөдөртэй морьтой харьцуулахад өрөөлтэй морь нь явъя гэвэл нэлээд газар хорооно. 21 оны эхний хагас жилд эрсдэлтэй бүлэг, эрүүл мэндийн ажилчдадаа ядаж вакцинжуулалт хийлээ гэхэд дээр дурдсан салбаруудад харьцангуй эерэг нөлөөг үзүүлэх боломжтой. Тиймээс эдийн засаг сэргэх боломж нь бүрдэж эхэлнэ гэсэн үг. Гэсэн хэдий ч эрэлтийг бүрдүүлдэг, гол худалдан авалтыг хийдэг Засгийн газар, иргэдийн хэрэглээ нэлээд саарсан байх болно. Тиймээс компаниудын хувьд, өндөр өсөлт гэх зүйл нь 2022 оноос л яригдаж эхлэх төлөвтэй байна.
Ялангуяа 21 онд Засгийн газраас иргэдэд өгч буй хөнгөлөлтүүд зогсох үед өрхүүд дээр зээлийн дарамт эргэн нэмэгдэнэ. Тиймээс хүндрэлтэй нөхцөлд байгаа өрхүүд машин, байр худалдаж авахгүй(Үл хөдлөх, худалдааны салбар). Боловсролын сургалт болон эрүүл мэндийн үйлчилгээнд сайн дураараа хамрагдахгүй(Боловсрол, эрүүл мэнд, даатгалын салбар). Харин Засгийн газрын хувьд, хамаг байдгаа 20 онд шавхсан, 21 онд ч халамжид 40 хувь нь зарцуулагдах төсөвтэй хүнд нөхцөлд байх болно(Барилгын салбарт сөрөг нөлөөлнө).
2020 оны эхний 10-р сарын байдлаар хураасан жаахан өвсний 40-50 хувийг мориндоо тавиад өгчихжээ(5 гаруй их наяд төгрөг). Харин жинхэнэ аюул ирэхэд тэжээлийн өвс, усгүй ч морио тушихаас аргагүйд хүрэв. Ийм үед гаднын хөрөнгө оруулалт байхгүй, гаднын зээл тусламж ховор. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байх шиг байна. Тиймээс Засгийн газарт буй жаахан боломж нь ердөө л дотроо байгаа зардлын бүтцээ л өөрчлөх асуудал. Өөрөөр хэлбэл, төсөвт эзэлж байгаа өнөөх андлалын хөшөө, уул уурхайн музейн барилгын бүтээн байгуулалт зэргээ хойшлуулах л асуудал чухал байх шигээ. Ингэж хэмээн 21 оныг чөдөртэй, өрөөлтэй мориныхоо өвс, ус, тэжээл залгуулна даа.