Индэр    
2019 оны 11 сарын 25
Зураг
Эдийн засагч, шинжээч

ТЭТГЭВРЭЭ АВАРЪЯ #1: Хуучирсан машин

Зураг
Зургийн тайлбар: Анхны автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы Готлиб-Даймлер, Оарл Бенц нар хүртжээ. Хоёулаа 1855 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж, патентыг зохих ёсоор авсан байна.

         Өнгөрсөн хугацаанд бид нийгмийн даатгалын системийн асуудлыг тал бүрээс нь харуулахыг зорьсон билээ. Харин энэ удаад тухайн системийн дампуурсан байгаа шалтгаануудыг нь нэгдсэн байдлаар харуулахыг хичээв.

Цаашид та бүхэндээ нийгмийн даатгалын системийг шинэчлэх боломж, арга зам, олон улсын туршилгуудыг цувралаар хүргэх болно.

Нийгмийн даатгалын системийг нэг машин гэж төсөөлье. Тэгвэл манай машин ямар жолоочтой, ямар хөдөлгүүртэй зэргээс хэр хурдтай, найдвартай эсэх нь шалтгаална. Тэгвэл манай жолооч нар хэн бэ? Манай машины хөдөлгүүр ямар бэ?

МАНАЙ ЖОЛООЧ - ТӨР БОЛ МУУ МЕНЕЖЕР

Хэн нэгний хувийн эд, хөрөнгө биш л бол хүн хэзээ ч тэнд ариг гамтай хандана гэж үгүй. Манай машиныг төр жолооддог. Тиймдээ ч машинд нь асуудал байсаар байтал түүнийг нь тоохгүй, анзаарахгүй мэтээр жолоодсоор л ирсэн. Төр муу жолооч болохыг батлах хэд хэдэн жишээ л дурдая.

  • Нийгмийн даатгалын сангийн алдагдал. Тус сангийн алдагдал сүүлийн 6 жил тасралтгүй өсч байна. Цаашид ч энэ алдагдал буурахгүй. 2018 онд л гэхэд 500 тэрбумын алдагдалтай санг улсын төсвөөс дахин санхүүжүүлсэн. Төрийн зүгээс арга барсандаа шимтгэл өсгөж, тэтгэврийн насыг нэмэгдүүлж байна.
  • Сонгуулийн амлалт. Урт хугацааны нийгмийн даатгалын ирээдүйг бус богино хугацааны өөрсдийн ашиг сонирхлын төлөө шимтгэл төлөөгүй олон мянган иргэдийг хамруулсан нь энэ алдагдлын бас нэг шалтгаан. Мэдээж өндөр настай иргэдээ төр халамжлах нь зүйтэй ч ихэнх улсууд үүнийг системдээ шинэчлэл хийх байдлаар шийддэг.
  • Үр ашиг муутай хөрөнгийн удирдлага. Төрөөс тухайн банкны зөвхөн өндөр хүүг нь хараад нийгмийн даатгалын сангийн мөнгө байршуулчихдаг. Гэтэл хүүгээс гадна сангийн мөнгө найдвартай, эрсдэлгүй байх нь чухал байдаг. Ядаж л тухайн мөнгийг авах банкны үйл ажиллагаа хэвийн, зохистой харьцааны үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай байсан.

ХӨДӨЛГҮҮР МУУ- ТЭТГЭВЭР НЬ ХАНГАЛТГҮЙ СИСТЕМ

           Машинд хэчнээн тос масло, бензин хийгээд ч их иддэг, хөдөлгүүр нь муу бол хол явахгүй. Байнга эвдрэл, гэмтэл гарч, түүнийг нь зардал гарган зассаар байх болно. Манайд 1 тэтгэвэр авагчид 2 шимтгэл төлөгч ногдож буй. Шимтгэл төлөгчдийн тоо, шимтгэлийн мөнгөн дүн тасралтгүй өсч байгаа хэдий ч нөгөө талдаа тэтгэвэр авч байгаа хүмүүстээ ч хангалттай хүрдэггүй.

Улсын хэмжээнд 308 мянган өндөр настан тэтгэвэртэй бөгөөд сард дунджаар 329 мянган төгрөг авдаг. Үүнээс бараг 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ авдаг. Гэтэл энэ нь амьжиргааны доод түвшин болох 218 мянган төгрөгөөс ердөө 167 мянгаар л их байгаа юм.

Үндсэндээ ядууралд ойрхон хүмүүс гэж нэрлэж болно. Манайх шиг түүхий эдээс хамааралтай эдийн засагтай улсад хямрал, хүндрэл үе үе тохиодог. Харин тэрхүү хямралын нөлөөгөөр ядуурах магадлалтай бүлэг маань тэтгэвэр авч буй өндөр настнууд юм. 

ХОЦРОГДСОН СИСТЕМ

            Дэлхийн анхны машин 19-р зуунд бүтээгдсэн бөгөөд 0.67 морины хүчин чадалтай байв. Харин өнөөдөр анхны машинаас 2388 дахин хүчтэй, 1600 морины хүчин чадал бүхий машинууд зах зээл дээр зарагдаж байна. Гэтэл манайх дэлхийн анхны машинаа унасан хэвээр л байна. 

Манай ашиглаж буй энэхүү тэтгэврийн системийг 19-р зуунд Германд анх Бисмарк нэвтрүүлж байжээ. Түүнээс хойш Герман улс 3 удаа том шинэчлэл хийсэн байдаг.

Мэдээж жижиг зохицуулалтуудыг маш олон удаа хийсэн. Тиймээс энэхүү систем нь бүрэн хөдөлгүүрээр ажиллаж чадахгүй байна. Мэдээж, 1800 онд ажиллаж байсан эдийн засгийн нэг хөдөлгүүрийг 2000 онд ашиглахаар ажиллахгүй саатах нь тодорхой.

Учир нь энэ 200 жилд аж үйлдвэрийн хувьсгал 4 удаа явагдаж эдийн засаг танигдахын аргагүй зүсээ хувиргасан. Германтай өөрсдийгөө харьцуулах нь хол санагдаж байгаа бол манайхтай ижилт төстэй ихэнх орнууд нийгмийн даатгалын системдээ шинэчлэл хийсэн байдаг. Тухайлбал, Казахстан 1998 он, Унгар 1998 он, Польш 1999 он, Латви 2001 он, Болгар 2002 он, Хорват 2002 он, Эстони 2002 он, ОХУ 2002 он, Литва 2005 он, Словак 2005 онд тус тус шинэчлэл хийжээ. 

МАШИНАА СОЛИХ ЦАГ ХЭДИЙН БОЛСОН.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.236] 2019/12/10
цалин ӨНӨӨДРИЙН ХУРДЫГ ГҮЙЦЭХГҮЙ БАЙХАД ндш ИЙГ НЭМЭХ БОЛОМЖГҮЙ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.38] 2019/11/28
НДШ ийн мөнгийг хулгай хийж үрэн таран хийчихээд тоохгүй их хурлын гишүүний ажлаа хийгээд сууж байдаг хариуцлага үүрдэггүй 104 тэрбум шүү тэгээд НД ийн шимтгэлийнхээ хувийг нэмээд сууж байдаг тэг төр бол муу менежер систем нь буруу гээд хуучин машинтай зүйрлээд ард түмний тархийг угааж байдаг удахгүй НД хууль нь буруу болж хувирна ингэж ард түмнийг хуурч болохгүй шүү дээ Төрд биш хүндээ байгаа юм Төр гэж хоосон ероолгүй сав биш хүн байгаа тэр хүнийг бид сонгож эрх мэдэл өгсөн тэр хүн хүмүүс хулгай хийсэн тийм учраас эхний ээлжинд НД салбарыг дампууруулсан хүн хүмүүстэй хариуцлага тооцож алдсан мөнгөнүү дээ олж авах хэрэгтэй энд системд байгаа юм биш үү 1960 оноос хойш төрсөн хүмүүст тэтгэвэрт гарах үенд өгөх мөнгийг нэрийн дансанд нь хийж хадгалгалаад тэтгэвэрт гарахад нь өгөх ёстой байсан энэ хууль систем нь маш зөв байсан үүнийг хэрэгжүүлээгүй тухай үеийн их хурлын гишүүд сайд НДГ ын дарга гээд олон нөхдүүд дуудаж авчирч арга хэмжээ авах ёстой ялангуяа Ч Улаан С Эрдэнэ гэх мэт н
1 | 0 Хариулах
Зочин [192.82.77.38] 2019/11/28
Төр бол муу менежер гэдэг энэ худал үгээ хичнээн удаа хэлж ард түмний тархийг угаагах гэсэн юм бэ үгүй шүү дээ төр гэж нэг эзэнгүй юу ч хийсэн хамаагүй авилгал авсан ч болох юм шиг хулгай ч хийж болох юм шиг тайлбар хийгээд байх юм Яг үнэндээ төр гэдэг чинь бидний нар сонгосон хүмүүс байгаа биз дээ нэг ёстондоо бид нарыг удирд гээд хүн тавиж байгаа байхгүй юу нөгөөх нь хулгай хийчихээд төр бол муу менежер эсвэл хуулиндаа эсвэл системдээ байнаа гэж тайлбар хийчихээд удирдагч хүн баяжаад байж болохгүй шүү дээ Төрийг хүн удирддаг учраасхүндээ байна яаж зохицуулах вэ яаж ажиллах вэ гэдэгт төр хүний толгойн ажиллах чадвар төр бол муу менежер биш харин зөв сэтгэж ажиллавал төр бол сайн менежер тэгэхээр зөвхөн хүн дээ байна Бид эрх орон ард түмнээ бодсон төрийн жэнхэнэ ард хүнийг олж тавимаар байна худалч хулгайчийг тавимааргүй байна тэгвэл төр жэнхэнэ утгаар сайн менежер байна та нар харалдаа норвеги харал даа япон гээд олон төрийн менежерүүд сайн ажиллаж байгаа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/11/25
Гадны зөвлөх, менежер авчраад үнэлгээ хийлгээд шийдчих
2 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/11/25
Энэ сангууд бүгд санхүүгийн тайлангаа нэр хүндээрээ тэргүүлдэг 4 том аудитын компаниудыэ аль нэгээр баталгаажуулдаг байх хэрэгтэй байна.
3 | 0 Хариулах
Зочин [24.111.188.174] 2019/11/25
Ер нь ганц нийгмийн даатгалын,тэтгэвэрийн ч гэлтгүй хууль эрх зүй,боловсролын гээд нийгмийн бүхий л салбарт реформ хийх шаардлагатай байгаа,гэвч өнөөдрийн авилгач төр засаг,популист улс төрчид,х у л г а й ч Ерөнхийлөгч нараас хэн нь ч хийж чадахгүй.
6 | 0 Хариулах