Индэр    
2019 оны 9 сарын 9
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭНЭ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжицгээе!

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн II хэлэлцүүлгийг 2019.09.06-нд хийж дэмжсэн бол 2019.09.07-нд уг төслийг ард нийтийн санал асуулга (АНСА) руу оруулж батлуулахаар шийдэв.

Зарим сайн заалт 57-оос дээш гишүүний санал аваагүй боловч II хэлэлцүүлгээр дэмжсэн бусад заалт бол парламентын тогтолцоог бэхжүүлж шүүхийг хараат бус, шударга болгоход чиглэсэн чухал алхмууд болно.

Зарим өөрчлөлт ороогүй нь гүйцэтгэх эрх мэдлийг одоогийнхоос илүү хариуцлагажуулах, хууль тогтоох ажиллагааг сайжруулах, шүүхийг илүү хараат бус, шударга болгоход чиглэсэн заалтуудыг дэмжихгүй байх үндэслэл болохгүй. Энэ удаа хийж чадаагүй зарим нэг нэмэлт, өөрчлөлтийг дараа Үндсэн хуульд оруулж болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ойлголцол, зөвшилцлөөр гарч байж хүлээн зөвшөөрөгддөг.

Энэ нь маш амаргүй процeсс аж.

Энэ нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үндсэн бүтцийг эвдээгүй, харин ч тодотгож тордсон, үүгээрээ хамгаалж буй юм. Үүнийг эвдэж мэдэх eсөн шидийн санал гарсан ч шүүгдээд унацгаасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амжилттай болох эсэх нь парламeнтын засаглал, цаашлаад бүр ардчилсан дэглэмээ хадгалж үлдэх эсэх том сорилт болж мэдэх нь.

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан дээр EТГ-ын дарга З.Энхболд орж ирээд Монгол Улсын засаглалын хэлбэр eрөнхийлөгчийн эсхүл парламeнтын байх уу гэдгийг АНСА-аар асуух төсөл Eрөнхийлөгч өргөн барина гэсэн ноцтой мэдэгдэл хийчихлээ. Ийм eрөнхий асуулт бүхий АНСА явуулах нь хуулиар хориотой. Тэгэхээр парламeнтын тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн АНСА-ыг унагахыг оролдох, дараа нь eрөнхийлөгчийн засаглал руу түлхэхээр оролдох юм байна.

Парламентын ардчилал бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн суурь тул үүнээсээ татгалзвал бид хамтаараа "амиа хорлосон"-той адил юм болно. Тиймээс, парламентын засаглалаа бэхжүүлсэн энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй.

20 жил УИХ-ын таван бүрэлдэхүүн дамжин яригдаж маш сайн судлагдаж сүүлийн гурван жилийн турш иргэдийн санаа бодлыг асууж тусгасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сайн төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүн 2019.06.06-нд өргөн мэдүүлсэн билээ. Сүүлийн гурван сарын турш бий болсон ойлголцол, зөвшилцөлд үндэслэн УИХ-ын 57-оос дээш гишүүдийн саналаар дэмжигдсэн заалтууд нь ДОРВИТОЙ ШИНЭЧЛЭЛ болно. Энэ нийтлэлээр Засгийн газар, УИХ, шүүх, нутгийн удирдлагатай холбоотой орсон заалтуудыг товч танилцуулъя.

НЭГ. ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах долоон заалт нь нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж чадах гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно:

 (1) Давхар дээлийг хязгаарлана (39.4): Ерөнхий сайд болон засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно. Парламентын засаглалын мөн чанарыг хадгалж УИХ-ын 5 хүртэл гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж бодлогын асуудлыг шийдвэрлэх хамтын ажиллагааг хангана. Нөгөө талаар, Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллаж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа бүдгэрдэг өнөөгийн байдлыг хална.

(2) Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой, ойлгомжтой болгоно (39.2, 39.3). УИХ дахь олонхоос Eрөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулах үүргийг Ерөнхийлөгчид хүлээлгэх бөгөөд Ерөнхий сайд танхимын гишүүдээ Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шууд УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ дахь олонх засгийн газрыг эмхлэн байгуулдаг парламентын тогтолцооны шинж дээшилнэ.

(3) Засгийн газрыг дөрвөн янзаар огцруулж болохоор Үндсэн хууль заасан байгааг нэг болгоcон цөөлнө. Eрөнхий сайдыг одоогийнх шиг хуралдаанд сууж буй гишүүдийн олонхоор биш харин нийт гишүүний олонхоор огцруулах эсэхийг шийдэхээр босгыг өндөрсгөнө (43.1). Огцруулсан бол шинэ Eрөнхий сайдыг 30 хоногт томилно (43.2), тэгж чадахгүй бол УИХ-ыг тараахаар зааж УИХ-ыг хариуцлагажуулна (22.3). Энэ заалт нь Засгийн газрыг тогтвортой байдлыг өнөөдрийнхөөс дээшлүүлээд зогсохгүй шинэ Ерөнхий сайдыг томилохгүй удах эрсдлийг хязгаарлана.

(4) Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл үзүүлэхийг УИХ-аас хүсэж, итгэл хүлээвэл тухайн асуудлаа шийдүүлээд хэрэгжүүлнэ, үр дүнг нь үзнэ (44.1). УИХ итгэл үзүүлээгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож УИХ шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт томилно (44.2), ийнхүү томилж чадаагүй бол УИХ-ыг тараана (22.3). Ерөнхий сайд нийгэм, эдийн засгийн бодлогын чухал асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх, тэгж чадаагүй бол УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилох хариуцлагыг хүлээнэ.

(5) Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно (25.1.7). Энэ хориглолт нь УИХ улсын төслийг дур зоргоор өөрчилдгийг хязгаарлаж, харин тооцоо, судалгаатай төсөв батлагдах, нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болох суурь болно.

 (6) Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно (30.2). Энэ нь нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх “идэвхтэй” хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх, харин хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хямрал үүссэн тохиолдолд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж үндэсний эв нэгдлийг хангах “идэвхгүй” хариуцлагыг Ерөнхийлөгч хүлээх Үндсэн хуулийн үзэл баримтлал хэрэгжихэд дэм болно.

(7) Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь хуулиар олгож болно (33.4). Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар нэмж олгодгийг зогсооно.

ХОЁР. ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛ

Дараах 11 нэмэлт, өөрчлөлт нь УИХ-ын хууль тогтоох ажиллагааг чанаржуулах, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулна:

(1) Хууль батлах босгыг өндөрсгөнө (27.2). 20-оос доошгүй гишүүн хуулийг баталдаг байсныг 39-өөс доошгүй болгон нэмэгдүүлж буй нь хуулийн чанар, тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

(2) УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-аас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг 75-аас доошгүй болгоно (27.6). Чуулганы чуулах хугацааг сунгаж байнгын ажиллагаатай парламентын шинжийг бэхжүүлнэ.

(3) УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэл, журмыг тодорхой болгоно (29.3). Ингэснээр гишүүн ард түмний элчийн хувьд илүү хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

(4) Ерөнхий сайдыг томилох саналыг анх оруулснаас хойш 45 хоногт (39.1), Ерөнхий сайдыг огцруулснаас хойш шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт (43.1), эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногт (44.2) тус тус шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль товлон зарлана (22.3, 22.4). Ингэснээр Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг байгуулахтай холбоотой УИХ-ын үүрэг хариуцлагыг дээшлүүлнэ. Мөн, УИХ өөрөө тарах нөхцөл, журмыг тодорхой болгоно (22.2).

(5) Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно (26.1). Хууль санаачлах эрхийн цөм рүү халдахгүйгээр зохистой хязгаарлалтыг тогтоосноор хууль тогтоох ажиллагаа сайжирна.

(6) Намууд зохион байгуулалтын хувьд дотоод ардчилалтай байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа илт тод байлгах үүргийг хүлээлгэнэ (19(1).3). Энэ заалтаар УИХ-ын сүүлийн гурван удаагийн бүрэлдэхүүн хийхийг зориод чадахгүй байгаа намын шинэчлэл явагдах үндэс болно.

(7) УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн хуулийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно (21.4). Ингэснээр 2016 онд сонгууль болохоос 2 сарын өмнө сонгуулийн хуулийг орвонгоор нь өөрчилж байсан шиг зүйл гарахгүй болно.

(8) Гүйцэтгэх эрх мэдэлд тавих парламентын хяналтыг сайжруулна (28.2). Бодлогын тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог УИХ-ын нийт гишүүний санаачилгаар заавал байгуулж, тухайн асуудлаарх бодитой дүгнэлт, мэдээллийг УИХ-ын гишүүд болон иргэдэд хүргэх боломж нээгдэнэ. “Олонх шийдэж, цөөнх хяналтаа тавина” гэх парламентын засаглалын зарчим хэрэгжинэ.

(9) Төрийн санхүү, төслийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх аудитын байгууллагыг бэхжүүлэх үндэс тавигдана (25.1.6). Ингэснээр төрийн аудит хараат бусаар хэрэгжиж ард түмэн, татвар төлөгчдийн нүд чих болно.

(10) Байгалын баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтооно (6.2). Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй болно.

(11) Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэхэд чиглэсэн ард нийтийн санал асуулга эсхүл бусад оролдлогыг хориглоно (25.1.16).

ГУРАВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Дараах гурван багц заалт нь шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай, шударга болгох суурийг тавина.

(1) Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд зааж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлнэ (49.5). Тус зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж хуульд заасан журмаар томилно; гишүүд нь дөрвөн жилээр зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд даргаа дотроосоо сонгоно.

Зөвлөлийн гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг царцааж өгснөөрөө түүний тогтвортой байдал, залгамж чанарыг дээшлүүлнэ. Зөвлөлийн гишүүдийн талыг шүүгчид дотроосоо сонгож, зөвлөлийн гишүүд даргаа дотроосоо сонгож буй нь тус зөвлөл дахь улс төрийн болон бусад зүй бус нөлөөллийг хязгаарлана. Шүүгч болон шүүгч бус гишүүдийг тэнцүү төлөөлөлтэй оруулснаар шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцлийг хангана. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулахаар зааж буй нь УДШ-ийн дор ШЕЗ-ийг захируулах, хянуулах зорилгогүй, харин тус зөвлөл болон шүүх хоорондын уялдаа холбоог хангах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн Зөвлөлийн үйл ажиллагааг ил тод болгох, хариуцлагажуулах зорилготой.

(2) Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно (49.6). Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулснаар шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог тогтвортой, үр нөлөөтэй болгох үндсийг тавихын зэрэгцээ ШЕЗ-ийн зүгээс уг хорооны үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлана.

(3) Шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжийг нээнэ (48.1). Энэ нь дүүрэг дундын, аймаг дундын шүүхийг байгуулах, улмаар иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүхийн ачааллыг жигдлэх төдийгүй шүүхийг эдийн засгийн хувьд бие даах, төсвийг хэмнэх, зохистой зарцуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

ДӨРӨВ. НУТГИЙН УДИРДЛАГА

Дараах дөрвөн өөрчлөлт нь нутгийн удирдлагыг боловсронгуй болгоно:

(1) Нутгийн удирдлагын хүрээнд хотын эрх зүйн үндсийг тодорхой болгоно (57.2). Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

(2) Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх журмыг тодорхой болгоно (57.3). Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

(3) Иргэдийн төөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хүрээн хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй болно (59.2). Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.

(4) Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн институтыг устгана. Өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг ч бодит байдал дээр тэдгээрийн тэргүүлэгчид гэх цөөн хүмүүс тухайн нэгжийн хамаг асуудлыг далд байдлаар, явцуу хүрээнд шийддэг. Үүнийг таслан зогсоож иргэдийн төөлөгчдийн хурал нь хурлын бүх чиг үүргийг хэрэгжүүлдэг болсноор нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ.

ДҮГНЭЛТ

Дээрхийн бүхэлд нь харвал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээд буй энэ нэмэлт, өөрчлөлт нь өргөн баригдсан төслийнхөө хэмжээнд биш ч парламентын тогтолцоог төгөлдөржүүлнэ. Зарим өөрчлөлт өндөр босгыг даваагүй ч гүйцэтгэх эрх мэдлийг одоогийнхоос илүү тогтворжуулж хариуцлагажуулсан, хууль тогтоох ажиллагааг сайжруулсан, шүүхийг хараат бус, шударга болгох, нутгийн удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн заалтуудыг УИХ гурван сар гаран хэлэлцэж дэмжээд АНСА-аар оруулахаар шийдвэрлэж байна. Иргэд бид уг төслийг дэмжвэл дорвитой өөрчлөлт авч ирнэ. Монгол хүний саруул ухаанд итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
БЗД Төлөөлөгч Г.Хонгор [202.21.108.164] 2019/9/13
ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2-Р ЗҮЙЛД “АГААР МАНДАЛ, ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ” ГЭСЭН НЭМЭЛТИЙГ ТУСГАХ БАС НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛ АГААР МАНДАЛ, ТҮҮНИЙ ОРОН ЗАЙГААР ДАМЖИЖ МОНГОЛ УЛСЫН ГАЗАР ШОРОО, АН АМЬТАН, ОЙ МОД, УСНЫ НӨӨЦӨД ХОР ХӨНӨӨЛ УЧИРЧ, БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ АЛДАГДАХ ТОХИОЛДОЛД МАНАЙ УЛС ӨӨРИЙН ЭРХ АШГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ, САНХҮҮГИЙН ГАРЗ ХОХИРЛОО ХЭРХЭН НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ. ДАВОСТ БОЛДОГ ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНААС 21-Р ЗУУНД ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭС УЛБААТАЙ БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН АВААР ОСЛУУД ЗОНХИЛНО ГЭСЭН ПРОГНОЗ ХИЙСЭН БАЙДАГ.
1 | 0 Хариулах
БЗД Төлөөлөгч Г.Хонгор [202.21.108.164] 2019/9/13
1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬД ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫН ТАЛААР ТУСГАЖ БАТАЛГААЖУУЛСАН АТЛАА ГАЗАР НУТАГТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНИЙ “АГААР МАНДАЛ, ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ” ГЭСЭН ӨМЧӨӨ “ОРХИГДУУЛСАН” БАЙДАГ. АРД ИРГЭДИЙН ИРЭЭДҮЙН БАТАЛГАА БОЛСОН “ИРЭЭДҮЙН ӨВ САН” НЭРТЭЙ БАЯЛГИЙН САНГ ӨСГӨЖ АРВИЖУУЛАХЫН ТУЛД ӨНГӨРСӨН 28-н ХУГАЦААНД МАРТАГДСАН ӨМЧӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2-Р ЗҮЙЛД ЗААВАЛ ТУСГАХ ЁСТОЙ. ЭНЭ БОЛ ҮНДСЭН ХУУЛИНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГЫН НЭГ ЧУХАЛ ҮНДЭСЛЭЛ. БАЯЛГИЙН САНД ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙТОЙ ДҮЙЦЭХҮЙЦ ТЭРБУМААР ХЭМЖИГДЭХ ОРЛОГО ОРНО.
1 | 0 Хариулах
Зочин [153.129.3.12] 2019/9/11
............ ҮНЭНДЭЭ ЯМАРЧ СУДАЛГАА, ТООЦООЛОЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ЛҮНДЭЭЖАНЦАН МЭТИЙН ХӨГШИН ЛУУХААН БАРЬЖ ГҮЙЖ ХЭД ХЭД ДОР НЬ ӨӨРЧИЛЖ ХОЛЬЖ ХУТГАЖ БАЙГААД ОДОО ЗАЛУУВТАР ЛУУХААНУУДАА УРДАА ОРУУЛЖ ЗҮТГҮҮЛЭВ ........... ГАЗРЫН АСУУДЛЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГА БҮРЭН МЭДДЭГ БОЛОХ, ОРОН НУТГИЙН ИРГЭД САНАЛ ШҮҮМЖЭЭ ОРУУЛАХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ БОЛГОХ, СУМЫН ЗАСАГ ДАРГА АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ШУУД ОРОН НУТГИЙН ИРГЭД СОНГОДОГ БОЛГОХ ЭНЭ ЗААЛТ МЭДЭЭЖ БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД ГЭХ МЭТ ЭРТНЭЭС ТУСГААР ТОГТНОХ ХИЙРХЭЛТЭЙ ГАЗРУУДААС ЗҮТГҮҮЛЖ БАЙНГАА. МОНГОЛ УЛС ТӨРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ХУВЬД НЭГДМЭЛ БАЙНА ГЭСЭН ЗААЛТЫН ЭСРЭГ ЯВЖ БАЙГАА ИЙМ Л ЗААЛТ. ҮР ДҮНД НЬ МОНГОЛ УЛС ХЭРЭГ ДЭЭРЭЭ ЗАДАРЧ БУТ ҮСРЭХ БОДИТ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ ГЭЭД БАРУУН АЙМГИЙНХАН АЛГАА ҮРЖ СУУГАА ...........
6 | 1 Хариулах
Зочин [153.129.3.12] 2019/9/11
........... ҮЗЛЭЭ ХАРЛАА. ОЛИГТОЙ ЮМ ХОВОРХОН БАЙНА ДАА. ӨӨР ГАЙГҮЙ ХУУЛЬЧИД Ч АЛГА БОЛОЛТОЙ. ЭРХ МЭДЭЛ ХУВААРИЛАХ ОНОЛЫГ БҮР МӨСӨН БУЛШИЛЖ БАЙНА. ХЭНИЙ ЗАХИАЛГА ВЭ МӨНХСАЙХААН? 2000 ОНЫ ХУУЛЬ БУС ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦЭЦ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ТОГТООЛ ОДОО Ч БИЙ. ЗАСГИЙН ГАЗАР, УИХ ХОЁР ЧИНЬ СИАМЫН ИХЭР ХЭВЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ. НИЙТ АРД ИРГЭДЭЭ ЭНЭ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА ..........
2 | 1 Хариулах
зочин [202.179.25.17] 2019/9/10
ПОПУЛИСТ УДИРДАГЧИЙГ СОНГОСОН АРД ТҮМЭН ЭЦЭСТЭЭ ДАРАНГУЙЛАГЧИД ДАРЛАГДСАН ӨРӨВДӨЛТЭЙ АРД ТҮМЭН БОЛДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭЭ. ООРКУУД ТА НАР АМАА БАРИХ ВИЙ!
1 | 0 Хариулах
Иргэн [103.14.38.210] 2019/9/10
Сайн төсөл. 100% Дэмжиж байна.
5 | 2 Хариулах
Зочин [69.138.212.141] 2019/9/10
Tiimee nid demjij baina, xarin ix xurliin 4 gishuun zasgiin gazriin gishuun baix gedgiig bol zuvshuuruxgui,
1 | 0 Хариулах
Баяр [66.181.161.65] 2019/9/9
Энхсайхан гэх энэ гайхал дандаа гадаадын энэ тэр улсаас гэж ирээд л ярих юм. Уг нь иэр гадаадууд чинь бидний өвөг дээдсээс судлаж хулгайлж өөрийн нөхцөлдөө тохируулсан юм байгаа даа. Тэхээр өөрийн үүх түүхээ сайн судлаж сэргээж орчин үедээ нийцүүлбэл илүү болох биш үү.
1 | 8 Хариулах
Зандаахүү ЭНХБОЛД [202.9.42.121] 2019/9/9
Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг. Монголын ард түмэн ямар засаглалтай байх вэ гэдгээ сонгож, ард түмний зааврын дагуу УИХ шинэ Үндсэн хуулиа боловсруулаад тарах ёстой. Ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч ард түмнээсээ, парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгч парламентаасаа сонгогдох ёстой. Аль замаар нь явах вэ гэдгээ ард түмнээсээ заавал асуух хэрэгтэй. Ингэхгүй бол одоогийн Үндсэн хуулиа сайжруулаад явна гэтэл бодитой өөрчлөлт орсонгүй. Төрийн өмчийг нийтийн өмч гэснээс өөр гялтайх зүйл алга гэж дүгнэж байна. Энэ өөрчлөлтийг УИХ яаж ч баталж гаргасан Ерөнхийлөгчийн байр суурь Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу, мөн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээсээ асуух юм. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын ажил болж үлдэнэ. Өөрчлөлтөө хийж, ажилладаг Үндсэн хуультай болж улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргах хэрэгтэй.
2 | 5 Хариулах
З.Энхболд [202.9.42.121] 2019/9/9
Хуучин 76 тойргоо санагалзаж, түүнээсээ салж чаддаггүй, гишүүн нь сайд болдог боломжоо алдахыг хүсэхгүй байх юм бол реформ хийгдэхгүй. Өнөөдрийн болон дараагийн хэлэлцүүлгээс ямар байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гарах вэ гэдгээс хамаарч Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналын томьёоллоо бэлтгэж байгаа”.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.141] 2019/9/9
Дэмжихгүй ээ хийвэл хийсэн шиг хийгээд реформ хийх ёстой болхоос 60 тэрбум ждүчид өөрсдөдөө үлдэх гарц болгож 2-н хооронд өөрчилсөн ийм хуулиар яадгын. Зардал гаргаад санал асуулга явуулж байгаагынх уих тарах уу гээд асуучих угаасаа үхнө санал асуулгаар унана
4 | 2 Хариулах
Зочин [122.201.24.243] 2019/9/10
Эхлээд өөрчлөлтийг ойлго. Одоо ерөнхий сайд ждү, 60 тэрбум яривал уих шууд засгийн газрыг унагана. Нэмэлт өөрчлөлт хийвэл ЕС уих с хамааралгүй өөрөө засгийн газраа бүрдүүлэх боломжтой. Мөн давхар дээлгүй болно
0 | 0 Хариулах
Эх оронч [139.5.218.111] 2019/9/9
Шинэ үндсэн хууль хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож байна.
3 | 18 Хариулах
Эх оронч [139.5.218.111] 2019/9/9
Шинэ үндсэн хууль хэрэгтэй. Ерөнхийлөгч засаглалыг сонгож байна.
4 | 11 Хариулах
lol [66.181.189.74] 2019/9/9
Bitgii gutsoo chu jenko battulgiin holsnii bicheech
5 | 1 Хариулах
Зочин [202.9.42.121] 2019/9/9
МАНАНГИЙН ХЭДЭН ЛУУХААН ХУУЛЬЧ УХААНТАЙ ЮМНУУД ЗАЙЛОО. ТА НАРТ ҮЙЛИЙН ҮР ЧИНЬ ИРЭХ Л БАЙХДАА.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.149] 2019/9/9
Monkhsaikhaan chi odoo bolichih. Chinii MAH chini ene nasandaa undsen huuli oorchilj chadahgui. Tiim gavyagui. Hiine gesen ch chadahgui. Odoogiin parliament bol tuuhend baigaagui hamgiin muu parliament.
3 | 2 Хариулах
Зочин [202.21.112.198] 2019/9/9
7 hemjij chadaagui ch 5 hemjsen haragdaj bna, ogtlohiig ni ard tumen medej dee,
6 | 1 Хариулах
Зочин [122.201.28.14] 2019/9/9
Hutsoooo
1 | 0 Хариулах
DANRAV antiRAVDAN twitter [64.119.23.62] 2019/9/9
Яахав энэ бичсэн санааг үнэхээр ойлгож байна. Муу ч сайн ч бага зэрэг нэмэлт өөрчлөлтүүд оруулах нь зөв байх. Харамсалтай нь, эндээс одоогийн Монголын чадваргүй улс төрчид, намуудын бодит төрх, харанхуй хар массын эмгэнэлт бодит байдал л харагдаж байна. Ингэж наагуураа худлаа АНСА гэж поп-орч, цаагуураа өөрсдөөсөө хариуцлага, асуудлыг холдуулах жүжгийг болих хэрэгтэй. Угтаа бол УИХ одоо хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа хүрээнд энэ өөрсдийнхөө сохолж эрэмдэглэсэн өөрчлөлтүүдээ батлаад, ядаж тийм түүхэн үүргээ биелүүлээд арилах хэрэгтэй. Ээ зайлуул аа гэж...
4 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/9/9
та нар зүгээр л зайлцгаа, тодрох гэсэн донтой новшнууд, та нараас болж нийгэм ялзарч байна
2 | 2 Хариулах
Зочин [66.181.167.239] 2019/9/9
Чимид гуай: Нэг хүн хоёр ажил хийсэн нь дээр үү, өөрийнхөө хийсэн юмыг өөрөө хянасан нь дээр үү... гэж хэлж байсан даа. (давхар дээлийн тухай)
1 | 0 Хариулах
xaxa [89.234.157.254] 2019/9/9
Shuuhiin yrunhii zuwluliig UIH-aas haraat bolgohiig, Ulsiin deed shuuhed shuud neg huulich ordog bolgohiig nairuulj suugaa huulichdiig harahaar oi gutaj bn, 2020 ond alban tushaal goridoj uls turchdiin bugs dolooj yawaa huulichdaa harahaar oi gutaj bn
4 | 0 Хариулах
зочин [66.181.161.44] 2019/9/9
76-аас бусад монгол хүний саруул ухаанд итгэнэ. Харин 76-д үгүй шүү
3 | 1 Хариулах
Бахархал [139.5.219.99] 2019/9/9
Энэ 4 бол 21-р зууны Монголын шинэ Үндсэн хууль болон бусад хуулиудын эцэгүүд, нэрт эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид байх болно.
3 | 4 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/9/9
Өө хөөрхий, мантуугаа ид. ккккккккккккк
2 | 0 Хариулах
xaxa [89.234.157.254] 2019/9/9
buren zewseglesen 1000 zandalchingaas, neg huulich iluu ayultai gej ene dee
1 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/9/9
эд нар урдаас чинь ардчилсан биш либерал үндсэн хууль яриад батлаад эхэлнэ, үр дүн нь герман шиг эх оронч үзэл ярих юм бол гитлерийн нацист үзлийг сурталчиллаа гээд хорих улсууд даа
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/9/9
Хонгилын xypлийз хуульчид бөөнөөрөө зогсож байх шив дээ?
2 | 2 Хариулах
Үнэн [202.55.188.81] 2019/9/9
Э рлийзүүд л үндсэн хууль өөрчлөх сонирхолтой бгаад бгаа юм мигийн тарваганы гар хөлүүд яваад бга юм даа
2 | 3 Хариулах
Butehgui MGL [66.181.161.82] 2019/9/9
Ene yu hutsaad bgaan. Naad 76 chin mongol hun barag baihgui, saruul uhaan bol buur ch baihgui. Ene yamar ih zaadag, ih meddeg boltsiin? Mongolchuud bidniig mal gej boddog iim novshnuudiig ikon metiin site yaah gej gargadag yum? Mongolchuudiin ihenh n yu gej shiidne, ter bol hamgiin zuv zam. 76 novshoos 1 [хориотой үг] bsan n hamaagui deer. President!!!
3 | 6 Хариулах
Зочин [122.201.24.243] 2019/9/10
Мояа омгийн гарууд ямар ч аргумент байхгүй, битгий хуц, хужа нтр гэд ороод ирнэ, хаха. Бүтэхгүй шүү эд нар, монгол хэзээ ч ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй битгий мөрөөд хүсээд байвал оросд очооод Путиндээ дарамтлуулж шээсээ гоожуулж амьдар
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.23] 2019/9/9
Дэмжихгүй ээ
2 | 3 Хариулах
Зочин [203.169.50.116] 2019/9/9
Энэ хүн чинь одоо хууль зүйн доктор гэхийн. тэгсэн хэрнээ хүүхэд шиг юм бичих юм. Баахан өөрийнхөө бодол, итгэл үнэмшлийг тулгасан байх шиг. "Амиа хорлоно" ч гэх шиг. Дэлхий дээрх ерөнхийлөгчийн засаглалтай улсууд тэгээд амиа хоролцон болж таарах уу. Өөрчлөлт хийснээр сайжирна, тогтворжино, бэхжинэ гээл цээжээрээ бан гөрөөд суух юм. ирээдгүйгээс ирсэн гэлтэй. Уг нь хуульч хүн шийдэл, гаргалгаа, схем, жишиг ярих ёстой лдо. Гүйцэтгэх болон Хууль тогтоох эрх мэдлийн хувьд өнөөдөр ганцхан өөрчлөлт оруулахад л хангалттай. Тэр нь ЗГ Парламентыг тараах эрхтай байх гэдэг ганц өөрчлөлт. Ингэснээр давхар дээл энэтэр гэсэн жижиг сажиг асуудал (давхар дээлээс л болж байна гэж дээр доргүй ярих нь үнэхээр инээд хүргэм) аяндаа шийдэгдэнэ. Учир нь УИХ өөрийг нь тараадаг нөхөрт Гишүүдээсээ өгөх үү үгүй юу гэдэг нь түүний өөрийх нь сонголт болдог учраас тэр юм. Шүүхийн хувьд өнөөгийн манай шүүх маш сул эрх мэдэлтэй байна. хуулийг өөрчлөх, шинэчлэх, үйлчлэлийг нь зогсоох саналаа УИХ д явуулдаг байх ёстой
6 | 7 Хариулах
Зочин [202.21.107.104] 2019/9/9
ҮндХНӨ төлөө бүх сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа багшийг минь битгий муу муухайгаар хэлээрэй.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.91] 2019/9/12
ийм багштай таануусыг монголын ирээдүй гэхээр харамсах юм кк
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.92] 2019/9/9
Дэмжихгүй тэгсэн дор бүр шинэ үндсэн хууль боловсруулсан нь дээр тэгээд ч ард түмэн гэдэг чинь энхболд хүрэлсүх баттулга болон тэдний намын дур тачаалыг эрх мэдлийг хангагч хиймэл эрхтэнгүүд биш зааааааа
1 | 1 Хариулах
Зочин [103.212.119.209] 2019/9/9
Demjihgui
2 | 2 Хариулах
Зочин [64.119.24.253] 2019/9/9
Маш муу, захиалгатай нэмэлтүүд. Яагаад УИХ гишүүн заавал давхар дээлтэй байлгах гээд байгаа юм? Тэд нараар дамжуулж 60 тэрбумаа хийх боломж уу? Дараа нь хариуцлага нь юу байх юм.. УИХ гишүүнээрээ л үлдэх үү? Энэ хариуцлага хүлээсэн байдал болох уу? Ерөнхийлөгчид үүрэг болгосон заалт оруулдаг болсон уу? Ерөнхий сайдтай андуураад байгаа юм уу?
3 | 1 Хариулах
Зочин [122.201.21.221] 2019/9/9
итгэхгүй, дэмжихгүй
1 | 3 Хариулах
Zochin [192.82.64.217] 2019/9/9
Дэмжихгүй!!! Үндсэн хуульдаа бус хувь хүмүүсээс болж энэ завхрал болж байгаа. Ийм ёс зүйгүй этгээдүүдээр Үндсэн хуулиа өөрчлүүлэх ямар ч боломжгүй. Харин ч манай улсын Үндсэн хууль их сайн Үндсэн хууль юм шүү. Тэрний оронд өөр бусад органик хуулиа Үндсэн хуульдаа нийцүүлж сайжруулаа. Ялангуяа, Зөрчлийн тухай хууль!!! Энэ хууль бол ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСАД БАЙХГҮЙ, ямар ч онолоор тайлбарлах боломжгүй гажиг хууль.
2 | 3 Хариулах
Зочин [103.229.177.26] 2019/9/9
Байлгүй яадаг юм тэнэгээ. Эхлээд юм уншиж судал дараа нь мэдэмхийр.
0 | 0 Хариулах
Болд [59.153.112.198] 2019/9/9
ҮХНӨ хийвэл хийсэн шиг хий, улс орны хөгжлийг боомилоод байгаа, болохгүй байгаа, төрийг завхруулж байгаа асуудлыг ул сууриар нь нэг мөр шийдэхгүй бол дахиад хэдэн 10 жил өөрчлөлт хийсэн хүмүүс эс үйлдлийнхээ төлөө хариуцлага үүрнэ шүү. Улс орноо аврах боломжоо алдагсад гэж хэлүүлнэ. Энэ үед л алтан боломж байсан. Дахиад төрийн эргэлт, хувьсгалаар л хийхгүй бол хулгайч, худлаа популистуудыг сонгоод байгаа ядуу гэнэн цайлган монголчууд хэдэн үеэрээ шударга, хүмүүнлэг, ардчилсан нийгэмдээ жинхэнэ бодитоор амьдрах хүсэл мөрөөдөл худлаа болж гадагшаа л гарч явахаас аргагүйд хүрэх болох н. Бусдын зөвийг сайныг үндсэн хууль, түүний зохицуулж байгаа төрийн эрх мэдлийн онол практикийн шилдгийг авч болдоггүй юм бол мэргэн хуульч гуай.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.170] 2019/9/9
Хуульч нэртэй энэ хачин сүгнүүд МАН ын бууны нохойнууд л байна даа, та нар ард иргэдийг юу ч мэдэхгүй тэнэг, цагаан цаас гэж үзээд тархи угаах ажилрууорж бна уу, ҮХ аас болж өнөөдөрын байдал үүсээгүй зөвхөн 29 жилээс 23 дахь жилдээ үрэн засаг төрийг удирдаж байгаа МАН аас манай улсын хөгжлийг доройдуулах улсын баялаг ард иргэдэд очих мөнгийг өөрсдөө ашигтайгаар ( ждү) маягаар идэж ирсэн нөхдүүдээс хамаг зүйл болж байна даа.,
3 | 3 Хариулах
Зочин [66.181.164.197] 2019/9/9
76 дотор саруул ухаантай хүн яг байгаа юу???
4 | 0 Хариулах
иргэн [27.123.214.2] 2019/9/9
Дэмжиж байна. Мэргэжлийн хүмүүс нь ганц нийтлэл бичээд зогсох биш сайн сурталчилж ухуулмаар байна.
4 | 3 Хариулах
Зочин [202.179.26.79] 2019/9/9
demjihgui
4 | 2 Хариулах
Зочин [192.82.66.236] 2019/9/9
uuchlaarai demjij chadahgui ee
5 | 2 Хариулах
Зочин [223.33.184.139] 2019/9/9
АРД ИРГЭДЭЭС ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖИХ ҮҮ ҮГҮЙ ЮҮ ГЭЖ АСУУХ НЬ УТГАГҮЙ ЮМ ШИГ. ХАРИН УИХ 99 ГИШҮҮНТЭЙ БАЙХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ, СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ Ч ЮМУУ ИЙМ ТОДОРХОЙ АСУУЛТ ТАВИХ НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ
3 | 5 Хариулах
Зочин [103.229.177.26] 2019/9/9
Үнэн. Ард түмний дунд үндсэн хууль органик хуулийн ялгааг мэдэх хүмүүс цөөн. Дээр нь үндсэн хуулиас улбаалаад бусад хуулиудыг яаж гажуудуулж болдог, түүнээс гарах үр дагаварыг мэддэг хүмүүс цөөнх шүүдээ. Яаж мэдэхгүй юмийг нь асуугаад сайн үр дүнд хүхэр юм?
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/9/9
ard tumen demjihgui baihad yagad zaaval boslogo gargah geed iim ajil hiigeed baina
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.209] 2019/9/9
zail zgr irgediinhee itgeliig olood songogdood gishuun bolvol bol chadahgui bol zail, hudlaa heden hun shuud gishuun bolchih gd chichreed bhin
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/9/9
Ямар ч дорвитой өөрчлөлт алга байн ш дээ, хөөрхий. Шал дэмий АНСА явуулж хөрөнгө үрэх шаардлага байна уу
5 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/9/9
Хонгилын хуульчид бөөнөөрөө зогсож байх шив дээ?
4 | 3 Хариулах
Зочин [202.170.68.162] 2019/9/9
Хуульчдаа! Та нар хичнээн гаргалгаа гаргаад нэмэргүй ээ. Наад УИХ гээд институцийнхээ байж байгааг харцгаачих. Ийм чадваргүй, чадамжгүй этгээдүүдээр Үндсэн хуулийг өөрчлөлт хийлгэх нь ямар аюултай болохыг хуульчид та нар мэдэж байна уу? Олон нийт маш болгоомжилж байна. 60 тэрбумын луйварчид, ЖДҮ хулгайчид, Үндсэн хууль байтугай хууль ойлгох чадваргүй бор халзан төлөгнүүдийн цуглуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийлгэнэ гэж та нар яаж сэтгэж чадаж байнаа? Ингэснээс больчих!!! Битгий дордуулчих!!! Дараа нь үр дагаврыг нь та нар хариуцах уу?
13 | 4 Хариулах
Зочин [178.128.126.39] 2019/9/9
Харин тэгээд эдгээр төлөгнүүдээр зүгээр л кнопдуулчихаад дараа нь шинэ их хурал сонгоё л доо...
4 | 0 Хариулах
зочин [66.181.168.81] 2019/9/9
Чадваргүй, чадамжгүй гэдгийг нь хэн тогтоосон бэ? Тогтоогдсон шийдвэр байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг 4 мөчөө өргөөд эсэргүүцье.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.177.26] 2019/9/9
Одоо байгаа үндсэн хуулийн үр дагавар нь наад 76 чинь гэдэгийг ойлго. Наадуулыг чинь хазаарлах гэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гээд байна. Хэн сайдыг нам фракц мэддэг тул сонгуульд намдаа хандив өгсөн хүнийг сайд болгоод нөгөөх нь шархаа нөхөх гэж хулгайлдаг тогтолцоо одоо хэрэгжиж байгаа. ИХ зөвхөн ерөнхий сайдыг томилдог болчихвол ядаж л сайдын суудал амлаж хандив авахаа болино. Олон жил ярьсан давхар дээлийг үндсэн хуулиар хорьчихвол ИХ дураараа болно болохгүй гэж өөрсдийнхөө таалалд нийцүүлж хууль батлах боломжгүй болно гэх мэт
2 | 0 Хариулах
Zochin [66.181.185.231] 2019/9/12
Yamarch oligtoi yum alga . Ugaasaa ene udaagiin ih huraliin gishuud yamarch bolovsrolgui teneguud . Oorsdoo unshsan ch yum uu . Mongolchuudaa bitgii demjeerei
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2019/9/13
Парламент засаглал Монголд тохирохгүй засаглал гэдгийг өнгөрсөн хугацааны засаглал барьсан нөхдүүд харууллаа, монгол хөгжсөн гүй, ард түмэн баян хоо ны ялгаанд орсон, гээд болохгүй юм их бий, Хятадын хараат болсон, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж асар бага дарга тогтолцоотой, дараа өндөр цалинтай, бөөн маф, иймд ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв юм
0 | 0 Хариулах