Индэр    
2019 оны 1 сарын 30
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОРШЛЫН ОРОНД: Ц.НЯМДОРЖИЙГ УИХ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛЖ БОЛОХГҮЙ ШАЛТГААН

УИХ-ын дарга М.Энхболдыг 2019.01.30-ны өдөр чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргасантай холбогдуулан дараагийн дарга хэн байх вэ гэдгийг ойрын өдрүүдэд УИХ-аар шийдвэрлэх гэж байна. УИХ-ын дарга болох боломжтой хэмээн хамгийн хүчтэй яригдаж буй нэр дэвшигчдийн нэг бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Энэ хүн УИХ-д тасралтгүй 7 удаа сонгогдож, гурав дахь удаа ХЗДХ-ийн сайдын алба хашиж буй ч маш олон ноцтой асуудал гаргаж байсан юм. Ц.Нямдорж сайдыг УИХ-ын дарга болгож болохгүй хэд хэдэн шалтгаан байна (эдгээр үндэслэлээр Ц.Нямдорж гэж хүнийг сайдаар томилох, УИХ-д сонгохгүй байх ёстой байсан). 

Нэгд, Ц.Нямдорж сайд Үндсэн хуулийн үзэл санаанд харш, эсхүл бодлогын хувьд алдаатай олон хуулийг боловсруулж батлуулахаар улайрч байна. Тэрээр Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүрэн гаргах нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд оруулах төслийг боловсруулж, Засгийн газраар УИХ-д өргөн бариулсан бөгөөд үүнийг УИХ ойрын үед хэлэлцэх гэж байна. Хэрэв УИХ энэ төслийг баталж Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай. Мөн, Ц.Нямдорж сайд Өмгөөллийн хуулийн төслийг санаачилсныг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Хэрэв энэ хууль батлагдвал хууль дээдлэх зарчмын нэг баталгаа болсон хараат бус, хариуцлагатай хуульч мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Монголын Хуульчдын холбооны хүчийг нь сарниулж, устгахын зэрэгцээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгч нарт хариуцлага тооцож чадахгүй болно. Улмаар иргэд муу хуульчдаас болж хохирдог болно, хуульчид итгэх итгэл алдагдана. Мөн энэ сайдын удирдаж буй ХЗДХЯ шашин шүтэх эрх чөлөөг ноцтой зөрчих Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хууль, эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчих Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль зэрэг хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барих гэж байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга болбол энэ мэт Үндсэн хууль зөрчсөн, судалгаа, үндэслэл муутай хуулиуд ногоон гэрлээр батлагдана

Хоёрт, Ц.Нямдорж гэж хүн хэвлэлээр ёс зүй, шударга ёс хамгийн ярьдаг мөртлөө үйл ажиллагаагаараа үүнийгээ олон удаа зөрчсөн. Жишээлбэл, саяхан хуульч Д.Мөнх-Эрдэнэ “Бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайлал түүнээс авах юм бэ? "Эрдэнэт" үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж, хоригдлуудаар зусландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж, нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн, өөрийгөө тодруулдгийг нь сурах юм уу? ЖДҮХС-гаас жирийн иргэдэд очих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан авчихсан УИХ-ын гишүүдийг Ц.Нямдорж нар улайм цайм хамгаалаад гарахыг сая ард түмэн харлаа. Ийм Хууль зүйн сайдтай байж болох уу” гэж ярилцлага өгсөн байна лээ. Энд тоймлож хэлсэн зүйл бүгд үндэслэлтэй бөгөөд хэвлэлээр бичигдэж ирсэн. Сайд өөрөө ч заримыг нь ичихгүй зөвшөөрч байсныг бид мартаагүй.

Гуравт, Ц.Нямдорж сайд өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа удаа дараа явуулж, бас оролцож байсан юм. Жишээлбэл, 1992 оны Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч болон 16 шүүгчээс бүрдэж байсан бол 2002.07.04-ны өдрийн Шүүхийн тухай хуулиар уг шүүхийг Ерөнхий шүүгч болон 10 шүүгчээс бүрдүүлэхээр өөрчилж, 6 шүүгчийг чөлөөлсөн нь шүүгчийн хараат бус байдалд ноцтой халдсан. Ц.Нямдорж нь тухай үед ХЗДХ-ийн сайд байсны хувьд 2002 оны Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлж батлуулсан, үүнийгээ өөрөө бахархаж ярьдаг. Салбарын сайд уг нь шүүгчийн хараат бус байдал руу ноцтой халдаж байгааг зогсоох үүрэгтэй байсан ч энэ үүргээ умартаж өөрөө оролцоод, “манлайлаад” явсан. 

Ц.Нямдорж сайдын Үндсэн хууль ноцтой зөрчсөн үйлдлийг монголчууд бүгд мэднэ. Тэрбээр 2004-2007 УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөнийг нь Үндсэн хуулийн Цэц хоёр удаа тогтоож, УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг 2007 онд гаргаж байсан. Хангалттай баримт нотолгоо бүхий энэ үйл явдлыг иргэдэд болон УИХ-ын гишүүдэд сануулах үүднээс энэ нийтлэлийн хүрээнд 2007 онд Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг яагаад Үндсэн хууль зөрчсөн бөгөөд огцруулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бэ гэдгийг танилцуулж, Цэцийн уг шийдвэрийн ач холбогдлыг харуулах болно. 

УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ДӨРВӨН ХУУЛЬ “ЗААСАН” НЬ

УИХ-аас 2006.01.27-нд баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэг (51.1, 51.2, 51.3, 51.4)-т хуулийн төслийг хэлэлцэх, батлах, эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох журмыг хатуу чанд зохицуулсан байсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийг баталсны дараа холбогдох байнгын хороо болон УИХ-ын Тамгын газар нь эцсийн найруулга хийсэн хуулийг хянаж, УИХ-ын даргад эцсийн хувилбарыг танилцуулах бөгөөд УИХ-ын дарга ийнхүү ирүүлсэн хуулийн эцсийн найруулгыг хянаж, УИХ-д танилцуулахыг зөвшөөрдөг байсан. УИХ-ын дарга болон Тамгын газрын ЕНБД “эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж” болохоор заажээ. Хуулийн эцсийн найруулга хийж, УИХ-д танилцуулах хугацааг түүний хэмжээ, цар хүрээ, холбогдох Байнгын хорооны саналыг харгалзан УИХ-ын дарга тогтоохоор хуульчилсан байсан. УИХ-ын даргын тогтоосон энэхүү хугацааны дотор хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулж, УИХ уг эцсийн найруулгатай танилцаж, ёсчлохыг зөвшөөрдөг байсан. УИХ-д ийнхүү танилцуулснаас хойш УИХ-ын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж, ёсчлохоор зохицуулсан байсан. 

Гэтэл Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, дараах дөрвөн хуулийн эцсийн найруулыг УИХ-д танилцуулснаас хойш олон тооны засварыг дор дурдсан хоногийн дараа дур зоргоор оруулсан: 

  1. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006.07.06-ны өдөр 93.0 хувийн саналаар баталж, 2006.07.20-ны өдөр эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсан Авлигын эсрэг хуульд 2006.09.08-ны өдөр буюу ажлын 40 өдрийн дараа ёсчилсон;
  2. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006.07.08-ны өдөр 83.7 хувийн саналаар баталж, 2006.07.20-ны өдөр эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд 2006.08.05-ны өдөр буюу ажлын 10 өдрийн дараа ёсчилсон;
  3. УИХ-ын чуулганы 2006.07.20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006.09.27-ны өдөр буюу ажлын 49 өдрийн дараа, 10-р сарын 10-ны өдөр буюу ажлын 58 өдрийн дараа, 10-р сарын 17-ны өдөр буюу ажлын 63 өдрийн дараа ёсчилсон; 
  4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006.09.07-ны өдөр буюу ажлын 35 өдрийн дараа, 9-р сарын 11-ний өдөр буюу ажлын 37 өдрийн дараа, 9-р сарын 19-ны өдөр буюу ажлын 43 өдрийн дараа, 9-р сарын 26-ны өдөр буюу ажлын 48 өдрийн дараа, 10-р сарын 3-ны өдөр буюу ажлын 53 өдрийн дараа ёсчилсон. 

Энэ үед УИХ-ын дарга Ц.Нямдорж эдгээр дөрвөн хуульд хийсэн засвараа УИХ-д танилцуулаагүй байсан. Мөн тэрбээр дэгийн дагуу дээр дурдсан дөрвөн хуулийг ажлын 3 өдрийн дотор ёсчлох ёстой байсан ч ажлын 10-60 өдөр өнгөрсний дараа ёсчилсон байна. 

Ингэхдээ УИХ-ын дарга Ц.Нямдорж эцсийн найруулгыг танилцуулсан дээрх дөрвөн хуульд агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахуйц засварыг хийжээ. Жишээлбэл, эцсийн найруулгыг нь танилцуулсан Авлигын эсрэг хуулийн 21.1-т зааснаар АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байжээ. Гэтэл УИХ-ын дарга Ц.Нямдорж АТГ-ын дарга, дэд даргыг томилох саналыг УИХ-ын дарга гаргахаар болгож, энэ заалтыг өөрчилсөн нь “агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахуйц засвар” мөн. 

Мөн, Ашигт малтмалын тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл, хайгуул хийх ашигт малтмал ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байжээ. Гэтэл УИХ-ын дарга Ц.Нямдорж уг хуулийн 1.1-ийг “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж товчлоод “хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах” гэсэн нэг том зорилгыг нь хасчихжээ.

Цэц мэдээлэл гаргасан доктор, профессор Ж.Бямбаа нарын иргэд “Ийнхүү байгаль орчныг геологи, уул уурхайн салбарт хамгаалах онцгой чухал асуудлыг хуулийн зорилтоос хассан нь бүтцийн шинжтэй засвар биш” хэмээн үзсэн.

УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ҮНДСЭН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН, ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛТЭЙГ ЦЭЦ ТОГТООСОН НЬ

УИХ-ын дарга Ц.Нямдоржийн дээрх үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар иргэд хоёр удаа Цэцэд мэдээлэл өгч, шийдвэрлүүлсэн. Цэц Д.Ламжав, Р.Бурмаа, Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нарын мэдээллээр маргаан үүсгэж, 2007.03.02-д гаргасан дүгнэлтдээ УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын аль хэдийнэ баталсан хуулийн эцсийн найруулгыг агуулга, бодлого, зарчмын хувьд зассан, ийнхүү зассан хуулиудаа УИХ-д танилцуулахгүйгээр ёсчилсон нь Үндсэн хууль ноцтой зөрчсөн гэж шийдвэрлэсэн (Ц.Нямдоржийн маргаан I). Б.Лхагважав, Д.Ламжав, Р.Бурмаа нар өөр хуулиуд зассан асуудлаар мэдээлэл гаргахад Цэц маргаан үүсгэж, 2007.05.23-нд шийдвэрлэхдээ Ц.Нямдорж мөн л Үндсэн хууль зөрчсөн төдийгүй энэ үйлдэл нь түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно гэж дүгнэсэн (Ц.Нямдоржийн маргаан II). 

УИХ-ын дарга Ц.Нямдорж дээр дурдсан дөрвөн хуулийг зохих хугацаанд буюу ажлын 3 өдрийн дотор ёсчлоогүй гэдгийг Цэц нотлох баримтаар тогтоосон. Мөн УИХ-д эцсийн найруулга нь танилцуулагдсан хуулиудыг агуулга, бодлого, зарчмын хувьд засаж, УИХ-д танилцуулж, зөвшөөрөл авалгүйгээр ёсчилсон гэдгийг мөн тогтоосон. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн эдгээр үйлдэл нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 51-р зүйлийг зөрчсөн. Улмаар “УИХ-ын хуралдаанаар хуулийн төсөл хэлэлцэх, батлах, шийдвэр гаргахдаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг баримтална” гэсэн УИХ-ын тухай хуулийн 32.1-ийг зөрчсөн учраас Ц.Нямдорж эдгээр үйлдлээрээ ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхийг зөрчсөн гэжээ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж дээрх хуулиудын эцсийн найруулгыг танилцуулсны дараа тэдгээрт засвар хийх талаар УИХ-ын гишүүдээс зөвшөөрөл авсан гэж өөрийгөө зөвтгөж байсан боловч ийм зөвшөөрөл өгөх асуудлыг “УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгд зохицуулагдаагүй” гэдгийг дараах хоёр үндэслэлээр Цэц 2007.05.23-ны дүгнэлтээрээ тогтоосон:

  1. Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн. УИХ-д эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх эрхийг УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүдээс зөвшөөрөл авсан гэх тайлбар, түүнчлэн хуульд оруулсан засварыг УИХ-д танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрх зарчимтай зөрчилдөж байна. 
  2. УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-аас зөвшөөрөл авсны дагуу ажилласан гэх боловч энэ нь УИХ-аас гарч буй шийдвэр эрх зүйн актын хувьд хэлбэржсэн, түүнчлэн эрх зүйн холбогдох акттай зөрчилдөөгүй байх шаардлагыг хангаагүй байна.

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь Монгол Улс дахь эрх зүйт төр (хууль дээдлэх ёс)-ийн хамгийн тодорхой илэрхийллүүдийн нэг байсан юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэг болон УИХ-ын тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон учраас тэрээр хууль дээдлэх зарчмыг зөрсөн. “Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн” бөгөөд УИХ-д эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх зөвшөөрлийг УИХ-ын гишүүдээс авсан гэх тайлбар, түүнчлэн хуульд оруулсан засварыг УИХ-д танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрх зарчимтай зөрчилдөж байна гэж Цэц шийдвэрлэсэн.

Хэрэв төрийн байгууллага, албан тушаалтан Үндсэн хууль болон хуулиар зөвшөөрөөгүй эрх мэдлийг хэрэгжүүлбэл энэ нь хууль бус төдийгүй түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэсэн жишгийг Цэц тогтоосон. Эрх зүйт төрийн тухай энэ ойлголт бол хууль дээдлэх ёс (the rule of law)-ны талаарх хамгийн эртний үзэл баримтлалын нэг юм. Эртний Грекийн Афинд хууль төрийг хязгаарладаг бөгөөд “иргэд хуулиар хориглосноос бусдыг хүссэнээрээ хийх нь чөлөөтэй” гэсэн үзэл байсан (Brian Z. Tamanaha, On The Rule of Law: History, Politics, Theory (2004)) бол үүн дээр нэмж “хуулиар зөвшөөрснөөс бусдыг төрийн байгууллага болон албан тушаалтанд хориглоно” гэх үзлээр хууль дээдлэх ёсны агуулга баяжсан. Монголын эрдэмтдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү ойлголтыг Цэц албан ёсоор баталгаажуулж хэрэглэсэн нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд чухал алхам болсон.

Цэц Ц.Нямдоржийн маргаан II дээр Эрх зүйт төрийн нэг суурь зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйд албан ёсоор оруулж хэрэглэсэн учраас үүгээрээ Эрх зүйт төрийн бусад зарчмыг хүлээн зөвшөөрч хэрэглэх боломжийг нээснээрээ ач холбогдолтой. Эрх зүйт төр гэсэн нэр томьёо Үндсэн хуульд байхгүй. Гэвч, Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчид “хууль цаазат төр”-ийг бүтээж байгаа хэмээн ойлгож Үндсэн хуулийг 1992 онд баталсан бөгөөд энэхүү ойлголтынх нь илэрхийлэл бол Үндсэн хуулийн 1.2-т буй “хууль дээдлэх ёс” болсон юм. 

Энэхүү маргаанууд дахь Цэцийн шийдвэрүүд нь улс төрийн эрх мэдлийг Үндсэн хууль зөрчиж хэрэгжүүлбэл түүнийг Үндсэн хууль давж үйлчилнэ гэдгийг харуулсан учраас хууль дээдлэх ёсны соёлыг төлөвшүүлэхэд нэмэрлэсэн. Цэцийн шийдвэрүүд гарсны дараа УИХ дахь олонхын нам болох МАХН (одоогийн МАН) Ц.Нямдоржыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулахын эсрэг санал өгч албан тушаалд нь хэвээр үлдээсэн. Гэвч, Цэцийн шийдвэрийг дэмжиж байсан сөрөг хүчин, иргэд, хэвлэлийнхний шахалтаас болж Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдсөн. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаанаасаа болж өндөр ранкийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн анхны тохиолдол болсон юм. Хэдийгээр УИХ-ын гишүүн болон Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөнийг Цэц 1994 онд хэд хэдэн удаа тогтоож байсан боловч эдгээр албан тушаалтны аль нь ч үүнээс болж албан тушаалаасаа огцорч, эсхүл чөлөөлөгдөж байгаагүй. 

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь хууль тогтоох ажиллагааны чанар ямар муу байгааг харуулж, Цэцийн оролцоотойгоор энэхүү гажуудлыг илрүүлж, хууль тогтоох ажиллагааг Үндсэн хууль болон хуульд нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. УИХ-ын дарга Ц.Нямдорж иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар нэмэлт тайлбартай холбогдуулан 2007.05.21-ний өдөр Цэцэд дараах нэмэлт тайлбар ирүүлжээ: 
УИХ 2006.07.20-нд олон хуулийн эцсийн найруулгатай танилцсан, энэ бүхэлдээ нэг л процесс байсан. Ийнхүү танилцсан процесс нь ч маш товч байсан.

Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 5 мөр 38 үгнээс, Хүн амын орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 20 үгнээс, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 21 үгнээс, Авилгын эсрэг хуулийн найруулгатай танилцсан процесс 10 мөр 89 үгнээс бүрдэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдээс ямар нэгэн санал гаргаагүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн найруулгыг танилцуулах үеэр гишүүн Ц.Баярсайхан, Р.Раш, Д.Идэвхтэн нар асуулт асууж, санал байр сууриа илэрхийлсэн, бусад нь санал гаргаагүй болно. 

Энэ өдрийн хуралдаан бүхэлдээ 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсох, чуулганы хуралдааныг хаах ажилд зориулагдсан, үдийн завсарлагааг эс тооцвол дундаа завсарлагагүй явагдаж хуулиудын редакци сонссон, танилцуулсан хуулиудыг найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын засварыг хэрхэн хийх, ёсчлох зарчмаа хэрхэн тогтох, найруулгын засвар хийж ёсчлох зөвшөөрлийг Байнгын хороо, Тамгын газар, УИХ-ын даргад ямар хэмжээ хязгаарын дотор өгөх, засвар хийсэн бол УИХ-д дахин танилцуулах эсэхийг хэлэлцэж харилцан ойлголцон нэгдсэн байр суурьт хүрсэн ийм л хуралдаан болсон.

2006.07.20-нд УИХ нэг өдрийн дотор 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсжээ. УИХ ийм богино хугацаанд ийм олон хуулийн эцсийн найруулга бүрийг анхааралтай уншиж хянаад ёсчлох зөвшөөрөл өгөх боломжгүй. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн энэхүү нэмэлт тайлбар нь хууль тогтоох ажиллагаа ямар чанаргүй явагдаж байсныг харуулсан. Ц.Нямдорж УИХ-ын даргын хувьд хууль тогтоох ажиллагаанд ийм хөнгөн хуумгай хандаж байгааг хуулийн дагуу засаж залруулах үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тэрээр хууль тус бүрт хангалттай анхаарал хандуулан хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх, энэ тал дээр УИХ-ын гишүүдийг манлайлан ажиллах үүрэгтэй байсан ч үүнийхээ оронд УИХ-ын дарга Ц.Нямдорж эдгээр 20-иод хуулийнхаа дөрвийг нь өөрөө засаж ёсчилсон нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн явдал. Иргэд Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II дөрвөөс бусад хуулиудтай холбогдуулан мэдээлэл Цэцэд гаргасан эсэх тодорхойгүй бөгөөд энэ талаар Цэц шийдвэр гаргаагүй. 20-иод хуулийг батлах ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй учраас УИХ-аас тусгай ажлын хэсэг гаргаж шалгах, зөрчил гарсан бол залруулах шаардлагатай байсан ч ийм ажлын хэсэг байгуулагдаагүй. 

ДҮГНЭЛТ

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь Цэцийн түүхэн дэх хамгийн шилдэг шийдвэрүүдэд зүй ёсоор тооцогдохоос аргагүй юм. Учир нь, Цэц УИХ-аас баталсан хуулиудыг агуулга, бодлого, зарчмын хувьд өөрчлөн зассан гэдгийг баримтад тулгуурлан тогтоогоод зогсохгүй энэ үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн гэдгийг үндэслэлтэйгээр гаргаж тавьсан. Цэц ихэнх шийдвэртээ үндэслэл бичдэггүй бол энэ маргааныг шийдсэн дүгнэлтүүддээ үндэслэлээ илүү дэлгэрэнгүй бичсэн юм.

Мөн “аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн” гэдгийг Цэц дүгнэлтдээ бичсэн нь энэхүү маргааныг шийдвэрлэх чухал үндэслэл болсон төдийгүй эрх зүйт төр Монголын Үндсэн хуулийн салшгүй хэсэг учраас түүний бусад бүх зарчмыг төрийн аливаа байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал болсон.

УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль ноцтой зөрчсөн нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж Цэц Ц.Нямдоржийн маргаан II дээр шийдвэрлэсэн боловч УИХ дахь олонх түүнийг огцруулахын эсрэг санал авч үлдсэн. Гэхдээ, хуульчид, эрдэмтэд, иргэдийн шахалтаар Ц.Нямдорж хүсэлтээ өгч УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөхөд хүрсэн нь Үндсэн хуулийн цэцийн үндэслэл бүхий зөв шийдвэр олон нийтийн өргөн дэмжлэгээр хүч орон биелсэн эерэг жишиг болсон. Үндсэн хууль зөрчсөн нэг маргааныг амжилттай сайн шийдвэрлэх нь дараа дараагийн олон чухал маргааныг ингэж шийдвэрлэх суурь болж өгдөг. Маргаан тус бүрийг нэг нэгээр нь үндэслэлтэй зөв шийдвэрлэх замаар төрийн байгууллага, албан тушаалтны дур зорго хазаарлагдаж, иргэний үндсэн эрх, эрх чөлөө хамгаалагдаж, Эрх зүйт төрийг цогцлоодог билээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
114 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.21.111.10] 2019/2/1
Тэтгэвэрт нь гаргах цаг болсон доо. Тэгвэл Монголын төр нэг дүлзэнгээсээ сална.
0 | 0 Хариулах
Зочин [207.154.254.77] 2019/1/31
НЯМДОРЖ ГУАЙГ ИХ ХУРЛЫН ДАРГААР ТАВИХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БОЛЖ ТААРЛАА, ЭЛБЭГЭЭ МЭЭЕЭ ТЭРГҮҮТЭЙ XУЖAAГИЙН МААФИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨӨД БАЙЖ СУУЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ, НЯМДОРЖ САЙДАА ТАНЬД ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛСОНД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЭЕ. АРД ИРГЭДЭЭС
0 | 0 Хариулах
Нямка [66.181.166.196] 2019/1/31
Би УИХ-ын дарга болох гээгүй л байна ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.194.176.119] 2019/1/31
Hyatadiin tagnuul gedeg ni ugaasaa ortoil bh. Huulind nemelt uurchilult oruulah, huuli batlah zamaar Mongoliin turiig doroituulj bgaadl Mongoloos garaad yavchij chadah nuhurshde. Ene zdaag zgeerl uls turuus zailuulah heregtei. Uvschuud ni yagaad ch songood bdgiim eh ornoo gj boddog bol songohguil bailtai. Ih hurlaar batalsan huuliin tusliig, orondoo zaschixdag zdaagaar ih hurliin darga hiilgevel hurelsuh 2020ond yalagdal huleeh 1 shaltgaan bolnodoo
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.142] 2019/1/31
Яалт ч үгүй баримттай ярьж байна. Нямдорж залуучуудад зөв үлгэр дууриал болох ёстой хүн шүү. Тэгэхгүй бол хэнч хүндлэхгүй,тоохгүй болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.142] 2019/1/31
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг олонхи болсон нам нь биелүүлэхгүй яваад байж болдог юм уу.Тэр тохиолдолд их хурлыг тараана гээд л хуулиндаа заачихмаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.131] 2019/1/30
НЯМДОРЖ ГУАЙГ ИХ ХУРЛЫН ДАРГААР ТАВИХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БОЛЖ ТААРЛАА, ОЛОН БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨӨД БАЙЖ СУУЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ, НЯМДОРЖ САЙДАА ТАНЬД ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛСОНД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЭЕ. АРД ИРГЭДЭЭС
4 | 5 Хариулах
Зочин [66.181.184.114] 2019/1/30
Ард иргэдээс гэчихэж ээ, увс аймгийн иргэн ном уншдаггүй хөлдүү толгой, өөрөө анализ хийчих чадваргүй 202.21.106.131 өмнөөс гээч
3 | 2 Хариулах
Зочин [103.194.176.119] 2019/1/31
Bitii [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.110] 2019/1/30
Нямдорж Оюун Эрдэнэ гэгч нөхдүүдээс хол л байлгаарай даа наад суудлаа. Нөхрөөсөө нөхдөөсөө нэг урвасан хүн ахиад чамаас урвана. Урвагчид итгэж болохгүй гэсэн эзэн дээдсийн зарлигтай ард түмэндээ бид
3 | 3 Хариулах
Зочин [66.181.184.114] 2019/1/30
Ийм баримттай, логиктой бичлэгийг ойлгохгүй явж хичээлээ заа гэдэг орктой улс. Нямдоржийн гар хөл, бөгсийг долоогч нарыг үзэн ядаж байна. Нас барахаар нь шарил дээр очиж би шээх болно Нямдоржийн!
2 | 2 Хариулах
Зочин [90.252.85.205] 2019/1/30
Chi zuurdaar uheesei
1 | 1 Хариулах
Зочин [202.21.106.142] 2019/1/30
Нямдоржийг сонгож болохгүй үндэслэлүүдийг мэргэжлийн үүднээс баримттай гаргаж тавьжээ. Улс төрчдийн попрохыг сохроор даган баясаж, хулхидуулж байснаас багш нарын, мэргэжлийнхэний үгийг сонсож байвал арай зөв явна даа.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Монголд бий болсон хулгайчидын бүлэглэлийнхэн ямар их сандарч байнаа.Ц.Нямдорж УИХ-дарга болвол луйварчидыг баривчлах болно.Яагаад гээч АТГ-н дарга ,Дээд шүүхийн ерѳнхий шүүгч,Ерѳнхий прокурор ууд солигдоно.Хулгайч луйврын бүлэглэлээс хуулийнхан нь гараад явчих учраас бүгд айж байна. .Мөнхсайхаан ҮХЦэц Эрдэнэтийн 49-хувийг хууль бусаар ХХБанк авсан байна гэж дүгнэлт гаргасан байхад захиргааны хэргийн шүүх нь луйварчидын ѳмч гээд гаргасан юм.Захиргааны хэргийн шүүх чинь ҮХ-н шүүх буюуҮХЦэцээс том байхад чи юу яриад ҮХЦэцийн шийдвэр бүгдийг шийднэ гээд солиороод унав.Чиний амь зогоодог бүлэглэл чинь хуулийг ѳѳрсдѳѳ тааруулж хэрэглэдэг юм уу.Монолчуудын зая буян түшэж та нарын гүтгэж хятадын тагнуул болгож гүтгэдэг Ц.Нямдорж УИХ-н дарга болно.Чи харин наад хэцүүдсэн толгойгоо бод.Ард иргэд чамд хэзээч итгэхгүйг ойлгоогүй юм уу ээ чааваасдаа.
1 | 2 Хариулах
Үнэгүй хөлсний бичээч [66.181.184.114] 2019/1/30
Нямкагийн онжого их л амттай байдаг уу? Параной тусчихсан увс аймгийн нөхөр үү гүй юу? Наад Нямка чинь төрд 20иод жил болохдоо урваж шарваж, хор хутгаж, гэмгүй олон монголчуудыг алсан/шоронд хийсэн, С.Зоригийн хэрэгт гүтгэсэн, хууль зассан, цагдаатай нь хуйвилдаж Тэмүүжин сайдад хэрэг үүсгүүлсэн, Энхбаярыгаа шоронд хийсэн нь явж явж намын даргаруу тэмүүлсэн хүсэл нь байсан, 500 саяын байрыгаа нэг муу амбаар гэдэг, УИХ гишүүдийн мөнгийг дэмжсэн, ЖДҮчдээ чөлөөлөхгүй гэсэн, өөрсдийгөө хамгаалсан хэд хэдэн хууль батлуулсан муу гахай. Эрдэнэтийг монголчууд аваад ирсэнд, нутгийн бүлэг нь авч чадаагүйд харвах дөхсөн нь үнэн шд. Хүү нь эрдэнэтэд шахаа хийдэг, эхнэр нь архины лиценз зардаг, өөрөө тэрийг нь цуцладаг, орондоо хууль засдаг, ширээн дээр гутлаа үддэг ленинградад төгссөн гэхэд итгэмээргүй этиктэй. Энэ хүний нэр түүхэнд хараар л бичигдэнэ.
1 | 2 Хариулах
Зочин [103.194.176.119] 2019/1/31
Hulsnii bicheech zdaagiin bichij bgasg haraad bgaarai. MANANgiin neg heseg ni nyamdorj shude. Odoo byaluunaas gaduur uldsen bolhoor enkoldiig unagaaj uuruu said bolj bgam. Ih hurliin batalsan huuliig gerte ochood zaschixdag hun yamar olig baiv gej. Zasgin gazriin gargasan shiidveriig zahirgaani hergiin shuuh huuli zurchsun zurchuuguig heleltseh bolomjgui bolguulhaar nyamdorj zutgej yavaa.
1 | 0 Хариулах
Copy [174.197.14.124] 2019/1/30
Бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайлал түүнээс авах юм бэ? "Эрдэнэт" үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж, хоригдлуудаар зусландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж, нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн, өөрийгөө тодруулдгийг нь сурах юм уу? ЖДҮХС-гаас жирийн иргэдэд очих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан авчихсан УИХ-ын гишүүдийг Ц.Нямдорж нар улайм цайм хамгаалаад гарахыг сая ард түмэн харлаа. Ийм Хууль зүйн сайдтай байж болох уу”
3 | 1 Хариулах
Зочин [59.153.115.119] 2019/1/30
Нямдоржийг шоронд хатааж шороонд булах хэрэгтэй
0 | 1 Хариулах
зочин [202.55.188.34] 2019/1/30
Судлаач Ганхуяг бичсэн байна лээ,,Нямдорж, Лүндээжанцан 2 бол МАНАН гаасаа ч аюултай хорт могой гэж...,үнэн гэж бодож байна, Зоригийн ажлын хэсгийг дандаа тараадаг.
4 | 1 Хариулах
Зочин [103.194.176.119] 2019/1/31
2tald urgaad sharvaad yavj baidag garuud. Paraktsaas paraktsiiin hoorond naizgui urvaal yavj bdag garuudshude. Udahgui uur uls oronryy urvahvide
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.91] 2019/1/30
Тийшд юу ч хийж гавихгүй юмаар яадын. холоо очиж кэвтэг
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.181] 2019/1/30
49 н манаач гэж ойлгож байна. Дэмжиж бна
3 | 1 Хариулах
хууль зүйн сайдаа [202.9.43.217] 2019/1/30
Б.Гүнбилэг, Д.Мөнх- Эрдэнэ, О.Мөнхсайхан МӨН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД АСАН Б.ЭНХБАЯР гм манангийн хуульч нэртэй зэрлэг ноходыг дарж авахгүй бол юм хэцүүднэ шүү
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Чамаар заалгахгүй, цавуугаар наалгахгүй, явж хичээлээ заа
1 | 2 Хариулах
МУИС ХЗС [202.9.43.217] 2019/1/30
ИЙМ УЛСТӨРЖСӨН ИЧМЭЭР БАГШИЙГ ШУУД ХАЛАХ ХЭРЭГТЭЙ ШД
1 | 2 Хариулах
Зочин [66.181.184.114] 2019/1/30
Uvs orc detected haha
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
МӨНХСАЙХАН ГЭГЧ ҮНДСЭН АЖЛАА ХИЙ, ЧАМАЙГ САЙНГҮЙ Л ГЭДГИЙН БАЙНА ЛЭЭ. МАНАЙ ДҮҮ САЯ ХАВАР ТӨГССӨН Л ДӨӨ.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
2013-2018 ОНД СУРАЛЦАЖ ТӨГССӨН
1 | 1 Хариулах
Zochin [202.120.234.111] 2019/1/30
ТЭР САГСУУ БАЦААН БИШ Л БОЛ ХЭН Ч БАЙСАН ХАМАА АЛГА. ИХ ХУРЛЫН ДАРГААР ГИШҮҮН ОЛОН ЖИЛ ХИЙСЭН БУУРЬ СУУРЬТАЙ САГСУУРЧ ХӨӨРХГҮЙ ХҮНИЙГ Л ТОМИЛБОЛ ЗҮГЭЭР
2 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Нямка гоё шүү та урт удаан насалж ард олондоо мэргэн сургааль гүн ухаанаа хайрлаж яваарай
1 | 2 Хариулах
Зочин [202.21.106.137] 2019/1/30
Orondoo huuli zasdag hun shuu dee.
2 | 0 Хариулах
Жудаг [202.9.43.217] 2019/1/30
Хулгайч нар Нямкагаас айгаад өмдөндөө тавьцгааж байх шиг байнаа даа.Болдог юм болдогоороо л болно.Тэнгэрийн зарлигаар л бүх зүйл болно.
2 | 1 Хариулах
Зочин [202.131.245.226] 2019/1/30
Том ордуудыг нийгэмчлэн шахаа хийж, өрөө дарж хоосон хэтэвчээ дүүргэх цор ганц хувилбартай ойворгон залуу гишүүдийн араас түрж, Төр Засгийн оройд асдаг туршлагатай тэр бээр сүүлийн үед ойр хавийнхнаа урж тастчих гэж ярдаглан архираад дошгирчээ. Хямралаас тэгж өндөр сэнтий суйлдаг хүн...
3 | 1 Хариулах
Гүнбилэг [202.9.43.217] 2019/1/30
Нэг эрлийз хурлийз гар нямкаг барах уу Миежгийн адуучин жолооч зарц нар л томорчих юмаа
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
яг энэ үед МАНАН-ийн гар хөл болсон хууль, хүчний байгууллагуудыг зоригтой цэвэрлэж чадах хүн Нямдоржоос өөр харагдахгүй л байгаа юм даа. Нөгөөдүүл нь ч айгаад сөрөг пиар хийж байгаа нь ойлгомжтой
2 | 3 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
МАНАН Нямдоржоос үхтлээ айж байнадаа, тэгэх тусам ИХ-ын дарга болгох хэрэгтэй.
2 | 4 Хариулах
Зочин [103.194.176.119] 2019/1/31
Uvs gulugnuud yamar ih demjij bnaa haha
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
ЁОООХ ОЙ САЙТАЙ НИМКАГ ДАРГА БОЛГОЁ МУУ СУРДАГ МЭЛЗЭЭТЭЙ ХИЧНЭЭН Ч ЯДРАВДАА [хориотой үг] ГЭЖ
2 | 2 Хариулах
Зочин [202.131.236.138] 2019/1/30
nyamdorjiig bolgoj bolohgui gej hechneen hunees yariltslaga avdag yum de. gunbileg munkhsaihan .. gee l yavj ugch bnada. yasan ih aidas be
1 | 2 Хариулах
Зочин [86.111.138.164] 2019/1/30
Nyamdorj,Auyrsaihan metiin hunii gar hul bologsod heregui ee
2 | 1 Хариулах
davaa [124.158.92.16] 2019/1/30
nymdorjiig ih hurliin darga bolchih vii gej ih aidastai humuus ih bh yumaa
1 | 2 Хариулах
Зочин [122.201.23.28] 2019/1/30
xenii zaxialgat medeelel ve setguulch guai ?
1 | 3 Хариулах
Энхээ [193.57.67.241] 2019/1/30
Заавал захиалгаар бичсэн байх ёстой юу тэ? Хүн болгон чам шиг биш. Тэгээд ч энэ хүн сэтгүүлч биш, МУИС-ын багш, хуульч хүн.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
манан мафийн захиалгаар бичжээ хөө, мэдээмн дээр гүнбилэг нь ярилцлага өгсөн байна лээ бас
1 | 2 Хариулах
Зочин [122.201.31.1] 2019/1/30
Жадамбаа генералын хүү яагаад болохгүй гэж? Ж.Энхбаяр л яаг тохирох хүн ? залуусаа дэмжмээр юмаа?
0 | 10 Хариулах
123 [106.38.18.140] 2019/1/30
Энхбаяр ЖДҮ чин болсон. ёс зүйн хувьд тэнцэхгүй
11 | 0 Хариулах
Баяраа [103.212.118.140] 2019/1/30
Ждүчин дээрээ нэмээд хамгийн гол нь банк бусаараа мөнгө хүүлэгч хүн шүү дээ.
2 | 0 Хариулах
иргэн [202.179.25.235] 2019/1/30
Нямдоржийг угаасаа хэрэггүй энэ хүн чинь МАНАН Бүлэглэлийн нэг томоохон Төлөөлөл шүү дээ Тэгээд ч Хүнийхээ хувьд ч нэгэн цагт Хүчин зүтгэж явсан НЭнхбаярыгаа Түлхэж унагаахад ЦЭлбэгдоржийн талд орчихсон Гар бие оролцоод явж байсан сая МЭнхболдыг Унагаахад бас Хүрэлсүхийн талд орчихсон л Хашгичаад явсан Урваа шарваа ихтэй Итгэж найдаж болохгүй Хүн гэдэг олон олон Үйл явдал дээр харуулсан Хүн шүү дээ Эрт орой нэгэн өдөр Хүрэлсүхийг Унагаах гээд Гүйж явахыг ч үгүйсгэхгүй
8 | 2 Хариулах
Зочин [107.77.173.7] 2019/1/30
Наамбатвааны оймсыг гозгонуулсан гол хүн нь Наамбарвааны б ө г с ийг шил толь болтол нь долоож явсан нимдорж шүү дээ.
3 | 2 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
БИТГИЙ УЛИН ДОНГОД НЯМДОРЖ САЙД УРВАЖ ШАРВАЖ МЭДЭХГҮЙ ДОЛИГНОЖ БЯЛДУУЧИЛЖ МЭДЭХГҮЙ ЭЛИТ ЗИНДААНЫ ХҮН ШҮҮ
2 | 3 Хариулах
Зочин [59.153.115.119] 2019/1/30
Элит янххан даа
1 | 2 Хариулах
Зочин [103.194.176.119] 2019/1/31
Hahha enhbayraas namaig bitii prokurort shalguulaach geed guigaad uilj bsan gej terbishdagva, enhbayr yaridagdaa. Mongolliin tagnuuliin baiguullagaas hyatadiin tagnuul geed togtoogood zarlachixsan. Tagnuuliin baigullaga zgeer neg bga huniig ene tagnuulshu geed zarlahguil bhgui yu. Orondoo huuli zassan gedeg neriitleer ih hurliin dargaas ogtsruulj bsan. Elbegdorjtoi niilj enhbayraa unagasan, bayrtai niilj enhboldiig unagaasan, 2012-2016ond AN yalj MAN yalagdsan geed enhboldtoi niilj Sv.batboldiig unagasan, minii naiz andiig demjeerei eurunhiilugchiin songuuliar gej shaaj unsej bgaad hurelsuhtei niilj enhboldiig unagasan zda shude. Tur samardag urvaach sharvaach 2tald yanhanshig guideg zdaag turuus zailuulah bolooguim bhda. 100n jiliin hugatsaatai baiguulsan tulburgui tureesim bairandaa tetgevertee garsan ni deer. Hulsnii bicheechid uvs guludnuuud umuuruud uhlee. Ene Mongoliin tur bolhoos uvs zda nariin tur zasag bishshuu.
1 | 0 Хариулах
Zochin [202.179.30.194] 2019/1/30
Nuguu Ayursaikhan n' ikh khulriin darga bolchkh geed zakhialgatai yumnuudaa bichyyleed, zurag khurguu postluulaad shn yum bolj bna daa. KKKK
0 | 0 Хариулах
g [202.179.24.37] 2019/1/30
nyamdorjiig ih hurliin darga bolgoh ni mash zuv
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Энэ багш гадны нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн юм байхгүй шүү .
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
НЯМДОРЖ ГУАЙГ ИХ ХУРЛЫН ДАРГААР ТАВИХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БОЛЖ ТААРЛАА, ОЛОН БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨӨД БАЙЖ СУУЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ, НЯМДОРЖ САЙДАА ТАНЬД ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛСОНД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЭЕ. АРД ИРГЭДЭЭС
5 | 2 Хариулах
zochin [122.201.23.226] 2019/1/30
Enkhboldiig ogtsruulahgui gesen humuus odoo Nyamdorjiig gargahgui geh baih l daa. Gehdee Nyamdorjoos oor songolt baihgui.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
их хуралд нэр дэвших гэж горидож явсан балай багш. улаан цайм орчуулж өөрийн нэр дээрээ нэг ном хэвлүүлчээд лекц орох цаг дээр шахсан номныхоо мөнгийг нэхдэг байж билээ.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.31.76] 2019/1/30
Одоо Нямдоржийг томилж болохгүй. Хийж үзээгүй биш хийгээд амжилтанд хүрээгүй.
3 | 2 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
МУИС-ийн ХЗС-ийн багш нар үнэхээр дампуу шүү. Дотроо бөөн өндөр албан тушаал горидсон юмнууд өөрсдийгөө юу гээд бодцийн гэмээр хүмүүс
3 | 2 Хариулах
Буурал [202.131.228.114] 2019/1/30
Уншиж ойлгож чадахгүй бол "дампуу" гэдэг ганц үгээр үндэслэлгүй эсэргүүцлээ илэрхийлэхээс яахав
2 | 2 Хариулах
Зочин [122.201.23.28] 2019/1/30
Temuulen shig uu?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.119] 2019/1/30
Нямдоржийг цаазлая
6 | 3 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Мэлгэрийг цаазлаж байж Монгол хөгжинө
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
одоо яг энэ ээдрээтэй цаг мөчид зангарагтай туршлагатай аралтай толгой сайтай ухаалаг шударга нямдорж сайд л их хурлын даргаар тавигдах ёстой угаасаа жил гарангийн л хугацаа байна
1 | 5 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/1/30
Энхболд шиг хувийн эрх ашигаа тэргүүнд тавьсан хүн л битгий байгаасай. Үнэн увайгүй аашилсан шүү энэ сүүлийн хэдэн сар. Ядахдаа төрийн ажлыг 40 гаруй хоног гацаасандаа уучлалт гуйх ч ухаангүй ийм л хүн байсан байна. Их амжилттай олон ажил улс төрд ажилласан л гайхаад байх юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.49] 2019/1/30
Хүрэлсүх уул нь Нямдоржийг л тавих гэж ингэсэн юм сан. Хотын даргаар Амарсайханыг.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.119] 2019/1/30
Одоо Нямдоржийг цаазлах хэрэгтэй
6 | 4 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
ЧИНИЙ МЭЛГЭРИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН УДАХГҮЙ ЦААЗЛАНАА ГЭХДЭЭ ТАЛБАЙ ДЭЭР ОЛНЫ НҮДЭН ДЭЭР OK
1 | 2 Хариулах
нямсүрэн [139.5.217.227] 2019/1/30
хэнийг сонгох нь удирдах зөвлөлийн гишүүд их хурлын гишүүд мэдэх байхаа сургуулийн багш нар мэдэхгүйш дээ
4 | 0 Хариулах
МАНАН ХУУЛЬЧИД [202.9.43.217] 2019/1/30
Б.Гүнбилэг, Д.Мөнх- Эрдэнэ, О.Мөнхсайхан
2 | 1 Хариулах
МАНАН [202.131.228.114] 2019/1/30
Ийм хуульчидтай юм бол явж тэр МАНАН-д нь элсье байз
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
чамд тохирно
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
ГҮНБИЛЭГИЙН ААВ БОЛДБААТАР ГУАЙ СОНГУУЛИАР МИЕЭД ДОЛЬ ХАМСНЫХАА ХҮЧИНД ХҮҮ НЬ АЖИЛТАЙ БОЛОО БИЗДЭЭ. ОДОО ОЛОНД ТАРАА ТАНИУЛААД МЭЛГЭРТЭЙГЭЭ ХАМТ ЗАЙЛАХ НЬ АШГҮЙ ДЭЭ МУУХАЙ ЗАЛУУ БАЙСАН.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.106.110] 2019/1/30
УИХ ын дарга тохьтой тулхтай нуруу алдахгүй зангаргатай хүн байх ёстой гэж боддог шүү. Савсагансан юмнууд бол огтоос хэрэггүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
багш нар хүртэл улстөрждөг болцон амар айн, тэрийг тавь энийг боль ч гэх шиг эрүүл үү?
2 | 0 Хариулах
Анхаараарай [202.9.43.217] 2019/1/30
Б.Гүнбилэг, Д.Мөнх- Эрдэнэ, О.Мөнхсайхан ЭНЭ НЭРНҮҮДИЙГ САЙН ТОГТООГООД АВААРАЙ , МАНАН-МИЕЭ-МАФИЙН ГАР ХӨЛНҮҮД ШҮҮ
4 | 4 Хариулах
Зочин [202.126.89.72] 2019/1/30
Яах гэж ингэж хүн муулж амьдардаг юм бэ. Чамайг ингэж хэлбэл эвгүй биздээ. Хүн болгон заавал чиний үгээр , чиний заавраар , чиний санаагаар амьдарч ажиллах ёсгүй биздээ. Бид ардчилсан улсад амьдарч бна. Үзэл бодлын талаар ч Үндсэн хуулинд үаасан бгаа.
5 | 2 Хариулах
Zochin [220.248.63.95] 2019/1/30
Элэг хөшлөө ХЗСийн хэдэн багш нар өөрсдийгөө арай л их юманд бодчихсон өөрсдийг нь цэцийн гишүүн, хууль зүйн яамны сайдаар тавих ёстой юм шиг авирлахаа болих хэрэгтэй. Битүүхэндээ өөрсдөө ч их хуралд сонгогдох, дээд шүүхийн даргаар томилогдох гм өндөр албан тушаал горидсон юмнууд л байдаг юм. Энэ залуу бол өөрийгөө хэт их өргөмжлөхөө болих хэрэгтэй.
3 | 1 Хариулах
АЖААД БАЙХАД [202.9.43.217] 2019/1/30
НЯМДОРЖ САЙДАА ! МУИС ХУУЛИЙН СУРГУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ БОЛЧЖЭЭ , ДАНАН БУУНЫ НОХОЙНУУД БЭЛДЭЭД БАЙНА
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.157] 2019/1/30
Ёооё монгол энэ өвгөнөөс өөр хүнгүй болсон юмуу? Бүхэл бүтэн 28 жил тасралтгүй төрд ажиллалаа. Өөр яаж эрхлэх ёстой юм. Өөрөө дотор нь ажиллаж хууль зүйн сайд өчнөөн төчнөөн удаа болчоод монголд хууль бус хонгил үүслээ гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Энэ хүн шиг насаараа хууль зүйн сайд хйисэн хүн дэлхийд хаа ч байхгүй. Гиннесийн номонд орох гээд байгаамуу хаашаа юм. Хамгийн хогийн булхайтай юм хийсэн зальжин өвгөн. Өөрөө хууль хүчний байгууллагыг насаараа удирдаж бүх өөрийн хүмүүсээ тавьчаад сайдаасаа буугаад түр жил болоод буцаад ирэхэд нь бүх юм болохоо байцан юм шиг аашилдаг хүн. Монголын ард түмэн танийг танай хүүхдүүдийг 30 жил тэжээлээ одоо болио.( хүүхдүүдээрээ шахаа хийлгэнэ. Өчнөөн сая долларын шүү ичихгүй)
6 | 2 Хариулах
WWW333 [202.72.245.122] 2019/1/30
Nyamdorj said khuuli zasaagui harin YIKH-iin tamgiin gazriinkhan khuuliin zarim bulgiig orkhij bichij baigaad darga ni ajlaasaa khalagdsan bolokhiig medne. Undsen khuuliin tsets buruu shuudver gargasan Byambadorj darga ni baikhdaa. Uuniig bukh khun medne. Bi end bichsen busdiin medekhgui. Ikh l nurshuu yum baina.
2 | 2 Хариулах
Иргэн [66.181.182.122] 2019/1/30
Нямдоржоос өөр сонголт бараг байхгүй дээ.
3 | 6 Хариулах
Xaxa [202.131.228.66] 2019/1/30
Цэц ч бай чи ч бай, захиалгат ажлаа л сайн хийдэг юм бишүү
2 | 0 Хариулах
Зочин [101.235.52.61] 2019/1/30
Tuiliin unen shuudee !
1 | 2 Хариулах
Yzb;;;; [49.0.137.6] 2019/1/30
Үнэхээр Нямдорж бол шүлсээ гоожуулсан, ноос үсэндээ баригдсан шүдгүй хөгшин банхар л болжээ. Шинэ үеийн хуульчид болох Б.Гүнбилэг, Д.Мөнх- Эрдэнэ, О.Мөнхсайхан нарын хуулийн болон ёс зүйн логиктой нийтлэл, ярилцлагаас үзэхэд,,,Цагийн юм цагтаа гэж үнэхээр Үнэн юм, Хөгшин банхар өөртэйгээ эвлэрээд цагираглаад хаянд хэвтээд, булууны ясанд хахчихгүй шиг л байж байвал болохоор болжээ.
10 | 4 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
ха ха, гүнбилэг ч чих шиг хо хо
3 | 4 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
лууухааааан
2 | 2 Хариулах
Зочин [202.21.106.110] 2019/1/30
Гүнбилэг бол яг өнөө цагийн хамгийн шилдэг хуульч гэдэгтэй хэн ч маргахгүй. Мундаг залуу бгаа юм
3 | 4 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
ЭНЭ НЭГ ЗАЛУУГААРАА МУЛЗАРСАН НӨХӨР ОЛОН ЯРИЛЦЛАГА ӨГСӨН, ИХ Л ЧАДВАРГҮЙ АМЬТАН ХАРАГДААД БАЙДАГ ЮМ. ЦЭЦ ТОДОРХОЙ АСУУДАЛ, НӨХЦӨЛД ТЭР ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН, ЦЭЦ ТЭГЭЭД БҮХ НАСААР НЬ ЯЛ ХЭЛЭЛЦДЭГ, ӨГДӨГ ГАЗАР БИШ. ЧААВАС ГЭЖ, ИЙМ АМЬТАН НОЙЛТООД АЖЛАА ӨГСӨН ЭНХБОЛДЫН Л ЗӨВЛӨХ БАЙДАГ БАЙХ ДАА...
1 | 0 Хариулах
Zochin [220.248.63.95] 2019/1/30
Элэг хөшлөө ХЗСийн хэдэн багш нар өөрсдийгөө арай л их юманд бодчихсон өөрсдийг нь цэцийн гишүүн, хууль зүйн яамны сайдаар тавих ёстой юм шиг авирлахаа болих хэрэгтэй. Битүүхэндээ өөрсдөө ч их хуралд сонгогдох, дээд шүүхийн даргаар томилогдох гм өндөр албан тушаал горидсон юмнууд л байдаг юм. Энэ залуу бол өөрийгөө хэт их өргөмжлөхөө болих хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
тх, ха ха
1 | 0 Хариулах
хаха [202.131.248.198] 2019/1/30
Үнэн ш дээ... Орондоо хууль засдаг хулгайчийг юу гэж ингэж оодруулах вэ дээ... Дэмжээд байгаа гарууд жоохон туршлагагүй хөлснийхэн бололтой. Увсын дүрвэд бисдаа горгор л доо. Туршлагатай үнэтэй хөлснийхэн захиалж ч чадку гороогоод шаана бисдаа гэж нээрээ...
5 | 4 Хариулах
нямаа [139.5.217.227] 2019/1/30
үндэстэн ястанаар нь доромжилдог хэн бэ чи хэзээ ч НЯмдоржийн зиндаанд хүрч чадахгүй болохоор [хориотой үг] нь гоожоод байгаа юм байналдаа ккк
3 | 4 Хариулах
Зочин [59.153.115.119] 2019/1/30
Дүрвэд хүн хүн биш, 4 шийр мах биш
2 | 2 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Дөрвөд хүн төрийн тулгуур Дөрвөн шийр малын тулгуур
4 | 3 Хариулах
Зочин [202.126.89.247] 2019/1/30
Залуу чи ингэж болохгүй, би хэдий хотод төрсөн ч гэсэн миний Өвөө,Эмээ хоёр увсынх олон сайхан хүүхдүүд төрүүлж тэднээс нэг эмч,хоёр багш, нэг инженер төрүүлсэн, Өвөө маань хоёр ч дайнд оролцсон баатар хүн байсан, олон жилийн өмнө тэрийг нь төрөөс үнэлж байраар шагнаж байлаа. Нутаг усандаа засаг дарга олон жил хийсэн, эгэл даруу намба төлөв хүн байсан, төрсөн газар, овог нэрээр нь гэмгүй олон хүнийг харааж харлуулах эрх чамд бас надад байхгүй, нарийн ярьвал үндсэн хуулийг ч зөрчиж байгаа зүйл шүү.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.212] 2019/1/30
Нямдоржыг өмөөрсөндөө биш шүү, би угаасаа улс төр тэгтлээ их сонирхоод байдаггүй ч олны хэлж байгаагаар сайн хүн биш бололтой байсан.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Мэдэхгүй эээээ. Нямдорж хэт чанга, шударга учраас алуулчих вий гэж айсан хүмүүс нь муу ПИ АР тараагаад ч байгаа юм уу???? гэж бодогдоод байгаа шүү. Монголыг мафижаж байгааг төр зөсөг мэдэж байгаа мөртөө ТАГ дуугай байхад энэ муу МЭНГЭТ л нам дарсан юм биш үү
1 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2019/1/30
О.Мөнхсайхан хуульч чухам үнэнийг өчжээ.
4 | 3 Хариулах
.Мөнхсайхан [202.9.43.217] 2019/1/30
Ромын эрх зуй эрх зуйн философи гэх мэтийн балай хоцрогдсон 19-р зууны юмуудыг заасан болдог
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.247] 2019/1/30
Тэр эрх зүйн балайрал гээд байгаа зүйлийг чинь баруун болон хөгжиж буй демократ ардчилсан бүх орон ашиглаж хэрэгжүүлж байна. Чи мал минь математик хэдэн мянган жилийн өмнө бий болсон би ашиглахгүй гээд суудаггүй биздээ? аливаа теором,үндэслэл,философи, шашин гээд бүх зүйл өнгөрсөн үед бүтээгдэж тэрийг хөгжүүлж хүн төрөлхтөн өөрөө хөгжиж байгаа юм. Чам шиг малнууд бол зүгээр чимээгүй байх хэрэгтэй, хоосон толгойлчихоод олон юм ярих дуртай аан?
1 | 3 Хариулах
zalhmaar [43.250.126.90] 2019/1/30
ydargaatai urt text. vneheer zalhmaaraa
6 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
уншаагүй
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
муу үхэж байсан бууны нохой амаа тат чамайг хэн захиалав
3 | 3 Хариулах
Зочин [64.119.20.84] 2019/1/30
МАНАН Нямдоржоос үхтлээ айж байнадаа, учир нь Эрдэнэтийг гадагш нь зарах гээд тэр нь бүтэлгүйтсэн одоо ард түмэнд Эрдэнэт үйлдвэр ирнэ тэр тусам Нямдорж ИХ-ын дарга болох хэрэгтэй
3 | 6 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
БИТГИЙ СОЛИОР Ц.НЯМДОРЖ САЙД УИХ ДАРГА БОЛОХ ЁСТОЙ , БИД ДЭМЖИНЭ
5 | 14 Хариулах
Зочин [175.211.11.23] 2019/1/30
Чи хүүхэд нь үү?
5 | 3 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
сонгогч нь ,манай тойргоос гарсан
2 | 6 Хариулах
Зочин [59.153.115.119] 2019/1/30
Наадах чинь авгай нь
1 | 1 Хариулах
хаха [202.131.248.198] 2019/1/30
Чам шиг хүмүүс хурдан үхэж дуусаасай. Монгол хөгжинө дөө.
1 | 5 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
харин над шиг хүмүүс монголд улам олон болоосой хурдан хөгжинө гэж боддог шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/1/30
битгий ааш л гэе даа, мэнгэт солиотын хэн гэдгийг ард түмэн эрх биш гадарладаг болсон шүү
1 | 2 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/1/30
Нямдорж гуай л хийнэ бусад нь зангараг хүрэхгүй дээ Бурханаас Монголын төрийг харж үзэх байлгүй дээ
2 | 1 Хариулах