Индэр    
2019 оны 5 сарын 13
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын өөрчлөлт харшлын зовуурийг улам дордуулж байна

Зураг

Урт удаан хүйтний улирал дуусахад сэтгэл санаа хэсэг тэнийн баясах боловч зуны сайхныг мэдэрч чаддаггүй зовлон нэгтнүүдийн маань тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Фэйсбүүк дэх харшилтнуудын групп дотор жил бүр аврал хайн нэг нэгээсээ тусламж зөвлөгөө хүсэж байдаг 60 гаруй мянган хэрэглэгчдийн нэг нь би өөрөө юм. 

Зогсоо зайгүй найтааж, нүдээ улайтал маажиж, нус нулимсандаа баригдан 2-4 сар зовдог нь энэ хүмүүсийн нийтлэг шинж. Зуны дэлгэр цагт гэрт, гадаа, хөдөө хотын хаана ч явсан энэ зовууриар шаналдаг бүх хүнд дахин нэг муу мэдээ дуулгах гэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр таны энэ зовуурь улам дордож, хугацаа нь уртасна гэнээ. Хот суурин газар амьдрагсдын хувьд тоосны дэгдэлт улам хүчтэй болсоор зовуурь нь бүр ч харгис болж байгааг бид өөрсдийн биеэр туулж яваа билээ.

Дэлхий дахинд 1970 оны үед 10 хүн тутмын нэг нь л харшил өвчнөөр шаналдаг байсан бол 2000 оны үед 10 хүн тутмын 3 нь харшилтай болжээ. Ургамлын тоосонцор, астматай иргэдийн тоо хот суурин газруудад илүү нэмэгдэж байна гэж судлаачид үзсэн. Манай нөхцөлд орчны бохирдол, тоосонцрын дэгдлийг намжаах ногоон байгууламж, ус чийг хангалттай байдаггүй нь зовуурийг улам дэвэргэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулаан өдрүүдийн тоо нэмэгдэж, хотын орчинд дулааны арал бий болсон учир ургамлын тоосонцроо хаях хугацаа уртсаад байгаа нь яалт ч байхгүй аймшигтай мэдээ. Харшлын зовуурьгүй ядаж нэг өдөр бүтэн амьсгалах нь маш үнэ цэнтэй байдаг гэдгийг харшилтнууд бид юунаас ч илүү сайн мэднэ. 

Хэрэв дэлхийн дулаарал цаашид энэ хурдаараа үргэлжилбэл энэ зууны сүүлч гэхэд ургамлын харшил үргэлжлэх хугацаа дахин нэг сараар уртасна гэж АНУ-ын Астма, харшил судлалын хүрээлэнгээс сануулж байна. Харшил үүсгэгч тоосонцорт ургамал, моддын тархалт цаашид эрчимтэй нэмэгдэх бөгөөд төрөл зүйлийн хувьд ч олширч элбэгших нь. Ургадаггүй байсан хэсгүүдээр ч ургаж, амьдрах чадвар нь нэмэгдэнэ. Энэхүү эрчимт тархалт цор ганц дулаарлаас биш гэдэг нь мөн судалгаагаар нотлогдсон бөгөөд агаар мандалд ихээр ялгарч буй нэг төрлийн хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хийгээр тэжээгдэн улам хүчирхэг болж байгаа аж. Нүүрсхүчлийн хийгээр тэтгэгдсэн харшил үүсгэгч ургамлын тоосонцрын сөрөг нөлөө хоёр дахин хүчтэй харшлуулдаг гэнэ.   Нүүрсхүчлийн хий нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөгч гол хүлэмжийн хий билээ. 

Харшил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аль алинд нь та гам барих хэрэгтэй болно. 

Та харшлаас өөрийгөө хамгаалахын тулд маш нарийн дэглэм барих хэрэгтэй болдог. Гаднаас орж ирээд ургамлын тоосонцортой гадуур хувцас, гутал зэргээ үүдний хэсэгтээ эвхэн далд хийх, унтахаасаа өмнө усанд орж, үсээ угаах, дэгдэлт ихтэй үед цонхоо хааж байх, HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч ажиллуулах гэх мэт. 

Үүний адил уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн гэсэн дэглэмтэй болж, хувь нэмрээ оруулж чадна. Таны харшлыг улам дордуулаад байгаа хүлэмжийн хий буюу нүүрсхүчлийн хийг бууруулах хамгийн энгийн арга зам бол эрчим хүчний хэрэглээгээ хасах юм. Хэрэглээгүй үедээ гэрлээ унтраах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж хэрэглэх, нийтийн тээвэр сонгох, алхах, эсвэл дугуйгаар зорчих гэх мэт. 

Эцэст нь хэлэхэд гэртээ цэвэрлэгээ хийхдээ HEPA шүүлтүүртэй тоос сорогч, агаар цэвэршүүлэгч аваад зовиураа дарах арга хэмжээ авахаас өөр сонголт одоохондоо байхгүй байна. Үр хүүхдүүдээ үүнээс ч дор зовууриар удаан зовоохгүйн тулд та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэг дэглэм барьж эхлээрэй гэж захих байна. Зуны улиралд дэглэм гамаа сайн барьж, дархлаагаа хамгаалахгүй аваас залгуулаад утааны харшил таныг эзэлж мэдэх юм. Эвлэрэхэд хэцүү боловч харшил айсуй.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сүүний бүх төрлөөс татгал [192.82.65.180] 2019/5/14
Сүүний орцтой бүх төрлийн бүтээгдэхүүни бүү хэрэглэ. архи тамхийг бас бүү хэрэглэ. Сүү бол яс сийрэгжүүлэгч шүү. Дэлхийн нууц захирагчлын хүсэл нь хүмүүс үзэн ядалцаж, өвчин зовлон ихтэй, байнга дайтаж, хурдан үхээсэй гэж хүсдэг. Тэд сүнсгүй тул бидний сүнс зовсоноор энерги нь тэжээгдэж урт амьдардаг юм.Тэд биднийг зовооход хэрэгтэй бүх зүйлийг бидний амьдралд уламжлал нэрээр бат бөх суулгасан. Амьтаныг идүүлэх, сүү хэрэглүүлэх, архи уулгах, вакцинжуулах гээд д бүх хорыг бидэнд хэрэглүүлж сургахад 5000 жил болсон. ийм зүйл хэрэглэсэнээр бид өвчин, зовлонтой болж жинхэнэ өөрийгөө хэзээ ч олж чадахгүйгээр үхдэг. /бид мөнхийн амьдралтай боловч бидэнд бас хүн үхдэг гэж итгүүлсэн/ Бид үхдэггүй, ердөө махан биеэ л солидог. Бүх зүйлийг бүтээсэн, маш их хүч чадалтай боловч түүнийгээ сэрээх вий гэж айгаад биднийг төрөлхийн махчин гэж хүчээр итгүүлсэн. үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд төрөх үеээс минь эхлээд вакцинжуулдаг. үнэнийг олоорой.
0 | 0 Хариулах
Hepa сурталчилгаа байжээ [202.179.31.62] 2019/5/13
1. Чийгтэй маск зүү. Зузаан маск бол зөвхөн гадна тал нь чийгтэй байхад болно. Анги , ажил, хичээл дээр багшдаа харшилтай гэдгээ хэлэн маск зүүж болох эсэхийг асуу. Багш зөвшөөрөхгүй бол захирал дээрээ ор. 3. Гэртээ байнга цэвэрлэгээ хийхээс залхвал нэг л өрөөгөө сайхан цэвэрлээд тэр өрөөгөө байнга битүүлж хаалга цонхоо хааж бай. Орохдоо өөрөө усанд орсон ялангуяа үсээ угаасан гадаа өмсөөгүй хувцастай орох. Агааргүй хэцүүдвэл цонхондоо тор хадан торон дээрээ давхар нэг даавуу хадан тэр даавуугаа байнга усаар шүршиж бай ! Ургамлын тоосонцор борооны усанд эвдэрдэг нөөөгүй болдог гэдгийг ажигласан бол байнга чийгтэй байлгах. 3. Өөх тос иддэггүй бол сайн төрлийн өөх тосны хэрэглээгээ ерөнхийдөө нэмэх. 4. Энэ үедээ дэлгүүр хоршоо зах зээлээр нэг их явахгүй байх. Хулгайд сэрдэгдэхгүйн тулд. Өнөөдөр надад нэг хүн юмаа зарахаас татгалзлаа. Харшилтай хүн угаасаа толгойгоо битүүлж нүдний шил , маск зүүж явдаг юм. Яагаад гэвэл ургамлын тоосонцор нүд хамар амаар ордог.
0 | 0 Хариулах
Зочин [82.194.106.242] 2019/5/13
Ер нь хотууд бохирдол ихтэй болох байх аа... болвол ажил төрлөө хийчээд хотоос зайдуухан л амьдрах санаатай болоод байгаа.
0 | 0 Хариулах