1950 оны үед Монгол оронд тэмбүү өвчний тархалт маш их байлаа. Тэмбүү өвчний тархалтыг дагаад үргүйдэл, зулбалт, нярайн хүндрэл нилээдгүй тохиолдож манай улсын хүн ам өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байв. Энэ үеэс Орос-Монголын хамтарсан хөтөлбөрт ажлын хүрээнд нийт хүмүүсийн 90%-ээс дээш хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт амжилттай хамруулсан. Орон даяар тэмбүү өвчний эрт илрүүлэг, эмчилгээ гайхамшигтай хийгдэж энэхүү халдварт өвчнөөс салаад удаагүй байгаа билээ.
Сүүлийн үеийн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны дүнд тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдэж, нийт халдварт өвчний 35-40% хувийг эзэлж байна. Тэмбүү өвчин тархалт өндөртэй халдвар өвчин боловч бүрэн эмчлэгддэг өвчин юм. Иймд, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж тэмбүүгийн халдвартай эсэхээ оношлуулж эмчлүүлэх нь маш чухал.
Энэ удаагийн подкастын дугаараар 19-р зууны үеийн Монголчуудад тэмбүү өвчин хэрхэн тархсан, өвчний хүндрэл ямар хор уршиг дагуулсан, эрт илрүүлэх болон эмчилгээний тусламжтайгаар хэрхэн эрүүлжсэн талаар түүхэн баримтыг та бүхэнд толилуулах болно.
Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бэлгэвч хэрэглэж сурах, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах, оношлогдсон бол эмчилгээ хийлгэх зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн ээжүүдийн 70 гаруй хувь нь давтан төрөгч байгаа юм. Өөрөөр хэлбэл жирэмсний хяналтанд хамрагдах, тэмбүү өвчний талаарх эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, тэмбүүгийн халдвартай бол эмчлилгээнд хамрагдахгүйтэй холбоотой байж болох юм.
Тэмбүү өвчин нь цайвар трепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн систем, арьс салст, дотор эрхтэн, мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтнийг гэмтээдэг, даамжрах явцтай бэлгийн замын архаг халдварт өвчин юм.
ТЭМБҮҮ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ!
ТА ДООРХ ЗҮЙЛСИЙГ САНАЖ ЯВААРАЙ!
Энэхүү подкастын эх сурвалжаар 1971 онд Монголын анагаах ухаан сэтгүүлд хэвлэгдсэн Ч.Долгор гуайн түүхэн баримтыг ашигласан болно (ЭНД дарж уншина уу). Энэ подкастаар тэмбүү өвчний түүхэн баримтыг дэлгэрүүлж сонсоорой.
Unsick podcast
Apple podcast
Google podcast
Spotify
Stitcher
Anchor
Castbox
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|