Индэр    
2018 оны 4 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол Улсад ЭРЭЛТТЭЙ болон ИЛҮҮДЭЛТЭЙ байгаа мэргэжлүүд

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой мэргэжил сонголтын талаар ярилцлаа.

-Монголд ер нь сүүлийн жилүүдэд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байна вэ? Их, дээд сургуулийн төгсөгчид түлхүү аль салбарынхан байна вэ?

Юуны өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ирээдүйн эзэд -2018” мэргэжил сонголтын аяны үеэр энэ сэдвээр ярилцлага авч буй iKon.mn-д талархал илэрхийлье. 

Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг. Аливаа хүн ямар ч мэргэжил сонгож, хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү энэхүү мэргэлжилдээ чадварлаг болох нь хамгийн чухал зүйл гэж бодож байна. Үүнтэй холбогдож сонгох гэж буй мэргэжлээ сайтар судалж, тухайн мэргэжлийн мөн чанарыг мэдсэн байх нь чухал юм.

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 40,841 сурагч төгсөж байна. Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас авч үзэхэд, төгсөгчдийн 82.2 хувь нь “мэргэжлийн чиг баримжаа олгох, тухайн мэргэжлийн талаарх мэдээлэл олгох сургалтууд шаардлагатай” гэж хариулсантай холбогдуулж “Ирээдүйн эзэд - 2018” мэргэжил сонголтын аяныг улсын хэмжээнд ЕБС төгсөж буй нийт сурагчдад зориулж зохион байгуулж байна. 

Мэргэжил сонголт хийхдээ эхний ээлжинд тухайн хүний өөрийн хүсэл сонирхол, нөөц чадавх, боломжоо таньж мэдэх нь чухал юм. Зөвхөн ээж аавынхаа сонго гэснээр, эсхүл найз нь ямар мэргэжил сонгож байгаатай нийцүүлж мэргэжлээ сонгож болохгүй. Өөрийгөө сайтар танин мэдсэний үндсэн дээр өөрт нийцэх ямар мэргэжил байгааг судалж, нөөц чадавхидаа нийцүүлэн ирээдүйд хоолоо олж идэх, хөдөлмөр эрхлэх гол хэрэгсэл болох мэргэжлээ сонгох нь зүйтэй юм.

Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай байдаг. Түүний дотор хамгийн чухал сонголтод тооцогдох нь мэргэжил сонголт юм. Иймд сайтар судалж, хариуцлагатай хандах нь чухал тул эцэх эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, хүүхдээ зөв ойлгож, сонголтоо зөв хийхэд нь дэмжлэг үзүүлэх нь чухал. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна.  

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд ЭРЭЛТТЭЙ байх мэргэжлийн жагсаалт: 

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн 
  3. Өндөр зэрэглэлийн тогооч 
  4. Барилгын инженер
  5. Авто барилгын инженер 
  6. Гоо сайхны мэс засалч 
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежер 

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалт:

  1. Хуульч
  2. Эдийн засагч
  3. Нягтлан бодогч, санхүү
  4. Түүхч, философич, улс төр судлаач
  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт: 

  1. Шүдний эмч
  2. Сувилагч
  3. Эм зүйч 
  4. Статистикч 
  5. Хиймэл шүдний эмч 
  6. Нойрсуулагч эмч 
  7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн 
  8. Эх барих эмч 
  9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч 
  10. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад  дурдсан байна. 

-Зарим мэргэжил, тухайлбал компьютер, мэдээлэл технологийн салбараас төгсөх нь их багасаж буй мэт. Энэ салбар манайд яагаад хүчээ алдаж байна. Залуучуудыг энэ чиглэлээр хөгжүүлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Мэдээллийн технологийн салбар /IT/ бол орон зайг үл хамааран, ажлын цагаа өөрөө зохицуулан ажиллаж, хөдөлмөрлөх боломжтой өвөрмөц салбар. Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч өнцгөөс ажлаа хийх боломжтой мэргэжил гэсэн үг юм. Харамсалтай нь манайд энэ салбарт хөдөлмөр эрхлэх ажлын байр хомс, зах зээл жижиг, мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломж бололцоо хомс байдаг тул сүүлийн жилүүдэд энэ мэргэжлээр төгсөгчдийн тоо улам багасаж байгаа.

Бид мэдээллийн технологийн салбарыг богино хугацаанд улс орны эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн бий болгох бүрэн бололцоотой салбар гэж үзэж байна. Өнөөгийн эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч буй уул уурхайн салбарыг орлох шинэ боломж бололцоо гэж харж байгаа юм. Мэдлэгт суурилсан эдийн засгийг мэдээллийн технологийн салбараар хөгжүүлэх бүрэн бололцоо бидэнд байна. 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжлийн асуудлыг дангаараа эрхлэх төрийн байгууллагын хувьд нийслэлийн залуучуудаа мэдээллийн технологийн салбарт түлхүү мэргэшүүлж, инкубатор төвөөр дамжуулан залуучуудыг бойжуулж, улмаар мэргэшсэн боловсон хүчиндээ гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх боломж бололцоог бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн жил нээсэн.

Энэхүү төвийг нээхэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОИКА-гийн төслийг гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” мэдээллийн технологийн сургалтын төвтэй 2017 оноос эхлүүлэх хамтран ажилласан бөгөөд одоогийн байдлаар хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 76 компьютер бүхий 4 сургалтын танхим нээж, мэдээллийн технологийн чиглэлээр 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудын үнэ төлбөргүйгээр зохион байгуулж ирлээ. 

Өнгөрсөн жил 1,800 гаруй залуучуудыг мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, 40 залууг шинээр ажлын байраар хангаж, 9 залууг инкубатор төвд бойжуулан сар бүр тус тус 440,000 төгрөгийн тэтгэлэг олгож, дэмжин ажиллаж байна. Сургалтын танхимын засварын зардал болон компьютер техник төхөөрөмжүүдийг БНСУ-ын Засгийн газрын КОИКА-гийн буцалтгүй тусламжтайгаар авсан бөгөөд энэхүү төсөл нь 2019 оныг дуустал манай газар дээр хэрэгжих юм. 

Энэ чиглэлээр мэргэшсэн залуучуудыг гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авахад нь холбож өгөх зорилгоор 2017 оны 5 дугаар сард БНСУ-ын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулах 7 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор мэдээллийн технологийн салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үзэсгэлэн яармаг зохион байгуулав. Зөвхөн БНСУ-ын мэдээллийн технологийн салбарт гэхэд 30 гаруй мянган ажлын байр бэлэн байгаа, аутсорсинг захиалгыг Монголоос авах бүрэн бололцоотой байгаа талаар тус яармагт оролцохоор ирсэн БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мэдээлэл өгч байв.

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-өөр дамжуулан гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авах боломж бололцоог нээж ажиллаж байгаа тул манай сургалтад хамрагдсан эсэхийг үл хамааран энэ салбарт мэргэшсэн залуучуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Эх орондоо аж төрөнгөө өндөр цалинтай ажил хийх боломж бололцоог хангах чиглэлээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгааг танилцуулахад таатай байна. 

Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнэтэй хэвээр байх болно

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өөр олон байгууллагууд хамтран Мэргэжил сонголтын аяныг зохион байгуулаад тодорхой хугацаа өнгөрлөө. Үр дүн хэр байна?

- Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Судалгаан дээр суурилж, эрэлт хэрэгцээнд нь нийцүүлж энэхүү аяныг зохион байгуулж байгаа тул үр дүнгийн хувьд сайн байгаа гэж дүгнэж байна. Мэдээж 100 хувь хангалттай гэж дүгнэх нь өрөөсгөл хэдий ч тус аянд хамрагдсан ахлах ангийн сурагчдаас санал асуулга, судалгаа авч байгаа тул аян хэрэгжиж дууссаны дараа судалгааны дүн нэгтгэгдэж, олон нийтэд танилцуулах болно. 

"Ахлах ангийн сурагчид өөрийгөө сайтар танин мэдэх нь чухал"

- Мэргэжил сонголт хүний амьдралд маш чухал үе байдаг. Тэгэхээр эрэлттэй мэргэжил сонгож байна гээд өөрийнхөө чадахгүй, сонирхолгүй зүйл рүү ордог тал бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- Тийм. Тантай санал нэг байна. Эрэлттэй мэргэжил дунд миний өөрийн хүсэл сонирхол байгаа эсэх нь хамгийн чухал юм. Хүн өөрийнхөө дуртай зүйлд сэтгэл гаргаж хийдэг талтай. Дургүй зүйлд хүчгүй гэдэг шиг ахлах ангийн сурагчид маань өөрийгөө сайтар танин мэдэх нь нэгдүгээрт чухал зүйл болж байна. Дараа нь өөрийн сонгох гэж буй мэргэжлээ сайтар судалж, сонголтоо хийх нь зүйтэй юм. 

Өөрийгөө дутуу үнэлэх. Өөртөө итгэлгүй байдал нь залуучуудад мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Мөн өөрийн чадавх боломжоо бодитой үнэлж чадахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв өөрийгөө бүрэн дайчилж чадна гэвэл ямар ч мэргэжилд өөрийг сорьж үзэх нь чухал гэж бодож байна. 

Мөнгөнд үндэслэж сонголт хийх. Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхолдоо, мөн чадавхдаа үндэслэн сонгох хэрэгтэй. Зөвхөн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг бодож сонголт хийх нь буруу зүйл юм. 

Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх. Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу юм. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй гэж бодно. 

Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг. Бусдын нөлөөнд автаж сонголт хийх нь алдаатай сонголт болох магадлал өндөр. Мэдээж эцэг эх, ахмадууд, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргалгүй яахав . Гэхдээ эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”. Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол мэргэжлээ сонгох гэж буй хүн өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.

Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах. Урьд өмнө нь хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Зуны амралтаар нэг удаа хийж үзсэн ажлаа би чадах юм байна гэж бодох нь өрөөсгөл зүйл. 

Мөн хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох явдал байдаг. Хичээлийн сонголт бол харьцангуй жижиг сонголт гэж хэлж болно. Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь химийн хичээлд сайн байлаа гээд л эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай. 

Мөн найз нөхдөө даган дуурайж мэргэжлээ сонгох гэх мэт нийтлэг алдаанууд гаргадаг. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? Энэ мэргэжилдээ цаашид өсөж хөгжих замаа төсөөлж байна уу?  хэмээн сайтар бодох хэрэгтэй. Нухацтай бодож шийдвэр гаргахгүй дургүй, сонирхолгүй мэргэжлээ сонговол 4-6 жил буюу 1,460-2,190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид тухайн мэргэжлээрээ ажиллавал дунджаар 40 жилийг дургүй, сонирхолгүй зүйлдээ зарцуулах магадлалтай. Энэ нь маш уйтгартай, бас амжилтгүй амьдралыг танд өгөх болно. 

-Мэргэжлийг хослуулж эзэмших үү, эсвэл нарийвчлан дагнаж мэргэшихийн аль нь зөв сонголт болох бол? Ээж, аав нар хүүхдээ зөв чиглүүлэхийн тулд яах ёстой вэ?

- Эхлээд миний хүүхдэд тухайн мэргэжлээр ажиллах чадавх боломж нь байна уу гэдгийг харах ёстой. Дэлхий дээр 9,000 гаруй мэргэжил байдаг бөгөөд эдгээр мэргэжлийг Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климов мэргэжлийг үйл ажиллагааных нь онцлогоор 5 бүлэгт хувааж үзсэн байдаг. Тухайлбал хүн хүнтэйгээ харилцах, байгальтай харилцах, техниктэй, тэмдэгтийн системтэй, урлаг уран сайхны дүртэй харилцах гэсэн 5 бүлэгт хувааж үздэг. Өөрөөр хэлбэл энэ 5 бүлгийн аль чиглэлд нь таарах мэргэжлийг сонговол миний хүүхдэд боломж байна вэ? гэдгийг бодох ёстой.  

Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг.

Мөн мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран хүүхдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, сонгох гэж байгаа мэргэжлийнх нь хүмүүстэй уулзуулж тухайн мэргэжлийг судлахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ганцхан мэргэжил сонгуулах нь учир дутагдалтай. Аль нэг тохирох бүлгийн мэргэжлээс 2-3 хувилбартайгаар мэргэжил сонгуулах нь зүйтэй. Мэргэжилтнүүд 30 мэргэжил сонгон судалж, үзээд 4-5 янзын хувилбар байж болохоор сонгох нь зүйтэй гэдэг. Технологийн дэвшил хүний ажлыг орлох үзэгдэл гарч  байна.

Магадгүй хэдэн жилийн дараа “банкны теллер”-ийн ажлыг хүн хийхгүй ч болох юм билүү. Цаашид энэ байдал улам газар авна. Тиймээс бид орлуулагдашгүй үнэ цэнэтэй мэргэжилтэн болох шаардлагатай. Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнэтэй хэвээр байх болно. Тиймээс нэгдүгээрт өөрийн сонирхолд үндэслэн хөрвөх чадвартай мэргэжил сонгох, сонгосон аливаа мэргэжилдээ нарийн мэргэших явдал чухал юм.

Миний бие БНСУ-ын их дээд сургуульд шалгалт өгч орохдоо анх компьютерийн инженерийн мэргэжлийг сонгож байсан түүхтэй. Тэрхүү мэргэжлээ сонголтгүй хийж байсан тул, мөн миний өөрийн хийхийг хүсэн мөрөөдөж байсан мэргэжил биш байсан тул дунд нь 1 жилийн чөлөө авч мэргэжлээ дахин сонгож, улстөр олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн. Өөрөөр хэлбэл тухайн үед мэргэжлээ буруу сонгосны улмаас 1 жилийн хугацааг алдаж байсан юм. Ийм алдааг залуучууд маань гаргаж болохгүй. Бусдын алдаан дээр суралцаж, дүгнэлт гаргаж сураарай.   

"их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг"

-Амжилтад хүрэхийн тулд өөрийн зан чанартаа тохирсон мэргэжил сонгох ёстой юу?

-Өөрийн чадавхи, боломж, зан чанар,  дур сонирхол бүх зүйлээ бодох хэрэгтэй. Хүн сонирхолтой зүйлээ хэзээ ч хүнээр шахуулахгүй, албадахгүй хийж чаддаг. Хүүхдүүд тоглоом тоглохоороо хэдэн цаг өнгөрснийг мэдэрдэггүй учир нь дур сонирхолдоо хөтлөгдөөд тоглоомоо тоглоод ядарснаа ч мэддэггүй. Тэгэхээр эцэг эхчүүд мөн хүүхдүүддээ мэргэжил сонголт хийхэд нь энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Тухайн хүн чадавх, дур, сонирхолдоо тохирох мэргэжил сонгох нь маш чухал. 

- Зарим залуучууд мэргэжил эзэмшихээр зорьж сурчхаад, яагаад түүгээрээ ажиллахгүй байна вэ?

-Хэрэв сонгон сурсан мэргэжлээрээ ажиллахгүй байгаа бол дээр дурдсан мэргэжил сонгохдоо гаргадаг нийтлэг алдаануудыг гаргасан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүсээгүй, дургүй байдлаар мэргэжлээ сонгосон гэсэн үг. Тиймээс хатуухан хэлэхэд 4 жил “унтаж” өнгөрөөсөн хүн ажлын байран дээр очоод гологддог. Эсхүл цаг алдаж, 2-3 жил сурчхаад, дахиад өөр мэргэжил сонгож, нэгдүгээр дамжаанаасаа суралцах, мэргэжлээ солих явдал гарна. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй мэргэжил сонгох зэрэг олон шалтгаанууд байж болох юм. 

Нэг тоо баримтаас жишээ авч танилцуулахад, манай улсын их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг байна. Хувийн их дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлээр төгссөн байгаа нь бараг 2 төгсөгч тутмын 1 нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байна.  

2017 онд 4,000 гаруй төгсөгчдөөс хийсэн судалгаанд тэдний өөрсдийн тодорхойлсноор ажил эрхлэхэд дутагдаж буй ур чадварыг багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг хувь хүний хөгжлийн ур чадваруудыг юуны түрүүнд нэрлэсэн байна. Мөн ажил олгогч нар ялгаагүй дээрх чадварууд дутмаг байна хэмээн санал нэгджээ.  

Төгсөгчдийг ЕБС сургууль төгсөхөөс өмнө мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамруулах, мэргэжил сонголтод нь анхаарах хэрэгтэй байна. Мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс үүдэлтэй мэргэжилд тохирох ажлаа олж чадаагүй шалтгааны улмаас ажилгүй, эзэмшсэн боловсрол, мэргэжил, ур чадварт тохирохгүй ажил хийж байгаа төгсөгчид цөөнгүй байна. 

Нөгөөтээгүүр бүгдээрээ их, дээд сургууль төгсөх албагүй юм. МСҮТ-д сурч, мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайтай тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Хийн гагнуур хийдэг мэргэшсэн боловсон хүчний цалин цагаараа хэмжигддэг. Гэтэл ийм сайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр хомс байдаг, ажлын байр нь байнгын эрэлттэй байдаг гэдгийг жишээ болгон дурдаж болох юм. 

Мэргэжил сонгохдоо мэргэжлийн зөвлөхүүдтэй заавал уулзаж зөвлөгөө авах нь чухал. Та ирээдүйн идэвхтэй амьдралынхаа 40-50 жилийг аз жаргалтай, амжилт бүтээлтэй байх уу? Үгүй юу? гэдгийг шийдэх сонголтоо хийж байгаа тул маш их хариуцлагатай хандаарай гэж хэлье. Залуучууддаа амжилт хүсье. 

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтад зочлон сонирхоорой.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
108 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нандин эрдэнэ [202.126.91.182] 2025/2/2
Маш сайн
1 | 0 Хариулах
rdna [122.201.31.226] 2025/1/12
🤘🏻🤍
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.79] 2024/12/8
🙂‍↔️🤟🏻
0 | 0 Хариулах
Ж Даваажаргал [66.181.161.210] 2024/10/27
мэргэжлээ олход маш их рэрэг боллоо
0 | 0 Хариулах
Анужин [202.126.89.204] 2024/9/10
Бүх зүйл ойлгомжтой байлаа
0 | 3 Хариулах
Aminerdene [202.126.90.146] 2024/9/2
Medhed iluudehgui medeelel bn
0 | 0 Хариулах
Содко [139.5.216.93] 2024/8/2
Өөртөө хэрэгтэй мэдээллийг мэдэж авлаа ойрд мэрэгжил сонгох гээд их л юм судлаж байна даа
1 | 0 Хариулах
11 р ангийн хүүхэд [103.212.117.20] 2024/4/1
ЗГ гээс гаргасан 34 нь эрэлттэй мэргэжилд өөрчлөлт оруулах хэрэгтэй
8 | 14 Хариулах
Мөнхчимэг [59.153.112.146] 2024/2/22
Үнэхээр өөртөө хэрэгтэй зүйлээ мэдэж авсан
1 | 0 Хариулах
Дунд ангийн хүүхэд [202.55.188.38] 2024/2/12
Хуулч хэр эрэллтэй байх бол 2050 он хүртэл
27 | 5 Хариулах
Болд [66.181.160.113] 2024/1/31
Худлааа
3 | 1 Хариулах
Мой [202.55.188.106] 2024/3/4
Чи бти шаа
0 | 4 Хариулах
Зочин [66.181.160.107] 2023/6/20
minii songoh gej bgaa mergejil baihgvi bn
8 | 0 Хариулах
Seraf [103.161.242.170] 2023/6/19
Sn bnu bi dngj 9 oo togssn ymlda bi ugnzurah buteeh durtai ch aaw eej hoyr bolohoor injiner edr bol sain tsalintai gd bh ym.
2 | 0 Хариулах
Тэмүүжин [139.5.216.197] 2023/12/27
Өөрийнхөө сонгох мэргэжлийг өөрөө л сонгосон нь хамгийн зөв шүү би бас хүсээгүй мэргэжлээ сонгосон одоо харамсаж байна
0 | 0 Хариулах
Delgereh [66.181.161.109] 2022/11/17
90
0 | 0 Хариулах
Delgereh [66.181.161.109] 2022/11/17
Mash guy
0 | 0 Хариулах
Амин [64.119.17.150] 2022/9/26
100/100
1 | 0 Хариулах
Амин-эрдэнэ [64.119.17.150] 2022/9/26
100/100
1 | 0 Хариулах
хүслэнбаяр [202.126.89.96] 2022/9/2
дажгүй
3 | 0 Хариулах
Дунд ангийн сурагч [66.181.160.43] 2022/7/7
Batlan xamgaalax dotpoo xed xywaagddag we? Yg ymap xicheele dgnaj supax ystoi we?
25 | 56 Хариулах
Uugan erdene [66.181.161.8] 2022/6/27
Bi yum todruulah gsi bi ene jil 9 r angia dongoj togsossn yma bi yag 2 haalga gatah gd bj bn 10 t orhu MSVT orhu gd asuudaltai bgaamaa ndd zowlogoo igch chdh bolwu
21 | 37 Хариулах
С. Алемгүль [202.55.188.84] 2022/3/29
Маш гоё олон зүйл сурч мэдэрч ойлгож уншлаа баярлалаа
8 | 0 Хариулах
Номин эрдэнэ [66.181.161.123] 2021/10/10
Яг хүний амьдралд тулгамддаг зүйлсийг үнэн бодитоор бичсэн бн
8 | 3 Хариулах
Ахлах ангийн сурагч [202.55.188.40] 2021/9/27
Сайн байна уу? Би ахлах ангийн сурагч одоо хүртэл мэргэжилээ сонгож чадахгүй байна. Хамаатан садан найз нөхдөөсөө асуухаар аль их цалинтай мэргэжлийг нь сонго гэх юм. Харин сонирхсон зүйл гэвэл make up юмлдаа яг аль нь дээр бол!
30 | 1 Хариулах
Jju [64.119.20.105] 2021/9/28
Ooriin hussen mergejilee l songo makeup artist bj bolnshde hussen zuilree survl ih ireeduitei shude huseegui mergejilree surval chi ih surguuliinhaa dunds garh magdlltei ooriin hussen l mergejilee songo aav eejde hel sn tailbarla biy biyteige yrilts
5 | 2 Хариулах
Дунд ангийн сурагч [59.153.113.202] 2021/9/25
Мэс засалын эмч шүдний эмч хосолж болох болов уу? 2026 онд эсвэл аль нь хэр ирэлттэй байх бол ?хариулт илгээхыг хүсье
0 | 0 Хариулах
Ikon [64.119.20.105] 2021/9/28
Shudnii emchd bs mes zasal bas hiidg shuu amnii hondiin mes zasal ged
0 | 0 Хариулах
Дунд сургуулийн сурагч [202.126.88.223] 2021/5/19
Эрх зүйч дотроо хэд хуваагддаг бол? Аль нь илүү гоё бол? Эмэгтэй хүнд хэцүү биш болов уу? Хариулт өгөөрэй гуйж бн
0 | 32 Хариулах
Номин [66.181.161.99] 2021/6/29
Харин тийн хариулаад өгөөч
0 | 0 Хариулах
аагий [192.82.86.231] 2021/4/28
Хүн хүний бодол хүсэл тэмүүлэл харилцан адилгүй өөр учир бусдын хүслээр, шахалт шаардлагаар, сайн найзыгаа дагаж мэргэжил сонгох нь утгагүй хэрэг. Хүн дуртай зүйлээ хийж, дуртай зүйлдээ л цаг заваа гаргаж байж жаргалтай байж ядарсан ч зүтгэх болно. Хэрвээ дургүй зүйлээ хийсээр байвал өглөө босох ч хүнд ажил шүү дээ. Миний бодлоор мэргэжил гэдэг бол тухайн хүнийг үргэлж сайжруулж хөгжүүлдэг зүйл учир миний хувьд амьдралынхаа ихэнх үнэтэй цаг хугацаагаа хийж буй ажлаасаа аз жаргалыг мэдрэлгүйгээр сурч ажиллаж өнгөрүүлнэ гэдэг үнэхээр хүнд санагддаг. Хүний амьдрал эхлэхээсээ дуусах хүртэл сонголтоор дүүрэн байдаг тэдгээрээс хамгийн чухал зүйл бол насаараа ханьлах хань, эзэмших мэргэжил. Хүсээгүй аль эсвэл судлаагүй сонголт хийх нь таны амьдралын он жилүүдийг үгүй хийх учир хамгийн түрүүнд та өөрөөсөө ‘’Би юу хийх дуртай вэ гэж асуу’’
5 | 3 Хариулах
Munhjin [66.181.188.115] 2021/4/30
Sain bnuu setguulch mergejliin talaar ta yu gej boddogbe
4 | 20 Хариулах
bla bla bla [202.5.206.156] 2022/9/5
setguulch chyn erelt heregtseequ
1 | 0 Хариулах
Мөнхжин [66.181.161.82] 2021/4/23
Хэрэгтэи мэдээлэл баина баярлалаа
6 | 2 Хариулах
Сурагч [202.9.46.47] 2021/4/18
emchiin tsalingiin hemjeeg harahaar emch bolmoorgui sanagdtal avah ymaa.. yah we baiz ?
6 | 0 Хариулах
аагий [192.82.86.231] 2021/4/28
herwee chi huschh baiwal oort baogaa noots bololtsoogoo shawhaad hussn mergejlleeree suuraad iluu tom zorilgoo tawiad busdaas iluu baij chadahgv gej?
0 | 3 Хариулах
Анужин [66.181.161.33] 2021/1/19
Би ахлах ангийн сурагч яг үнэндээ би мэргэжил ээ яг зөв сонгож чадаагүй удахгүй эеш өгөх болж байгаа болохоор би бүр яахаа мэдэхгүй аав ээжээс асуухаар өөрөө л мэд гээд би яг энэ үед яах вэ
19 | 21 Хариулах
Оюутан [66.181.161.81] 2021/2/25
Мэргэжил сонголтын тестүүдийг хийж үзвэл их зүгээр байдаг ядаж л дуртай юм, чаддаг юмаа мэдээл авчихдаг болохоор баримжаа гараад ирнэ, тэгээд тэр хэдээсээ өөрөө судалгаа хийгээд үз, хүмүүс мөнгөнөөс болж сонголоо нтр гд бдг ч гсэн үнэндээ цалингийн хмжээ, эрэлт, ажлын байр, хэр тогтвортой байх уу, давхар ажиллаад хөгжүүлэх боломжтой юу нтр гд асар их юм бга згр л өөрөө тест өгөөд дараа нь ухаад үз магадгүй их сургуулиудын элсэлт авдаг мэргэжилүүдийг ороод харвал мэдээгүй байсан сонирхолыг чинь татахаад юм зөндөө байгаа, ж.нь хүмүүс компьютертой холбоотой л бол IT л гэж бддг үнэндээ өчнөөн олон сонголт бдг шүү ард нь
10 | 7 Хариулах
оТГОНЖАРГАЛ [43.242.243.26] 2023/3/29
ТИЙМ ТЕСТ ХААНА БДАГ ЮМ БОЛ
0 | 11 Хариулах
Сурагч [66.181.161.75] 2020/11/19
Анагаахаар сурах сонирхолтой хүүхэд юунаас мэдээлэл авах вэ Анагаахын ах эгч нараа мэдээлэл хуваалцаад зөвлагөө өгөөрэй😊
20 | 0 Хариулах
аагий [192.82.86.231] 2021/4/28
мэдээлэл өгч болно шүү хаягаа үлдээгээрэй
5 | 0 Хариулах
Uuganaa [202.126.89.165] 2020/9/1
2020ond erelteidee baigaa mergejiliig hiij boloh uu
20 | 14 Хариулах
zaya [59.153.113.21] 2020/7/5
одоо мэргэжлээ сонгоод сургуульд сурна тэгээд улсын сургуульд орно улсын сургууль хамаг төлбөрийг нь цөлөмж цөлөмж хүүхдийн төлөө яваагүй байж явсан одоо яаахийн гээд хөөн хүүхэд сургуулиасаа гарна ийм л юм болно үнэндээ одоо хувийн сургуулиудийг дэмжих хэрэгтэйл байна даа улсын сургуульд багшилдаг багш өөр хувийн сургуульд багшилжил байгаа байхгзй юу
8 | 0 Хариулах
ЕБС-ын сурагч [66.181.161.93] 2020/4/17
Мэргэжилээ сонгож суралцана гэдэг. Миний бодож байсанаас шал өөр юм. Ямар мэргэжил ямар аргаар сонгосон. Тэрнээсээ шалтгалаад хүний сонголтууд их өөр2 болох вм. Тийм болохоор ах эгч нараа дүү нар бидэнд тусалаач
0 | 0 Хариулах
setgel zuich [202.21.124.130] 2020/10/13
Ahin duu surguulia tugsuhuus omno mergejliin songoltond ashiglaj boloh testuud uguud uz. tgwel chmd ymr mergejil tohiroh we gedeg n garaad irne
7 | 0 Хариулах
аагий [192.82.86.231] 2021/4/28
өөрөө юу хийх дуртай юунд сонирхолтой вэ гэдгээ олж нээх хэрэгтэй. т
0 | 0 Хариулах
Номин [66.181.161.99] 2021/6/29
Тэр тест нь хаана байдийн бол????
0 | 3 Хариулах
monhbold [66.181.161.46] 2019/9/10
niigemin hel talasa erttei mergejil bnu
17 | 0 Хариулах
Мѳнхболд [66.181.161.46] 2019/9/10
bi 20oni togsogch boln teher oirin 10 jilde erelttei mergejil medeelel todorhoi totho bn u
3 | 69 Хариулах
Зочин [66.181.161.84] 2019/9/2
2025 онд ямар мэргэжил илүл эрэлттнй байх бол
51 | 0 Хариулах
Зочин [66.181.161.84] 2019/9/2
Илүү эрэлттэй
19 | 1 Хариулах
тѳгсѳх дүү нартаа [112.72.11.115] 2019/3/27
мѳн япон явуулна гэж оюутан элсүүлэх нь сүүлийн үел гол арга болсон 2 люутан илгээсний 20 гэж ярина
2 | 9 Хариулах
тѳгсѳх дүү нартаа [112.72.11.115] 2019/3/27
мэргэжил нэн чухала дараа нь аль сургуульд сурах нь хамгийн чухал шүү. Зарим хувийн сургуулиуд 2019 онд хамгийн бага ЕБС тѳгсѳгчидтэй гэсэн тоо баримтанд үндэслэн сургцульдаа элсүүлэх олон тѳрлийн арга хэрэгжүүлж байна. Их олон аргатай. Сургуулийн захирал болон сургалтын менежерүүдтэй холбогдож бага хэмжээний хахууль ѳгѳн цаашид манай сургуульд оюутан элсүүлбэл мѳнгѳ амлана. ЭЕШ сорилго шалгалт гэж явуулан хѳнгѳлѳлт нэрийдлээр эрхийн бичиг гардуулна. муучуудад 10% гм . янз бүрийн хэлнйи сургалтуудыг үнэ тѳлбѳргүй зохион байгуулна.за хамгййн сүүлд нь танил ах эгч нараар нь ятгуулан сургуульдаа элсүүлэн элсүүлсэн оюутандаа тѳлбѳрийн хѳнгѳлѳлт үзүүлнэ .Хэн нэгний ятгалганд оролгүй хэн нэгний тѳлбѳрийн хѳнгѳлѳлт болохгүй ѳѳрийн зүрх сэтгэлээрэ сонгоосой гэж хүсэж байна
10 | 0 Хариулах
..... [202.126.89.22] 2019/2/18
2027 онд Бага ангийн багшийн эрэлт хэр байх бол
6 | 29 Хариулах
Suvd [202.126.89.119] 2019/8/27
https://bnomoney.club/2363849000813/
1 | 1 Хариулах
Zoloo [66.181.161.44] 2020/4/15
Ванга байсан бол хэлээд өгчмөөр л байна
1 | 0 Хариулах
ROBOT-machine [202.9.46.132] 2020/8/13
robot orloj chaddaggui gants mergejil ni bagshiin mergejil gsn shu bolh baih...
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2019/1/14
Маркетингийн менежер гэжээд эрлтгүйд нь мөн бизнесийн удирдлага гэд оруулчхын энэ хоёр чнь ялгагүшд
6 | 37 Хариулах
... [66.181.180.75] 2019/2/19
Асар том ялгаатай мэргэжил шүү
19 | 6 Хариулах
zochin [202.126.89.98] 2018/11/18
ih sain niitlel boljee
0 | 0 Хариулах
anu [66.181.184.228] 2018/5/7
Sudalgaagaa barimttai undesleltei avval zuger baih. Sudalgaa hamgiin chuhal shuu!!!!
15 | 0 Хариулах
Зочин [124.158.109.140] 2018/5/7
Ene sudalgaanii hariu her undesleltei ve. Bolovsroliin yaamnaas hiisen sudalgaagaar nyagtlan bodogch mergejil erelttei mergejliin terguuleh hemjeemd yavj bsan end iluudeltei geed garche. Iim medegdel hiihees umnu umnu ni hiisen sudalgaag hargalzaj baimaar
24 | 22 Хариулах
Зочин [66.181.161.113] 2018/4/26
Pee on your own face
0 | 0 Хариулах
Зочин [66.181.169.162] 2018/4/25
Энэ судалгаа маш худлаа гарсан байна. Жишээ нь Маркетингийн менежерээр төгссөн залуус маш их байдаг. Нэг маркетингийн менежерийн Ажлын байр нь дээр 50-100 орчим залуус анкет илгээдэг. Илүүдэлтэй гээд байгаа Хуульч дээр бас л мөн адил маш олон төгсөгч байдаг боловч Ажлын байрны шаардлага хангаж байгаа хүн бараг байдаггүй. Зүгээрл бизнетворкоос хамгийн их зарлагддаг ажлын байр болох Маркетингийн менежерийг хамгийн эрэлттэй ажлын байр гээд л тавьчихсан мэт санагдаж байна
24 | 0 Хариулах
Зочин [203.91.115.35] 2018/4/22
Мэдээллийн технологийн мэргэжлийг сонгоцгоогоорой ирээдүйд нэн эрэлттэй байх мэргэжил шүү.
2 | 0 Хариулах
zochin [202.9.47.177] 2018/4/19
iim zviliig odoo taygdan hayah heregtei. ilvvdeltei bgaa mergejil ch yahaw. ghde!!! tr ilvvdeltei mergejleer chn diplom awah neg hereg. ghde diplomon deer h dvn ter hvni chadwar her bgaa ni oor hereg. bs deerees ajil haihaar her hootsoldoj gvij chadaj baina we gdg bs l neg asuudal. iimd diplom awsan hvnii toogoor ilvvdeltei mergejliig todoroiloh bish chanar dr ni praktik deer ni buusan nariin sudalgaa hiih heregtei!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.74] 2018/4/18
Mongoliin hursund buusan sudalgaa hiichiheer ingej buraachee, sudalgaanii ur dun gej nohoin [хориотой үг] bdg naasan haha
3 | 0 Хариулах
idiot mongol [64.119.20.227] 2018/4/17
Ene sudalgaag gargasan hun hen be source ni bas hen be ???
0 | 1 Хариулах
lol [122.201.22.106] 2018/4/16
Niigem sudlaach, uls tor sudlaach tiim ih baigaa yum bol ted nar chin yugaa hiideg humuus ve? Uls tor, niigmiin tal deer sudlagdaagui yum zondoo baina. Tegeed bas marketingiin manager aimar ih baidag. Sudalgaa n baival, too barimtiig n uzeh yumsan.
12 | 0 Хариулах
test [66.181.161.27] 2018/4/15
[хориотой үг] [хориотой үг] [хориотой үг]
0 | 0 Хариулах
https://bnomoney.club/236 [202.126.89.119] 2019/8/27
https://bnomoney.club/2363849000813/
0 | 0 Хариулах
zochin [64.119.25.88] 2018/4/13
chuhal sedveer estoi shalihgui nuhur meddeg um shig l burj dee. hunii amidraltai holbootoi asuudal shuu dee. eh orondoo joohon tuvhnuud togoond n hutgaldaad chuhal sedveer ul suuritai yarimaar um daa. yamarch sudalgaa too barimt bhgui uuruu zurchihsan umuu gemeer graph ch umuu zurag ch umuu tavichihsan iluudeltei erelttei gd l yu ch zorgooroo yaridag um be de
8 | 3 Хариулах
Зочин [103.229.122.129] 2018/4/13
Chamaas iluu bolool darga ntr hiigeed yawj bgaa blguide
1 | 3 Хариулах
Zochin [88.189.83.201] 2018/4/14
Nadaas iluu daldaganuur bolood l u
7 | 4 Хариулах
Зочин [88.189.83.201] 2018/4/14
estoi tgsn bn shu hairan sedveer yarin yrij. yahav yrisn uym ni heregtei bolovch. uneslesn eh survalj ni todorhoigui bn gedeg chin ene salbariin doroitol
2 | 0 Хариулах
zochiiin [103.10.22.137] 2018/4/15
ingj bichxese ichih hergtei shdee, ene bol yah argagui unuugiin niigemd tulgamdaj bui asuudliin neg. Uuruu yu ch hiij buteesen yumgui bj bitii olon yum huts.
0 | 0 Хариулах
Зочин [5.254.65.112] 2018/4/15
64.119.25.88 хаягаар бичсэн нөхөр өөрөө хуульч юм болов уу хахаха
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.36] 2018/4/13
Олон төрлийн инженерийн салбарын мэргэжлүүд монголд ойрын хэдэн жилд хөгжих шинж алга. Инженер технологийн салбараа тэргүүндээ тавьж байж улс орон хөгжинө. Ямар ч төрлийн бүтээн байгуулалт инженерүүдээс л эхтэй байдаг шүү дээ.
7 | 0 Хариулах
Зочин [178.164.198.126] 2018/4/15
Тэр үнэн
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.88] 2018/4/13
Монгол Улс хэзээ инженерүүдээ үнэлдэг болох юм бол доо
5 | 0 Хариулах
Замын инженер [59.153.115.57] 2018/4/13
1.5 сая төгрөг гэдэг хүлээж байгаа хариуцлагадаа дэндүү бага цалин даа. Гаднынхан бол сардаа 5-7 мянган доллар авч байна
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.107] 2018/4/16
yun 5-7 vi americt 13 jil amidarch bn end engineeriin tsalingiin hamgiin dood hemjee ni tsagt 50$ bdg ym
0 | 0 Хариулах
E [88.189.83.201] 2018/4/13
ymar data deer undeslej gargasn gedeg ni medegdehgui eh survaljgui medeelel bn huurhii uurtuu taarsn yum hiideg nuhur bn hen negen ingeed bichih gej zaasan bololtoi
2 | 5 Хариулах
Д [88.189.83.201] 2018/4/13
Ямар ч эх сурвалжгүй мэдээлэл өгдөг мэргэжилтэн гэж нэрлэгддэг хүн, бас мэргэжлийн хэвлэлийн сайт байдагаа. Хэнээс сонсож юунаас авснаа бичих хэрэгтэйшдээ. Ийм л хүмүүс бэлтгэгдчихээд ингэдэг тэгдэг гээд хүнээс сонссон үгний нийлбэрүүдээ ярилцлага гэж өгөөд сууж байх гэж. Ийм болохоор л хөгжихгүй байгаам шүү. Хөгжүүлэх гэж өгсөн ярилцлага чинь хөгжсөн хүний өгдөг ярилцлага биш байна.
4 | 2 Хариулах
Зочин [203.196.27.134] 2018/4/13
ТЭр доор нь "гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад дурдсан байна." гэж байна шдээ уншаач
2 | 0 Хариулах
Уншиж сураач дээ [66.181.188.228] 2018/4/13
Гүйлгэж харах унших 2 чинь өөршд
1 | 0 Хариулах
eh survalj ni ter u kkk [88.189.83.201] 2018/4/14
nomon deer tgej bsii gedeg shig l uym bolj de ter chin ymar sudalgaa undeslej helsn ni alga bn shu dee. deerees ni tanaih medeegee zasaad eh survaljtai blgood bichsn bna. Gariin avlaga deer tgej bsii gedeg chin interneted tgj bsii gedegtei ylgaaguishdee. Utsaar yrisn yriandaa neg hun tgej bnle geed neg musun bich geerei.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.182] 2018/4/13
saihan, mash chuhal sedev hundsun niitlel beldsen bna.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.115.165] 2018/4/13
Мэдээлэл технологийн мэргэжил сонирхож байгаа дүү нартаа хандаж хэлэхэд видео тоглоом, фэйсбүүк ухдаг болгон орж сураад төгсчихдөг мэргэжил биш шүү. Эцэг эх ч тэр. Манай энэ байнга пс тоглож байх юм. МТ-ийн мэргэжилтэн болох байх нтр гэж ярьдаг. Үгүй шүү. Тоо сайн боддог байх хэрэгтэй.
30 | 0 Хариулах
Зочин [112.72.14.251] 2018/4/13
true
5 | 0 Хариулах
Зочин [103.50.206.35] 2018/4/16
ирээдүйлд хиймэл оюун гэж аюулаас ганц аврах мэргэжил шүү
0 | 0 Хариулах
Зочин [106.128.4.220] 2018/5/7
If(gamer) { Failed() } else{ Success() }
0 | 0 Хариулах
Зочин [202.21.103.18] 2018/4/13
хүүхдүүд ээ компьютерын мэргэжил сонгоорой. нэн эрэлттэй байгаа шүү.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.170.215] 2018/4/13
computer iin mergejil gj yu bdiimbeee. arai l yurunhii yu gu yu
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.102] 2018/4/13
хүүхдийн хүсэл нтр чухал бишүү аяаяа зүгээр л эрэлттэй байгаа арайчдээ бүтээгдэхүүн үйлчилгээ сонгож байгаа юу. Ийм хариуцлагагүй байж болох уу ?!!! эхлээд хүүхэдтэйгээ ярилцаж үзээд ямар хичээлдээ илүү сонирхож, ямар орчинд ямар хүмүүстэү ажиллах зан чанар сэтгэлзүй олон зүйлсийг нь бодолцож үзэж байж сонгож болнодоо.
1 | 0 Хариулах
Хуульч [119.40.100.222] 2018/4/13
Олон улсын нэн ялангуяа Нью Иорк, Английн хуулийн өндөр мэдлэгтэй хуульч үгүйлэгдэж байна шүү дээ. Хэрэг мандахаас өмнөх гэрээ байгуулахад нь сайн гэрээ байгуулчихдаг, маргаан үүссэн тохиолдолд очоод заргалдчихдаг
3 | 2 Хариулах
Зочин [122.201.31.83] 2018/4/13
Энэ хувийн их дээд сургуулиудыг бүгдийн хаагаачээ. Улсын их сургууль хичээл зүтгэл гаргаж төгссөн залуусын нэр сүрийг дарсан баахан чанаргүй юмнууд ар өврийн хаалгаар ажилд орчоод боловсролын зэрэг баасдаад явах юм.
14 | 6 Хариулах
Unen [106.128.4.220] 2018/5/7
Unen2 bi ter olon chanartui surguulid hairan 4 jilee ongoroosondoo
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.118] 2018/4/13
Архитекторын илүүдэлтэй байгаа шүү дээ. Нэг хүнд ногдох архитекторын тоогоор лав дэлхийд дээгүүр бичигдэх байх шүү. Хагас жилдээ л 100 архитектор төгсөж байхад хаанаас ийм үзүүлэлт гаргаж ирээд мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүдийн амьдралаар тоглох гээ вээ?
14 | 0 Хариулах
Зочин [94.21.205.205] 2018/4/13
Huviin surguuliud baahan chanargui huulichid beldeh yumdaa
1 | 0 Хариулах
Зочин [180.149.78.99] 2018/4/13
xaxa хэдэн суралцагчид нь facebook ухоол
4 | 0 Хариулах
A.PA17M787 [202.126.88.193] 2019/8/27
https://bnomoney.club/2363849000813
0 | 0 Хариулах
Зочин [203.169.49.93] 2018/4/13
Хуульч мэрэгжлээр бэлтгэдэг олон сургуулиудыг шалгаад заримыг нь хаагаачээ. Хүүхэд, эцэг эх хохирсоор л байна.
5 | 3 Хариулах
Зочин [112.96.67.246] 2018/4/13
Haha hen ch hucheer oruulaagui shu de. Ta nariin songolt bol ta nariin amidrald handah handlaga. Oorsdiin chin hohi.
10 | 0 Хариулах
Зочин [202.70.33.242] 2018/4/13
Хуульч эрх зүйч 2 оо эхлээд ялгаж сураач дээ дараа нь жагсаалтаа гаргаач
3 | 13 Хариулах
Зочин [202.179.26.126] 2018/4/13
Авто барилга гэж юу юм. Авто замын барилга байлгүйдээ
6 | 8 Хариулах
Зочин [66.181.165.114] 2018/4/13
Зам гүүр
5 | 1 Хариулах
АЗ [59.153.115.57] 2018/4/13
Авто замын барилгын инженер байлгүй
7 | 2 Хариулах