2020 оны 11 сарын 9
Зураг
Эдийн засагч, шинжээч

Байденомикс ба Монгол

Зураг
Эх сурвалж: FT.com

Трампномикс уу? эсвэл Байденомикс уу? 

Сонгуулийн үр дүн гарав. Байденомикс ирэх 4 жилд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх нь. Сайны дохио юу? Муугийн дохио юу? Энгийнээр бол дэлхийн лидерүүд ар араасаа Байденд баяр хүргэж байгаагаас дэлхийн ертөнц АНУ-ын бодлогыг хэрхэн харж буй нь харагдана. Трамптай харьцуулахад харьцангуй эерэг үр дүнг хүлээж байна.

Тэгвэл Байденомикс-т юу багтав?

 
Байденомикс Трампийн бодлого
Худалдааны дайн Хятадад зарим нэг хориг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг явуулах бодлого нь Хятадын нүүрсний хэрэглээг шахна. Хятадтай хийх худалдааны дайн үргэлжлэх байсан. 
Евро бүс, Азийн орнууд Хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Шинэ төрлийн хориг арга хэмжээг тогтоох байсан.
Татварын орчин ААН –н орлогын албан татварыг 21-с 28 хувь хүртэл өсгөнө. АНУ-д үйлдвэрлэлээ явуулах ААН-үүдийг татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх байдлаар ажилгүйдлийг бууруулах.
400 мянган доллараас дээш орлоготой иргэдийн орлогын албан татварыг нэмнэ.
Төсвийн бодлого Дундаж давхаргыг дэмжсэн бодлого барина. Эрүүл мэнд, боловсрол, технологийн салбарыг дэмжинэ. Замын дэд бүтэц, батлан хамгаалах салбарт илүү дэмжсэн бодлого явуулна.
Өрсөлдөөний бодлого ААН-д өрсөлдөөнийг дэмжих бодлого хүчтэй баримтлахгүй. ААН-н өрсөлдөөнийг дэмжсэн бодлого илүүтэй хэрэгжүүлнэ. 
Уур амьсгалын өөрчлөлт Газрын тос, байгалийн хийн олборлолт болон нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтална.  Дулаарлын эсрэг ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй, үүнд тэргүүлэн оролцохгүй байх байсан. 

Бодлогын ялгаа нь Байденомикс нь Трампын бодлогоос илүү эергээр Азийн орнуудад нөлөөлөхөөр байна.

АНУ-ын явуулж буй эдийн засгийн бодлого Хятадтай харьцуулахад манай улсад шууд нөлөөлөхгүй. Гэсэн ч Байденомикс Хятадын эдийн засагт хүчтэй нөлөөлөхөөр байна. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоор нүүрсний хэрэглээг бууруулахыг Хятадаас шаардах болно. Харин ногоон экспортын бодлогыг хэрэгжүүлэхийг алсын хараагаа болгосон Солонгос, Сингапур зэрэг улсуудад том давуу тал болохоор байна.  

Харин бид...

Нүүрс: Манайх дөнгөж л төмөр зам бариад нүүрсээ зөөх гээд зэхэж байдаг. Жил бүр бид 36 сая тонн нүүрс машинаар гаргадаг, төмөр зам нэмэгдвэл 66 сая тонн болно. Гэсэн ч энэ хэмжээнд хүрэхэд Хятадын талын хэрэг зориг мэднэ. Хятад коксжих нүүрсний импортын хэрэглээгээ 65 сая тонноос хэтрүүлдэггүйг санах хэрэгтэй.

Газрын тос: Манай улс Энэтхэгийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр барьж байна. Тус үйлдвэр 2022-2023 онд ашиглалтад орно. Нэг анзаарах зүйл нь 400 тэрбум ам.долларыг цэвэр эрчим хүчинд(байгальд хоргүй аргаар гаргасан эрчим хүч) зарцуулахаар төлөвлөж байгаа АНУ-ын бодлого, цэвэр эрчим хүчний экспортыг алсын хараагаа болгосон Солонгос, Сингапур, Япон, Хятад зэрэг улсуудын яг эсрэг зүг рүү хөдөлж байгаа харагдана.  

Дүгнэлт

Ирээдүйгээ нүүрс, газрын тосоор төсөөлөх боломжгүй болж байна.

Мэдээж ойрын хугацаанд нүүрс манай эдийн засгийн түшиг тулгуур болсон хэвээр байна. Хятадад ч мөн адил АНУ-ын шаардсанчлан огцом бууруулчихгүй нь ойлгомжтой. Гэсэн ч бид Монголын хөгжлийн урт аянд хөтөлгөө морьтойгоо л явах хэрэгтэй.

x