Индэр    
2019 оны 4 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Барилгын материалын үнэр эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Зураг

-Цуврал 1-

"Будаг нь ханхалсан байшин" гэх үгийг бид эерэг утгаар буюу цоо шинэ, засварласан, сайхан болгосон хэмээн ойлгодог. Тэгвэл будаг нь ханхалсан байшин аюул дагуулдгийг анхаарахаас аргагүй болжээ.

Будаг, барилгын материалын үнэр буюу органик бодис хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

Шинэ байшинд орох эсвэл засвар хийсний дараа зарим тохиолдолд хэд хоног толгой өвдөх, нүд улайх гэх мэт шинж тэмдэг илэрдэг ч хэсэг хугацааны дараа зүгээр болчихдог тул бид “Үнэр нь арилчихсан тул аюулгүй" гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ үнэр буюу органик дэгдэмхий бодисууд арилж, алга болчихсон хэрэг огт биш, харин хүн тухайн үнэрт дасан зохицсон нь тэр ажээ.

Органик бодисыг эко хэмээн буруугаар ойлгох нь түгээмэл. Тэгвэл органик бодис гэж үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан химийн бодисыг хэлдэг. Хэдэн зуун мянган төрлөөрөө байдаг органик бодис бага тунтай байсан ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг аж. Тухайлбал, генд нөлөөлөх, арьсны янз бүрийн өвчлөл, хорт хавдар үүсгэх, нүдний хараа муутгах гэх мэт хүний биед олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. 

Барилгын материалаас ялгарсан үнэрээс болоод шинээр бариулсан байшиндаа амьдрах аргагүй болсон хүмүүстэй бид холбогдсон юм.

Тохиолдол 1:

"Байшиндаа ормогц нүд, хоолой хорсох зовуурь илэрч байсан"

Иргэн Б 2017 онд нэгэн компаниар зуслангийн байшин бариулжээ.  Байшингийн дотор ханыг OSB хавтангаар хийж, дотуур нь гипсэн хавтагаар давхар доторлон, замаск хийсэн байдлаар хүлээн авсан аж. Гэвч байшиндаа ормогц нүд, хамар нь хорсоод байсан тул барилгын компаниасаа ямар шалтгаанаар ингээд байгааг тодруулжээ. Компанийн зүгээс "OSB хавтангийн үнэр ийм байдаг. Хэд хоног цонх, хаалгаа нээлттэй байлгавал үнэр нь арилна" гэсэн хариулт өгсөн байна. Хэлсэн ёсоор нь хэд хоногийн турш цонх, хаалгаа нээлттэй байлгасан ч хурц үнэр нь арилаагүй аж.

Ингээд барилгын материалаас ялгарах тэр үнэр эрүүл мэндэд нөлөөтэй эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан ч энэ төрлийн бодисыг шинжлэх лаборатори байхгүй гэсэн хариу авчээ. Тиймээс хувийн/Ногоон титэм/ лабораторид хандаж, байшингийнхаа дотор агаарын чанарыг шинжлүүлэхэд формальдегид гэх бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 30 дахин их илэрсэн байна.

Тухайн үед манай улсад дотоод орчны агаарын хүчинтэй стандарт байгаагүй тул 2014 оноос өмнө мөрдөгдөж байсан стандартыг үндэслэн 30 дахин их хэмээн тооцоолжээ.

Иргэн Б уг шинжилгээний хариугаа мэргэжлийн хяналтын байгууллагад үзүүлэхэд "Формальдигед гэх бодис нь хүний эрүүл мэндэд хортой" гэсэн дүгнэлт гаргасан байна. Ингээд тухайн дүгнэлтээ үндэслэн барилгын компанийг шүүхэд өгч, шүүхээс тухайн компаниас иргэнд хохирлыг нь нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ.

"Энэ хугацаанд байшингийнхаа дотор ханыг хуулж, OSB хавтанг гарган, өөр материалаар доторлоход хурц үнэр арилсан. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч хохирол нөхөн төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2018 онд хандсан. Одоог хүртэл хохирлыг маань барагдуулаагүй л байна" хэмээн иргэн Б ярьсан юм.

Тохиолдол 2:

"Шинэ байшиндаа долоо хоног байхад хүүхдүүдийн маань хамраас цус гоожиж, биеэр нь юм туурсан"

Иргэн М мөн л 2017 оны зун түлхүүр гардах нөхцөлөөр нэгэн компанид хандан “Канад хаус” бариулсан байна.

Тэрбээр “Зургаадугаар сарын сүүлээр байшингаа хүлээж аваад анх очиход хурц үнэртэй байсан. Тухайн үедээ лакны үнэ юм болов уу, гүйцэд хатахаар үнэр нь арилах байх гэж бодсон. Зуслангийн байшин учраас амралтын өдрүүдээр очдог байсан юм.

Ингээд наадмын амралтаар долоо хоног байшиндаа амарсан. Гэтэл хүүхдүүдийн маань хамраас цус гоожиж, биеэр нь тууралт гарч эхэлсэн. Иддэг зүйл нь өөрчлөгдөөгүй, өөр өвчний зовуурь байгаагүй учраас байшинд байсантай холбоотой гэж үзээд, хот руу буцаж ирсэн. Ингэхдээ байшингийнхаа барилгын материалыг лабораторид шинжлүүлж үзье гээд багахан хэсгийг машиндаа аваад явсан юм. Маргааш нь машинд яг байшингийнх шиг үнэр шингэсэн байсан. Ингээд OSB хавтангийн үнэр юм байна гэж мэдээд шинжлүүлэхээр олон газраар явсан” хэмээн ярив.

OSB хавтангийн хэсгээ бариад дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Геологийн төв лаборатори, Гаалийн лаборатори гээд олон газраар явсан ч шинжлэх газар олдоогүй байна. Мөн барилгын компанидаа хандсан ч “Манайх барилгын материалаа 100 айлаас авдаг. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй” гэхээс өөр тайлбар өгөөгүй аж.

Ингээд хавтангаа бариад шинжлүүлэх гээд явж байхдаа адилхан асуудал тулгарсан хүмүүстэй тааралдсан байна. Улсын лабораториуд шинжилдэггүй учраас хүмүүс ихэвчлэн хувийн лабораториудад хандаж, шинжилгээ хийлгэснээ хэлж байжээ. Ингээд хувийн лабораторид хандаж, байшингийнхаа дотор агаарт шинжилгээ хийлгэхэд формальдегид гэх бодис стандарт хэмжээнээс 2,000 дахин их илэрсэн байна.

Иргэн М “Хүүхдүүд эмзэг мэдрэмтгий учраас хүчтэй сөрөг нөлөө илэрсэн. Том хүмүүст бол нүд улайх, аргах шинж тэмдэг илэрч байсан.

Хүүхдэд цочмог шинж тэмдэг илэрсэн учраас л анхаарлаа хандуулсан. Харин том хүмүүст цочир мэдрэгдэх нөлөө бага учраас ийм үнэр байж л байдаг юм гэж бодоод эрүүл мэндээрээ хохироод яваа байж магадгүй.  

Бид өдөр тутмын хоол хүнсэндээ анхаараад эрүүл чанартай хүнс хэрэглэхийг хичээдэг ч амьсгалах тутамдаа хордож байгаагаа мэдэхгүй байна гэдэг аймшигтай” хэмээн ярив.

Формальдегид гэх бодисын тухай:

 

Формальдегид нь Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (International Agency for Research on Cancer - IARC)-аас гаргасан хорт хавдар үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд ордог аюултай хорт бодис юм. Удаан хугацааны туршид уг бодисоор амьсгалах буюу өртсөнөөр цусны хорт хавдар, хамар залгиурын хавдраар өвчлөх эрсдэлтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (World Health Organization - WHO) гаргасан тайланд дурджээ.

Уг бодис нь хамгийн түгээмэл тархсан органик бодисуудын нэг бөгөөд аж үйлдвэрлэлийн зориулалттай олон төрлийн химийн бүтээгдэхүүний найрлагад ордог.

1970-1990 онуудад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад формальдегидийн хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар олон төрлийн судалгаа хийж, уг бодисын хэрэглээ болон ялгаралтыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, АНУ-д барилгын материал болон гэр ахуйн модон эдлэл, тавилгаас дотоод орчны агаарт ялгаруулж болох хамгийн дээд хэмжээг 0.016 ppm буюу 19 мкг/м3 байна гэж зааж өгсөн. Европын холбоо зарим төрлийн барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  формальдегидийг хориглосон бол Канад улс уг бодисыг хортой аюултай бодисын жагсаалтад оруулж, ялгаралтад нь хатуу хяналт тавьж ажиллаж байна.

Манай улсад энэ бодис нь модны үртсийг OSB болон бусад шахмал хавтан хийхэд ашиглаж буй цавуунд агуулагддаг болохыг олж тогтоожээ.

Гэхдээ OSB хавтан ашиглаж барьсан бүх байшингаас хурц үнэр, формальдегид гэх бодис их хэмжээгээр ялгарахгүй байгаа нь хавтангийн чанар өөр өөр байгааг харуулж байгаа юм. Үүнийг мэргэжлийн байгууллагаас тодруулахад "Зарим OSB хавтангаас хурц үнэр гарч, формальдегид ялгарч байгаа нь тэдгээрийг үйлдвэрлэж буй түүхий эд, технологиос шалтгаалж байгаа бөгөөд голдуу БНХАУ-аас импортолсон, хямд үнэтэй бүтээгдэхүүнээс их ялгардаг байж болзошгүй" гэх таамгийг хэлж байсан юм.

Дэгдэмхий органик бохирдуулагчдын талаар:    

Дэгдэмхий органик бодисуудын хор нөлөөллийг 1960-аад оноос судалж эхэлжээ. Ингээд урт богино хугацаагаар өртсөн тохиолдолд хүний эрүүл мэндэд харшил үүсгэх, хорт хавдар үүсгэх, амьсгалын замын архаг өвчтэй болгох, дотоод шүүрлийн эрхтнүүдийг гэмтээх сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байна.

Тэгэхээр бидний хэрэглэж байгаа чанаргүй, хямд үнэтэй, хурц үнэртэй будаг, барилгын материал өөртөө маш их хэмжээний дэгдэмхий хортой нэгдлүүдийг агуулдаг байх нь. Тодруулбал, бензол, толуол, ксилол, формальдегид, фенол, ацетон, метанол, этилбензол зэрэг бодисыг будганд уусгагчаар ашигладаг. Эдгээр бодис нь жирийн нөхцөлд агаарт хялбархан ууршдаг бөгөөд багахан хэмжээтэй байхад ч хурц үнэр нь үнэртэнэ.



2018 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүл мэндийн болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай тушаалд уг бодисыг хавдар үүсгэгч, хортой, арьс үрэвсүүлэх, мэдрэгжүүлэх эрсдэлтэйг дурдан зөвшөөрөгдөх дээд хэмжээг нэг м/куб-д 10 мкг байхаар заасан байна.

Уг тушаал гарах хүртэл "шинэ байрны үнэр" буюу барилгын материалын ялгаруулж буй органик дэгдэмхий бодисууд ямар хэмжээнд байх ёстой талаар заасан баримт бичиггүй явсаар иржээ.

Бид энэ сэдвээр үргэлжлүүлэн мэдээлэл бэлтгэх бөгөөд дараагийн хэсэгт Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай тушаалын талаарх мэдээллийг албаны эх сурвалжаас авч хүргэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.107.59] 2023/7/5
Хятадын чанаргүй будгаар орон сууцны коридор будахаа болимоор юм аа.1 сар хор нь гардаггүй гэснн.Хавдар үүсгэдэг будаг аюултай гэсэн
0 | 0 Хариулах
RUNON Япон Ханын Цаас [150.129.142.212] 2021/1/18
!!! АНХААР !!! Хүний амьдарч буй орон гэр, ажиллаж буй орчин хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж байдаг. Энэхүү нийтлэлд өгүүлэгдэж буй Формальдегид хэмээх бодисыг манай RUNON Япон ханын цаас 4 цагийн дотор 95% устгадаг нь лабраторын туршилтаар батлагдсан. Та өөрийн, үр хүүхдийн, гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулж чанартай, эрүүл мэндэд хор нөлөөгүй, харин ч илүү ээлтэй манай TRIPLEFRESH TF-V технологитой ханын цаасыг сонгохыг зөвлөж байна
1 | 0 Хариулах
RUNON Япон Ханын Цаас [150.129.142.212] 2021/1/18
"RUNON Япон Ханын Цаас" нэрээр facebook-ээс хайлт хийнэ үү
0 | 0 Хариулах
Үнэн [124.158.68.157] 2021/1/18
Худлаа шаагаад байгаарай юмаа зарах гээд Оросд болон барууны оронд хэрэглээд болоод байна хамгийн хямд дажгүй аливаа юм шинэдээ үнэртэй .Шинэ засвар хийсэн байшин хүртэл бөлагнб үнэртэй
0 | 3 Хариулах
Хх [59.153.115.208] 2021/1/18
За би л лав хятад осб гэртээ хийсэн зүв зүгээр л бн. Үнэнтэй осб зарах гээд ядачих юм.
1 | 0 Хариулах
Иргэн [202.131.225.197] 2019/4/18
Татвар төлөөл байдаг
0 | 0 Хариулах
иргэн [202.131.225.197] 2019/4/18
Улс үндсэн хуулиараа эрүүл амьдралыг баталгаажуулах яасан бэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.65] 2019/4/10
OSB чинь чанарын 5-6 зэрэгтэй бдаг юм. Алийг нь дотор засалд, алийг гадна засалд гэдэг нь тус тусдаа бдаг юм шүү. Энэ сэтгүүлч ажлаа дутуу хийсэн б. Хов живээр баахан юм бичээд хүмүүсийн тархи угаачлаа.
1 | 6 Хариулах
Зочин [139.5.219.221] 2019/4/17
Энэ талаархи мэдлэг, мэдээллээсээ хуваалцаач хө хаанаас энэ талын мэдээлэл авч болох вэ? Өөртөө нэг юм барьчих санаатай үзэж тарж байнаа.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.13] 2019/4/9
B
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.24] 2019/4/9
Монголд маш сайн чанарын барилгын материалыг Японоос оруулж ирж байгаа компани байна. Solongiin Domog-AICA's dealer гэсэн фэйсбүүк пэйж хуудастай юм билээ.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.118] 2019/4/9
Хятад ОSB хавтангаар доторлож огт болохгүй. Канад хийцэд бол гипсэн хавтангаар доторлодог.
2 | 1 Хариулах
pod [202.21.108.170] 2019/4/9
нөгөө уншиж өгнө гэсэн чинь хэзээ орох юм бээ шал худлаа юм бишүү
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.29] 2019/4/9
Монгол борчууд бид эдэлж хэрэглэх хоол хүнс орон байр гээд бөөн хорон дунд л амьдарч байгаа амьсгалж байгаа агаар нь хүртэл хор харин төрийн өндөрлөгүүд ямар агаараар амьсгалж байгаа юм бол тусгай цэвэр агаараар амьсгалж байж мэдэх л байх тийм болоод тоодоггүй биз дээ
0 | 1 Хариулах
Зочин [202.21.124.19] 2019/4/9
Зөвхөн зуслангийн байшин гэлтгүй шинэ орон сууцанд орохоор нэг тийм сонин үнэртдэг.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.124.19] 2019/4/9
Германд OSB хавтанг доторлогоонд ашиглахыг хориглодог. Үнэ хямд болохоор манайхан л бүх байшингаа доторлож байна. Энэ нь хавдраар тэргүүлэх шалтгааны нэг ч байж болох л доо.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.187.29] 2019/4/9
Манай гаалийн хүмүүс гэж ямар ёс зүй сэтгэл бас мэргэжилтэй юм бол доо гаднаас хортой ард түмэн эх нутагт аюултай бараа бүтээгдэхүүнийг оруулах ёсгүй л баймаар яагаад дотогш оруулаад байна уул нь чанартай хоргүй аюулгүйг нь оруулж баймаар бас нөгөө авилгатай холбоотой л байх даа буяныг бүү гарга бузрыг бүү оруул гэсэн үг эсрэгээрээ болсон юмуу даа
2 | 0 Хариулах
ариун [103.87.255.78] 2019/4/9
ЕБС-ийн хиймийн хичээл дээр баахан бодисууд цээжлүүлээд байдаг энэ хортой ийм зүйлд агуулагдана гээд жаахан амьдраотай заамаар юмаа. Хүмүүс мэдлэггүйгээсээ болж хохирч байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.70.40.154] 2019/4/9
иргэдийн эрүүл мэндийн боловсролд машш чухал мэдээлэл байна. дараагийн цуврал сурвалжлагыг заавал хийгээрэй. одоо иргэд хятадын хавтангаар байшингаа их бариулж байна. үнэхээр аймшигтай.
2 | 0 Хариулах
Зочин [202.170.70.48] 2019/4/9
Гаалиар хятадын чанаргүй OSB оруулахыг хориглоод л болоо биш үү? Яагаад оруулж ирэхийг зөвшөөрөөд яваад байдаг юм бэ, мэргэжлийн хяналтынхаан?
6 | 0 Хариулах
Зочин [202.182.99.192] 2019/4/9
yopond bol ene talaar mash hyanalttai baidag yum bna. eldev hortoi material hileer oruulj ireh l yum bol shorond ordog gsn. tsaad hudaldaj avch bga gazartaigaa standartiin geree meree baiguldag. manaid ene talaar shinjilgee sudalgaa hiideg labotor baidag yum boluu
2 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2019/4/9
Mash heregtei medeelel baina shuu
4 | 0 Хариулах