Коронавирус хэмээх шинэ төрлийн вирус дэлхийд үүсэж бий болоод сар хүрээгүй байгаа билээ. Энэ богино хугацаанд анагаах ухааны гайхамшигт хөгжлийн ачаар тодорхой дата, судалгааны үндсэн дээр нотолгоонд суурилсан мэдээлэл бий болж байна (2020.01.27).
Уг вирусийн халдварыг ханиад томуу, уушгины хатгалгаатай төстэй шинж тэмдэг илэрсэн, 14 хонгийн дотор Хятад улсын Ухань, Хувэй мужуудаар зорчсон эсвэл 2019-nCoV халдвартай хүнтэй хавьтсан, тээвэрлэсэн тохиолдлыг сэжиглэдэг. Ханиад томуу, уушгины хатгалгаатай тохиолдол бүрийг тэр бүр сэжиглэж баталгаажуулах шинжилгээнд хамруулахгүй, харин тархварзүйн өгүүлэмжтэй эсвэл шаардлагатай тохиолдлыг сэжиглэж баталгаажуулах шинжилгээ хийдэг.
2019-nCo вирусийн халдварыг ихэвчлэн “Real time RTPCR” ба “next-generation sequencing” хэмээх өндөр түвшний молекул биологийн шинжилгээгээр баталгаажуулдаг. Ийм төрлийн молекул биологийн шинжилгээ өндөр түвшний лаборатори, урвалж бодис шаарддаг. Шинэ төрлийн вирус учраас Монгол Улс төдийгүй дэлхий нийт бэлэн байгаагүй билээ.
Уг вирусийн халдвар вирусийн шалтгаант халдварт өвчин учраас өвөрмөц эмчилгээ шийдлээ олоогүй байна. Мөн шинэ төрлийн вирус учраас урьдчилан сэргийлэх вакцин гаргаж амжаагүй. Коронавирусийн халдвараар өвчилсөн хүнд ихэвчлэн хүчилтөрөгч өгөх, шингэн нөхөх, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.
/Unsick podcast-аас дэлгэрүүлж сонсож болно/
Эх сурвалж: thelancet.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!