Индэр    
2020 оны 5 сарын 27
Зураг
Нийтлэлч

Gen Z сонгогчид сонгуульд бэлэн үү?

Зураг

УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчид тодорч сонгуулийн уур амьсгал нэгэнтээ орж эхэллээ.

Энэ цаг үед олон нийт улс төрийн намууд, нэр дэвшигчдэд түлхүү анхаарлаа хандуулж байгаа боловч сонгуулийн чухал асуудал болох сонгогчид, тэдний идэвхтэй оролцоо, ирцийн асуудалд анхаарлаа мөн хандуулах шаардлагатай байна.

Ялангуяа шинэ залуу сонгогчид маань сонгуульд санал өгөхөд бэлэн байна уу.

Ардчиллын чанарыг илэрхийлдэг нэг гол үзүүлэлт нь сонгогчийн идэвхтэй оролцоо, ирц байдаг. Бид сонгуулиар ардчилсан иргэний хувьд  эрх барих, төлөөллийн байгууллагаа чөлөөтэй сонгох чухал эрхээ эдэлдэг. Гэтэл энэхүү чухал эрхээ эдлэн, сонгуульд саналаа өгөх сонгогчийн ирц, ялангуяа залуучуудын ирц улам буурсаар байна.

УИХ-ын 2016 оны сонгууль 73.7 хувийн ирцтэй буюу 1,424.5 мянган хүн сонгуулийн санал хураалтад оролцжээ. Энэ нь 2012 оны сонгуулийнхаас 6.4 хувиар өссөн боловч өмнөх сонгуулиудтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

Сонгогчдын сонгуулийн идэвх нь нас ахих тусам нэмэгддэг. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байсан байна. Өөрөөр хэлбэл, энэ насны бүлгийн хоёр хүн тутмын нэг сонгуульд оролцоогүй ба ойролцоогоор 18-30 насны 300 мянга гаруй сонгогчид саналаа өгөөгүй байгаа нь нийт санал хураалтын бараг 25 гаруй хувь болж байгаа нь харамсалтай тоо юм.  

График. УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо, насны бүлгээр, мян хүн, хувь, 2016 он СЕХ

 

Залуучуудын сонгуулийн идэвхгүй байдал нь монгол төдийгүй дэлхийн улс орнуудад тулгардаг асуудал. АНУ-ын  MIT Election Lab судалгаагаар сонгуульд идэвхтэй оролцдог нийгмийн сигмент голдуу дунджаас дээд настай, гэрлэсэн, боловсролтой, орлоготой байдаг гэнэ. Мөн эмэгтэйчүүд түлхүү сонгуульд саналаа өгдөг байна.

Их Британид хийсэн нэгэн судалгаагаар залуучууд сонгуульд оролцдоггүй шалтгаан нь улс төрийн намуудыг  өөрсдийн төлөөлөл гэж  үздэггүйгээс болдог гэнэ. Түүнчлэн АНУ-ын Тафтс их сургуулийн судалгаагаар залуучуудын 20 хувь нь сонгуульд хэрхэн оролцох талаар мэдээлэл, мэдлэг хомсоос сонгуульд оролцдоггүй гэсэн байна. Тэдний хувьд сонгуульд оролцох, олон намын нэр дэвшигч сонгох, санал авах үйл явц хэт төвөгтэй мэт санагддаг байна.

Сонгуулийн идэвхгүй залуучуудыг залхуу гэж зэмлэхээс илүү санал өгөхгүй байгаа шалтгааныг тодруулан, идэвхтэй оролцоход нь түлхэц үзүүлэх нь чухал.

Монголчуудын хувьд сонгогч гэсэн имиж залуу хүн гэхээс илүү дээлтэй өндөр настан, нийгмийн хэт их хэнээтэй хүн мэт дүр зураг бий болсон гэхэд хилсдэхгүй. Ийм имиж залуучуудад сонгууль зөвхөн настайчуудын эсвэл хуучинсаг хүмүүсийн сонирхох зүйл гэсэн  мессеж өгөн тэднийг улам түлхдэг. Сонгуулийн сурталчилгааны материал дээр ашигласан зураг голдуу дунд эсвэл ахимаг насны дүр байдаг нь доорх Сонгуулийн Ерөнхий Хорооноос бэлдсэн сонгогчийн гарын авлагын жишээнээс харагдана.

Сонгуулийн Ерөнхий Хорооны сонгогчийн гарын авлагаас

 

Сонгогчийн зан үйлд тухайн хүний орчин, хүрээлэл маш их нөлөөлдөг. Залуучуудын сонгуулийн идэвхд нөлөөлдөг хүчин зүйл нь залуучуудын бүлгийн нөлөө буюу найз, нөхөрлөлийн хүрээллийн нөлөө байдгийг олон судалгаа харуулжээ. Хэрэв эдгээр хүрээлэл нь сонгуульд саналаа өгдөггүй бол бусаддаа мөн нөлөөлдөг байна. Энэхүү хүрээллийн нөлөөллийг амжилттай ашигласан жишээ нь АНУ-д 2012 оны сонгуульд фейсбүүк ашигласан туршилт юм.

Энэхүү туршилтад сонгуульд саналаа өгсөн хүн фейсбүүкт “I voted” буюу “Би сонгуульд саналаа өгсөн” гэсэн сонгуульд зориулсан тусгай товч өөрийн хуудас дээрээ дарснаар тухайн хүний фейсбүүкийн найз, найзын найз гэх мэтээр дамжин тэдний сонгуульд саналаа өгөхийг сэдэлжүүлж улмаар 340 мянган хүн санал өгчээ.1

Сонгогчийн идэвхд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь сонгуулийн кампанит ажлын мэдээлэл сурталчилгаа сонгогчийн насны бүлэг бүрт тохируулсан мессеж бүхий байвал илүү үр дүнтэй байдаг. Сонгогчдод нийтэд нь зориулсан мессеж, сурталчилгаа ялангуяа залуучуудад сонгуульд саналаа өгөх сэдэл төрүүлдэггүй байна. Залуу сонгогчдыг татахын тулд орчин үед хамгийн нөлөөтэй нь сошиал сүлжээ бөгөөд тэдний хамгийн их дагадаг инфлунсер буюу нөлөөлөгч хүнээр дамжуулан мессежээ түгээх нь үр дүнтэй байдаг.

АНУ-д сонгогчдын боловсролоор ажилладаг төрийн бус байгууллага болох Vote.org залуучуудын дунд од болсон алдарт дуучин Тэйлор Свифттэй сонгуулийн үеэр хамтран ажиллажээ. Дуучин 112 сая дагагчтай өөрийн инстаграм хуудсандаа сонгуульд оролцож, саналаа өгөхийг уриалж, санал өгөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Vote.org сайтаас авахыг зөвлөсөн байна. Энэ постын дараа Vote.org сайтад 24 цагийн дотор 155,940 хүн орж санал өгөх мэдээлэл авсан ба улмаар залуучууд саналаа өгчээ.

Залуучуудыг сонгуульд уриалах бас нэгэн сонирхолтой жишээ Япон улсад сонгуулийн идэвхийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн цуврал комеди видео сурталчилгаа байдаг. Өндөр настай иргэдийн оролцсон “Залуучуудаа сонгуульд битгий оролцоорой” гэсэн залуучуудыг өдөөн хатгасан, хошин  агуулгатай видео сурталчилгааг 274,000  хүн үзжээ.2 

Сонгуулийн сурталчилгаа залуучуудыг дандаа идэвхтэй оролцоорой гэдэг бол эсрэгээр битгий оролц гэвэл илүү үр дүнтэй гэж уг төслийнхөн тайлбарлажээ. Энэ санаа анх АНУ-ын сонгуулийн үеэр залуучуудыг битгий оролц, та нарын амьдрал, ирээдүйг бид шийднэ гэсэн өндөр настнуудын видео сурталчилгаанаас гарчээ.

Залуу сонгогчдоо сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд дээр дурдсан шиг шинэлэг хэлбэрээр, нөлөөлөх хүрээллээр нь дамжуулан, зөвхөн тэдэнд зориулсан мессеж бүхий, сошиал сүлжээг ашиглан түгээвэл илүү үр дүнтэй болно. Тухайлбал уламжлалт ухуулга сурталчилгаа бус инфлунсер, инстаграмаар дамжуулан сонгуульдаа идэвхтэй оролцохыг  уриалах (тодорхой улс төрийн нам, нэр дэвшигчийг дэмжих бус), гэх мэт залуучуудад хурдан хүрэх арга замыг ашиглах хэрэгтэй байна. Залуу үеийнхэн сонгуульд идэвхтэй санал өгдөг болсноор тэдний иргэний идэвх, оролцоо сайжирч улмаар, ардчилал улам бэхжихэд чухал хувь нэмэр болно.

 

 

1. Bond, R., Fariss, C., Jones, J. et al. A 61-million-person experiment in social influence and political mobilization. Nature 489, 295–298 (2012)

2. Japan Times “'Dear young people, don't vote!' say Japan's senior citizens in campaign viral video” 2019

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
coolari [122.201.22.92] 2020/6/10
bi anhnii jil songuuli ugch baigaa mun mnai ger bvl songuuliin tal deer mash nuhatstai handdqag hvmvvs blhoor bi yaltcgvi bvgdiin sudalj heniign hen be gedgiig medj baij sanalaa uguh yostoi bolson ingehdee uls turiin talaar nileen medlegtei bas devshigcdiig c rn sn meddeg bolsn za ter c yhw mnaih songino hairhanii 27r toirog gej yvj bgaa end bolhroo nhvn ner devshij bsn ter dundaas yaltcgvi emegtei nmaig gaihshrulj cadsqaan oos n ehleed uuruu gaihaltai amjiltansd hvree zogsoogvi eh ornoo hygjuuleh zorilgo uvurtulsun uurtuu itgeltei undur bolovsroltoi yyluh zvilgvi munsg emegtei baisaan tegeed ta hed min muriin hutulburtei n taniltsaad taalagduul demjin bizee ghdee hiisn um hiiy gesn hvsel zorilgiin meded dmjihgvi baihiin argagvide
0 | 0 Хариулах
coolari [122.201.22.92] 2020/6/10
punsalmaa geh emegtei bsn shvv
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.218] 2020/5/28
Манайд тэр x,y,z үеийнхэн бэйби бүүмэр үеийнхэн гэж байхгүй л дээ. Үечэлмээр байвал хядуулсан үеийнхэн, мангуурсан, алийгаа алдсан, ангайж тэнэгтсэн гэж ангилбал арай дөхөм
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.104] 2020/5/28
Sain sudlaad sanalaa ugtsguuguurei zaluusaa. Nas ahih tusam humuus sanal uguh ni nemegddeg ni “negiig heleed” baina. Sanal uguh ni zuv baisniig suuld ni uhaarah shaardlaga baihgui. Bidniig sanalaa ugdug nastai bolsnii daraa ahiad l daraagiin sanal ugduggui uyiinhen garch irj dahiad l tamiin toirog ehelj magadgui. Ta nar sanalaa zarah huselgui uhaantai uyiinhen shuu dee. Zugeer l sanal ugluu ch bugd adilhan gej bodoj baigaag chini medej baina. Gehdee tiim bish. Bugd novsh baisan ch arai deer novshiig ni olj songohgui bol ireeduid 30,40 hureed zovno shu dee. Uls chini har jagsaaltand orchihood baina. Baidal hetsuudej baina. Ta nar aav eej naraasaa yumiig iluu sain sudaldag, haana zuv eh survalj baigaag meddeg baij teriige zuvhun zugaa tsengel, emorohdoo ashiglaj bolohgui shuu!!.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.104] 2020/5/28
Bas aav eejiinhee ugeer sanalaa uguh hereggui, naizuudaa duuraih hereggui, hamgiin hundeldeg bagsh mundag proffesor baisan ch ternii ugeer sanalaa uguh, chigluulj helj baigaad ni itgeh shaardlaga baihgui. Uuruu sudlaad, uurinhuu tolgoigoor l ug. Aav eej, naiz chini bailaa geed bilgiin nudtei gesen ug bish. Lag hundeldeg hun chini, mundag bolovsroltoi bailaa geed sain hun gesen batalgaa bish!!. Mash sain sudlaad uursdiinhuuruu l sanalaa uguh heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [86.49.227.223] 2020/6/1
Tegeed garuudiig sudlahdaa umnu n gishuun bolj baij uu? Yu gej amlaad yu gej vleesen bn? Yu taraaj bsan bn? Social ter hvnii bichleguudiig uzeed yariag n uzeed dugnelt hiih heregtei. Ene hvn yagaad ingej yarij bn gej urgelj bodoj uil hodlol buriig n hyanaj baih heregtei. Tegeed songoltoo hiigeed ter songoj bui huniihee moriin hotolboriig abaad hadgalchih heregtei. Yr n toirgoosoo songogdson gariin muriin hotolboriig hadgalchih heregtei.
0 | 0 Хариулах
mm [66.181.168.8] 2020/5/27
Z-үүдээ заавал саналаа өгөөрэй, цагаан хуудас гэсэн юм парламентын сонгуульд байдаггүй шүү анхаараарай, бас хэнд ч өгсөн адилхан гэж бодож болохгүй шүү, 2 хулгайч байсан арай гайгүй хулгайчид нь саналаа өгөх нь улсынхаа төлөө хийж байгаа зөв зүйл шүү. Хэрэв чи санал өгөхгүй бол хамгийн балиар хулгайчид нь өгсөнтэй яг адилхан нөлөөтэй шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.69] 2020/5/27
Beleen belen, 23 hurne
0 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.175] 2020/5/27
Маф, гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл Монголчуудын Оюутолгойгоос 2020 онд хүртэх ёстой байсан ашгийг хэзээ ч хүртэхээргүй болгож хойшлуулж харийнханд өгсөн, өөрсдөө сая сая доллар авилгалд авч баяжсан, Эрдэнэтийн одоо 60 жил ашиглах боломжтой бга нөөцийг шорооноос өөр зүйл үлдээгүй гэж хошгорсоор байгаад хувьдаа авчихсан. Энэ мэтээр өнөөгийн бидний болоод ирээдүйн үр хүүхдүүдийн хоолыг дээрэмсэнийг бүү март!!! Гэмт хэрэгmнүүдэд төрд гарах боломж дахин олговол тэд хэдэн арван Оюутолгой, Эрдэнэтийг дээрэмдэж,монголыг зарж идэж, иргэд улам ядуурах нь тодорхой !!! Сонгууль өнгөртөл үүнийг өглөө бүр сана!!!
3 | 4 Хариулах