Индэр    
2019 оны 1 сарын 7
Зураг
Эдийн засагч, шинжээч

ӨВӨР МОНГОЛЧУУД ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙНА ВЭ?

Зураг
Уул уурхайн ул мөр, Өвөрмонголд, Photo: Lu Guang

Өнөөгийн Монголчууд бид, Өвөр монголчуудыг Эрээн хотод наймаа хийдэг эсвэл Хятадад ууссан Монгол гэсэн нүдээр л хардаг. Гэтэл үнэндээ тэдний хэрхэн, яаж, ямар байдлаар амьдардаг тухай сонирхож ч үздэггүй.  

2018 оны сүүлээр Хөх хотыг хувийн ажлаар зорих шаардлага гарсан юм. Миний байрласан газар Зүүн үзэмчин хошууны адуучин Билэгбаатар, Шилийн голын тэмээчин Хөгжилдү хэмээх Хятад өвгөн, Гашуунсухайтын боомтын Хятадын тээврийн компанид орчуулагч хийж байсан Цахар Амбаа гэх хүмүүс байв. Эхэндээ Өвөр Монголчууд бие биенээ тандсан байдалтай хэлэх үг, хийх үйлдлээ их л бодож хөдөлж байгаа мэт санагдав. Харин хэд гурван хоногоос тэдэнтэй нээлттэй ярилцаж эхэлсэн юм. Амьдрах өртөг нь Монголтой бараг л ойролцоо. Гэвч мах, махан бүтээгдэхүүн нь манайхаас 3 дахин үнэтэй боловч бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүд нь маш хямд.

Мэдээж ажиллах хүч нь хамгийн хямд өртөгтэй газар ийм байхаас өөр яахав. Хөх хотод дундаж цалин нь 4,000 юань буюу 1.5 сая орчим төгрөг. Харин багш, эмч гэх мэт төрийн албан хаагчид нь 10,000 юань хүргэж авдаг байна. Гэвч адуучин Билэгбаатар, тэмээчин Хөгжилдү нарын хувьд бол эдгээр нь мөнгө биш ажээ. Тэдгээр малчин газар эзэмшсний тэтгэмж болгон жилд 30,000-70,000 юань буюу Монгол мөнгөөр 11-26 сая төгрөг авдаг. Дээр нь шороон түмэн Хятадуудад мал гэдэг бол чухал хоол хүнснүүдийн нэг учраас мал сүргээсээ ч их хэмжээний ашиг шим хүртдэг. Тиймээс ихэнх малчид нь иймэрхүү хэмжээний тэтгэмж жил бүр улсаас авдаг хэмээн адуучин Билэгбаатар хөөрөв. Харин манай Монголчуудын тухайд хил орчмын Өвөрмонголын малчдын туслах малчин хийж, сард 2,000-3,000 юаниар цалинждаг байна. Төвд болон Уйгарт болсон бослогын дараа Хятад улс тэтгэмжийн бодлогоор Өвөрмонголыг тасралтгүй дэмжиж эхэлсэн нь энэ. Тиймээс ч тэд асуудалд орж, бослого гаргана гэхээсээ илүү Хятадуудтай зохицож, тэрхүү тэтгэмжийг нь авч амьдардаг. 

Биднийг энд Хятадыг хий үзэн ядаж, Өвөрмонголчуудын ууссаныг гайхсаар байх зуур тэд хэдийн өөрчлөгджээ. Гэвч хэчнээн ууссан ч Монгол хүний нүүдэлчин сэтгэлгээ, хэчнээн баян болсон ч Хятад хүний тариачин сэтгэлгээ өөрчлөгдөхгүй болохыг анзаарсан юм. Тариачид бол ирэх жилийн ургацаа яах бол хэмээн ардаа нөөцөлдөг бол нүүдэлчид харин тэгэх шаардлага байдаггүй. Учир нь мал аж ахуй эрхлэх, ан ав хийх гэх мэт тэдэнд боломж өндөр байдаг нь ямар нэгэн зүйлийг хадгалах гэсэн ойлголт тун бага. Адуучин Билэгбаатар нүүдэлчин зангаараа баруун, солгойгүй мөнгөө цацаж, хүссэнээ авч байхад мянгат тэмээчин Хятад өвгөн Хөгжилдүгийн авсан ганц үнэтэй зүйл нь Монголоос орж ирсэн булган малгай л байв. 

Өнөөдөр Өвөрмонголчууд бэл бэнчинтэй, баян цатгалан болсон ч ярьж хэлэх, хөдлөхөө хүртэл хянуулж буй ард түмэн. Их хэмжээний энэхүү тэтгэмж нь Хятадын эсрэг гэх үзлийг арилган тухайн хүмүүсийг чимээгүй, номхон байхад нь ихэд нөлөөтэй. Мөн Хятадын олон жил тариалан эрхэлж байсан бүс нутаг хэдийн байгалийн гэх чанараа алдсан. Тиймээс Өвөрмонголын газар нутгийг газар тариалангийн хэлбэрээр ашиглах сонирхол өндөр. Мөн Ордосын ойролцоо бүс нутгуудад ч төсвийн мөнгөөр шинэ хот байгуулжээ. Гэвч эдгээр хотод хүн хангалттай суурьшаагүйгээс хоосон байраар дүүрчээ. 

Би тэрхүү хоосон хотоос цаашлан Ордосын харьяанд багтах Ушин хошууны толь хэмээх жижиг тосгонд очив. Толь тосгоноос жаахан холгүй Лигдэн хааны хатан болон хүүгийн амьдарч байсан газрын туурь байх бөгөөд тэр нь цэвэр Хятадын мужуудтай хиллэдэг.

Алтан ургийн сүүлчийн хаан, түүний өмнөх болон хойд үеийнхэн л лав ийм сайхан баялаг, өргөн уудам газар нутгаа хүссэнээрээ ашигла хэмээн амь насаа золиогүй л байлтай.

Нутгийн оточ өвгөний ярьж буйгаар, Өвөрмонголд бэлчээрийн аж ахуй гэх ойлголт байхгүй болсон бөгөөд мал нь торон дотроо бэлчээрт гардаг. Тэрбээр 2016 онд Монголын тал нутгаар аялж явахдаа тэртээ 1980 –аад оны Өвөрмонголын тал нутгийг олж харсан гэнэ. Харин Хятадын өмнөд бүс нутагтай харьцуулахад Өвөрмонголын газар нутаг тариалан эрхлэхэд маш их үржил шимтэй аж. 

БИД ТЭДНЭЭС ЮУ СУРАХ ЁСТОЙ ВЭ?

Хятадын хөнгөлөлттэй зээлүүдээс татгалзах 

Хятад улс, ОУВС-тай зэрэгцээд л бидэнд өөрсдийн хөнгөлөлттэй зээлийг санал болгосоор ирсэн. 2018 оны байдлаар Хятадаас 1 тэрбум ам.долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг зам, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр гэрээ байгуулжээ. Хятад үнэндээ ганцхан Монголд ч биш Африкын орнууд руу маш бага хүүтэй, урт хугацаатай зээлүүдийг олгож эхэлсэн. Эцэстээ яг л ЖДҮ шиг манайхан тэрхүү хөнгөлөлттэй зээлийг нь хуваагаад идчихвэл төлөх мөнгө нь өнөөх л уул уурхайгаа ухаж гаргах юм.

Гашуунсухайтын боомт дээр Хятадын тээврийн компанид орчуулагчаар ажиллаж байсан гэх Цахар Амбаагийн хэлж байгаа нь үнэндээ бидний ямар арчаагүй байгааг харуулсан. Тэр олон дугаарласан ачааны тэргүүдийн аль их хахууль өгсөн нь хилээр хурдан нэвтэрнэ. Гэвч энэ нь тээврийн нүүрсний компаниудад огтхон ч асуудал биш. Нүүрс, зэс, чулуу гэх мэт нутгийнхаа хамаг үнэ цэнэтэй гэсэн бүхнээ ухаад ямар ч үнэгүйгээр урагш гаргадаг. Одоог хүртэл арьс, шир ноос ноолуур нь ямар ч үнэд хүрч чадсангүй. Энэ бүх хугацаанд бид ямар ч утга, учиргүй Хятадуудыг харааж, үзэн ядахаас өөр юу ч хийсэнгүй. Харин тэд аль хэдийнээ биднийг ойлгож, биднийг ашиглаж буй. 

Бэлчээрийн мал аж ахуй сүйдэх эрсдэл

Сүүлийн 30 жилийн хугацаанд Өвөрмонголд болсон энэхүү үйл явц Монголд ч гэсэн ойрхон байна.

Өнөөдөр уул уурхайн салбар Монголын ДНБ-н 20 хувь, нийт экспортын 90 хувь, төсвийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлж байна. Мэдээж байгаль цаг уурын өөрчлөлт голлох нөлөөг үзүүлж байгаа ч уул уурхайн үйлдвэрлэл нь хөрсний доройтол, бэлчээрийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлж буй. Дээр нь манай уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтийн тухай ямар ч ойлголт байдаггүй. Хөдөө аж ахуйн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн газар нутгийн хэмжээ нэмэгдсэн байна. Цөлжилтийн зэргээр авч үзвэл 13.5 хувь нь бага зэрэг, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон гэжээ. 

Бэлэнчлэх сэтгэлгээгээ болих

Өвөрмонголчуудын энэ хугацаанд бэл бэнчинтэй болсон шалтгаан нь Хятадын хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого, жил бүр олгох их хэмжээний тэтгэмж, бүс нутгийн орлогын түвшин өндөр байгаатай холбоотой. Гэвч энэхүү нөхцөл байдал нь бэлэнчлэх сэтгэлгээг нэмэгдүүлж, улмаар тус улс үндэстэн хөгжихгүй, ажил хийхгүй, амьдрах чадваргүй болоход нь нөлөөлж байна. Тиймээс сонгууль бүрээр амладаг тэрхүү бэлэн мөнгөний амлалтуудаас бид аль болох татгалзаж, харин ажлын байртай болон орлоготой болгох бодлого хөтөлбөрийг нэхдэг байх хэрэгтэй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.223] 2024/1/10
Өвөр Монгол бол Монголын маш том хэсэг ч хятад үндэстэн хэт давамгайлсан байдаг.Тэд Лигдэн хаанаас урвасан уу? гэхээс өөр гэм буруугүй ч энэ нь мөхөл рүү түлгэх эхлэл байсан.
1 | 0 Хариулах
Занаа [59.153.115.174] 2024/9/19
Урвасан гэвэл халхууд бид ч адилхан болно..Лигдэн хаан Мин гүрнээс маш их шан харамж авсан нь Монголчуудын дургүйцлыг хүргэжээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2020/4/23
Монгол улсыг хоёр хөрш хөгжүүлэхгүй гэж их хичээдэг. Монгол улс таван сая хүнтэй бол их хурдан хөгжинө.
1 | 5 Хариулах
Зочин [66.181.161.19] 2020/4/23
Монголыг эзэлнэ гэж ярьдаг ганцхан улс байдаг. Тэр бол хятад. Өвөрмонголыг эзлээд ихэнх эрчүүдийг нь хөнөөж, хүйсэн дээр нь хүү гэсэн маш муухай бодлого явуулсан. Монгол улсыг эзлэх юм бол яг ийм харгис бодлогоо хийнэ гэж хятадын улс төрчид шивэр авир ярилцдаг. Энэийг хийхэд маш амархан. Монгол улсыг эзлээд, өөрсдөө хэдэн газар бөмбөг дэлбэлээд, монголчууд алан хядагч гэж дэлхий нийтэд зарлаад л монголын ихэнх эрчүүдийг хөнөөхийг нь хөнөөж, тахир дутуу болгохыг нь болгож, хүйсэн дээр нь хүү гэсэн бодлогоо хийнэ гэж хятадын дарангуулалд буй өвөрмонголын иргэд ярьж байсан. Бид яасан ч бууж өгч болохгүй. Хэрвээ бууж өгвөл ихэнх эрчүүдээ хядуулна. Тиймээс Эцсээ хүртэл дайтах хэрэгтэй. Тэмцэж байж л ялдаг юм... Олноос олон хохирол гарна. Цөөнөөс цөөн хохирол гарна. Биднийг дэлхийн хүчирхэг гүрнүүд дэмжиж, Хамгийн орчин үеийн зэвсгээр тусалж, Их монгол улсаа дахин байгуулах боломжийг буй болгоно. Их монгол улс дахин байгуулагдах болтугай.
8 | 4 Хариулах
Зочин [66.181.176.223] 2024/2/14
Hytad unen balair buh erchudin alad baidag ems ohidudin ni uldeged ugasa l hamgiin myy hunii adgin toroltni humus hytadud hytaduud gazar ogch bsnas ilu oros ypond gazara ogul mgl ilu hogjin shu hytad bol yasnch bolhgy
0 | 0 Хариулах
сэтгүүлч малд [192.82.64.46] 2019/1/29
уул уурхайгаар сүйдсэн газар нийт ашиг шимгүй болоод байгаа газрын өчүүхэн хэсгийг эзэлдэг. Олон салаа замаас болж эдлэгдсэн газрын өчүүхэн хэсэгтэй тэнцэнэ дээр нь бэлчээрийн даац хэтэрсэнээс болж их хэмжээний газар хаягдаж байгаа эдгээрийгээ тооцохгүй байж муу л бол хойд айлын хар овоохой гэдэг шиг уул уурхайруу дайрч давшилхаа болих хэрэгтэй. Ер нь тэгээд уул уурхайн компаниудаас болж сүйдсэн газар гэвэл бараг байхгүй ихэнх нь сүүлд нь нинжа ороод будаа хийцэн байдаг шд сайн бод сэтгүүлчээ
1 | 8 Хариулах
Америкийн өвөр [23.129.64.105] 2019/1/28
Америкийн өвөр монголчууд бол ядарсан монгол хүнээс зугтаадаг. Задарсан монголчуудтай ах эгч, архины найз болдог.Нил сармис үнэртсэн амаараа хэнд хэрэггүй түүх ярьж өөрсдийгөө л өрөвдүүлэх гэдэг. Хүний ач тус гэж мэдэхгүй хүмүүс. Яг л монголоор ярьдаг хужаа гэсэн үг ээ.
3 | 2 Хариулах
Өвөр монголчууд хүн муут [65.19.167.132] 2019/1/28
Гадаадад байдаг өвөр монголчууд хүн муутай, хужаа санаатай. Эхэндээ ахаа эгчээ гээд сүйд болно.Тэгээд л хэсэг хугацааны дараа жинхэнэ нүүрээ гаргана даа. Бүгд адилхан. Бүүр нэг цаанаа өмхий санаатай.
2 | 4 Хариулах
hmm [199.249.230.87] 2019/1/28
bodoh l heregtei
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.6] 2019/1/12
энэ нийтлэл үнэн шүү. хятадын нутгаар явж байхад манайх шиг ѳргѳн уудам газрыг тор татаад тусгаарласан байдаг. мал бэлчиж байсан ч торон хашаандаа л бэлчиж харагдсан. бид сайн мэдэхгүй болохоос манайд ирээд мал маллаад хѳдѳѳгүүр тарсан хятадууд байгаа. манайд бол ѳвѳлжѳѳ хаваржаа гэх мэт газар нутгаа ерѳнхийд нь эзэмшээд уудам нутагтаа эрх чѳлѳѳтэй амьдарч байна. одоо хаа нэг эзгүйдүү газар нэг их том газар хашаалаад авчихсан нь сонин санагдаж байсан сүүлд сонсоход хятад хүн гэж би л лав сонсож бсан. тэд чинь дундаа газар нутгаа эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй.
0 | 1 Хариулах
kk [66.181.191.138] 2019/1/9
ursdiihu uurtu itgelgvi, doroi buurai tolgoi tarhinuudda taaruulj yanzan bureer yum zohioj solioorhimdaa. uvurmongol engchlee tegchlee ch gh shig. ta nart ymar hmaa bna?
1 | 0 Хариулах
Зочин [78.182.135.239] 2019/1/8
Комментчидоор төр бариулчихвал улс хөгжих байх шүү лол
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.19] 2019/1/7
Яасан сайхан үнэн үгтэй ухаан зарж бичсэн юм олоод уншчихав...
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.27] 2019/1/7
Босоогоос Хөхнөчүүдэд таалагдах юм бичжээ. Чааваас даа
4 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/1/7
oorsdoo gomdii doo uulni tusgaar uls hogjiloo oorsdoo med geed daanch ovor hoorondoo terseldseerl
1 | 0 Хариулах
Зочин [178.115.130.183] 2019/1/7
Нэгэнт салан тусгаарлаж чадахгүйгээс хятадтайгаа эв зүйгээ олоод байж дээ. Тэр нь дээр. Угаасаа Хятад оргил өөд тэмүүлж байна. Хятадын нэг юм л таалагддаг. Тэр нь газар нутаг нь.
2 | 3 Хариулах
Зочин [193.57.67.241] 2019/1/7
Эхлээд нүүдлийн соёл иргэншлийг үгүй хийх бодлогыг тууштай явуулаад түүнийг оронд бэлэнчлэх сэтгэлгээг гаруулна. 3 сая гаруйхан үлдсэн өвөр монголчуудын гайгүй нэг нь боломжтой газар нутагт илүү их цалин мөнгө рүү шилжинэ. Өвөр Монгол нутагт үлдсэн ихэнх нь эхлээд бэлчээргүй, дараа нь малгүй болоод хан үндэстний мэдэлд өөрийн эрхгүй үлдэх хувь тавилантай буй заа. Ар монголчууд арай азтай гэх үү дээ. Гэвч тэдний хувь заяа монголчуудын гарт үлдэж байгаа гэдгийг хэлж батлахад тун хэцүү. Бидний цөөхөн монголчууд жаахан юм ойлгодог болоосой. Өнгөрсөн түүхийн сургамж, өнөөдөр байгаа залуу чадалтай монголчуудаа түшихгүй бол өнөөгийн болон ойрын ирээдүйн эрсдлүүдээс тэсч үлдэхэд тун бага хугацаа, боломж үлджээ гэдгийг ойлгоосой билээ.
8 | 4 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/1/7
ТОМ ХУЛГАНА ТАЛ НУТГИЙГ НҮХЭЛЧИХСЭН ЮМ ШИГ Л ХАРАГДАЖ БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.45] 2019/1/7
бэлчээр сэргээхэд зөгий чухал гэнэ ээ!
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
за битгий худлаа ярьж зөгийгөө зарах гээд байна.
0 | 6 Хариулах
Enkhgerel [203.217.139.229] 2019/11/13
зөгий бол цэцэгнээс цэцэгний хооронд тоосонцор хүртээж хурдан ургамлыг үржүүлдэг чухал биологын амьтан мөнөөсөө мөн билээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.111.20] 2019/1/7
Уурхайн эдэлбэр газрын хэмжээг мэддэг болов уу үүнийг сараачигч? Бэлчээрийн хомсдол чинь уурхайгаас болоогүй юм аа. Харин бэлчээрийн даац хэтрээд маш удаж бгаа төдийгүй Хэрлэнгээс урагш суваг татуулахгүй мэтийн ажлыг хийлгэхгүйгээс үүдэлтэй гадаргын устай газар нь бэлчээрийн даац хэд дахин хэтрээд усгүй газар хоосон бгаа. Дүнхүүрэхээ больж үз
10 | 8 Хариулах
MGL [202.9.42.59] 2019/1/7
Замбараагүй уурхайгаас болж ус бохирдож, ширгэж байгааг юу гэх үү? Ус байхгүй газар цөлжинө, өвсгүй болоход өвстэй газар луу байгаа хэдэн мал шавааралдхаар даац нь хэтрэлгүй яадаг юм. Уурхайгаас болоогүй гэж бүлтрэхээ одоо болио..
5 | 2 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/1/7
Монгол улс тэр аяараа нэг том уурхай болчоогүй биз дээ? Харин хөдөө хотгүй мал бэлчсэн нэг том малын бэлчээр л болчоод байна шд.Ялангуяа хот суурингийн ойролцоо өвөл зунгүй жилийн 4 улиралд мал бэлчээгээд талхлаад байхаар чинь цөлжихгүй яадаг юм?
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.19] 2019/1/7
Бүх юм хоорондоо харилцан хамаарч оршдог... Хүнд техник, газрын гүний болоод хөрсний усыг шавхаж олборлолт явуулж байхад чаж билчээр өөдтэй байх юм бэ? Энэ олон үр өгөөжгүй уурхайн олборлолтыг зогсоовол таарна...
1 | 0 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/1/8
Үнэндээ манай малчид гээд байгаа гарууд үнэн хөгийн ш дээ.Манайх Зүүн хараагаас жаахан зайтай газар нэг жаахан газар төмс ногоо тариадахсан чинь шөнө болохоор л мал орчихоод байдаг,хэний юун мал оролд байна гээд хөөгөөд байсан чинь Увсаас нүүж ирсэн айлуу хавийн ногооны газар луу малаа шөнөөр оруулдаг болж таараад.Хүний ногооны газрыг ингэж нахалдаж байгаа юм чинь нийтийн эзэмшил бэлчээрийг яаж талхиж байгаа нь хэнд ч ойлгомжтой биз дээ?
6 | 0 Хариулах
Zochin [220.248.61.109] 2019/1/7
Энэ зураг бол аль 14 жилийн өмнө , 2005 онд авсан зураг байна. Өвөр монголд ийм газар одоо байх ч үгүй. Больж үз.
1 | 6 Хариулах
Zochin [220.248.61.109] 2019/1/7
Үхэрүүд минь минь би хятадад 15 жил амьдарсан. Хятадаар чөлөөтэй ярьдаг, хятад хүмүүсийг, хятадын түүх соёл, өнөөгийн нийгэм, улс төрийг байдлыг сайн мэдэх хүн байна. Та нарыг хятадуудыг расист үзлээр элдвээр доромжилж байхад хятадын дийлэнх хүн ам монголчуудыг заналхийлж сүрдүүлэх биш харин монгол гэж улс байдгийг ч мэддэггүй юм шүү. Та нар зэрлэг балмадаар өмхий хужаа гэж дуу дуугаа авалцан орилолдож байхын оронд өөрсдөө улс орныхоо нэг юм хийгээч. Монголчуудыг хятадууд хэзээ ч заналхийлээгүй, харин ч улс оронд чинь өч төчнөөн буцалтгүй тусламж олгож, цэцэрлэг сургууль, давхар замаас эхлээд их юм барьж байгуулж өглөө. Баярлалаа гэж хэлж чадахгүй бол зүгээр нураагаад хаячих. Өөрсдөө барьж байгуул.
32 | 16 Хариулах
Zochin [220.248.61.109] 2019/1/7
ҮХРЭЭРЭЭ ДУУДУУЛЖ БАЙХДАА ТААРСАН АРД ТҮМЭН
5 | 6 Хариулах
kkkkkk [202.131.248.250] 2019/1/7
chi bas neg uher ni um bishuu tegvel. 15 jil hujaad amidrahdaa tolgoi tarhindaa umhiirch yalzarsan boddoltoi bolchihson um bishuu. naad umaa sain uhaj oilgoj unshaach. tegeed ch chamchig um 3 say mongoliig uher gej duudaj bgaachin yer mongol hunii yaria bish harin jujaarsan gechiinii zulbasgiin oriloon bna
11 | 9 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/1/7
Кккккк гуай та насаараа малын бөгс шагайсаар багаад мал болчихож
1 | 4 Хариулах
Зочин [202.9.42.78] 2019/1/7
Өвөрт ардчилсан хувьсгал өрнүүлцгээe!
0 | 8 Хариулах
Зочин [66.181.176.242] 2019/1/7
Өөрийгөө хичээцгээ.
16 | 0 Хариулах
Зочин [192.82.64.49] 2019/1/7
Энэ үхэртэй зургийг ер нь 10 20 жилээр нь зуруулчихмаар байна. Тэгээд жил жилээр төлөвлөдөг биш 10 20 жилээр ард иргэд нь амьдралаа төлөвлөмөөр юм.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/1/7
oros hytaduudaas delhii niit zalhaj baina
10 | 1 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
шинжаанд албадан хүмүүжүүлэх гээд иргэдийг нь хорьчихаад, Түвдэд түвдүүдийг доромжлоод зодоод, өвөр монголд хааны зураг руу нь боовоо чихээд байдаг хүмүүс шүү дээ хятадууд чинь.
10 | 5 Хариулах
Зочин [178.115.130.183] 2019/1/7
тэгэх ёстой юм
3 | 13 Хариулах
Зочин [45.117.32.2] 2019/1/7
Belcheeriin mal ahui ustj bgaa met haragdaj baivch ergeed belcheer ni asar ih sergej bgaan bilee shuu. Maliin huld talhlagdaagui tal nutag haliursan uvstei baidag bolson gej uvurlugch nar yrij baina lee. Hyataduud goomoi yum hiih uuu? Aihtar uls daa.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
гол нь эрх чөлөө шүү дээ. тэрнээс гэрийн хорионд хийчихээд 1000 тоглоом байгаад яахав. тэгээд ч эрээнийг харж байхад цаанаа л нэг хот нь нүнжиггүй. хужаа бараа шигээ. юм юм нь.
10 | 1 Хариулах
Зочин [124.67.68.54] 2019/1/7
Za Uvur mongolchuud yazartalaa bayjisan yum shig bicheed bainu da ,,,yurusu tiim bish ,unuudur Uvur mongol hytad ulsd hamgiin yadar doroi humuus boljiiga . buh baylgaa bulaalgad ,hun baitugai mal ni hurtel erh chuluugui bolson .mungu ugch belenchilehiig surgaaj baiga ni hairn unen . haaya heden baychuud ni ter zoohon dedhemjeer bayzaad baiga yum bish ,,bugd uurinhu hudumureere bosson humus !
5 | 1 Хариулах
Зочин [203.91.115.44] 2019/1/7
Иймэрхүү юм бичихээ больмоор юм. Хятадуудыг муу муухайгаар харуулж бичих нь хэсэг бүлэг хүмүүсийн санаатайгаар хийдэг ажиллагаа мэт. Хуучин социализмын үед орсууд монголд хэрэгжүүлэх ажиллагаагаа явуулахаас өмнө монголчуудыг айлгах дайсан мангаа нь хятадууд байсан. Монголчуудыг айлгаж,сэтгэл зүйгээр нь тоглоод л өөрсдийнхөө дээрэнгүй их гүрний бодлогоо хэрэгжүүлдэг байлаа. Өнөөдөр монголчуудын хятадыг дайснаа болгож хардаг нь оросуудын 70 жил хэрэгжүүлсэн бодлого өнөө хүртэл явж байгаагийн тод илрэл. Ардын засгийн он жилүүлээс 90 он хүртэл Монголын сох болсон охид хөвгүүдийг оросод аваачин хороож байсныг бид ийм амархан мартлаа гэж үү. Бид өөрсдөө ухаантай байж жинхэнэ дайснаа харахгүй явж байж хүний идэш болох бий дээ?. Түүхээс харахад Хятад Монгол руу довтолж байгаагүй юм шүү гэдгийг түүхчид хэлдэг юм билээ. Үүнийг гуйвуулж монголчууддаа дайсан бий болгох хэрэггүй гэж бодрх юм.
17 | 12 Хариулах
Зочин [203.169.48.34] 2019/1/7
Шороон түмэн хятадуудыг тодорхой хэмжээнд үзэн ядаж байхгүй бол Яг хажууд нь байгаа 3хан сая Монголчууд уусчуул яана? Үзэн ядах л хэрэгтэй. Яахав Төр, засаг захиргаа, бизнесийн хувьд хамтарч бололгүй яахав.
15 | 6 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/1/7
Үзэн ядах нь юу ч билээ дээ, зүгээр л бид өөрсдөө хэрсүү,ухаантай байхад боллоо биш үү? Хятадыг мянга үзэн ядаад яах юм,одоо Монголд хувийн өмчинд хуульгүйгээр,шүүхийн тогтоол шийдвэргүйгээр халдаж байхад аан? Монгол улсыг,монголчууд биднийг гадныхныг үзэн яддаг,баячуудыг жигшдэг,тэжээлгэгч ядуу хүн сүрэг байлгах гадны бодлого хүүк,женко,занданшатар гэсэн оркуудын гараар хийгдээд байгаа юм биш үү?
19 | 2 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
хятадын төрийн бодлого нь л сайн болохоос хувь хүмүүс нь ухамсраараа монголчуудыг гүйцэхгүй. толгой дээр гарвал ална. ер нь зайгаа барьсан нь дээр. түвд шиг тэр чинь гарын үсгээ зурсан гээд цэрэг нь ороод ирвэл яана. манайх ч гэсэн хужаа нарыг оруулж ирчихээд арай хийж гаргаа биз дээ.
5 | 1 Хариулах
Зочин [64.119.20.122] 2019/2/11
Уусах эсэх нь хувь хүний тархи доторхоос л гол шалтгаална даа,коментод хэдхэн үг бичээд эх оронч байдаггүй. Танихгүй мэдэхгүй үзээгүй уулзаагүй хүнийг ийм тийм гээд хараал урсгаад байдаг хүмүүс яавч сэтгэл зүйн хувьд эрүүл хүмүүс биш нь эрт нотлогдсон зүйл шүү дээ хүмүүсээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.50] 2019/1/7
Монгол руу нэг ч удаа довтолж байгаагүй гэшаажийн НТӨ 1 зуунд Хан улс Хүннү рүү цэрэг хөдөлгөсөнийг мэдэх үү 14-р зуунд Мин улсын цэрэг Хархорумыг нураасныг мэдэх үү өөрөө?
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
Хиагтад 10000 гамин орж ирчихээд гарахгүй буудаад, зугатаад замдаа айл хунар дээрэмдээд...
7 | 1 Хариулах
Зочин [66.181.176.223] 2024/2/14
Hytadudig uzen ydaj baij mgl uls orshin bna sht teneg erguu mala hytadudig omorod bga bol ter saihn hytd oronruga ywlda ci ochod ngch honhgy olsj uhn tged hytadudig uzen ydna mal ergy mgl hytddin erliz nowsho cini ter saimshrad bga hytadud cin manai buh gazar nutgig baga bagarni ezlser bn ezlsni dara tanai saihan hytdud yahig medhu buh mgl tsustai gesn ers bolgnig alna owor mnglchudig bugdin yaj hydaj alsnara hytdud bayrlaj bahdaj bur sudlga hisen bdg shu buh mglchudig alsn ged ergu dagz ci hytd mglin erliz bj boln cini unasan gazar mgl bh shu
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.4] 2019/1/7
Баруунд бол хөдөө газраас нь заримдаа ялангуяа чийгтэй бороо орсон үед шууд химийн бодис ханхалдаг. Монголд бол бид хөдөө гарангуут 2 төрлийн өвсний үнэрийг голдуу эхэлж мэдэрдэг байхад.
7 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2019/1/7
Хүн төрлөхтөн газраа сэнтийжилсэнээр хэдэн зуун жилийн дараа газар дээр биш нүх болсон шороон дунд амьдарна гэхээр сэжгийн бодхоос л сонин санагдаад байна
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
еооё энэ дээр газрыг ямар муухай болгоо вэ ухаад. монгол хүмүүс бол ингэх шаардлагагүй газар дээрээ сайхан амьдрах боломжтой ш дээ. оросууд одоо Байгаль нуурыг бохирдуулчихаад нөгөө буриад тв-ээ хүчиндээд монголчууд ингэсэн гээд яриулаад байх юм.
9 | 3 Хариулах
Зочин [202.179.31.4] 2019/1/7
Манай монголчууд бохирдуулсан нь үнэн байх. Биднээс өөр зэрлэг соёлгүй амьтан алга. Хил орж ирэнгүүт гялгар уут зам дагаад хаясан байдаг гэхээр аялж яваа монголчуудын ажил. Соёлын яам нь хүмүүсээ албадан соёлжуулмаар юм.
4 | 2 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/1/7
100 хувь бохирдуулагүй байлгүй дээ,манайхан яаж ч их хог хаяад тийм ихийг хаяж чадахгүй шд.Манайд ч тэр Орост ч тэр хог хаягдлын менежмент гэж нэг юм огт байдаггүй,их үсрээд газар булна,эсвэл шатаана.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
байгальд хог хаядаг чинь оросуудаас л сурсан юм ш дээ. урьд нь монголчууд хог хаяж энэ дээдэх шиг арьс махыг нь хонхойтол ухаж хаяж байгаа юм шиг ингэх нь байтугай газар мөчрөөр зурахаар боль гэдэг уламжлалтай байсан ш дээ. 90 онд оросууд гарч явахаас өмнө орос трестийн цаахантай цайртал нь цаас хийсгээд, консервны лааз хаячихсан тэрийг нь монголчууд субботникаар цэвэрлэдэг байсан.
3 | 0 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/1/7
Монголын жуулчид ирээд л Байгал нуурын эргэнэ тойронд битүү хог болгоод хаячлаа гэж Буриадын ТВ-ээр байсхийгээд л ярих юм билээ шүү.
7 | 1 Хариулах
Зочин [103.57.92.131] 2019/1/7
Наад мудакууд чинь Байгал нуур дээрээ Атомын цахилгаан станц барих гэж байгаа.Нуур нь цацрагаар хордсны дараа басл монголчуудаас болсон гэж хэлэх байлгүй.
4 | 1 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/1/7
Наадахыг чинь харин сонсоогүй юм байна,үнэн юм уу? Харин Красноярск хотын хажууханд цөмийн хаягдыг дахин боловсруулдаг үйлдвэр байдаг,бас манай хойно сибирийн их тайгад аль бүр 50- иад оноос цөмийн хаягдал оршуулдаг болсон.Хэрвээ энэ бүс нутагт ямар нэг осол боллоо гэхэд цацраг идэвхт аюул салхиар шууд манайд нисч ирнэ дээ.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.64] 2019/1/7
цаасны үйлдвэр эрэг дээр нь 40-50 жил болсон байсан. сүүлд буриадууд эсэргүүцээд байсан. хаасан уу яасан мэдэхгүй.
3 | 0 Хариулах
mik [66.181.191.223] 2019/1/11
baigal nuuriin usiig hyatad ruu gargah hooloi hiitsen bna lee. udurt 186tonn us niiluulne gesen
1 | 0 Хариулах