Сүүлийн жилүүдэд хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, эрүүл хооллолт бидний амьдралд чухал байр суурь эзлэх болжээ.
Энэ удаагийн дугаараар та бидний өдөр тутмын хэрэглээ болсон ногоон цай, кофе, өөх тос, мөөг, энержи дринк зэрэг бүтээгдэхүүн нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг тухай сүүлийн үеийн судалгааг хүргэе.
Тус судалгаа Америкийн Зүрхний Коллежийн (ACC) сэтгүүлийн 2018 оны хамгийн эрэлттэй өгүүллээр шалгарсан. Тухайлбал, судалгаанд энержи дринкийн хэрэглээ зүрх судасны эрхтэн тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэг болохыг чухалчлан тэмдэглэсэн байдаг.
Судалгаанд хүнсний бүтээгдэхүүнийг зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх ач холбогдлоор гурав ангиж үзсэн байдаг.
Үүнд:
Эдгээр хүнсний зүйлүүдээс зарим нэг бүтээгдэхүүн зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөхийг товч дурдъя.
Кофег өдөрт дунджаар гурав аяга болон түүнээс бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд зүрх судасны эрхтэн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлж байсан.
Учир нь кофе антиоксидант, бага тунгаар кафейн агуулсан учраас судас хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, цусны даралтыг бууруулах ач холбогдолтой.
Ногоон цай бол антиоксидант, тайвшруулах үйлчилгээтэй биологийн идэвхит бодис агуулна.
Ийм учраас судас хамгаалах, зүрхний цусан хангамжийг сайжруулдаг тул зүрхний ишеми өвчний хүндрэх эрсдлийг найман хувь бууруулдаг аж.
Энержи дринкийг өсвөр насны хүүхэд хэрэглэхийг хориглох нт зүйтэй. Яагаад гэвэл кафейн, биологийн идэвхит бодис өндөр тунгаар агуулдаг учраас захын судсыг хүчтэй агшаах, цусны даралтыг нэмэгдүүлсэнээр зүрх судсанд ирэх ачааллыг ихэсгэдэг.
Нэн ялангуяа судасны эндотель эсэд хүчтэй механик даралтыг бий болгож гэмтээж эхэлдэг. Тэр тусмаа архитай хольж уухад зүрхний гэнэтийн үхэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг.
Хэрвээ эх сурвалж болгож ашигласан судалгааг унших бол энд дарна уу.
Бусад хүнсний зүйлийг подкастаар дэлгэрүүлж сонсоорой.
Unsick podcast
Apple podcast
Google podcast
Spotify
Stitcher
Anchor
Castbox
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|