Индэр    
2020 оны 1 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хуурамч шатахууны уршгаар хүхэрлэг хийн агууламж ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Түүхий нүүрсийг халж, сайжруулах шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны өвөл үргэлжилж байна. 

Агаарын чанарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:

  • РМ2.5 тоосонцрын хэмжээ 60 хувиар
  • РМ2.5 тоосонцор 57 хувиар
  • Угаарын хий 30 хувиар
  • Азотын хий 10 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Харин агаарт агуулагдах хүхэрлэг хийн хэмжээ хоёр дахин өсжээ. Үүний учир шалтгааныг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргалаас тодруулахад "Хүхэрлэг хийн агууламж өссөн Улаанбаатар хотын замаар явж байгаа автомашинуудын хэрэглэдэг шатахуунаас болсон. Учир нь зах зээлд борлуулагдаж буй шатахуун түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартаас өндөр байгаа нь тогтоогдсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

2017 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Захирамж гарахаас өмнө нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тоо жил тутамд 5-10 мянгаар нэмэгддэг байв. Харин захирамж гарснаас хойш энэ  тоо нэмэгдээгүй ч автомашины тоо жилд 10-20 мянгаар тогтмол нэмэгдэж байгаа. Хэрэглэх шатахуун түлш ч үүнийг даган нэмэгдэж байна. 

Тодотгож хэлэхэд, сайжруулсан түлшний хэрэглээ болон нууцаар түүхий нүүрс хэрэглэсэн байж болзошгүй зэргээс шалтгаалан хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэн тухай асуудал байхгүй" хэмээв.

Зарим боомтоор орж ирэх шатахуун онцгой албан татвар нэмэгдүүлснээс хойш нефть-химийн бүтээгдэхүүн импорт хэд дахин нэмэгджээ

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Монгол Улсын Ерөнхий сайдад хандан хуурамч, чанарын шаардлага хангахгүй шатахуунаар хэрэглэгчдэд үйлчилж байгаа асуудлын талаар өнгөрсөн онд асуулга тавьж байв.

Түүнд өгсөн хариултад "2015 оны арваннэгдүгээр сараас Засгийн газраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Сүхбаатар, Замын Үүд, Алтанбулаг боомтуудаар импортолж буй автобензинд тонн тутамд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнцав боомтоор импортолж буй автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөгт хүргэн тус тус нэмэгдүүлсэн. 

Онцгой албан татвар нэмэгдсэн үеэс буюу 2016 оноос эхлэн онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн" гэжээ.

Тодруулбал, 2016 онд импортоор орж ирсэн нефть-химийн бүтээгдэхүүнийг өмнөх онтой нь харьцуулахад керосины импорт 13.2 дахин, нафта 2.3 дахин өссөн гэдгийг ч дурдсан байдаг.

Эдгээр нефть-химийн бүтээгдэхүүнээс хуурамч шатахуун хийхэд хамгийн ихээр хэрэглэгдэж буй керосин аж. Өнгөрсөн онд Ерөнхий сайд болон Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг удаа дараа байгуулагдаж ажиллан холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл багтсан шалгалтыг хийсэн юм.

Тус шалтгалтын үр дүнгийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадоржоос тодруулсан юм. 

"Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд батлагдсан технологигүйгээр шатахуун үйлдвэрлэдэг"
 

Тэрбээр "Шатахуун импортлогч болон үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хийхэд лабораторийн шинжилгээгээр хэд хэдэн үзүүлэлт шаардлага хангаагүй дүн мэдээ гарсан. Тухайлбал, зах зээлд буй шатахууны физик-химийн үзүүлэлтүүд давсан, шатахуунд агуулагдах хүхрийн хэмжээ стандарт хэмжээнээс илүү байсан. Энэ зөрчил дутагдалтай холбоотойгоор шатахуун үйлдвэрлэгч хоёр аж ахуйн нэгжид тус бүр 10 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн чанарын шаардлага хангахгүй шатахуун түгээж байсан есөн аж ахуйн нэгжид ШӨХТГ-тай хамтарч ажилласны үр дүнд тус бүрд нь есөн сая төгрөгөөр торгох шийдвэр гарч байв" хэмээлээ.

Түүнчлэн МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүй хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж хэлэхдээ "Шатахууны чанар стандартын шаардлага хангахгүй байгаа нь шатахуун үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй холбогддог. Тухайн компаниуд ямар нэг батлагдсан технологигүй тул өөрсдийн технологиор үйлдвэрлээд байдаг. 

Батлагдсан технологи гэдэг нь Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас баталж өгсөн технологи байх ёстой. Шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь дизель түлшний хувьд керосин байдаг. Цэвэр керосиныг сүүлийн жилүүдэд дотоодын бодит хэрэглээнээс хэт давсан хэмжээгээр импортолсон байна. Эдгээр нь дизель түлш үйлдвэрлэгдэхэд ашиглагдаж байгаа нь хяналт шалгалтын явцад илэрсэн.

Керосин нь онцгой албан татваргүйгээр импортлогддог тул нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, цэвэр керосин хэрэглэдэг аж ахуйн нэгжид тодорхой квот тогтоосноор их хэмжээгээр орж ирэх нь цэгцэрнэ гэж үзэн Ажлын хэсгээс холбогдох яамдад санал дүгнэлтээ хүргүүлсэн" гэв. Гэвч одоогоор ямар нэг арга хэмжээ, албан ёсны шийдвэр гараагүй аж.

Тэгвэл хуурамч шатахуун агаар дахь хүхрийн хийн агууламжийн нэмэгдүүлэхээс гадна ямар уршиг тарьж буйг Монголын шатахууны хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Б.Сайнбаяр: Хуурамч шатахууны уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирил учирч байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын шатахууны хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Керосин гэх бодисын манай улсын жилийн хэрэглээ 3 мянган тонн. Гэтэл 2012 оноос хойших хугацаанд Монгол Улсын хилээр 1 сая 200 мянган тонн керосин орж ирсэн байна. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлж байгаа. Манай холбооны тооцоо судалгаагаар Монголд таван машин тутмын нэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуунаар явж байгаа аж. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирч байна" хэмээж байсан билээ.

График, Монгол Улсад импортлогдсон техникийн керосины хэмжээ, жилийн эцсээр, 2015-2019 он,

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Керосиныг зэс баяжуулах технологид хэрэглэдэг бөгөөд Эрдэнэт хотод нэр бүхий хоёр аж ахуйн нэгж хэрэглэж байна. Мөн Зарим объектыг халаадаг керосиныг бага хэмжээгээр ашигладаг ажээ.

Гэвч дотоодын бодит хэрэглээнээс хэд дахин давсан хэмжээгээр импортлогдож буй керосин нь агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг нэмэгдүүлэгч, автомашины эд ангийг гэмтээхэд гол үүрэг гүйцэтгэгч хуурамч шатахууны түүхий эд болжээ.

Хүхэрлэг хийн хүнд нөлөөлөх хор уршиг нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх зэрэг сөрөн нөлөөтэй аж.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын чанарыг мэдэгдэхүйц сайжруулсан хэмээн албаныхан мэдэгдсээр байгаа ч хуурамч түлш, шатахуун зарж борлуулахын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол гаргасан үр дүнгээ баллуурдах нөхцөл байдал бий болоод буйг энд сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол хүн [202.179.27.32] 2020/1/28
Moнголчууд өнөөдөр мөнгө олж байвал сайхан амьдарч гэж ойлгодог.төрийн өндөр албанд ажилладаг хүмүүс нь ажилдаа хариуцлагатай,авилга авдаггүй бол ингэж их хохирохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2020/1/28
Шатахуунаа шууд битүү саванд авдаг болохоор үнэрийг нь мэдэхгүй бгаан. Яг лак юм шиг үнэртэй бна. 92 дээр нафта хийж октан дээшлүүлж ашиг хийдэг. МХГ, СХЗүй бол зүгээр л нүдээ тагладаг. Асуудал нь Монголчууд мөнгө л харвал улсаа зарахад ч бэлэн болсоон
0 | 0 Хариулах
kub [64.119.23.111] 2020/1/28
gamshigiin khemjeend khurgekh khemjeenii khuuramch shatakhuunyg kharaad suuj baidag turtei baikh gej
0 | 0 Хариулах
kub [64.119.23.111] 2020/1/28
medseer baij khuuramch tulsh zaruulj bga tur shaltgaalsan mashin tekhik kheregsliin gemtliig khariutsakh uu
0 | 0 Хариулах
Дэндүү залалт [103.212.117.212] 2020/1/28
Сайжруулсан түлш хамгаалсан худал буралт. Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан түлшүүд хэрэглэхгүй байхад утаа л үнэртэхээс элдэв гаж үнэр, азот, хүхэр хоёрын агаарт байх хэмжээ илт өссөн. Гэхдээ би шатахуун импортлогч биш тэдний оруулж ирж буй шатахуун үнэхээр муу, сайн машиныг дор нь будаа болгоно, олон улсын стандартад нийцэхгүй Оросын шавхрууг оруулж ирдэг. Орос өөрөө технологи байхгүй баруун талаасаа Евро технологиор нефть химийн үйлдвэрүүдээ сайжруулж байна, манайхан наанаас Эрхүү краснаярск хавиас хамгийн мууг нь авдаг, тэгж ч олддог.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.122] 2020/1/28
Үгүй дээ. Эгүүхэн Хиагт руу гараад машиндаа бензин аваад үз. Шал өөр шүү.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.122] 2020/1/27
Босоо труба ашиглаж байгаа бол саваа жилд 2-оос доошгүй удаа бүрэн цэвэрлэх ёстой юм.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.122] 2020/1/27
Савнаас босоо трубагаар соруулдаг учраас хамаг хог, хольц, ус нь машины бак руу ордог. Учир нь бензин уснаас хөнгөн тул мандал дээрээ сайн бензин нь байж байдаг. Иймээс босоо төмөр труба биш мандал дээр нь хөвдөг хоолойгоор соруулах ёстой юм л даа. Мөн түгээгүүрт ус болон метал, органик хог хольцыг шүүх шүүр тавих хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.122] 2020/1/27
Том агуулахууд нь саваа цэвэрлээгүй 20-30 жил болж байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.122] 2020/1/27
Цистернүүд нь хөдөө тээвэр хийгээд буцахдаа ёмкостон дотроо хагалсан түлээ мах ачаад ороод ирнэ. Тэрийгээ цэвэрлэх ч үгүй хот дотор тээвэр хийчихдэг юм шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.122] 2020/1/27
Хэдэн арван жил саванд нь хуримтлагдсан хог, хольцоо колонкууд цэвэрлэдэггүй юм шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.99] 2020/1/27
Лекс ойл
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.220] 2020/1/27
Aj ahuin negjuud ged olon toon deer yrih hereg bhgui. Trafigura-iin ohin company bagahangaid cockteil nairuulaad heden jil boljin. bugd l medej bga shd. Ohin company Ай Си Ай Си ХХК -gn top 100 aj ahui negjid 12-d shalaruulj shagnaad l haha
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.41] 2020/1/27
Setgelgeegee oorchil buruutai bol buruugaa huleej suray. Shahmal tulsh chine ugaasaa ooroo asuudaltai bizdee
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.29] 2020/1/27
Үнэн байх шүү сургууль цэцэрлэгийн хорио цээр тогтоосон биш хотын замд түгжрэлгүй, бас утаагүй байгаад байна
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.136] 2020/1/27
арга хэмжээ аваач ээ
0 | 0 Хариулах
Зовсон хүн [202.179.25.181] 2020/1/27
Машин утаа хаяад байхаар нь порсунк, кольцоо бүгдийг нь солиулсан одоо миний машин ямарч догол энээ тэрээ байхгүй тэгсэн байж “цэнхэр утаа” зогсохгүй юм. Хүмүүс хэлэхдээ шатхуунд “но” бий шинэ дизель 200 утаа хаяад байна гэх юм. Учраа олхоо байгаад байнаа. Цагдаа нар энэ зовлонг ойлгохгүй бичиг барим хураах гээд байх юм учраа хэлээд л солиулсан зүйлээ хий дэмий л харуулах юм. Тусыг эс олно. Нөгөө “ухана ишигний зовлонг ойлгохгүй” гэдэг л болж байна.
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2020/1/27
Энэ нэг сахалтай, худлаа залдаг нөхөр хэзээ нэг цагт хариуцлага хүлээх байх даа :(
2 | 3 Хариулах
Зочин [66.181.161.118] 2020/1/27
Шахмал түлшээ амиараа хамгаалж байгаа. Нүүрс буруугүй. Харин бензин буруутай.
2 | 0 Хариулах
Пэрэнлэй [64.119.25.228] 2020/1/27
Solongosiin uildveruuded ashigladag budag shingelegch l unerteed baigaa shuu.Erh medeltei darga nar mini medeed medeegui dur uzuulehee bolimoor yum daa.Alivaa zuiliig bid bish ta buhen goldrild ni oruulna sh dee.oilgoson uu
2 | 1 Хариулах
Зочин [203.169.49.109] 2020/1/27
Импортлогчдоос үл хамаарах лабратори хаана бн, шинжигээгээ таилцуулаач.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2020/1/27
Зуны дизель түлшин дээр керосин хийгээд л өвлийн түлш гээд зардаг юм. Машин бол будаа. Олигтой машин унах ч аргагүй болсон.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.25.181] 2020/1/27
Харин тийм байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2020/1/27
Монголд бензин зардаг колонк нэг ч байхгүй шүү дээ. Бүгд коктейл зарж байгаа. Тэгж л ашиг олдог юм.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.220] 2020/1/27
benzin bol asuudalgui bgaa. Tulsh cockteil bolood udaj bn.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.71.122] 2020/1/27
Хамгийн муу, хямдхан бензин дээр октан нэмэгдүүлэгч хуурай химийн бодис хийгээд л 95, 98 гэж зараад байгаа шүү дээ. Олон жил бож байна дөө.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2020/1/27
uneheer nowshiin benzin zardag ni unen shuuu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.144] 2020/1/27
хаанаас ирсэн терорист вэ энэ сахалт чинь
0 | 4 Хариулах
Жолооч [219.159.14.203] 2020/1/27
Муу шатахууны гайгаар дизель тэрэгний үнэтэй эд анги аппаратур хамгиин түрүүнд гэмтэнэ.засвар үйлчилгээ нь саяар яригддаг шүү дээ.одоо энэ луйварчдаас энэ олон жилийн хохирлоо нөхөн төлүүлий тээвэрчидээ.энэ луйварчид дэндүү даварч гүйцлээ.энээ улсаас тавьсан торгуулийг нь хараарай.улам ихээр хульхидаад бай гэсэн аятай торгосон нэр хаагаа л өнгөрөөх юм.яг үнэндээ наад торгууль чинь нэг хэрэглэгчийн машины эд ангийн эвдрэлийн засвар үйлчилгээний л мөнгө шүүдээ.
3 | 0 Хариулах
зочин [103.111.68.3] 2020/1/27
Хуурамч түлш зарна. Утааны шүүр шахна. Утаатай гээд торгоно.
1 | 1 Хариулах
иргэн [202.9.46.250] 2020/1/27
ХУУРАМЧ ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭЖ, ЗАРЖ БАЙГАА БҮХ ГАЗРУУДЫГ ХААХ ШААРДЛАГАТАЙ. МХГ ХУДЛАА ЯРИАД, ДҮЛЭГНЭЭД СУУГААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ. ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВ.
11 | 0 Хариулах
zochin [202.126.89.226] 2020/1/27
бүх станцууд угаасаа л хогийн бинзен зарж байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.70.33.164] 2020/1/27
Хуурамч шатахуун үйлдвэрлэх зарах нь маш том гэмт хэрэг, ард түмэн нийтийн дайсан л гэсэн үг шүү.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.178.95] 2020/1/27
ene zaluu sahlaa hushaar hii bagasah iom bna
2 | 1 Хариулах
zochin [43.228.129.69] 2020/1/27
Uursdiih ni biznes bolhoor hudluhgui l dee, [хориотой үг] yumaa olon jil yrij olon jil hordloo do
2 | 0 Хариулах
Зочин [49.190.155.175] 2020/1/27
Топор улс төр хийж энд тэнд хүн загнаж, тууз хайчилж явхаар энэ асуудлаа шийдээч ээ, улс орноороо хордоод дууслаа
6 | 0 Хариулах
П20 [202.131.243.186] 2020/1/27
Намар манай приус 20-ийн хөдөлгүүр, дэргэж асаад сонин байхлаар нь 12-р сараас А95 хийж эхэлсэн. Одоо дэргэхээ больсон. Миний таамаг зөв бололтой!
1 | 0 Хариулах
Иргэн [202.131.251.109] 2020/1/27
Энэ дээр керосиныг ашиглан дизель түлш хийдэг гэж байна чиний п-20 дизель биш бензинээр явдаг. Зарим клонкийн Бензин асуудалтай байх шиг санагддаг. Энэ нөхдүүд үнэхээр иргэдийн төлөө гэж байгаа бол тэрийг судлаасай даа. Дизелийг Уул уурхайн компаниуд, олгиархиуд дийлэнхдээ хэрэглэдэг.
1 | 1 Хариулах
иргэн [76.107.165.63] 2020/1/27
Хүхэрлэг хий түлж байгаа сайжруулсан нүүрснээс гарч байгаа ш дээ. Лондоны иргэд 1950-1960 онд иймэрхүү түлш түлээд олноороо хордож үхсэн шүү. Шалтгаан Хүхэрлэг хий.
5 | 0 Хариулах
Зочин [174.192.82.24] 2020/1/27
BI bas bicheed l bgaa. 800 terbumiin biznesee amiaraa hamgaalna gd l chichreed bgaa tomchuud!!!
2 | 0 Хариулах
CHINBAT [43.228.129.150] 2020/1/27
52000-/52000huvaan ni 13.2/=48000TN KORSEN.DEZEI TULSH HIIGEED ZARAHAD 400000x48000=19 200 000000 tugrugiin ashigtai ajillaj baihad 10 000000 tugrugiin torguuli onogduulah ni teneg avilgalchdiin asuudal bish uu
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.220] 2020/1/27
chamd ch ingeed zarah bolomj bga. ygad haraad suugad bgan?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.6] 2020/1/27
арга хэмжээг нь ав
2 | 0 Хариулах