17-р зуун хүртэл хүн төрөлхтөн зурхай, одон орон хоёрт аль, алинд нь итгэн үнэмшдэг байв. Гэвч 1608 онд анхны телескоп зохион бүтээгдсэнээр одон орон нь шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрөгдсөн бол харин 1666 онд зурхайн ухаан нь Францын их сургуулиудын хичээлээс хасагдаж байжээ. Ийнхүү 21-р зуунд зурхайг хүмүүс мухар сүсэг төдийхнөөр ойлгодог болов.
Зурхайн ухаан буюу Астрологи нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээ Вавилоноос гаралтай. Өөрсдийн тоолол буюу календарийг бүтээсэн нь ан гөрөө хийх болон ургац хураах зэрэгт эерэгээр нөлөөлж байжээ. Өрнийн соёлтой(Европ) улсуудад төрсөн жилийн бэлгэдлийн сүсэг бишрэл өндөр байхад, дорнын соёлтой улсуудад(Ази) 4 бие махбод, 12 ордыг түлхүү ашигладаг.
Хүний төрсөн жил, ордны шинж тэмдэг үнэхээр үнэн эсэхийг хувь хүний зан төлөв, эдийн засаг, нийгмийн статустай нь холбож судалсан олон улсын судлаачдын ажил цөөнгүй бий. Мөн зурхайн ухаан нь танин мэдэхүй, зугаа цэнгэлтэй холбоотой, шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл гэж мэтгэлцдэг эрдэмтэд ч олон байдаг.
Харин Монгол Улсын хувьд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаан дээр тулгуурлан судлаач Э.Анхбаяр, Б.Уянга нар тооцоолжээ. Судалгаанаас сонирхолтой үр дүнгүүд гарсан хийгээд эдгээрийг танилцуулъя.
Хүмүүс ихэвчлэн зурхайд итгэж, өдөр тутам маргаашийн үйл явдлаа сонжин, сонирхдог хүмүүсийн тоог цахим ертөнцөд ордны пэйж хуудас дагагчдын тоогоор гаргахад орд тус бүрийг ойролцоогоор 40,000 орчим хүн дагадаг байна. Хамгийн их лайктай хуудас нь Хонь, Ихэр, Хилэнцийн орд байна.
Энэхүү судалгаанд гэрлэлтийн идэвхтэй насны эмэгтэйчүүдийг сонгон авсан. Юуны өмнө 25-36 насны эмэгтэйчүүд тооны хувьд ордоороо ойролцоо байсныг дуулгах нь зүйтэй. Мөн насны хувьд харгалзах орд, жилтэй хүмүүсийн дундаж нас ойролцоо байгаа нь доорх харьцуулалт хийх боломжийг олгож байна.
Хүн бүхэн өөрсдийн орд, жилийн онцлогыг тодорхой хэмжээнд мэддэг. Зарим ордууд нь насаараа ганц бие явах магадлалтай гэдэгтээ ч итгэдэг. Энэхүү нийтлэг шинж чанарууд нь гэрлэлт дээр төдийлөн ажиглагдахгүй байгаа юм. Харин салалтын хувь дээр тухайн ордуудын ялгаа ихээр гарч ирж байсан.
Гэрлэлтийн зах зээлд ордуудыг гэрлэсэн хувиар нь авч үзэв.
Эмэгтэйн хувьд:
Эрэгтэйн хувьд:
Ганц бие хүмүүсийн хувьд:
Салалтын хувийг 18-36 насны эмэгтэйчүүд дунд хилэнцийн ордныхон өндөр байна. Гэр бүлийн хүчирхийллийн судалгаанаас харахад хилэнцийн ордны эмэгтэйчүүд сэтгэлзүйн хувьд хамгийн их хүчирхийлэлд өртдөг нь харагдаж байсан. Тэр нөлөөлөл нь гэр бүлийн салалтын ч шалтгаан байж болох юм.
36 ХҮРТЭЛХ НАСНЫ ХОНИНЫ ОРДНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛАЛТЫН ХУВЬ БАГА БАЙСАН Ч 36-С ДЭЭШ НАСНЫХАНД САЛАЛТЫН ХУВЬ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА
Харин 36-аас дээш насныхны хувьд салалтын хувь өндөр байдаг байна. Тэр дундаа хонь, ихэрийн ордны эмэгтэйчүүдийн салалт өндөр байна. 18-36 насны эмэгтэйчүүдийн дунд хонь хамгийн бага салалттай байсан бол 36-аас дээш насанд хамгийн өндөр салалтын хувьтай харагдаж байна.