Индэр    
2019 оны 6 сарын 21
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

ЦУВРАЛ 2: Алт дэлхийн зах зээлд гялалзах уу?

Зураг

Хэдхэн хоногийн өмнө алтны ханш 1,337 байхад ханш өсөх ямар суурь шалтгаанууд байгааг тайлбарласан билээ. Гол шалтгаан нь гадаад худалдааны дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн өсөлтийн сааралт нь АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг эргүүлэх хэмжээнд ирсэн тул тодорхой бус байдал нэмэгдэж алтны ханш өсөх магадлал нэмэгдсээр байгааг дурьдсан. Өмнөх нийтлэлийг эндээс үзнэ үү.

Тэгвэл эдийн засгийн ирээдүйн төлөв муудах эрсдэлтэй, тодорхой бус байгааг АНУ-ын төв банк хүлээн зөвшөөрснөөр мөнгөний бодлогын чиглэл өөрчлөгдсөн тул ханш 1,337-оос 1,408 хүртэл өслөө. Ингэснээр алтны ханш 2013 оноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч 5 жилийн хүчтэй эсэргүүцэгч шулууныг доороос дээш сэтэллээ.

Техник шинжилгээ талаасаа 2011 оны оргил болох 1,921 болон 2015 оны ёроол болох 1,046-ийн хооронд үүссэн 875 ам.долларын 38 хувь буюу 332 орчим ам.доллараар ханш эргэн өсч коррекци хийгджээ. Цаашид эрсдэл нэмэгдсээр байвал ханш 1,470-1,480-ийн түвшинд ирэхэд ойрхон байна.

 

Тэгвэл АНУ-ын төв банк бодлогын ямар өөрчлөлт хийсэн бэ?

АНУ-ын төв банк жил бүр 8 удаа хуралдаж мөнгөний бодлогын хүүгээ хэрхэхээ шийдвэрлэдэг. Энэ хурлын шийдвэр нь зөвхөн алтны зах зээл гэлтгүй бүх дэлхийн санхүүгийн зах зээлд шинэ тэнцвэр, шинэ чиглэлийг тодорхойлох хүчтэй хүчин зүйл болдог билээ. Тэгвэл Пүрэв гаригийн шөнө 02:00 цагт АНУ-ын төв банк ээлжит хурлаа хийж мөнгөний бодлогын хүүгээ хэрхэх талаар шийдвэр гаргалаа.

Төв банкны нээлттэй зах зээлийн хорооны гишүүд хүүг 2.5 хувьд хэвээр үлдээж байгаагаа зарлав. Гэхдээ өмнөх хурлын үеэр бид нөхцөл байдлыг ажиглаж “тэвчээртэй хүлээнэ” гэж мэдэгдэж байсан бол энэ удаагийн хурлаар хүүг бууруулахад нээлттэй байж “анхааралтай ажиглана” гэж мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд хүүг бууруулаха хугацаа наашиллаа гэсэн сигналыг өгсөн юм. Ийнхүү шинжээчид хүүг цаашид 2019 онд хүүг 1 удаа бууруулах хүлээлттэй болохын зэрэгцээ долдугаар сарын хурлаар хүү бууруулах шийдвэр гаргах магадлал 100 хувь гэж үзэж байна. Ийнхүү хүлээлт тодорхой болсон тул ам.доллар суларч, өгөөж нь буурснаар алтны ханш огцом өсчээ.

Доорх графикт Пүрэв гарагийн 02:00 цагаас хойш 16:00 цаг хүртэл одоог хүртэл алтны ханш 1,345-аас 1,382 хүртэл өссөн байгаа харуулж байна. Эсгэрээр засгийн газрын бондын хүү нь бодлогын хүү буурах хүлээлт үүссэн учир 2.02 хувиас 1.99 хувь хүртэл буурлаа.

 

Цаашид гадаад худалдааны дайн хүндэрч эрсдэл нэмэгдэх үү?

6 дугаар сарын 28-29-ний хооронд Японы Осака хотод болох G20-ийн уулзалтын үеэр Трамп болон Ши ерөнхийлөгч нар уулзаж “гадаад худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлэх”-ээр болсноо талууд зарлаад байна. Хэрэв уг уулзалтаар эерэг үр дүн гарвал алтны ханшийг өсөлт хэсэг хугацаанпд завсарлах боломж бүрдэнэ. Харин сөрөг үр дүн гарвал Трамп Хятадын 325 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд нэмж тариф тавьна гэдгээ аль хэдийнээ мэдэгдээд байгаа. Үнэхээр тариф нэмэгдэж тавигдвал алтны ханш дахин өсч 1,470-1,480-ийн хооронд ирэх магадлал өндөр байна. 

Энэ бүхнээс Монгол хүн та хэрхэн ашиг хүртэх вэ?

Аливаа үйл явдал бүхэн хоёр талтай. Гадаад худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг унаж түүхий эдийн үнэ буурах нь Монголын эдийн засаг хүнд цохилт болох ч гэлээ Монгол хүн таны халаасанд цохилт өгөхгүй ч байж болно. Учир нь бид хавтай дэлхийд амьдарч байна. Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 95851542 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.