Индэр    
2018 оны 10 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол хосуудын гэрлэлтийн чанарын 12 үзүүлэлтийн аль нь ч 50%-д хүрсэнгүй

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг байна. Сүүлийн 5 жилийн тоон мэдээллээр гэр бүл цуцлуулсан хосын тоо жил тутам өсжээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2013 онд 3,522 хос гэрлэлтээ цуцлуулж байсан бол, 2017 оны байдлаар энэ тоо нь 3,945 болж нэмэгджээ.

Тиймээс хосуудын гэрлэлт хэр чанартай байгаа талаар судалгааг “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаа хийжээ. Ингээд түүнтэй уулзаж, хосуудын гэрлэлтийн чанарын талаар ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд гэрлэлтийн чанарын талаар хийсэн судалгааныхаа талаар танилцуулахгүй юу? Хэдэн хүн хамрагдсан бэ?

-Гэрлэлтийн чанарын судалгааг гэр бүл судлаач, сэтгэл зүйч Давид Олсон олон жилийн ажлын туршлага дээрээ үндэслэн сорил зохиосон. Судалгаа хийхдээ гэрлэлтийн амьдралд байдаг 12 түвшинг судалж, үр дүнг нь гаргадаг. Миний хувьд, яг энэ аргаар Монголын 21-56 насны 48 гэрлэсэн хосын дунд судалгаагаа хийсэн. Ингэснээр хосуудын гэрлэлт хэр чанартай байна, хэрэв асуудал байгаа бол яг юунаас болж байгаа талаар олох боломжтой юм.

-Яг ямар 12 хүчин зүйлийг нь судалсан гэсэн үг вэ? Судалгааны үр дүнгээс сонирхуулаач.

-Гэрлэлтийн чанарын 12 хүчин зүйлд төсөөлөл, сэтгэл ханамж, зан төлөвийн нийцтэй байдал, эхнэр нөхрийн харилцаа, асуудлыг шийдвэрлэх байдал, санхүүгийн зохицуулалт, чөлөөт цаг, сексийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, найз нөхдийн харилцаа, жендерийн үүрэг, шашин шүтлэг орно. 

Эдгээр 12 шалгуурыг сэтгэл зүйн, сэтгэл зүйн бус шалтгаантай асуудлууд гэж хоёр ангилсан. Ингээд судалгаа хийхэд гэрлэлтийн чанарын үзүүлэлтэнд  сэтгэл зүйн хүчин зүйл нь бусад хүчин зүйлээсээ илүү хамаарч байсан. 

ГРАФИК /гэрлэлтийн чанарыг тодорхойлох 12 хүчин зүйлийн ерөнхий үзүүлэлт/

График дээрх үзүүлэлтүүдийн оноо өндөр байх тусам гэрлэлтийн чанарын тухайн үзүүлэлт хосуудын хувьд сайн байна. Харин бага байх тусам тухайн үзүүлэлт дээр анхаарах хэрэгтэйг харж болох юм. Жишээлбэл, графикаас харвал гэрлэлтийн талаарх төсөөлөл өндөр гарсан нь ихэвчлэн дөнгөж гэрлэсэн залуу хосуудын хувьд гэрлэлтээс хүлээх хүлээлт өндөр байж, эхнэр нөхрийн харилцаа болон гэр бүлийн талаарх төсөөлөл их байдаг. Харин судалгаанд оролцсон хосуудын хувьд гэрлэсэн жилээс үл хамааран гэрлэлтийн талаарх төсөөлөл өндөр гарсан. 

Мөн гэр бүлүүдийн жендерийн эрх тэгш байдал их ялгаатай байдаг нь ажиглагдсан. Жишээ нь, Европт эхнэр нөхөр яг л адил ижил тэгш үүрэгтэй байдаг бол, Монгол гэр бүлийн хувьд нөхөр нь ажил хийж, эхнэр нь хүүхдээ харж, гэртээ байдаг гэсэн тогтсон ойлголт үргэлжилсээр байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Мөн өрхийн тэргүүн эр нөхрөө хүндлэх уламжлалт ёс заншил маань судалгааны үр дүнд нөлөөлсөн байх магадлалтай. 

Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл, гэр бүлд хүүхдийн тоо ихсэх тусам эхнэр нөхөр нэгнээ илүү ойлгож, зан төлөвийн хувьд нийцтэй байдаг байна. Чөлөөт цагийн хувьд хүүхэд нэмэгдэх тусам хосуудын өөртөө гаргах цаг багасдаг. Бэлгийн харилцаанд ч мөн хүүхдийн тоо нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдсан. Тэгэхээр гэр бүлийн харилцаа, гэрлэлтийн чанарт хүүхэд маш чухал үүрэгтэй гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. 

Боловсролын түвшинтэй хамааралтай эсэхийг мөн судалсан. Ингэхэд хосуудын боловсролын түвшин өндөр байх тусам бие биенээ хүлээн зөвшөөрч, эерэг харилцаатай, үл ойлголцол багатай байдаг нь харагдаж байсан.

-Олон улсын жишигт гэрлэлтийн чанар ямар үзүүлэлттэй байдаг вэ? Таны хийсэн судалгаагаар Монголын гэрлэлтийн чанар ямар түвшинд байна вэ? Дэлхийн жишигтэй харьцуулбал?

-Яг энэхүү судалгааг Хятадын сэтгэл судлаач Вандэмин 109 хосоос авсан байдаг. Ингэхдээ  харилцааны арга барил болон гэрлэлтийн чанар хоорондын хамаарлыг судласан. Энэ мэтчилэн өөр улс орны судлаачид сонирхож буй зүйлтэйгээ холбож гэрлэлтийн чанарыг судласан байдаг. Тиймээс дэлхийн хэмжээнд одоогоор монголын гэрлэлтийн чанар сайн эсвэл муу байна гэж ярих боломжгүй юм.

 

-Ер нь хосуудын гэрлэлтийн чанарт муугаар нөлөөлж буй хамгийн том асуудал нь юу байна вэ?

-Судалгаанаас харвал ихэнх залуу хосууд нэгнээ бүрэн таниагүй байхдаа хамтран амьдарч эхлэн, гэр бүл болдог. Ингээд хамт амьдарч байх хугацаанд тухайн хүмүүсийн хоорондын ялгаатай байдал илэрч, зөрчилдөж эхэлдэг. Энэ нь хосуудыг амархан муудалцаж, бие биеийгээ ойлгохгүй, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хурдан салахад нөлөөлдөг. 

Мөн сүүлийн үед залуу хосууд гэрлэхээсээ өмнө, нэгнээ сайн таньж мэдээгүй байхдаа дотно харилцаанд орж хүүхэдтэй болчихдог, тэгээд хүүхэдтэй болчихсон юм чинь одоо суухаас өөр арга байхгүй гэсэн хандлагатай болсон. Тиймээс гэрлэхээсээ өмнө нэгнээ сайн таньж, мэдэх нь маш чухал. Мөн гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцааг тэвчих хэрэгтэй.

Өдөр бүр бие биеэ гэх сэтгэл, хайр л жинхэнэ гэрлэлтийг хүчтэй, аз жаргалтай болгодог аминдэм юм.

-Гэр бүлийн сэтгэл зүйчийн хувьд тан дээр олон төрлийн асуудалтай хосууд ирдэг байх. Яг ямар асуудалтай хүмүүс голлон хандаж байна вэ?

-Гэр бүлийн зөвлөгөөнд хамрагдах гэж ирж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд гэр бүлийн харилцаагаа яаж цааш нь үргэлжлүүлэх үү, хэрхэн гэрлэлтээ хадгалж үлдэх үү, ханиа хэрхэн уучлах вэ гэх зэрэг асуудлаар хандаж ирдэг. Ихэвчлэн 30-40 насны эмэгтэйчүүд байдаг.  Эрчүүдийн хувьд бол “олгой хагарсан ч тогоон дотроо” гэдэгчлэн асуудлаа цааш өөр хүнд сөхөхгүй, дотроо шийдэхийг илүүд үздэг нь ажиглагдсан.

-Гэрлэлтийн чанарыг сайжруулахын тулд хосууд юун дээр анхаарах ёстой байдаг юм бэ?

-Хамгийн чухал нь, эхнэр нөхөр хоёулаа хичээх хэрэгтэй. Нэг нь ганцаараа яаж ч хичээгээд гэрлэлтийн чанар сайжрахгүй. 

Гэрлээд олон жил болсон байсан ч үргэлж бие биеэ гэж, халамжилж, цаг гаргаж,  болзож, уулзаж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хосууд хүүхэдтэй болохоороо нэгэндээ тавьж байсан анхаарлаа хүүхэд рүүгээ чиглүүлчихдэг. Хүүхэд чухал ч гэсэн, насан туршийн ханиа орхигдуулж болохгүй. Үргэлж нэгнээ халамжилж, хайрлаж байх хэрэгтэй, тэгвэл хүүхэд ч гэсэн хайр халамжийг ойлгож, аюулгүй өснө. 

Өдөр бүр бие биеэ гэх сэтгэл, хайр л жинхэнэ гэрлэлтийг хүчтэй, аз жаргалтай болгодог аминдэм юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хосоо [66.181.161.124] 2022/3/15
писда 48хн хос
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.181] 2020/4/10
Хувь хүний эрх чөлөө гэсэн амиа хувиа хичээдэг барууны үзэл санаа, үнэт зүйлс монголчуудын тархийг угааж байгаагийн үр дүн энэ харагдаж байна, монгол соёлд үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх гэсэн ойлголт, бие биенээ хүндлэх гэсэн ойлголт байдаг юм, энэ бүгд устан үгүй болж баына
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.44] 2018/10/17
hahaha hutsdag haltar ve uuruu ch standartin daguu sudalgaa avaagui bna shdee 48 hun naad sudlagaagiig chin ilerhiildegui yum shdee dor hayj 100- tuunees deesh baidag neg udur avjihaad tuuniigee sudalgaa geed bval bas l enduurel 1 saraas 1 jiliin huagsaand avdag ehleed tuvluldug sudalgaanii oboegtoo songogdog yamar humuusiig oruulah ve gedeg , argachlalaaa ehleed songodg geed olon asuudal ve , tuiver baih yumuu sansargui baih yumuu geed olon arga bii ene bol hudal too garch irsen bna shdee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.24] 2018/10/12
yerdoo 48 hosoos sudalgaa avchaad yu hutsna ve chi.
2 | 2 Хариулах
Зочин [216.162.47.71] 2018/10/12
Феминист коммунистууд монголын ирээдүйг сүйрүүлж байна. Эмэгтэй хүн гал тогооноос өөр газар байхад бусад бүх зүйл буруу болдог.
7 | 21 Хариулах
Эмэгтэй [64.119.26.197] 2018/10/12
Энэ хатуу ч гэсэн үнэн үг бичжээ. Гал тогоо гэдгийг шууд утгаар ойлгох хэрэггүй. Энэ нь эмэгтэй хүн гэр бүл зохиогоод үр хүүхэд төрүүлэх тэр замыг сонгосон л бол,үр хүүхэддээ цаг гаргаж, гэр бүлдээ анхаарлаа хандуулж байх нь зүйн хэрэг юм. Тэгэхгүй л бол бүх зүйлийн утга учир алдагдана. Тэр гэл бүлийн, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил бүх зүйл эзэгтэйн хүчин чармайлтаас шалтгаална.
4 | 7 Хариулах
Зочин [66.181.161.55] 2018/10/13
Dawartsan yum. Yahara zovhon emegtei hunes hamardin
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.181] 2020/4/10
Энд даварсан зүйл байхгүй, чи тэгш эрхтэй гээд хүүхэд төрүүлэх жамтай болоод төрчихсөн юм чинь яах гээд байгаан, байгаль эмэгтэй хүнийг хүүхэл төрүүлэхээр бүтээчихэж, ээж аав чинь эмэгтэйгээр чамайг төрүүлчихэж, энэ чиний хувь тавилан
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.13] 2022/6/18
Erchuud ni yadaad gadnahaa zohitsuulchihdag bol hamaa alga. Aliig ni ch chadahgui humuus olon bn.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.74] 2018/10/12
Хайр, үерхэл, гэр бүл зохиох гэдэг тодорхой хэмжээнд мөнгөтэй, чөлөөтэй хүмүүсийн хийдэг зүйл юм байна гэдгийг одоо л ойлгож байна. Ядуу айлд төрөөд байнга тарчиг амьдрал дунд амьдрахаар юун хайр нтр өдөр шөнөгүй хичээл, ажил гэдэг маршруттай. Их сургууль төгсөөд байрны түрээс амь зуулганы төлөө ажиллахаар үнэндээ хүн амьтантай уулзахаас ч төвөгшөөдөг ямар ч хүчгүй болдог юм байна. Үерхээд салж нийлээд гэрлээд салаад яваад байгаа хүмүүс азтай хүмүүс юм. Зарим нэг нь шоргоолж, зөгийний амьдралдаа түүртээд тэр сайн сайхныг чинь мэдрэх ч завгүй л энэ хорвоог туулж байна.
12 | 2 Хариулах
Зочин [182.160.1.186] 2018/10/12
good girl.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.169] 2018/10/12
мундаг байна улам хичээгээрэй хайр өөрөө л хүрээд ирнэ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.62] 2018/10/12
2laa soligdoyoo bi ch huuhed ert turuulj bas haniad buruu songoj gd odo gertee bdag awgai boloo 27toi tursun ch sn hani l bish bol butehgvi ni ee
1 | 0 Хариулах
Зочин [184.164.146.6] 2018/10/13
Сайн ханьтай таарна гэдэг азын сугалаа ч юм уу даа, хараад байхад
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/10/12
iim uchraas l bitgii ger bul boltsgoo geed baigaa yum shu de daraa n uilan duugarah hereg gardag uchraas zugeer muruuruu gants bie amidar l da hund bitgi gai boltsgoo oorsdiigoo ch zovoogood zugeer ajil olj hiigeed gants bie saihan amidraad durtai zuilee zuvhun oortoo l zoriul hen negnii umnu uureg huleegeed albatai yum shig zovlont amidraliig tuulj baihaar tsalingaa avaad l oortoo zartsuulaad saihan amraad yavah gazraa yavaad uzeh heregtei
15 | 4 Хариулах
Zochin [202.170.68.162] 2018/10/12
Borlogdohgui bgaagaa niigem ruugee chihtsen naajiina
7 | 9 Хариулах
Зочин [64.119.16.203] 2018/10/12
Ymar muuhai huvia hicheesen ochvvhen amitan be , Iim ochvvhen baihad yun eh oron ntr.. Bitgii buzar bodol sanaagaa zaluu ohiduudad tvgee.
3 | 9 Хариулах
Зочин [202.131.229.158] 2018/10/12
Sudlah gej oroldson n sain ch 48 ger bul mongol ulsiig tuluulj chadahgui. Neg horoog ch tuluulj chadshgui yuma. Asuulgiin sudlagaa hiisen bol dor hayj 4000 hunees tuuvriin argatsigaar avch bj arai unend oirhon ur dur garna. Yarij bga n ch niitlej bga n ch tsaashdaa anhaarna uu. Hen durtai n durtai yuma yarij sudlagaani arga zui medehguig n dalimduulj humuusiig tuurugduulj bolohgui
10 | 1 Хариулах
Зочин [66.181.161.55] 2018/10/13
Tiinshde!! Niitlej bga ni ch ichuhgui 48 hosos awsan sudalgag ikon dr tavij l baidag mal
0 | 0 Хариулах
Зочин [74.82.35.93] 2018/10/12
Монгол улс хүн ам багатай улсдаа ордог байлаа гэхэд нийт гэр бүлтэй хосуудын харилцааг 48хан гэр бүл дээр судлаал ийм тийм гэсэн дүгнэлт гаргах чин учир дутагдалтай байна.
10 | 2 Хариулах
Зочин [212.174.190.24] 2018/10/12
Судалгааны ийм арга байдаг.
2 | 3 Хариулах
Зочин [184.164.146.14] 2018/10/12
Хүнээс ямар харилцаа хүсч байна, түүнийгээ эхлээд өгөх хэрэгтэй. Хайр хүсч байвал хайрла, уучилмаар байвал эхлээд өөрөө уучил. Баян тарган амьдралаас илүү аз жаргалтай, эрүүл саруул, зөв харилцаатай амьдрал сайхан юм байна
3 | 1 Хариулах
Зочин [133.95.117.104] 2018/10/12
Өөрийнхөө туршлагаас хэлэхэд залхуурахгүй байвал ямар ч харилцаа сайхан болно гэж боддог. Жишээ нь гэхэд, миний эхнэр ажил хийж карээраа ахиулах хүсэлтэй байгаа. Эхнэр ажил хийнэ гэхээр би хүүхдээ 7 хоногт 2 удаа хараад, хоол хийж өгөөд, цэцэрлэгт нь бэлдээд, унтуулах ёстой гэж болно гэсэн үг. Миний хувийн буюу тоглох, хүмүүстэй уулзах цагаас хорогдоно. Гэсэн ч энэ үед нь л туслахгүй бол эхнэр тань дараа нь ажил хийх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлгүй болох тул надтай сууснаараа насаараа гэртээ байх юм уу гэсэн бодолд хүргэдэг. Эхнэрийнхээ төлөө зав гаргацгаая.
21 | 2 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/10/12
Сэээээгс дээр ч гэсэн залхуурахгүй л байх ёстой хахаха шал тэнэг үгүй л дээ бас
2 | 1 Хариулах
Zochin [202.170.68.162] 2018/10/12
Ehner n arai undur tsalintai, sanhuugiin huvid gol hun n boltson l zaluu yum bish uu? Naizuud dotor twice a week bitgii hel huuhdee haraad, geree avaad yvdag zaluus bdiin.
1 | 5 Хариулах
Зочин [64.119.16.203] 2018/10/12
Hen hediig oloh ni tiim ih hamaatai yumaa chamd, bi ehnereesee hed dahin iluu oldog tgsen ch gsn ger ornoo bainga tseverlej tusaldag, hvvhdee ch harj bn, Ygaad iim ochvvhen boltsiim be ta nar bvgdeeree. Haraad ideg [хориотой үг] gej... Burhan orshoog bvgdiig chin
7 | 1 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/10/12
48хан хос дээр хийсэн судалгаанд суурилж шууд дүгнэлт хийж болох уу?
8 | 1 Хариулах
Зочин [182.160.38.90] 2018/10/12
хятад улсыг Вандэмин гээд хүн 109 хосоос судалгаа аваад болгосон л юм гэнэ
3 | 1 Хариулах
Зочин [184.164.146.6] 2018/10/13
1 тэрбум гаруй хүнээс 109 гэвэл манайхаас 1-2 хосоос авчихад гарчих юм биш үү?
2 | 0 Хариулах
Зочин [209.89.142.82] 2018/10/12
Сайхан гэр бүлүүд Монголд зөндөө бий. Гэр бүлийнхээ харилцааг тогтвортой байлгахын тулд хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Ярилцах гэдэг нь шаардлага тавих гэсэн үг биш. Миний эрх ашиг түүний эрх ашигтай хэр зөрчилдөж байна, аль үедээ хэн нь буулт хийх вэ? гэдгээ ойлгон, бие биенээ хүндэтгэхийг хэлж байгаа юм. Би мэргэжлийн сэтгэл зүйч биш, гэхдээ л эр хүн бүсгүйнхээ тэвчих тэвчихгүй үйлдлүүдийг тодорхойлоод, тэвчихгүй зүйлсийг нь хийхгүй өөртөө хориг тавьдаг болчих хэрэгтэй. Мөн үүнийгээ ойлгуулан тайлбарлана: Чи дургүй учраас, би чамайг хүндэтгэдэг тул уг үйлдлүүдийг хийхгүй байгаа юм. Мөн өөрийн дургүй зүйлсээ ч илэн далангүй хэлчихэд болно, эмэгтэйчүүд маань ухаантай, тэр бүр эрчүүдийн дургүй зүйлсийг хийгээд байдаггүй. Тэгээд л тэвчих биш, бие биенийхээ эрх ашигт халдахгүй, тодорхой зүйл дээр биеэ бариад аз жаргалтай амьдрахад ямар ч хосууд мөнгө, нийгмийн байр суурь, шашин шүтлэг, бие болон сэтгэлийн хязгаарлалтаас үл хамааран сайхан амьдарч болно. Аз жаргал бол чухал.
12 | 1 Хариулах
Зочин [202.179.31.89] 2018/10/12
Шашин шүтлэгээс хамаарна.
1 | 0 Хариулах