Индэр    
2018 оны 10 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Мөнхжин: Бид улс төрөө дотооддоо яаж ч хийж болно. Харин гадаад бодлогынхоо чиглэлд нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй

Зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжинтэй Монгол Улсын гадаад бодлогын тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Төрийн гурван өндөрлөгийн гадаад улс дахь айлчлалын тов төлөвлөгөөг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс баталдаг.  Гол төлөвлөгөөг Гадаад Харилцааны Яам хариуцдаг гэж ойлгодог. Зөв үү?

-Тийм ээ, Гадаад харилцааны яам үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтын асуудлыг хариуцдаг. Ирэх жилүүдэд ямар түвшинд аль улсад айлчлах, ямар олон улсын арга хэмжээнд оролцохыг харилцааны цар хүрээ, айлчлалын давтамж, Засгийн газрын зорилт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан бодлогоо тодорхойлдог гэсэн үг юм. ГХЯ ирэх оны өндөр, дээд түвшний айлчлалын төлөвлөгөөг гаргаж холбогдох шат шатны институцүүдээр хэлэлцүүлэн тогтдог журамтай.

-Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав саналаа хэлэх эрхгүй гэсэн үг үү?

-Мэдээж эрхтэй байлгүй яахав. ГХЯ дээр төлөвлөгөөг боловсруулах явцад давхар зөвлөхүүдээр нь дамжуулаад төрийн гурван өндөрлөгөөс саналыг нь авна.

- Монголыг гадаад ертөнцөд төлөөлдөг хамгийн гол хүн хэн юм бэ гэдэг асуудал яригддаг. Жишээ нь, НҮБ-ын чуулганд Ерөнхий сайдыг бус Ерөнхийлөгчийг оролцох ёстой байсан гэдэг байр суурьтай хүмүүс цөөнгүй бий. Ерөнхий сайд тэр чуулганд оролцож болохгүй гэсэн зүйл байдаг уу?

-Нэгдсэн Үндэсний байгууллага бол юун түрүүн Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий дахинд дахиж ингэж дайны гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлж, энх тайвныг тогтоон хадгалахын төлөө байгууллагдсан засгийн газар хоорондын байгууллага. Засгийн газар хоорондын байгууллага юм бол түүний жил тутмын чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцох нь зүйн хэрэг биз дээ?  

 

Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасны дагуу гадаад харилцаанд улсаа төлөөлөх бүрэн эрхтэй субьект. Гэхдээ НҮБ-ын индэр гэдэг бол хэн нэг улс төрчийн эсвэл албан тушаалтны өмч биш. Энэ бол тусгаар тогтносон Монгол Улсад олгогдсон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө өөрт тулгарч буй сорилтоо бусадтайгаа хуваалцах, өмнө тавьсан зорилтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнах, бодлого үйл ажиллагаагаа таниулахад зориулсан индэр юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд хэн нь ч орж болно. Энэ бол дээр дурьдсан нэгдсэн зохицуулалтын л асуудал. Гагцхүү гадаад талдаа нэгдмэл байр суурьтай л байх ёстой. Нэг албан тушаалтан нь нэг юм яриад, дараа жил нөгөө албан тушаалтан нь өөр байр суурь илэрхийлээд байж болохгүй. 

-Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулганд долоон удаа дараалж оролцож үг хэлсэн учраас хүмүүс тэгж ойлгодог юм болов уу?

-Магадгүй. Гэхдээ 1961 оноос эхэлж харвал бүхий л түвшинд манай улсын төлөөллүүд оролцсон байдаг юм билээ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад бодлогын талаар ярихын тулд түүний хамгийн анхны айлчлал болох БНСУ-д хийсэн айлчлалыг дурдах хэрэгтэй байх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар шинээр томилогдсоныхоо дараах айлчлалаа ихэвчлэн гурав дахь хөршөөсөө эхэлдэг бичигдээгүй дүрэм байдаг гэж ойлгосон. Тэгэхээр Ерөнхий сайдын хувьд энэ бодлогыг баримталсан уу эсвэл өөр шаардлага байсан учраас БНСУ-ыг сонгосон уу?

-Анхны айлчлалаа гуравдагч эсвэл шууд хөрш орноосоо эхэлнэ гэсэн дүрэм журам байхгүй. Ер нь бол өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд бид дотооддоо тодорхой шийдвэр гаргахаас гадна гадаад улсынхаа төр, засагтай цаг нар, агуулга зэргээ тохиролцож, тодорхой бэлтгэлийг хангаж байж айлчилдаг. Айлын тал айлчлалын товыг айлчлал болохоос ердөө долоо хоногийн өмнө мэдэгдэх тохиолдол бий. Бүтэн жилээр ч хүлээгдэх тохиолдол бий.

Уулын мод урттай богинотой гэдэг шиг улс улс харилцан адилгүй. Ер нь бол анхны айлчлал гэдэг билигдлийн буюу симболик ач холбогдолтой. Тиймээс ойрын түнш, идэвхтэй харилцдаг орон руугаа айлчлалаа эхлүүлэх нь Монголд ч төдийгүй бусад улс оронд ч нийтлэг практик

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Учир нь Монголчуудын ажиллаж, амьдарч буй орнуудаас хамгийн их буюу 40 гаруй мянган монгол иргэн БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байна. Засгийн газраас хилийн чанадад байгаа иргэдээ, тэдний эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. Хоёрдугаарт, БНСУ нь манай чухал худалдаа, эдийн засгийн чухал түнш улс.

Улс төрийн итгэлцэл буюу “үл үзэгдэх дэд бүтэц” тавигдаж байж хамтын ажиллагаа дагаад өргөжин хөгждөг

Тиймээс энэ улстай харилцах харилцаандаа бид онцгой анхаарал хандуулах ёстой. Айлчлалын дүнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр ойртуулж Стратегийн түвшинд хүргэх санаачлагыг гаргасан, БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төслийг энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр болсон зэрэг олон чухал асуудлуудыг ажил хэрэг болгосон.

Монголчуудын хувьд, Улаанбаатарчуудын хувьд шийдэх ёстой хамгийн чухал асуудлын нэг агаарын бохирдлын эсрэг хийгдэх орон сууцжуулах хөтөлбөрт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг зарцуулахаар болоод байна.

-Эхлээд гуравдагч хөрш дараа нь хоёр хөршийнхөө аль нэг гэсэн дарааллаар айлчлалаа төлөвлөдөг гэсэн яриа байдаг. Ерөнхий сайдын хувьд яг л үүний дагуу мэт хоёр дахь айлчлалаа БНХАУ-д хийсэн шүү дээ?

-Цаг хугацааны хувьд л тэгж таарсан болохоос ямар нэгэн тогтсон уламжлал байхгүйг би дээр дурдсан. Урьж байгаа талын зочин хүлээн авах нөхцөл боломж, бидний бэлтгэл хангасан байдал, шийдвэрлэх асуудлууд зэргийг харгалзан БНХАУ-д хийх албан ёсны айлчлал энэ оны дөрөвдүгээр сард болсон.

Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчяны урилгаар хийгдсэн албан ёсны айлчлал юм. Ер нь хөрш хоёр оронтойгоо харилцах харилцаа бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Бид энэ хоёр оронтой хэрхэн харилцах нь бидний аж, амьдралд шууд нөөлөөлдөг. 21-р зуунд улс орнууд өөр хоорондоо улам бүр харилцан хамааралтай болж байна. Энэ цаг үед бид дангаараа бусдаас тусдаа хойш суух бололцоогүй. Энэ хавьдаа зожигроод үлдэж болохгүй, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах учиртай гэж би боддог.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлалын хувьд хамгийн чухал үр дүн нь манай хоёр орны улс төрийн итгэлцэл нэмэгдсэн явдал юм. Хувь хүн хооронд ч тэр, улс орон хоорондын харилцаанд ч тэр итгэлцэл маш чухал. Тогтмол уулзаж, өөрсдийгөө ойлгуулж, харилцан асуудлаа тайлбарлаж байж итгэлцэл нэмэгддэг. Тиймээс ч айлчлалын давтамжийг хадгалах нь чухал гээд байдаг нь энэ. Улс төрийн итгэлцэл буюу “үл үзэгдэх дэд бүтэц” тавигдаж байж дараагийн асуудал болох эдийн засаг, худалдаа, соёл хүмүүнлэг, иргэд хоорондын гэх мэт бусад салбарт харилцаа, хамтын ажиллагаа дагаад өргөжин хөгждөг.

-Төрийн, албан ёсны, ажлын айлчлалуудын ялгааг та тайлбарлаж өгөхгүй юу?

-Төрийн айлчлалаас эхэлье. Төрийн айлчлал гэдэг бол төрийн тэргүүний гадаад улсын төрийн тэргүүний албан ёсны урилгаар тухайн улсад хэрэгжүүлж буй айлчлал. Төрийн айлчлалаар хүндэт харуул жагсч, хүндэтгэлийн зоог барихаас авахуулаад ёслолын арга хэмжээ зонхилно. Албан ёсны айлчлал гэдэг бол ихэнхдээ хүлээж авч байгаа улсын төрийн тэргүүн биш, засгийн газрын тэргүүний урилгаар манай засгийн газрын тэргүүн айлчлахыг хэлж байгаа юм.

Албан ёсны, ёслолын арга хэмжээнүүд байхаас гадна баримт бичигт гарын үсэг зурах, төрийн тэргүүнд нь бараалхах, засгийн газрын тэргүүн ерөнхий сайд болон бусад албаны хүмүүстэй нь уулзалтууд байна.

Ажлын айлчлалын хувьд ойлгомжтой мэдээж урилгагүй, ёслолын арга хэмжээ байхгүй, цэвэр ажил хэргийн уулзалтууд, арга хэмжээнд оролцохыг хэлж байгаа юм. Дипломат ёслолын чиглэлийн хүмүүс надаас сайн дэлгэрэнгүй хэлэх байх. Би бол ерөнхийд нь тайлбарлахыг оролдлоо. 

-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаас хойш буюу олон жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлалыг У.Хүрэлсүх өнгөрсөн сард хийсэн. 14 жилийн дараа Монгол, АНУ-ын хооронд харилцаагаа нэг түвшингээр ахиулсан үйл явдал болсон. Өмнөх ЕС нарын хувьд дандаа ажлын айлчлал хийж байсан юм билээ.

-Уг нь ажлын байна уу, албан ёсны байна уу тийм ч чухал биш. Үр дүнтэй байсан эсэх нь л чухал. Гадаад бодлогын чиглэлээр улс төрчдийг хооронд нь өрсөлдүүлэх, шүүмжлэх өнцгөөс харах нь аюултай.

Бид улс төрөө дотооддоо яаж ч хийж болно. Харин гадаад бодлогынхоо чиглэлд нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй. Дотоодын улс төр нь савнаасаа халиад гадаад бодлогоо хөгзрүүлэх нь маш их хор уршигтай.Сүүлийн үед дотоод улс төрийн ашиг хонжоо авах гэсэн оролдлого, өвөр зуурын өрсөлдөөндөө гадаад талыг татан оруулж ирэх, тэдний нэр хүндэд халдах хандлага ажиглагдах боллоо. Ингэснийхээ горыг маш их үнээр төлсөн улс олон байна.  

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал цаанаасаа урилгатай байсан үг үү?

-Тийм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийсэн. 

-Энэ айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийсэн. Ерөнхийлөгч бөх үзэх гээд явж байхад Ерөнхий сайд НҮБ-ын чуулганд оролцож байна гэсэн харьцуулалт ч юм уу шүүмжэл их гарч байсан. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Азербайжан бол манай гадаад харилцааны хувьд чухал түнш. Энэ бол зайлшгүй айлчлал” гэж байв. Иймэрхүү харьцуулалтыг та хэлж байгаа байх.

-Аль нэг субъектээ дээш нь татах гэж байгаад нөгөөг нь баалах сэтгэл зүйг төрүүлэх шаардлагагүй гэж боддог. Ерөнхийлөгч төрийн тэргүүнийхээ хувьд тухайн улс руу айлчлах нь чухал гэж үзсэн бол чухал л байна.

-Жишээ нь, Ерөнхийлөгчийн хувьд Азербайжан улсад бөхийн тэмцээн үзэхээр очсон мэт ойлгогдсон шүү дээ.

-Бөхийн тэмцээн үзэх гэж байсан ч энэ үед дипломат үйл ажиллагаа явж л байдаг. Тэр үйл явдлыг тохиолдуулж тухайн улсын төрийн тэргүүнтэй уулзах мөн уригдан очсон бусад орны удирдлагатай уулзах бололцоо гарч байгаа шүү дээ. Бид өөрийн улсад тулгарч байгаа бэрхшээлүүдээ олон улсын удирдлага, төр засгийн анхааралд аваачиж хэлж, танилцуулж, санал солилцож байх ёстой. Ингэхийн тулд уулзалтын бүхий л арга хэлбэрүүдийг ашиглаж байх хэрэгтэй.  

Өөрийн түнш ойр дотно харилцаатай улсын удирдлагуудтай олон удаа тогтмол уулзаж, ярилцаж байх нь ач холбогдолтой. Уулзалт нь бөхийн тэмцээн байна уу Олимпын үеэр байна уу, Азийн наадмын үеэр байна уу хамаагүй. Гол нь тэр боломжийг л бид амжилттай ашиглах нь чухал. 

-Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Америкийн төрийн тэргүүн Дональд Трамптай уулзсан, уулзаагүй, хурлын үеэр тааралдаж гар барьсан селфигээ тавьсан, лааны тосон баримлын хажууд зогсож зургаа авхуулсан гэх мэт шүүмжлэл гарч байсан. Яагаад ганцаарчилсан уулзалт хийх боломж гараагүй вэ. Төрийн тэргүүн нь хүлээж авч уулзаагүй болохоор энэ айлчлалын ач холбогдол буурч байна гэх ч юм уу тийм тайлбарууд яваад байсан. 

 

-Монгол Улсын Ерөнхий сайдын ижил түвшний албан тушаалтан нь АНУ-ын талаас дэд Ерөнхийлөгч Майк Пенс нь юм. Тэр хүнтэй хоёр орны харилцааны хамгийн чухал зүйлүүдээ ярьж тохирч уулзалт маш найрсаг уур амьсгалтай болж өнгөрсөн. Үүнээс гадна айлчлалын үеэр өөрөөсөө дээш албан тушаалтанд бид бараалхдаг. Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчид бараалхана. Тэр бараалхалтын формат янз бүр байж болно. Ажлын дундуур эсвэл тусдаа уулзсан ч байж болно.

Бид Ерөнхийлөгч Д.Трамптай Вашингтонд Цагаан ордонд уулзах товтой байсан ч тухайн үед АНУ-ын зүүн эрэгт Флоренс хар салхи гарч онцгой нөхцөл байдал үүсч Ерөнхийлөгч нь тухайн бүс нутагт ажиллахаар явсан. Тиймээс уулзалтын товыг хойшлуулж НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хурлын үеэр Нью Йорк хотод уулзаж таарсан.
Ер нь аливаа асуудлыг шүүмжилье л гэвэл хаанаас нь ч хараад шүүмжлэх зүйл гаргаж чадна шүү дээ. Гэхдээ энэ удаад агуулгыг нь огт харахгүйгээр хэлбэрийг нь л шүүмжлээд байна уу даа гэж харсан.

-Ерөнхий сайдын айлчлалуудыг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж гуйсан бадар барьж явсан айлчлалууд хийж байна гэх шүүмжлэл нэлээд гараад байгаа. Яагаад очсон орон болгон нь Монголд туслаад байна вэ?

-Аливаа Засгийн газрын гадаад бодлогын гол зорилго нь улс төр, дипломатын аргаар өөрсдийн аюулгүй байдал, бие даасан хараат бус тусгаар тогтносон байдлаа хангахад оршдог. Түүний дараагийн чухал зорилго нь Монгол Улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчин бүрдүүлэх явдал. Энэ үндсэн зорилгоо Ерөнхий сайд хангаад явж байгаа. Аль нэг улс руу хэт хэлбийсэн явдал байхгүй. Ижил тэгш найрсаг, эерэг хандлагыг хадгалах зорилгыг баримталдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд гадаад бодлогын хувьд дээрх үндсэн зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ маш прагматик гадаад бодлого хэрэгжүүлж байна гэж бодогддог.  Өөрөөр хэлбэл, дипломат арга хэрэгсэл ашиглан гадаад харилцааны нөөц бололцоог өөрийн улсад тулгарч байгаа  хүндрэл бэрхшээлийг даван туулахад маш амжилттай ашиглаж чадаж байна гэсэн үг. Хоёр орны гадаад харилцааны үндсэн суурь зорилтууд хэрхэн хангагдсан талаар төдийлөн ярихгүй байгаа учраас ийм юмны төлөө явдаг юм шиг харагддаг байх.

Гадаад бодлогыг дан ганц зоосны нүхээр харах нь өрөөсгөл. Бид айлчлалын үеэр олон чухал зорилтуудаа хэрэгжүүлээд түүний хажуугаар тулгамдаж буй асуудалдаа түншүүдээсээ дэмжлэг авч байна. Хоёр орны зарим асуудал ижил бэрхшээл, зорилготой байх нь бий. Тэгэхээр хоёр ашиг сонирхол нийлж, уялдаж байж шийдвэрүүд гарч буй хэрэг.

-Хятад дахь айлчлал амжилттай болж шинэ цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдсэнээр АНУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болоход нөлөөлсөн гэж албаны хүмүүс онцолж байсан.  Гэхдээ Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан хоёр дахь гэрээ 3-4 засгийн газар дамжсан ажил. Яг ажил болох үед нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд байж таараад гарын үсэг зурж, өөрөө хийсэн ажил юм шиг харагдууллаа гэсэн яриа бас гарсан.

-Гадаад бодлогын аливаа амжилтыг өмчлөхгүй байх зарчим эндээс харагдана. Гадаад бодлогын зорилт нэг шат ахихад Монгол Улс л хожино. Яахав миний үед санаачилсан ажил гэж өмчлөх хүн гарах байх. Гэхдээ баярлалаа, таны санаачилга ажил хэрэг болтлоо маш олон хүний хөдөлмөр, зарим тохиолдол улс төрийн эр зориг, шийдвэрүүдээр дамжиж үр дүнд хүрдэг юм.

Жишээ нь, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин цэвэршүүлээд ЦС-уудад нийлүүлэх төслийг Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс харахад, хэрэв бид БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг богино хугацаанд шийдэж чадаагүй байсан бол энэ ажлыг хийх бололцоо гарахгүй байсан.

Засгийн газруудын үйл ажиллагааны залгамж чанар хэр чухал болох нь эндээс харагдаж байгаа байх.

-Таны хувьд Ерөнхий сайдын бусад орны төрийн удирдлагуудтай уулзах үеэрх, ярих сэдвийн судалгааг нь гаргаж өгдөг гэж ойлгож болох уу?

-Айлчлалын хувьд хамгийн чухал зүйл бол бэлтгэл. Бэлтгэлээ хэр сайн хийнэ айлчлалын үр дүн төдий чинээ гардаг. Мэдээж гадаад бодлогын зөвлөхийн хувьд бодлогын залгамж чанарыг хадгалахыг зорьдог. Өмнөх төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн юу ярьж байсан,  ямар тохиролцоог өмнө нь хийсэн зэргийг анхаарна.

Бид түүн дээр нь дараагийн шатанд юуг, яаж ярих вэ, ямар гол асуудлууд байна вэ гэдгийг тодорхойлно. Ерөнхий сайд ч гэсэн өөрөө ийм зүйл дээр анхаармаар байна, үүн дээр гадаад түншүүдийн маань дэмжлэг хэрэгтэй, энийг хамтдаа шийдвэрлэе гэдэг саналуудаа гаргана.

Засгийн газрын тэргүүний айлчлал учраас хувь хүний “каризма” маш чухал нөлөөтэй. Зарим тохиолдолд анх удаа уулзаж буй лидерүүд ч байна. Тэдэнд анхны уулзалтаар ямар сэтгэгдэл төрүүлэх, яаж хандах, биеийн хэл ямар байх зэрэг нь цаашдын харилцаанд маш чухал. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд хувь хүний каризма сайтай байдал нь гадаад түншүүдтэйгээ амархан ойлголцоход нөлөөлдөг болов уу.

-АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс манай Ерөнхий сайдтай уулзахдаа протокол зөрчин, уулзалтын хугацаа хэтрүүлсэн, өөрийнхөө өрөөнд урьж удаан ярилцаж суусан гэж байсан.

-Тийм ээ. Уулзалт бидний хүлээж байснаас илүү, маш найрсаг уур амьсгалтай болсон.

-Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхийн хувиар өөрийн тань ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх удаа нийтлэгдэж байгаа нь энэ байх. Ажлын туршлагын талаараа танилцуулахгүй юу?

-Би Гадаад харилцааны яаманд 2008 оноос хойш ажилласан. Мөн Лондонд Элчин сайдын яаманд дипломатаар ажиллаж байсан.
 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин судлаач [192.82.76.199] 2019/11/24
Бид өнөөдөр үнэнтэйгээ нүүр тулж чаддаггүй, байгаа амьдралдаа сэтгэл хангалууун амьдарч чаддаггүйгээсээ аливаа бүхнийг өөртөө ашиггүй л бол харлуулж болдог гэдэг нийгмийн сэтгэхүйн доройтолд автсан билээ. Хүн гэхээсээ илүүтэй асуудал ярьж, нам эвсэл гэхээсээ улс орны ирээдүйн төлөө хардаг болсон цагт бид хөгжинө. Одоогоос 15-хан жилийн өмнө сайн яваа эрчүүдээ архичин, луйварчин сайхан яваа эмчүүдээ [хориотой үг] банзал нэрийг зүүсэн монголчууд ялсан. Одоо шинэ цаг, шинэ нийгмийн сэтгэхүй хөгжих цаг нь ирсэн улс төрд ч тэр, улс эх орныхоо иргэд нь ч тэр. Залуу хүн бүр цүнх барьж эхэлдэг тэгж байж ч байр сууриа олж чадах байх эс бөгөөс улс төрийг бугалсан хууччууд нь суудлаа тавьж өгөхгүйг бид сайн мэднэ. Энэ мэтчилэн энэ залуу зөвлөхийг буруутгах харлуулах нь бид өөрөө өөрсдийгөө л харлуулж байгаагаас цаашгүй. Боловсрол маш чухал Оксфордын их сургуульд боловсроод ирсэн залуу үеээ өдий хэмжээнд үнэлнэ гэдэг Хүрэлсүх ямар холын хараатай, туршлагатай хүн гэдэг нь харагдаж байна.
0 | 0 Хариулах
Z [31.30.60.240] 2018/11/4
Zass bitii sha.aldaa khurelsukh banditai Donald Trump yugaa yarih yum ve? Angliarch oligtoi oilgoj chadahgui neg haltar pi.z.datai haritsahuu?
0 | 0 Хариулах
судлаач [139.5.218.224] 2018/11/4
Ярилцлага энгийн сайхан болжээ.Монгол улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх хүн гэдэг ГЯ-ны Газрын даргаас дээгүүр албан тушаал юм.Энэ залуугийн хувьд дадлага туршлага, мэдлэг чадвар багатай,энэ түвшний ажил хийх түвшинд хүрээгүй нь үг хэллэг ярианы агуулгаас харагдаж байна.Яамандаа газар, хэлтсийн дарга хийж үзээгүй,туршлага хуримтлуулаагүй залуу тул бусад залуусын адил цүнх баригч гэж хэлэгдэхээр байна.Өнөөгийн зарим дарга нар жинхэнэ зөвлөх хүнийг биш цүнх барьж туслах үнэнч гэсэн хүнээ чухал албан тушаалд тавьж өөрсдөө ажлаа мэдэхгүй хирнээ төрийн албыг унагаж байна. Гадаадад хэдэн сарын курс төгссөнийг тэр сургууль төгссөн гэх, тэрчлэн хөгжиж буй орныхонд зориулсан зарим талаар тархи угаах сургалтад хамрагдсаныг тус сургуулийг төгссөн гэж ичих ч үгүй хэлдэг болжээ.Өмнө төгссөн сургуулийн кредитийг хүлээн зөвшөөрч дараагийн шатны сургалтад хамрагдана гэдэг маш хэцүү байдаг юм шүү.Цаашид манайхан ямар сургалтад ямар хугацаагаар хамрагдсан гэдгийг заавал бичиж байна у
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.58] 2018/11/7
Huts
0 | 0 Хариулах
Зочин судлаач [192.82.76.199] 2019/11/24
Судлаач хүний байр суурь ийм байхгүй. Хэт нэг талыг барьж харлуулах гэсэн санаатай дүгнэлт байна. Эх сурвалжтай, баримт нотолгоотой бичих нь хамгийн эхний алхам. Чи хэдэн сарын курс төгссөнийг яаж мэдэж байгаа юм? тархи угаасан сургалтанд хамрагдсан эсэхийг нь чи яаж нотлох юм? төгссөн сургуулийнх нь кредитийг хүлээн зөвшөөрдөггүй Оксфордын Их Сургууль энэ хүнд диплом яаж гардуулсан байх уу? Судлаач нь үнэн бол өшөө дахиад өөрийгөө боловсруул. Ядаж судлаач нэрийг чам мэтийн шантааж хөлсний бичээчид ашиглах ёсгүй!
0 | 0 Хариулах
сүрэн [43.242.243.89] 2018/11/1
Трамп Хүрэлсүхээр яахав дээ Цагийн гарз Ашгүй салхи гарч аврагджээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.18] 2018/11/1
Sumo, yaruu nairgiin hatan haan Yerunhiilugchduu zuvluud bolood baihad mergejil bolovsroltoi zaluus ni yahaaraa zuvluj boldogguin haha
1 | 0 Хариулах
Zochin [202.21.117.38] 2018/11/1
Munhjing amidral deer tanidag, neeh taalaad baidag hun bish l dee bi. Gehdee ene humuus ahimag nasnii zuvluh heregtei, turshlagatai hun heregtei geed baigaa humuust handaad bichkhed. Munhjin zaluu baij bolno gehdee udaan ajillaj baigaa hun. Minii medhiin 12-13 jiliin turshlagatai hun. GHYa-d udaan ajillasan hun. Tegeed ch Oxford n anhnii tugssun surguuli n bish shdee. MUIS tugssun hun shdee ene chin. Zaluudaad baih yum bhku, turshlagaguidaad baih yum bas baihgui shuu. Patsaan matsaanaar n duudaad baigaa humuus uursduu yuu hiigeed yavj baigaa boldooo?... Ataarhaj bolno oo gehdee Munhjin shig yum hiij baigaa, yum hiie gej baigaa zaluus olon boloosoi. Manai zaluuchuud ajil hiij chaddagui, turshalgagui, bainga yadralt yaridag, bie sultai zaluuchuud mash ih. Tiimees Munhjin shig bolovsroltoi, olon heltei, tal taliin yum meddeg, ajil deer garaad udsan, ajilaa hiie gesn humuus olshroh boltugaiii!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.181.18] 2018/11/1
Оксфорд сургуулийг дипломат чиглэлээр төгсөнө гэдэг сайн шүү. Ийм өндөр боловсролтой мэргэшсан боловсон хүчин улс төрд маш чухал. Манай өндөр албан тушаалтнууд ямар ч боловсролгүй нэг нэгнийхээ татаасаар дээш гарч амиа зогоодог улс эх орны төлөө юу ч хийж чаддаггүй учир нь сургуульд сурч юм үзэж нүд тайлаагүй байдагтай нь холбоотой байх. Хуучирсан хөгшин гаруудыг энэ салбараас бүр мөсөн арчиж хаях хэрэгтэй нэг ёсондоо дотроосоо муудсан лаазалсан бүтээгдэхүүн гаднаасаа сайхан харагдаж болох ч хор хөнөөлтэй. Сайд маш алсын хараатай хүн юм. Бугширсан нийгмийг чин зүрхнээсээ цэвэрлэх санаатай бгаа нь сонголтоос нь харагдаж байна. Амжилт хүсэе.
1 | 0 Хариулах
Уншигч [202.70.34.70] 2018/11/1
ЦҮНХ БАРЬДАГ ПАЦААН Л ДАА. МЭДЛЭГ, ЧАДВАР БАЙХГҮЙ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.97] 2018/11/1
Б. Мөнхжин 2015 онд Оксфордын их сургуулийг дипломат үйл ажиллагааны чиглэлээр төгссөн. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" байгууллагаас явуулсан судалгаагаар 2016-2017 оны шилдэг их сургуулиудын жагсаалтыг Их Британийн Оксфордын их сургууль тэргүүлсэн билээ.
1 | 3 Хариулах
Зочин [146.185.157.242] 2018/10/31
iim l medleg chadvargui bas turshlagagui humuusiig nuhel nuten eronhii said n zovlohooroo avch bainaa gedeg n nasaaraa ug salbart ajillasan buh humuusiig doromjilj bui hereg gej haragdaj bn
1 | 0 Хариулах
zochin [146.185.157.242] 2018/10/31
Iim zovlohtei said yana daa. Oort n zovoldog l baiha daa. Diplomat ajil nasaaraa hiisen yadaj nas ahisan hun iluu zovlomoor yum. Japand nas n baga bol buh zuil deer hichneen mundag baisan ch turshlaga baga l gej l uneldeg yum. uneheer tsovuun tsah yum daa turiinii boosnuud tolgoid garchihsan
4 | 0 Хариулах
Зочин [122.201.22.83] 2018/10/30
Asuusan hariulsan 2 taarch dee
0 | 0 Хариулах
s [202.131.228.118] 2018/10/30
ene nohor chin londond Mashinii naimaa hiideg baisan sh tee Elchin saidin yamand bhdaa.
1 | 0 Хариулах
S [66.181.181.18] 2018/10/30
Tamhi bish uu?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.201] 2018/10/31
Mashin zarsan esvel hudaldaj avsan bval yahiin naimaa yu hahah
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.240] 2018/10/30
olgoi hagaravch togoo dotroo gadaad bodlogiin engiin zarchmiig zuv l helj nuguuduul n daan ch oilgohgyi bh l da
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.222] 2018/10/30
Ш энэ Монгол зан гэлтэй энэ хүн нь цунх барина уу царай зүс нь ямр байх нь хэнд хамаатайн баасыг чинь цэвэрлэж цэвэр усаар чинь хангаж өгч бгаа нь болоон биш үү үхэр царайлсан юмнууд олон юмгүй баярлаад сууж байх хэрэгтэй ш д
0 | 0 Хариулах
saihan [139.78.246.112] 2018/10/30
Nudend dulaahan saihan zaluu bainaa. Bas bolovsroltoi yum baina. Harvaas medegdej bainaa.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.30] 2018/10/29
Лондонд байсан боловсролтой дажгүй залуу ш дээ. ХҮК ганц ч гэсэн гайгүй толгойтой хүн багтаа авжээ. Болоош дээ
1 | 1 Хариулах
Уншигч [222.72.92.98] 2018/10/29
Ямар шижгийн шоронгийн хулгайч шиг царайтай залуу вэ? Энэ цүнх баригч Ерөнхий сайдад зөвлөх үү? Ийм зөвлөхтэй болоод л Ерөнхий сайдын гадаадад хийсэн айлчлалын нэр төр унасан юм байна. Ерөнхий сайдаа зөвлөхөө соль
1 | 2 Хариулах
Зочин [103.26.195.135] 2018/10/29
Энд коммент бичиж бгаа зарим хүмүүс нээрээ үнэхээр гомдмоор орк юмаа. Зүгээр л бичсэн үг болгон нь хүнд хэрэгтэй юм юу ч байхгүй,юу г нь ч мэдэхгүй байж шууд л муулсан, хараасан, доромжилсон. Жишээ нь одоо манай нийгэмд залуу шинэ ажиллах хүч маш хэрэгтэй бн, Монгол гэлтгүй дэлий даяар залуу улс төрчид бизнесманууд маш хүчтэй гарч ирж бн, гэтэл энд коммент үлдээж бгаа зарим оркууд зүгээр л “залуу юм бна, [хориотой үг] [хориотой үг] нохойн гөлөг”. Канадын ерөнхий сайд, фэйсийн үүсгэн байгуулагч, Саудын ханхүү гээл олон нөлөө бүхий залуучууд дэлхий даяар харин манайх аль 20, 30 жилийн өмнө идэвхтэй гүйж байгаад засгийн эрхийг авцан хэдэн улс төрчид нь одоо хүртэл ард иргэдийхээ толгойг эргүүлж хамаг хөрөнгийг нь хувааж идчээл, харин бусад нь шинэ залуу хүн харангуутаа шууд зэвүүн нь хүрж харааж зөхчөөл, хэцүү бна шүү
1 | 1 Хариулах
Boogii [185.46.137.7] 2018/10/29
Аялал жуулчлал л гэх юм. Маш хүндрэлтэй авдаг визийнхээ асуудлыг Азербайжан улс шиг маш амархан EVisa шиг болгож байж л жуулчид ирнэ. Тэрнээс биш хэдхэн оронд элчин сайдын яамтай, тэр хэд нь виз гаргах гэж бөөн материал нэхнэ. Ингэхэд яаж дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах вэ дээ. Бусад улсуудын хөгжлийг сайн судлах. Evisa, Visa on Arrival хаа сайгүй нэвтрээд байна. Дээрээс нь энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. GLOBAL PASSPORT POWER RANK- аар Монгол дэлхийд сүүл мушгиж ДНБ ээрээ Монголоос доогуур байдаг Африкийн олон орны ард гарчихсан явж байгаа шүү.
5 | 0 Хариулах
Зочин [150.129.142.183] 2018/10/29
Майк Помпей тэй ямар гээч ширээн дээр суусныг нь асуух байж дээ. Бутээлэг нь цонхны хошиг шиг л байсан. За тэгээд НУБ- ийн чуулганыг далимдуулж очоод нгэг л албан бус уулзалтууд хийсэн байхаа даа.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.183] 2018/10/29
Гоожуур байна. Цунх баригч.
1 | 0 Хариулах
Үйлстөгөлдөр [66.181.167.198] 2018/10/29
Нохойн [хориотой үг] шиг зөвлөхтэй хүн яаж явах вэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.83] 2018/10/29
Дотооддоо яаж ч хамаагүй гэдэг чинь хамаг буруугийн эхлэл шүү дээ. Хэзээ ч хаана ч ёс зүйтэй байж байж л бүгд өөрчлөгдөнө шүү дээ. Хүн хараагүй юм чинь яах вэ гэж боддог шигээ дотооддоо хамаагүй гэж болохгүй шдээ
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.135] 2018/10/29
Олгой хагаравч тогоондоо л гэсэн үг л байна ш д ойлгож ядаад бх юу бдын болоо
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.223] 2018/10/29
Мэргэжлийн аппаратаа гэж шшшхийн мэргэшсэн хулгайч нараас мэдлэгтэй цүнх баригч нар нь дээр байх даа ядаж л гадаадын их дээд сургуульд сурч үзсэн байх нь чухал Монгол ялначуудын баклавр магистр асуудал шоо
0 | 1 Хариулах
Зочин [66.181.171.34] 2018/10/29
Даргын туслахаас еер ажил хийж узээгуй, мэргэжлийн дипломатч биш ийм мангар пацан яаж Еренхий сайдын зевлех хийх юм бэ. Ийм тэнэг томилгоо хийдэг явдлаа зогсоож терийн мэргэжлийн аппаратыг бэхжуулэхгуй бол захын хуний аманд орсон алхам хийх болно. Суулийн уед ажиглаад байхад цунх баригч залуучууд дээшээ гарч, мэргэжлийн хумуус нь шахагдаж байх шив дээ. Энэ ч сайны ер биш ээ.
10 | 0 Хариулах
АРД [66.181.167.194] 2018/10/29
МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ БООЛ УХНАТАЙ НЬ ХАМТ ОГЦРУУЛЬЯ ! Муу ухна дарга маань ирчихэв үү, яав аа? Тэр хол Америкэд очоод лааны барималтай биш яг жинхэнэ ориг трамптай нь зургаа авахуулсан байлгүй дээ. Арай ч мань хэдийгээ тэгэж аймаар хуурахгүй байх аа. Зөвхөн ганц зураг авахуулахад 100.000 доллар төлсөн гэж бичээд байх юм. Угаасаа Трамптай уулзахад мөнгө төлдөг гээ биз дээ. Харин ч анх хэлсэн үнэ болох 200.000-г бууруулж 100.000 болгосон ёстой мундаг дарга шүү. Оркуудын бөөс жанхуугийн тагтаа поозыг дууриалаа гэж их гоочлох юм, хөөрхий минь яг зураг авах үед булчин шөрмөс нь татаад тэгсэн гэсэн. Муу ухна дарга минь ухаанаа биш булчингаа хөгжүүллсэн юм чинь тэгэлэгүй өөр яах вэ дээ. Муу даргын минь буруу биш тэр булчин шөрмөс л буруутай байхгүй юу. Америкууд муу даргыг маань ирж юм үз гэсэн гээ биз дээ. Заавал урилга байх ёстой байдаг юм уу. Ард мань хэд нь мэдэж байгаа ч юм алга. Муу ухна дарга минь байгаагийн хүчинд ухна даргынхаа төрөөс өгсөн мөнгөөр хоосон хонохгүй болж байна аа. Ух
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.223] 2018/10/29
Сайд хаа ч очсон нүүрний буянтай гадаад бдлаараа далайцтай харагддаг болохоор гадаадад айлчлахад нь санаа зовдоггүй. Сайд болсноосоо хойш өгөр толгойтнуудын хийгээгүй зөндөө олон зүйлийг хийж баталлаа. Өмнөх гарууд бүр хошин шог амжилттай гэхээсээ азгүйтэж улсынхаа нэрийг уландаа гишгэж бсан. Сайн байна эх орноо мэргэжлийн түвшинд таниулж байх нь тануусын үүрэг.
0 | 5 Хариулах
Зочин [202.72.245.194] 2018/10/29
ТА ЮУ Ч МЭДДЭГГҮЙ Л ЮМ БНА ДОТООДОД БОЛЖ БАЙГАА ЮМ Л ГАДААД БОДЛОГОД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ ЮМ ДАА БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛДЭЭ
14 | 0 Хариулах
Зочин [202.126.89.135] 2018/10/29
Олгой хагаравч тогоондоо гээд бгаан биш үү Монгол хүн бж юун хужаа шиг юм бичээд бгн
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/10/29
Энэ шалдан баньд бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхий сайдад Гадаад харилцааны талаар зөвлөдөг болж таарч байна уу?
12 | 0 Хариулах
Зочин [175.38.117.60] 2018/10/29
Орчин үед долоож зөвлөдөг болж дээ хахахха
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.135] 2018/10/29
Чи долоогоод ч зөвлөж чадкүй дээ баньд
0 | 1 Хариулах