Индэр    
2019 оны 11 сарын 13
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

UNSICK #16: Өвдөгний үе өвдөхийн учир

Зураг

Улаанбаатарчууд бид бүхэн хотжилт буюу суурин соёл иргэншилд дасаад багагүй хугацаа өнгөрчээ. Үүнийг дагаад амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнс сүүлийн 10-20 жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн байна. Хэдэн 10 жилийн өмнө бид зуны дэлгэр цагт байгаль дэлхийдээ ойрхон аж төрж, нарнаас хангалттай хэмжээний витамин Д-г арьсандаа нийлэгжүүлж, авахын зэрэгцээ айраг, сүү, ааруул зэрэг цагаан идээг түлхүү хэрэглэдэг байв. Энэ эрүүл амьдралын хэв маяг ясны сийрэгжилт, тэр дундаа үений эмгэгээс өвчлөх эрсдлийг хэд дахин бууруулдаг байжээ.

Харин одоо үед хөдөлгөөний хомсдол, нийгмийн стрессээс улбаалж биеийн жингийн илүүдэлтэй, мөн өвөл зунгүй орон сууцанд амьдарч оффист ажиллах болсноор дээрх эрүүл дадал алдагдсантай холбоотойгоор яс сийрэгжих, үений эмгэгээр өвчлөх эрсдэл хэд дахин нэмэгдсэн. Тухайлбал, витамин Д, кальцийн дутагдалтай, биеийн жингийн илүүдэлтэй өвөө эмээ нарын өвдөгний үений мөгөөрсөн эд сөнөрөх, үений шингэн багасах зэргээр өвдөгний остеоартрит эмгэгээр өвдөх болжээ.

Уул нь Монголчууд бид зуны дэлгэр цагт агаар салхинд гарч, байгаль дэлхийтэй ойр байснаар арьсандаа витамин Д хангалттай нийлэгжүүлж авдаг байжээ. Үүний хажуугаар зуны улиралд ааруул, сүү, айраг зэрэг цагаан идээ идсэнээр кальци, минералаа нөхөж авдаг.

Гаднаас орж ирсэн кальци цусанд шимэгдэж витамин Д тусламжтайгаар яс руу орсоноор яс сийрэгжих, үений эмгэгийн эрсдлээс сэргийлэх боломж бүрддэг байна.

Тухайлбал, Харвардын спортын анагаах ухааны эмч Др.Тенфорд нэг зүйлийг чухалчлан зөвлөсөн байдаг. Бид өвдөгний остеоартрит эмгэгтэй үед хөдөлгөөнийг хязгаарлах нь маш буруу. Яагаад гэвэд бид алхалт хөдөлгөөн хийснээр өвдөгний эргэн тойрны булчинг чангаруулж дасгалжуулж байдаг. Энэ булчингийн дасгалжилт өвдөгний үенд ирэх ачааллыг бууруулж зөв динамик тэнцвэртэй болгодог. Улмаар өвдөгний остеоартрит эмгэг даамжрахгүй, бодисын солилцоо сайжирсанаар эдгэх боломжийг бүрдүүлдэг юм.

2015 оны судалгаагаар хөнгөн зэргийн остеоартриттэй хүмүүс өдөрт 7,000 алхалт хийвэл маш зохимжтой байдаг. 2 жил дээрх алхалтыг хийхэд нэмэлтээр үений мөгөөрсөний сөнөрөл явагдаагүй, эдгэрэх хандлагатай болсон байдаг.

Эх сурвалж: Harvard health publishing

Дэлгэрэнгүй мэдээллийг Unsick подкастаас сонсоорой.

  • Apple podcast
  • Google podcast
  • Spotify
  • Stitcher
  • Anchor
  • Castbox