Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс орнуудаас уг эмгэгээр МОНГОЛ УЛС 1 байранд ордог.
Та бүхэнд энэхүү эмгэгээс хэрхэн сэргийлэх талаар “www.unsick.me” сайт хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно.
Та бидний аав ээж, хамаатан садан ахимаг настай л бол цус харвах эмгэгт өртөмтгий хүмүүсийн тоонд ордог. Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлсийг хянаж чадсанаар уг эмгэгээс сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ. Харвардын анагаах ухааны сургуулийн мэдрэл судлалын профессор, Массачусеттын нэгдсэн эмнэлгийн цус харвалтын тасгийн эрхлэгч Доктор Н.Рост хэлэхдээ тархинд цус харвах эмгэгээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол “МЭДЛЭГ” хэмээсэн байдаг. Эрсдэлт хүчин зүйл хэрхэн нөлөөлж цус харвалтыг үүсгэдэг талаар мэддэг бол урьдчилан сэргийлэх аргыг үр дүнтэй болгоно.
Тиймд, цус харвалтаас сэргийлэх үр дүнтэй 7 аргыг хэлье.
Артерийн даралт ихсэх бол цус харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл, хэрвээ та цусны даралтаа хянаж чадахгүй бол цус харвалт үүсэх эрсдэл 2-4 дахин ихсэнэ. Доктор Н.Рост тархинд цус харвах эмгэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол артерийн даралт ихсэх эмгэг хэмээн зөвлөжээ. Иймд, артерийн даралтыг тогтвортой хянах, ихэсвэл эмчлэх нь маш чухал.
Артерийн даралтын үр дүнтэй хяналт бол даралтыг 135/85 мм.муб доош түвшинд барих юм. Артерийн даралтыг 140/90 мм.муб бага түвшинд хянахын тулд дараах зүйлийг мөрдөх хэрэгтэй.
Хэрвээ шаардлагатай бол артерийн даралт ихсэх эмгэгийг үед эм ууж хянах хэрэгтэй.
Таргалалт ихэвчлэн артерийн даралт ихсэх эмгэг, чихрийн шижинтэй холбогдсон байдаг. Таргалалт нэмэгдэхэд артерийн даралт ихсэх эмгэг үүсэх эрсдэлтэй болж цус харвалтаар өвдөх магадлалыг ихэсгэнэ. Хэрвээ таргалалт эсвэл илүүдэл жинтэй бол хамгийн багадаа 4.5 кг хасахад цус харвалт үүсэх эрсдлийг ач холбогдолтой бууруулдаг. Биеийн жингээ хасахын тулд дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөн хийхийг нэмэгдүүлснээр жингээ хасах, артерийн даралтыг бууруулах нөлөө үзүүлж шууд бусаар цус харвах эрсдлийг бууруулна. 7 хоногт хамгийн багадаа 5 удаа дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иймд,
Архийг хэрэглэхгүй байх эсвэл тохируулж хэрэглэх хэрэгтэй. Архийг хэрэглэхдээ дараах зүйлийг мөрдөнө. Үүнд:
Тосгуурын фибриляцийн үед зүрхэнд бүлэн үүсэж улмаар цусны судсаар дамжин тархины шигдээс үүсгэнэ. Доктор Н.Рост хэлэхдээ тосгуурын фибриляци бол цус харвалт үүсэх эрсдэлийг 5 дахин нэмэгдүүлэх учраас эмчлэх шаардлагатай гэсэн байдаг. Ийм учраас тосгуурын фибрилляцийг эмчлэхийн тулд дараах дэглэмийг баримтална.
Цусанд сахар ихсэхэд артерийн судсыг гэмтээж хатуурал үүсгэдэг. Улмаар судасны доторх хөндийд бүлэн хэлбэржих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цусны сахарыг үр дүнтэй хянахын тулд мэргэжлийн эмчийн хяналтад орох ба тухайн эмгэгт тохирсон хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эмчилгээ зөвлөгөөг чанд баримтлах ёстой.
Тамхи бол судсан дотор бүлэн үүсэх, судас хатуурал үүсэх үйл явцыг эрчимжүүлдэг. Дараа нь артерийн судас нарийсч, бөглөрөл бий болж хүндэрдэг. Эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах зэрэг нь эрүүл амьдралын хэв маяг юм. Эрүүл амьдралын хэв маяг бол цус харвалтыг ач холбогдолтой бууруулдаг хэмээн доктор Н.Рост хэлжээ. Тамхинаас гарахын тулд өөрт тохирсон хамгийн боломжтой аргыг сонгох хэрэгтэй.
Тухайлбал, никотинтой үрэл, наалт, соруул зэрэг олон янзын эмчилгээний төрөл байдаг. Тамхинаас гарсан ихэнх тамхичид тамхинаас гарахын тулд хэзээ ч бууж өгөлгүй олон аргыг эрэлхийлсэн байдаг.