Индэр    
2018 оны 11 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголд тууштай шашингүй үзэлтэй хүмүүс 1994 онтой харьцуулахад 1.6 дахин нэмэгджээ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс "Монгол Улс дахь шашин шүтлэгийн төлөв байдал" сэдвээр судалгаа хийжээ. Энэ талаар тус хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцацралттай ярилцлаа.

- Монгол Улс дахь шашин шүтлэгийн төлөв байдлын талаар судалгаа хийсэн гэлээ. Судалгааг хэзээ, хэрхэн хийсэн талаараа танилцуулахгүй юу?

- 2015-2017 онд ШУА-ийн Философийн хүрээлэнд “Монгол Улс дахь шашны төлөв байдал” сэдэвт суурь судалгааны төсөл хэрэгжсэн юм. 

Энэ удаагийн судалгаа нь шинэчлэгдсэн нөхцөл байдалд уялдуулан зарим нэмэлт асуултаар баяжуулж, бөө мөргөл, шинэ шашны хөдөлгөөн буюу шашны гаж урсгалууд зэрэг цаг үеийн тулгамдсан зарим асуудлыг тусгаснаараа онцлогтой. Судалгаанд 20 аймгийн 70 гаруй сум, Улаанбаатар хотын 6 дүүргийн нийт 2,400 гаруй иргэнийг хамруулсан болно. 

- Судалгааны үр дүнгээс сонирхуулахгүй юу. Хэдэн насны хүмүүс хамгийн их шашин шүтэж байна вэ?

- Судалгааны үр дүнгээс үзвэл манай судалгаанд хамрагдагсдын 77.4% нь шашин шүтэгчид, 22.6% нь шашин эс шүтэгчид байна дүн гарсан.

  • 16-30 хүртэл насныхны 70.4% нь,
  • 30-50 хүртэлх насныхны 79.6% нь,
  • 50-иас дээш насныхны 84.6% нь тус тус өөрийгөө шашин шүтдэг, шүтлэг бишрэлтэй гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, Нас нэмэгдэх тусам сүсэг бишрэлтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм. 

График 1, Судалгаанд оролцогчдын насны бүлэг,

Насны бүтэц 

- Монголд өнөөдрийн байдлаар хэдэн төрлийн шашны урсгал, чиглэлүүд байна вэ. Зонхилж буй нь аль шашны урсгал вэ? 

- Монгол дахь шашны урсгал, чиглэлүүд гэвэл:

  1. язгуурын бөөгийн шүтлэг,
  2. буддын,
  3. христийн,
  4. исламын,
  5. шинэ буюу нэн шинэ шашин гэсэн үндсэн 5 бүлэгт хуваагдаж байна.

Судалгааны дүнгээс үзвэл буддын шашныг 

  • судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 56.6%,
  • сүсэгтнүүдийн 70.3% нь уламжлалт буддын шашнаа шүтэж байна.

Христийн шашныг

  • нийт судалгаанд хамрагдагсдын 6.6%,
  • харин сүсэгтнүүдийн 8.2% нь шүтэж байна.

Исламын шашны хувьд эдгээр үзүүлэлт 5.5% ба 6.8%, бөөгийн шашны хувьд 9.5% ба 11.8%, харин шинэ шашны урсгал чиглэлүүдийн хувьд нийт хүн амын 2.4%, сүсэгтнүүдийн 3.1%-ийг эзэлж байгаа дүр зураг харагдаж байгаа юм.

Мөн судалгааны дүнгээс үзвэл буддын шашин хүн амын дунд зонхилох байр сууриа хадгалсан хэвээр байгаа боловч шашны байгууллагын хувьд христийн шашин нийт шашны байгууллага, сүм хийдийн бараг 50%-ийг дангаараа эзэлж байна.

График 2, 

Монгол дахь шашны урсгал чиглэлүүд

 

- Сүүлийн үед хүмүүс шашин шүтэх нь багасаж буй хандлага ажиглагдсан болов уу?

-Өмнөх судалгааны дүнгүүдтэй харьцуулж харвал шашин эрчимтэй орох үзэгдэл арай тогтворжсон. Сүсэгтний бүлгийн үндсэн цөмийг бүрдүүлэгчид болох жирийн сүсэгтнүүд 2 дахин багасаж, эсрэгээр гүн сүсэгтнүүд 4 дахин, хэлбэлзэгчид 2.5 дахин нэмэгдсэн байна. 

Өөрөөр хэлбэл, өмнө нь өөрсдийгөө сүсэгтэн гэж үздэг хүмүүсийн зарим нь илүү гүнзгийрч итгэл үнэмшил нь батажсан байхад, нөгөө хэсгийн шашны байр суурь суларч, эргэлзэх хандлагатай болжээ гэж дүгнэж үзэхээр байна. 1994 онд хийж байсан судалгаатай харьцуулбал тууштай шашингүй үзэлтэй хүмүүс 1.6 дахин нэмэгдсэн.

- Шашны гаж урсгал гэсэн зүйл сүүлийн үед нэлээд хүчээ авч байна. Нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх гаж урсгал манайд орж ирсэн эсэх талаар та тодрулахгүй юу?

- Сүүлийн үед энэ асуудал нэлээд олны анхаарал татаж байна. Бусад оронд, ялангуяа Хятад, Солонгос, ОХУ, АНУ зэрэг улсад хориглосон шашны зарим нэг урсгал чиглэлүүд орж ирж байгаа нь цаашид энэ чиглэлээр нарийвчлан судалгаа, ажиглалт хийх шаардлагатай байгааг харуулж байна. 

Бид судалгаандаа Монголд дэлгэрч буй шинэ шашнууд, шинэ шашны хөдөлгөөн, тэр дундаа Мүүнийн шашинд холбогдох мэдээллийг тусгайлан боловсруулсан бүлэг асуултуудыг оруулсан. Ингэхэд нийт сүсэгтний 3 орчим хувь нь шинэ шашны урсгал чиглэлийг шүтдэг хүмүүс байна.

Мөн шашны энэ төрөл, хэлбэрт багтах 50-7,000 орчим гишүүнтэй 50 шахам шашны байгууллага, урсгал манайд байна. Хэдийгээр нийгмийг донсолгох хэмжээний эмзэг нөхцөл байдал одоогоор хараахан бий болоогүй байгаа боловч цаашид бий болохыг үгүйсгэхгүй. 

- Шашны байгууллагууд хэрхэн зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

- Шашны байгууллагууд “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” болон холбогдох бусад хууль, журмын дагуу аймаг, Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон зөвшөөрлийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн этгээд болдог. 

- Гадны шашны байгууллагууд тааруу амьдралтай хүмүүст тусалж дэмжлэг үзүүлэх замаар итгэгчээ бий болгодог гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

- Аливаа шашин сайн сайханд хүрэх, бусдад тусалж, бусдыг хайрлаж энэрэх номлол сургаалийнхаа агуулгыг бие бодитоор хэрэгжүүлэх зорилгын хүрээнд буян, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хийсээр ирсэн. 

Ялангуяа энэ үйл ажиллагаа явуулах орон зай нь манайх шиг хөгжиж буй буурай орнуудад их байдгаас тэдгээр шашны байгууллагууд идэвхтэй ажиллах нөхцөл бүрддэг. Нөгөө талаар, уг ажлыг хийх болсон сэдэл, шалтгаан нь яах аргагүй шашны итгэл үнэмшил нь учир үүнийгээ хэлж тайлбарлах, бусдыг итгүүлж үнэмшүүлэхийг нэн тэргүүний зорилт болгодог нь шашны байгууллагын нэг онцлог юм. Харин үүний тулд бусдын шашин шүтлэгийг үл тоомсорлох, үл хүндэтгэх, албадлага, хүчээр тулгах явдал байж болохгүй.

Манайд үйл ажиллагаа явуулж буй гадны шашны урсгал чиглэлүүд эдгээр эмзэг бүлгийн хүмүүст тусалж, хоол хүнс, эд материалын болон бусад тусламж үзүүлэхээс гадна мэдлэг дорой, мэдээлэл дутмаг байдлыг нь ашиглах гээд байдаг тал ажиглагддаг. Тиймээс гадны шашинд орсон хүмүүсийн дийлэнх нь амьдралын нөхцөл дорой, ядуу иргэд байх нь нийтлэг байна.

- Сүүлийн үед гэр бүлийн харилцаанд шашны нөлөө орж байгаа тохиолдлууд гарч байна. Судалгааны явцад энэ асуудлыг хөндсөн болов уу? 

- Энэ тухай асуулгад нарийвчлан тусгаагүй ч судалгаа хийж байх явцад ажиглагдсан зүйлс багагүй бий. Тухайлбал, нэг гэр бүлийн гишүүд өөр өөр шашин шүтдэг, гэр бүлийн аль нэг гишүүн нь шашны гүнзгий хамааралтай болох, улмаар гэр бүлийн хэвийн амьдралд сөргөөр нөлөөлөх тохиолдлууд их биш ч байна.

Тухайлбал, зарим шашны гаж урсгалд автаж улмаар удаан хугацаагаар гэр бүлээсээ тусгаарлагдсан, ажил амьдралаа алдаж байгаа тухай гомдлууд гарч байсан бол үүний яг эсрэгээр өөрийн шашин шүтлэгийн улмаас гэр бүл, үр хүүхэд, хамаатан садандаа гадуурхагддаг, сүсэг бишрэлийн хувьд хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх тохиолдол ч ажиглагдсан. 

- Шашин судлаачийн хувьд та шашин шүтлэгээ сонгож буй хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

- Судалгааны дүнгээс харахад манай судалгаанд хамрагдагсад шашны ямар урсгал чиглэлд хамрагдаж байгаа асуулгад тодорхой хэлж мэдэхгүй, будилсан байдал ажиглагдсан.

Тиймээс шашин шүтлэгээ сонгож буй, итгэл үнэмшлээ тодорхойлж буй тэдгээр хүнд хандаж хэлэхэд тухайн шашин, урсгал чиглэлийнхээ нэр, нэршил, ямар шашны гаралтай, хаанаас үүсэлтэй, гол үзэл баримтлал юу вэ? гэсэн наад захын энгийн асуултад хариулт авч байж, өөрөө түүнийгээ ойлгож байж сонголтоо хийх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Мөн шашин судлаач, мэргэжлийн хүмүүст хандаж байхыг зөвлөмөөр байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
84 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.16] 2022/6/5
Мэдэрч байж итгэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.16] 2022/6/5
Христ харь гарийн хүн гэхээр харь гаригийн бурхан биш.
0 | 0 Хариулах
Цэнхэр үст [66.181.161.93] 2021/10/3
Шашин бол хар тамхи. Маш олон хүн шашин гэдэг хар тамхинд донтсон.Тэр тусмаа хөгшин хүмүүс багачуудыг уруу татдаг.Ухаан орсон цагаасаа хойш донтсон.Дарь эх,жанрайсаг,,,,гэх мэт зураг.Гандан лам бөө 3 хамгийн том мунхруулагч.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2021/9/30
Зөв. Шашин шиг тархи угаалт алга.
4 | 0 Хариулах
Цэнхэр үст [66.181.161.93] 2021/10/3
Үнэн
1 | 0 Хариулах
Зочин [83.28.211.129] 2021/1/23
Энэ Христ мүүн энэ тэр гэсэн балай шашины сүм хийдийг хааж устгах хэрэгтэй. Нэмж хэрхэвч бүү зөвшөөрөл өг.
1 | 0 Хариулах
Цэнхэр үст [66.181.161.93] 2021/10/3
Зөв
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.166] 2020/3/16
Анхны тэнгэр нарыг бэлгийн харьцаа л үүсгэсэн. Эхлэл төгсгөл үгүй чанар өөрөө амьтайн мөртлөө түүнд бэлгийн харьцаа байхгүй яагаад гэвэл нэг эст биет учраас
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.166] 2020/3/16
Стар тв-ээс сансар огторгуйн нууц цуврал баримтат киног үз
1 | 0 Хариулах
Зочин [64.119.25.166] 2020/3/16
Огт энергигүй хоосноос эрчим хүч үүсэхгүй. Материаллаг юмсад энергигүй хоосон зай үүсвэл шууд дэлбэрнэ. Огторгуйн анхны тэнгэр нар юунаас үүссэн байж болох вэ. Миний бодлоор паралель хоёр шулуун огтолцоод үүссэн байх бүх юм нэг юмнаас үүсэж байгаа болохоор амьтай гэхээр паралель шулуун огтолцдог байж болох юм ирээдүйд алберт энштейний харьцангуйн онол орвонгоороо худлаа болох байх.
1 | 0 Хариулах
Онолын Физикч [192.82.72.202] 2021/7/31
Би бол хувьдаа Харьцангуйн онол ирээдүйд хамгийн үнэнд тооцогдоно гэж бодож байна.Хамгийн наад захын жишээ нь цаг хугацаа нь өөрөө харьцангуй зүйл.Бас Энерги нь устдаггүй,үүсдэггүй зүйл.Тиймээс ертөнцийн үүсэл гээд байгаа цэг нь яг үнэндээ өмнө байсан ертөнц тэлсээр тэлсээр буцаж нэг цэгрүү бөөгнөрөн хумигдаад тэр бөөгнөрөл нь тэсрэлт болж дахин тэлэлт эхлэсэн байх.Энэ үнэн бол манай ертөнц тэлж болох хамгийн дээд цэгтээ тулаад буцаж бөөгнөрөн дахин тэсэрч дараагийн ертөнцийг бүтээнээ гэж боддог.Бурхан гэгч оюун ухааныг симулъяцын онолтой холбовол их бодит болно.Жишээ нь Бурхан бол GTA тоглоомыг зохиож бас тоглож буй нэгэн.Бүх зүйл Бурханы заавраар явна гэсэн үг.Бурхан гэрлийн хурдыг тэрнээс дээш давах ёсгүй гэж кодловол тэрнээсээ хэтрэхгүй жишээний.Энэ хүртэл уншсан бол Баярлалаа🙏🙏🙏
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.166] 2020/3/16
Шашинд бүх юм огторгуйгаас үүсээд буцаад огторгуй руугаа шингэдэг гэхээр бурхан хаанаас үүссэн байж болох вэ. Эхлэл төгсгөл үгүй чанар амьд бурхан гэжүү
0 | 0 Хариулах
Цэнхэр үст [66.181.161.93] 2021/10/3
Бурхан гэж байхгүй.
0 | 0 Хариулах
зочин [66.181.179.88] 2019/6/28
Ямар нэг шашины нэрийн өмнөөс нөгөөг буруутгаж элдэв гаж үг хэлэх нь ямар ухаан юм вэ Урьд нь байсан бурхан худлаа харин энэ бол жинхэнэ бурхан гэсэнээрээ харинч бурханд итгэх итгэлийг байхгүй болгоно гэж бодож байна аль ч үгүй мод монголоор дуусдаг үлгэр болох юм биш биз
1 | 0 Хариулах
зочин [64.119.21.242] 2019/5/28
Өчүүхэн махан бие нэр юуч биш нулимчих хэрэгтэй гэдэг өөрийн үгээр өөрийн амбицаар асуудалд хандах биш бурханы үгээр оюун санаагаа жолоодох ёстой баймаар юм
0 | 1 Хариулах
rty [202.131.228.99] 2019/2/10
en tsag yud shashin nomiin hiisen buyan geh zuil haragdahgui bn sh shashinii tuluulugchin mungu avahiig bodson tsag yud shashingui uzel ihseh heregtei
1 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2018/11/14
НЭГТ БӨӨ МӨРГӨЛ ДЭЛХИЙН БҮХ ШАШНУУДЫН ӨМНӨ БАЙСАН МӨРГӨЛ, ХОЁРТ БӨӨ НЬ ӨӨРӨӨ ШАШИН БИШ, БӨӨД БУСАД ШАШИНД БАЙДАГ ДАГАГЧ НАР БАЙХГҮЙ, ХАРААЛ, ЕРӨӨЛИЙН НОМЫГ Л ХЭЛДЭГГҮЙ ЮМ БОЛ УНШДАГ НОМ СУДАР ГЭЖ БАЙХГҮЙ, БӨӨД БУРХАН ГЭЖ БАЙХГҮЙ, СҮНС, ЛУС САВДАГ Л БАЙДАГ, ТЭГЭХЛЭЭР БӨӨ МӨРГӨЛ, ШАШИН, СЕКТ ЗЭРГИЙГ ЯЛГАЖ БАЙМААР БАЙНА
1 | 1 Хариулах
Зочин [150.129.140.134] 2019/12/17
бөө мөргөл зүгээр л бүдүүлэг шүтлэгийн хэлбэр. тийм болохоор шүтэгч дагагч байдаггүй, зан үйл үйлдэгч л байдаг юм.
1 | 2 Хариулах
Zochin [122.201.24.92] 2018/11/14
Hyn medehgyigeesee aidag. Margaash amidrald ne yu tohioldohiig medehgyi amidraliin todorhoi tuluvluguugyi hiij baigaa zuiliinhee umnu hychin muhusduh yed hymyys shashinii tuhai boddog bh. Amidralaa nariin nuhatstai tuluvluj medehgyigee medej uigagyi hudulmurluj bj sain saihand hyrehees hii hooson zuild itgej zalbirch yamar negen yr dynd hyrehgyi l bh. Shashin olon myangan jiliin tyyhtei muhar sysegees yideltei aimshigtai tyyhyyd baigaa. Teriig shyteheesee umnu sain sudlaj medeh heregtei. Shashind bas heregtei saihan gyn uhaanii surgaaluud bii. Avahiig ne avaad amidraldaa heregleedyavj bolno. Amidralaa daatgaad nom unshuulaad yavj bol bolohgyi ee. Uchigdur guamj metrleed yavj baisan hyn unuudur buu bolood hynii amidraliig zaaj byyr bolohgui. Mongolchuud mine bid oyun uhaanaa ashiglaj shinjleh uhaaniig hugjyylj l tsengeliin manlaid hyrne shde. Minii l bodol shyy. Bitgii bariad idcheerei
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.189] 2018/11/14
Zuv uu zuv
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.134] 2019/12/17
барьж идэхгүй нюээ, зөв шүү. Гэхдээ хүнийг хүн чанартай л бөйлгаэ байвал ямар ч шашин байсан яахав дээ.
0 | 0 Хариулах
B [108.160.196.2] 2018/11/14
Бөө мөргөл шашин биш, далдын хүчинд итгэсэн эртний хүмүүсийн заншил шүү дээ. 10% нь бөө мөргөлтөн гэхээр арай л их байнаа. Яг үнэнийг хэлэхэд бөө мөргөл бол шашин гэхгүй ёс заншил маягийн, хэтрээд ирвэл гаж урсгалд тооцогдох зүйл. Ямар ч ёс суртахуун, хүмүүсийн харилцаа номлодоггүй, учир зай тайлбарладаггүй, бичигдсэн ном судар үгүй, орчин үеийн ойлголтод нийцэхгүй, ер нь хоригловол зүйд нийцэх юм.
11 | 1 Хариулах
Зочин [66.181.161.69] 2019/2/10
Яааааг зөв хэллээ. Судалсан л хүний үг байна
0 | 0 Хариулах
Ард Түмэн [103.212.119.192] 2018/11/14
Сайхан мэдээ байна.
5 | 0 Хариулах
дебил монголоидуудад [66.181.190.225] 2018/11/13
Шашингүй мухар сүсэгтэнүүд шашинтай мухаруудаасаа илүү аюултай. Монгол улс мөхөх дөхснийг харахад хангалттай судалгаа бн. Энд эдийн засгийн үзүүлэлтүүд шаардлаггүй. Чадах чинээгээрээ орилцгоо. Орилох тэнхээтэй байгаа дээрээ!!!
0 | 7 Хариулах
Зочин [202.126.89.128] 2018/11/13
ХӨГЖИЛ МУУТАЙ ОРОНД ШАШИН , ШҮТЛЭГ НЭМЭГДЭДЭГ !!! БУУРЖ БАЙГАА БОЛ ЯАМАЙ ДАА !!! БАС БАГА Ч ГЭСЭН ГЭРЭЛ !!!
15 | 2 Хариулах
Зочин [66.181.185.239] 2018/11/13
христийн лам нар гэж дандаа гомо, хүүхэд хүчиндэгч нар л байдаг шүү дээ. Барууныхан мөнгөөр зодож өөрсдийнхөө шашиныг Монголд дэлгэрүүлэхийг хичээж нийгмийн хамгийн эмзэг бүтэлгүй хэсгийг татахыг оролдож бн. Монголын христ шүтдэг улсууд голдуу харанхуй бүдүүлэг, ядуу, азгүй оркууд л байдаг. Тэгээд өөрийнхөө шашныг шинжлэх ухаанч ч гэх шиг. мөн хуцваа. Зүгээр цээжлүүлдэг, ямарч сэтгэлгээний үнэргүй хамгийн догматик харанхуй бүдүүлэг шашин чинь христийн шашин шүү дээ
12 | 1 Хариулах
Зочин [66.181.161.16] 2019/7/16
Шар хувалзнууд Монголчуудыг харанхуй оюун санааны боолчлолд байлгадаг Ямар сайндаа морины хөлс авах гэж
0 | 2 Хариулах
Зочин [66.181.185.239] 2018/11/13
христ шүтэгчид муусайн ядуу гуйлагачин оркууд монголоос зайлаарай
1 | 4 Хариулах
Зочин [182.160.1.231] 2018/11/13
христийн шашинтнууд худлаа хэлж тэгсэн хэрнээ худлаа хэлдэггүй царай гаргадаг нь одоо АНУ-д болж байгаа үйл явдлуудаас зөндөө харагдаж байна. буддизм үзэл бодлыг хүнд тулгахгүй хамгийн чөлөөтэй шашин юм даа.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.92.135] 2018/11/13
ерөнхийлөгч Элбэгдоржоос өгсүүлээд цагдаагийнхан нь хүртэл нар харвадаг хүнд мөргөөд хээр оччихсон ширээ сандал засуулаад бөөн боовны ард орж олбого дээр суугаад, мөргөж явж онгоцоор хайлгаад байхаар чинь аргаагүй шүү дээ. ингээ мөргөөд дэвшээд, мөнгө идээд баригддаггүй юм байна гэж бодно ш дээ
5 | 5 Хариулах
Зочин [202.126.89.29] 2018/11/13
2400han huniig hamruulna geheer yamar yumnii sudalgaa baihav dee huurhii mini
2 | 3 Хариулах
Зочин [202.126.89.29] 2018/11/13
Dislike daraad yahnav de...bi zugeer l 2400 hun deer sudalgaa hiicheed teriigee oron dayar shashnii toollogo yavuulsan yum shig taniltsuulaad bgaag ni shuumjilsen yum. Suuld 2010 ond shashnii toollogo hiigdsen. Bi iimerhuu sudalgaa ih sonirhdog bolohoor bainga shalgadag yum. 8 jil huleelee. Neg ch toollogo bdggui. Sonirhuulahad, Frantsad shashnii toollogo hiih alban yosoor horiotoi bdg yum bn le. Laliin shashintan 5 huvias hetervel ayul shuu. Toollogoo hiihee bodooroi. Pls.
1 | 3 Хариулах
Зочин [159.149.175.184] 2018/11/13
Hun bolgonii shashing neg burchlen medeh zardal ihtei mun shaardlagagui tul 2400 huniig tuuverchilsen argaar sudalgaand oruulsan bol ene bol hangalttai UNEN too bolno.
3 | 0 Хариулах
yum unsh [103.26.193.71] 2018/11/13
yum unsh ain, 2400 hun gedeg bol 3 say huniig tuluuluh chadvariin helbelzel 2.5%. Tegeed laliin shashin yadag genee? Shashin bol shashin. Buh shashin ulsiig mohoodog.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.107.98] 2018/11/14
Шашны тооллого, социологийн судалгаа хоёр өөр зүйл л дээ хө.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.134] 2019/12/17
нэн бүрчлэн тоолно гэж юу байхав.Социологийн судалгааны тухай жаахан юм судалчихаад яриа хөө. Онигоо болно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.65] 2018/11/13
GAJ SHASHNIIG DANGAARSHIL ZOGSOONO
1 | 0 Хариулах
Зочин [160.16.123.98] 2018/11/13
Ядуурал, ажилгүйдлээс болж шашин нь газар аваад байгаа юм.
9 | 1 Хариулах
Зочин [103.57.92.135] 2018/11/13
төрийн мөнгөөс уул хаданд тэнэгчид бас өөгшүлж байгаа юм аа
0 | 1 Хариулах
Зочин [160.16.123.98] 2018/11/13
Шашингүй үзэлтэн 70 - 80% болсон цагт Монгол улс хөгжинө. Малнуудаа
14 | 6 Хариулах
Зочин [77.172.23.29] 2018/11/13
Малнуудаа гэдэг нь илүүдчихлээ.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.29] 2018/11/13
Bibli 66 nomtoi. Katolikuud 7 nemeed 73 nomtoi. Undsendee 66. Manai erinii omnoh 9-r zuund bichigdej ehelsen. Suuliin nom ni manai erinii 1-r zuund bichigsen. "Ehlel" gedeg ehnii nom nugu 65 nomiinhoo undes suuri ni boldog. Ooroor helbel mordohiin hazgai. "Ehlel"-d ene suulchiin nom shu gej bicheegui bolohoor yavsaar yavsaar bgd 65 nom bichigdej taarsan. Ene bol ogt sonin yum bish. Zugeer l mod urgaj bga shig baigaliin uzegdel. Neg undestei mod yum chin medeej dotorh nomlol uzel barimtlal ni todorhoi hemjeegeer hoorondoo zohitsoldoj burhan bichuulsen met haragduulj bolno. Gehde burhan bichuulsen geh yamar ch batalgaa baihgui. "Ehlel" gedeg nom anh bichigdeed l teren deer ni undeslej yanz buriin hun oor oorsdiin untsguus nom bichseer bgd bibli gdg yum bolson. Buh shashin iim. Baigaliin, tuuhiin huulind zahiragddag. Zugeer l baigaliin, tuuhen uzegdel. Laliin koran ch gsn bible der undeslegdej bichigdsen. "Ehlel" nomiig shinjleh uhaan 200 jiliin umnu buren nyatsaasan. Buddizm adilhan.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.29] 2018/11/13
Mongolchuud mini minii sanaag oilgono biz ee. Bi end hristiin shashniig shuumjleh geegui. Ugaasaa hudlaa shashin, todorhoi hemjeegeer hyazgaarlah heregtei, gehde hemjee hyazgaartaa baival tiim ch ayultai shashin bish. Niigemd eyereg uureg guitsetgeed teruuhen tendee bgd bj bolno. Gol ni LALIIN SHASHIN! Miniih shig ingej ul suuritai argument ashiglaj laliin shashniig tsogtsoor ni nyatsaasan nom esvel website mongol hel deer odoog hurtel bhgui bn. Manai zaluu ued yamar ch "guidance" buyu zovlogoo zaavarchilgaa ugch bga hun bhgui bn. Zugeer zund ni orhichihson. Sul hayachihsan. Ee dee ene laliin shashniig ertnees hyazgaarlaj avahgui bol mongolchuud mini de. Hetsuu yum bolno shu. Humuunleg ardchilsan niigem gej moroodoh ch hereggui bolno.
4 | 2 Хариулах
Зочин [202.72.245.124] 2018/11/13
Шашин шүтэх эс шүтэх эрх нь үндсэн хуулинд тусгагдсан тул хүний эрх юм. Зөвхөн миний бодол шүү аливаа хүн эх орон, эцэг эхээ шүтэн ёс суртахуунтай байж чадвал аандаа болох юм шүү дээ
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.10] 2018/11/13
Хоёр туйлт сэтгэцийн өвчин манай христ шүтэгчдэд түгээмэл ажиглагддаг шүү. Энэ доогуур бичсэн л байна. Дэлхийн хүн амын дийлэнх шүтдэг ч гэж байх шиг. Тэнгэр газрын бүтээсэн, ШУ батлагдсан ч гэж байх шиг. Бүхнийг давж гарах гэсэн, хамаг мундаг юмыг христтэй холбох гэсэн 2 туйлт сэтгэцийн өвчний илрэл л дээ. Нэг хэсэг манай христүүд чинь орой бүр залбирал үйлдэж ертөнцийн эзэнтэй холбогддог гээд л бичдэг байлаа шүү дээ. Энэ бол хий юм харах, сонсох шизогийн илрэл байсан бол одоо өөрчлөгдсөн байгаа юм. Хэдэн жилийн дараагаас бас нэг өөр зүйл ярьж эхэлнэ. Ерөөсөө нөгөө аймшигтай олон дүрд хувирдаг, хүний биед ордог чөтгөрийг санагдуулам...
10 | 2 Хариулах
1 [120.17.232.107] 2018/11/13
mongolchuudin shashin shutleg ch de, us zasuulah udruu harhaas hetrehgui
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/11/13
Шашинг шүтэхгүй, сургаалыг нь ухаж ойлгох судлах кэрэктэйм
2 | 0 Хариулах
Зочин [202.72.245.198] 2018/11/13
МАНАЙ ШАШНЫХАН ШАШИНАА СУРТАЛЧЛАХ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЮМ ХИЙДЭГГҮЙ ХУВИА Л БОДДОГ ТЭГЭЭД Ч ШАРЫН ШАШИН ИХ СОНИН БААХАН ШАВАР ЗУРГАН МАНГАС ХИЙГЭЭД ЯМАР НЭГ БУРХАН ГЭЖ НЭРЛЭДЭГ НЬ ЗАЛУУСТ ИТГЭХ БИШ ЭРГЭЛЗЭХ СЭТГЭЛ ТӨРҮҮЛДЭГ
7 | 1 Хариулах
Зочин [202.9.43.174] 2018/11/13
Chi burhniig harsan yum uu??? Harsan bololtoi. Neg dursleech:joy::joy::joy::joy:
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.128] 2018/11/13
Манайд байгаа бүддийн шашин бол хамгийн бүдүүлэг шашин !!!
7 | 3 Хариулах
Stranger [103.212.119.230] 2022/4/8
Таньтай санал нэг байна. Монголчууд үнэхээр Буддын шашинг шүтдэг юм бол яагаад зөвхөн цэвэр хүн дүрстэй Буддагийнхаа зургийг тавьдаггүй юм бол? Айл болгон Буддагийн зураг биш дэлхий дээр байдаггүй цэнхэр арьстай, гурван нүдтэй, олон гартай, барын арьс зүүчихсэн, галд шатаж байгаа, хүн амьтан дээр гишгэсэн муухай дүр төрхтэй хүн ч биш адгуус ч биш юмийг хоймортоо залдаг байна?! Ийм ад зэтгэрийн хэн ч харсан жихүүдэс хүрмээр юмыг үнэхээр хүн төрөлхтнийг аврагч бурхан гэж бодож байвал ТОМ эндүүрэл! Шарын, Улааны шашин бол гаж шашны урсгал мөнөөс мөн!
0 | 0 Хариулах
Зочин [160.16.123.98] 2018/11/13
Шашин бол хүн төрөлхтөний хоосон төсөөлөл. Аль ч шашин хүнийг сул дорой, номхон болгодог. Манжид эзлэгдсэн гол шалтгаан энэ. Христийн сургаальт үгст "Бүгд хоосны хоосон юм" гэсэн байдаг. Есүсээс бусад нь хоосон гэж хэлээгүй байдаг.
5 | 6 Хариулах
Зочин [107.77.173.5] 2018/11/13
Манж улсад ялагдаж,бууж өгсөн шалтгаан нь шал өөр,харин Монголд шарын шашныг дэлгэрүүлсэн нь цөөхөн Монголчуудыг шороон түмэн Хятадад уусч алга болохоос сэргийлсэн хэрэг. Харин тэр Монголчуудыг сул дорой байлгах гэж Монголд шарын шашныг дэлгэрүүлсэн гэдэг чинь Зөвлөлт засгийн үеийн ангич,намч Марксист-Ленинист онолоор бичигдсэн түүх л дээ. Тэгээд ч Манж чин улсын үед Монголчууд Манж улсын төлөө олон удаа дайнд оролцож,гавьяа байгуулж байсан түүхтэй.
3 | 8 Хариулах
Зочин [107.77.173.5] 2018/11/13
Далай ламд хонзонтой,Түвдийг алдчих вий гэж айсан баахан хужаа нар дислайк дарчихаж хо хо хо....Манж чин гүрний эсрэг боссон бослогыг дарахад Монголоос цэрэг гаргаж байсан,бас Хар тамхины 1,2-р дайнд ч бас Монгол цэргүүд оролцож Английн цэргүүдтэй тулалдаж байсан.Айдас хүйдэс,аллага хүчирхийлэл,худал хуурмаг дээр тогтож байгаа улс,нийгэм хэзээ нэг цагт нурдаг жамтай.
0 | 4 Хариулах
Зочин [66.181.161.65] 2018/11/13
Бас библи уншаад амжижээ эргүүтсэн мал чинь. Эхлээд ядаж нууц товчоо унш.
4 | 2 Хариулах
Зочин [107.77.241.7] 2018/11/13
Ах нь Дээрхийн гэгээнтнийг хүндэтгэж явдаг юм аа.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.98] 2018/11/13
Молор Эрдэнэ мэтийн коммунистуудаас болж байна! Новнуудыг Герман Норвеги руу нь зайлуул!
1 | 10 Хариулах
Зочин [202.9.41.208] 2018/11/13
Harin chamaig delhiigees zailuulmaar bn
1 | 3 Хариулах
Зочин [103.57.92.135] 2018/11/13
энэ муухай аймшигтай оюуны хоосролтой харагдуулдаг маягаар энэ шашингуудыг шүтэж аөөрсдийгөө доош нь хийхээ болих хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [103.29.144.2] 2018/11/13
Шашин, Христ итгэл 2 бол тэс өөр. Шашинд юунд яах гэж явж байгаагаа мэддэггүй. Мухар сохроор дагадаг. Тэгвэл Христ итгэл бол тэнгэр газрыг бүтээсэн Бурханы нууц Библид бичсэний дагуу ШУ-аар батлагдаж байдаг, Хүн төрлөхтний өнгөрсөн түүх библид бичигдсэн тэр нь баталгаатай болох нь харагддаг. одоо болж байгаа зүйл урьд нь бичигдээд биелж байгааг мөн ирээдүйн түүх ч урьдчилан хэлсэн нь гарцаагүй болох нь гэдэг нь харагдаж байгаа. Энэ бол Христийн шашин бус ХАрист итгэл юм...
4 | 18 Хариулах
Зочин [202.55.191.130] 2018/11/13
Wow, Christ-n etseg hed honogt delhiig buteesen gedeg bilee ? Minii medeh shinjleh uhaanii tailbar arai l uur baidag sanagdaad baihiin.
9 | 0 Хариулах
zochin [202.131.229.94] 2018/11/13
shinjleh uhaanaar Christ delhiig 6 honogt buteesen geed bataltsiin blgui dee
4 | 2 Хариулах
Зочин [202.131.7.98] 2018/11/13
Хаха
4 | 0 Хариулах
Зочин [160.16.123.98] 2018/11/13
Одоо сэрээд юмыг бодитоор харах цаг болжээ. Цаг заваа гэр бүлдээ, эх орондоо зарцуул. Эх орныхоо төлөө ямар нэг юм хий. Ирээдүйд Монгол улс л үр хүүхдэд чинь үлдэнэ. Эх орныхоо төлөө христийн шашныг дэлгэрүүлнэ гэвэл харин ч эсрэгээрээ болж байгаа юм.
4 | 2 Хариулах
Zochin [220.248.62.201] 2018/11/13
хаха монгол чинь удахгүй сөнөх болно
1 | 5 Хариулах
Зочин [103.206.195.210] 2018/11/13
Сонирхолтой. Танай христ итгэлийн номлолын дагуу тэгэж үздэг байх нь. Гэхдээ дэлхийн аль албан ёсны судалгаанд христ итгэлт биш христийн шашин л гэж бичнэ. Яахав манай улсад шашны сектүүдийг ангилж авч үздэггүй тал бий. Буддын шашныг улаан шар гэж хоёр ялгардаг гэж мэддэг юм шиг байгаа юм. Уг нь бол тэдэн хувь католик, тэдэн хувь нь протестант байна гэх мэтчилэн илүү нарийвчилж гаргавал...
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.134] 2019/12/17
уг нь тийм нарийн задаргаа бий л дээ Ойлгож авах сэтгэлгээ байхгүй
0 | 0 Хариулах
lolormaa [120.17.232.107] 2018/11/13
muu golog mine tsovdluulav
0 | 0 Хариулах
Зочин [103.29.144.2] 2018/11/13
Манай шашин судлаач нар өрөвдөлтэй мэдлэг сул. Гадны шашин өөрийн шашин гэж ярина. Тэгвэл ЧЯингэс хаан хэзээ байхад лам залаад ном уншуулж байсан юм бэ? Хэзээ байхад мэргэлүүлж байсан юм. Харин тэрээр Мөнх тэнгэрт хандан залбирдаг байсан. Тэнгэр гэдэг гэдэг нь бүх бурхдаас дээгүүр залардаг бүтээгч түүхийг удирдагч Бурханыг хэлж байгаа юм. Чингэсийн бүх бэрүүд Христ итгэлтэй байсан. Тэр дундаас алдарт Сорхагтани хатан.
7 | 6 Хариулах
zochin [202.131.229.94] 2018/11/13
buu murgul ni uuruu shashin gej todorhoilohod tuvugtei l duu. Haanaas garal uuseltei, yag yu surgaj, nomlodog, hun turulhtuntei yaaj holbogddog ene ter geed tailbarlahad tuvugtei, Itgel bishrel gej uzehees, shahin gej uzeh ni tuvugtei
4 | 2 Хариулах
Zochin [220.248.62.201] 2018/11/13
Хубилайн ээж нь Христийн шашны Несторын урсгалыг дагадаг хүн байсан гэдэг үнэхээр үнэн, батлагдсан зүйл. Христийн шашин бол дэлхийн хүн амын дийлэнхийн шүтдэг, Америк хэмээх хүчирхэг улсыг бүтээсэн зүйл юм шүү. Монголчууд минь Библи ч уншаагүй байж олон юм ярих хэрэггүй.
2 | 6 Хариулах
Зочин [202.9.43.174] 2018/11/13
Busdiig dawj garah setgetsiin owchtei hun bna.
3 | 1 Хариулах
Зочин [150.129.140.134] 2019/12/17
зайлуул, одоо арга нь мухардаад түүх рүү оруулдаг болсын, энэ христүүд. үнэндээ монголчууд христүүдийг үл тоомсорлодог байсан тухай тэр үеийн христийн хоёр жуулчин бичиж үлдээснийг монгол хэлээр уншиж болно.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.177] 2018/11/13
Mash sain bna, heden zuun jil muihar ulsuudiig shashin gdg zuil ulam teneg bolgoj hugjliin hurdiig barag zogsoodog butehgui zuil. Tuuhee harval ueiin ued ymr 1 shashin mongoliig dandaa butelgui buruu zuil ruu uruu tataj changaaj bsn.
2 | 0 Хариулах
Зочин [203.169.49.96] 2018/11/13
өнөөдөр муу өдөр ч гэх шиг ажлаа эхлэхгүй бол энэ улс яаж хөгжих юм бэ?
9 | 0 Хариулах
zochin [66.181.161.65] 2018/11/13
tegeed sain udruu ehleed ywj bna shdee
0 | 1 Хариулах
ard [43.228.130.236] 2018/11/13
shashind het tuilshirch bolohguil dee ter tusmaa zaluuchuud tednii shuteen bol eej aav baih yostoi
7 | 0 Хариулах
Зочин [192.82.64.154] 2018/11/13
Neg talaaraa het tuilshirch bolohgu harin nuguu talaaraa sohoroor, muiharaar shashing uguisgej bas bolohgu
2 | 1 Хариулах
Зочин [103.57.95.177] 2018/11/13
Zsss tanih tanihgui huneer etseg ehee hundleh hundlehguiee heluuleh dutaj gene dee. Chi bituuhendee hundlehgui tgd trnde sanaa zovj medremtgii bdgimu haisheen
0 | 2 Хариулах
Зочин [103.206.195.210] 2018/11/13
Аав ээжийгээ шүтнэ гэдэг ч өөрөө асуудалтай шүү дээ. Шүтэх гэдэг үг ямар утга санааг илэрхийлж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Цэвэлийн толинд "гүнээ итгэх, бишрэх; шүтэх бишрэх, шүтэх итгэх" гэж тайлбарласан байна.Таны аав ээж сайн аав ээж байсан байж болно, цаана чинь хүүхдээ балладаг, хүүхдийнхээ амьдралыг шууд болон шууд бус утгаараа алдаг эцэг эхчүүд зөндөө л байна. Хүүхдээ хайрладаг ч, тэр хайр нь тус биш хор болдог тохиолдол бий. Эцэг эх хүүхэддээ муу зүйл хэзээ ч хүсэхгүй гэдэг үг байна, сайн санасан ч эцэг эх гэдэг бол хүн алдана, буруу дутуу бодож хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргах, хүүхдийнхээ шийдвэр гаргалтанд нөлөөлдөг жишээ олон. Эцэг эхээ хайрлах хэрэгтэй, гэхдээ шүтнэ гэдэг?
2 | 2 Хариулах
Зочин [203.91.115.52] 2018/11/13
30aad nasnihan buyu yag hiij buteeh nasni garuud yamar ih shashind itgedeg yumbe. niit ard tumnii 15% baina shude. bolioch suguda.
16 | 2 Хариулах
zochin [66.181.161.65] 2018/11/13
hutsaa ochij ochij chamaar zaalgahuu.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.187.226] 2021/2/27
Тэдний шашин шүтэх шүтэхгүй нь тэдний дур шдээ. Өөрийнхөөрөө шийдэж болохгүй зүйл энэ чинь
0 | 0 Хариулах