Шинэ зуунд анхаарлаа гүн төвлөрүүлж ажиллах ёстой ажлын байр нэмэгдэж буй ч энэ шаардлагад нийцэх ажиллах хүч цөөрч байна.
Ялангуяа, мэдээллийн технологи эрчтэй хөгжиж, харилцаа холбоо нэмэгдсэнээр хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхэд саад болсоор байгаа юм. Тиймээс “Deep work” номд анхаарлаа хэрхэн сайтар төвлөрүүлж, ажил үүргээ гүйцэтгэх, бүтээмжээ нэмэгдүүлэх талаар өгүүлсэн байдаг. Номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт уг номыг онцлон хүргэж байна.
Номын зохиогч Кал Ньюпорт нь Жоржтауны их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор юм. Тэрбээр 2016 онд энэхүү номоо гаргасан бөгөөд хувь хүний хөгжлийн талаар нийт зургаан ном бичжээ. Эдгээрээс хамгийн алдартай нь “Deep work” аж.
Технологийн давуу талыг ашиглан олон зүйлийг гүйцэтгэх болсон энэ үед компаниуд ажилтан авах уу, робот авах уу гэх сонголттой тулав. Тиймээс компьютер, машин техникийг ашиглаж мэддэг, удирддаг өндөр чадвартай хүмүүс амжилтад хүрэх магадлал их байна. Харин анхаарлаа гүн төвлөрүүлэх нь өндөр ур чадвартай ажилтан болоход туслах юм.
Зөвхөн чухал шаардлагатай нэг зүйлдээ төвлөрснөөр ажилдаа мэдэгдэхүйц том амжилтад хүрдэг. Тэгвэл олон зүйлийг зэрэг амжуулах явцад “Attention residue” буюу анхаарлын үлдэгдлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, хүч тарамдах тул анхаарлаа тухайн нэг зүйлд дайчлан гүйцэтгэсний дараагаар өөр ажилд шилжих нь зөв.
Харин номын хоёрдугаар бүлэгт технологи хөгжиж, бид түүнд автах тусам анхаарлаа төвлөрүүлж ажиллах боломжоо алдсаар буй тухай өгүүлжээ.
Жишээлбэл, твиттер бол медиад донтсон хүмүүсийн “хар тамхи” гэж номд тодорхойлжээ.
Твиттерийг идэвхтэй ашиглагчид цаг эсвэл 30 минут тутамд үзэл бодлоо илэрхийлэх, бусдын жиргээг унших зуршилтай болдог. Ингэснээр тухайн хүн хоёр цаг төвлөрч суух боломжоо алдсаар байна.
Түүнчлэн бүтэн өдрийн турш тун завгүй ажиллалаа гэх хүмүүс ч бий. Гэхдээ завгүй байна гэдэг нь сайн ажиллаж байгаа гэсэн үг биш. Магадгүй та завгүй өдрийнхөө ихэнх хэсэгт танд чухал бус уулзалт, зөвлөгөөнд оролцох, цахим шуудангаа шалгах, хариу өгөх зэргээр өнгөрүүлсэн байдаг.
Анхаарлаа гүн төвлөрүүлж ажиллах хэд хэдэн хувилбар бий. Эдгээр нь:
Гүн төвлөрөхдөө хэрхэн бэлдэхдээ хаана, хэдэн цагийн хугацаанд төвлөрч ажиллахаа чанд тогтоох хэрэгтэй. Тодруулбал, гэрийнхээ ажлын өрөө, номын сан гэх зэрэг газруудад, хэр хугацаанд сууж ажиллахаа тодорхойлж, түүнийгээ зуршил болгоно. Энэ явцдаа мөрдөх дүрмээ боловсруулах ёстой.
Залхуурах үедээ залхуур. Хүний эрч хүч хязгаарлагдмал байдаг. Тэр тусмаа анхаарлаа гүн төвлөрүүлж ажилласнаар энерги их зарцуулдаг тул юм хиймээргүй санагдсан үед тархиа амраагаарай.
Нийгмийн сүлжээнд хэн бүхэн донтож, маш их цагаа үрж байна. Үүнээс зай авах ёстой бөгөөд дүгнэлт хийх хэрэгтэй. Жишээлбэл, нийгмийн сүлжээнээс хэрэгцээт мэдээллээ авч чадаж байна уу, эсвэл дэмий цаг үрж байна уу гэдэгтээ дүгнэлт хийж үзээрэй. Хэрэв сөрөг тал нь давамгайлж байвал нийгмийн сүлжээнд баяртай гэж хэлэх нь зөв.
Өөрт шаардлагатай үр ашгийнхаа 80 хувийн хийж буй зүйлийнхээ 20 хувиас л авч байдаг. Тиймээс тэрхүү 20 хувьдаа анхаарч ажиллах нь зөв.
Сошиал медиагаас салахын тулд 30 өдөр бүх нийгмийн сүлжээнээс гарах хэрэгтэй.
Асуулт 1-Нийгмийн сүлжээнээс гарснаар амьдралд тань ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?
Асуулт 2-Нийгмийн сүлжээнээс гарснаар бусад хүн тоохоо больж байна уу?
Хэрэв энэ хоёр асуултад үгүй гэж хариулж байвал нийгмийн сүлжээний хаягуудаа орхих хэрэгтэй.
Нийгмийн сүлжээг маш томоор төсөөлж, олон дагагчтай болсноороо өөрийгөө нийгэмд нөлөөлөгч, томоохон байр суурьтай хүн боллоо гэж бодож, тэр хэрээр чухалд тооцож, цагаа дэмий үрдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|