Индэр    
2018 оны 3 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Газар өмчлөл Улаанбаатарыг хэрхэн тэлсэн бэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад 2002 оныг хүртэл газар зөвхөн төрийн өмч байж иргэд эзэмшигчийн гэрчилгээгээр газрыг түрээслэн ашигладаг байв. Тус онд буюу 2002 оны зургаадугаар сард Газрын тухай хууль батлагдаж 2003 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. 

Хууль иргэдэд газраа өөрийн нэр дээр өмчилж, үл хөдлөх хөрөнгө болгон ашиглах боломж олгосон хэдий ч орон нутгаас нийслэл хот руу тасралтгүй хөвөрч байсан нүүдлийг эрчимжүүлснийг статистик мэдээллээс харж болохоор байна.

Хууль батлагдахаас өмнөх болон дараах 10 жилийн хугацаан дахь иргэдийн шилжих хөдөлгөөнийг харвал:

График 1, Улаанбаатар хотод шилжин ирэгсэд ба явагсад, 

1992-2001 онд жилд 136 мянган иргэн орон нутгаас нийслэлд шилжин ирж, эсэргээрээ 36 мянган иргэн орон нутаг руу шилжсэн байна. Харин газрын хууль батлагдсанаас хойших 10 жилд 326 мянган иргэн нийслэлд шилжин ирж, 65 мянган орчим иргэн орон нутаг руу шилжжээ. 2003, 2004 онд Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн хамгийн их байж 80 гаруй мянган хүн шилжин ирсэн ч тухайн хоёр жилд ердөө 2,000 иргэн орон нутаг руу шилжжээ. 

Орон нутгаас шилжин ирэгсдийн дийлэнх нь гэр хороололд суурьшиж, ямар ч зөвшөөрөл төлөвлөгөөгүй дуртай газраа хашаа барьж гэр хороолол тэлсээр байв. Оршуулгын газартай хаяа нийлж, уулын орой, үерийн ам, өндөр хүчдэл доор гээд хаа хамаагүй буусан нь Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг туйлд нь хүргээд байна. 

Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас шалтгаалан Нийслэлийн Засаг дарга С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл сунгах санал гаргасан. Уг саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг зарчмын хувьд дэмжсэн юм.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар 9,567 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,552-оор цөөн байна. Дээрх хугацаанд нийслэлээс 10,161 хүн орон нутагт шилжиж, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарчээ.

Нэг хүнд ногдох газрын хэмжээгээр манай улс дэлхийд тэргүүлдэг /1 км квадрат талбайд 2 хүн ногддог/ хэдий ч нийслэл хотын 1 км квадрат талбайд 306.5 хүн ногдож байна. 

"Улаанбаатарт дахин шинээр газар ологох ямар ч боломж байхгүй, газар дууссан" гэдгийг Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн гэж байв. Харин газар дээрээ олон жил амьдарсан хэдий ч бичиг баримтгүй болон эзэмшигчийн гэрчилгээтэй иргэдэд газраа өмчилж авах уриалгыг Нийслэлийн газрын албанаас гаргаад буй.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 15 жилийн хугацаанд Нийслэлийн газрын албанаас 191,000 иргэнд газар өмчлүүлсэн байна.

Эзэмших гэрчилгээтэй газар бол төрийн өмч. Төрийн өмчийг түрээсээр ашиглахыг эзэмших гэх бөгөөд газраа өмчилж авч байж, таны нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болно.

Нийслэлийн хэмжээнд иргэдэд газар өмчилсөн байдлыг хэлбэрээр нь ангилбал:

2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191,372 иргэнд 10,145 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байна. Үүнээс:

  1. Гэр хорооллын суурьшлын бүсэд 120,675 иргэнд 6,591.3 га газрыг буюу эзэмшиж буй газрыг нь өмчлүүлсэн. 
  2. Цахим хэлбэрээр 69,836 иргэнд 3,501.28 га газрыг буюу шинээр суурьшлын бүс үүсгэж газар өмчлүүлсэн.
  3. Нийслэлийн ногоон бүсэд 861 иргэнд  52.4 га газрыг буюу зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлсэн байна.

Өдгөө 1.4 сая хүн амтай болоод буй Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөж байв?

 
Гэрэл зургийг mpa.mn

1921 онд Ардын хувьсгал ялахад Их хүрээ 80 мянга орчим хүн амтай байжээ. 1924 онд Улаанбаатар нэртэй болсон нийслэл хотын анхны төлөвлөгөөг Монгол Улсын анхны архитектор Б.Чимэд гуай 1948 онд ЗХУ-д сургууль төгсөж ирээд хийжээ. Тэрбээр ЗХУ-ын инженерүүдтэй хамтран анх удаа хотын шугам сүлжээг зурж, хот төлөвлөлтөд оруулсан бөгөөд цаашдаа 260 мянган хүн амтай болохоор төлөвлөсөн байна.

Нийслэл хотод 1 км квадрат талбайд 306.5 хүн ногдож байна.  

Хамгийн ихдээ 500 мянган хүн оршин суух боломжтой гэж үзэж байсан Улаанбаатар хотын хүн ам өнгөрсөн 80 гаруй жилийн хугацаанд тасралтгүй нэмэгдсээр

  • 1979 онд 400 мянга, 
  • 1990 онд 580 мянга,
  • 2001 онд 820 мянган болсон байв. 

Ингээд Газрын хууль батлагдсанаар орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн огцом нэмэгдэж 2002-2011 онд 320 мянга гаруй иргэн нийслэлд шилжин иржээ. 2016 оны сүүлийн статистик мэдээллээр нийслэл хот 1.4 сая хүн амтай.

Дахин сануулахад нийслэлд шинээр олгох газар байхгүй. Харин нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм.

Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу

  • Нийслэлд 0.07 га буюу 700 м2,
  • Аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3,500 м2,
  • Сумын төв, тосгонд 0.5 га буюу 5,000 м2,
  • Нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчлөх боломжтой. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хумуус [103.57.93.18] 2018/4/23
Газар омчилсноос болж монгол дампуураад байгааг ойлгоцгоо
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.126] 2018/3/21
Өөрсдөө дэд бүтцээ тавьяа гэхээр газрын төлбөр гээд асар их төлбөр нэхэхиймаа
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.101] 2018/3/21
Монгол улсын нийслэлээр Зуунмод, Ховд, Хархорин эсвэл Дарханыг зарласан ч яахав дээ. УИХ, ЗГ, ЕТГ, яам, агентлагт үсрээд л 20,000 хүн ажиллаж байгаа. Тэдний гэр бүл, тэдэнд үйлчлэх сургууль, зоогийн газар, буудал, цэрэг цагдаа, гадны элчин гээд нийтдээ 100,000 хүн л энэ хотоос гарахад л улс орны хүндийн төвд эрс өөрчлалт гарч Шинэ нийслэлд ойрхон байх гэсэн улс төрийн намууд, лоббичид, компаниуд гээд бас дахиад 100,000 хүн явна. Үр дүнд нь УБ-т олон байр сав суларч гэр хорооллынхон нэг бол шинэ байранд орно, нөгөө хэсэг нь уёраа мэдэхгүй шинэ нийслэлийг дагаад хотоос зайлна. Дээр нь дарга нарын олон машин явж хот сэлүүхэн болно
0 | 1 Хариулах
M enkhbol [202.21.106.143] 2018/3/21
bi ub gazariig zarj bayajisan tegeed ta nar yahiiin odoo ch bi tom tushaal deer bna toriiin mongiig dahiaad idnee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.119] 2018/3/21
одоо хотыг тэлэх хэрэгтэй. Богд уулыг 4 газраар урагш нүхлээд нүхэн гарц хийгээд Богд уулын урд талын сайхан талыг ашиглаж дэд бүтцээ инженерийн системээ байгуулж хаус хороолол, оффис худалдааны төв, засаг захиргааг тийш шилжүүлэх хэрэгтэй. Төмөр зам энэ тэрийг ч урагш гаргаж энэ шавааралдсан УБ г задлах хэрэгтэй бна.
3 | 2 Хариулах
Зочин [202.55.183.108] 2018/3/21
Дархан цаазат уулыг тэгж дураараа нүхлэн гэсэн юм байхгүй л байх
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.61] 2018/3/21
Дураараа байшин бариад бааж шээгээд байвал болох уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.119] 2018/3/21
Дархан цаазат Богд хан уулын урд бэлээр нь баячууд хаусаа барьж хойд бэлээр нь бөөн орон сууц, зайсан энэ тэрээ хар л даа. Зайсан битүү баячууд Монголын Гангнам. Уул нь дархан цаазтай гээд амьдрах хууль дүрэмгүй юм шүү дээ. Хамгийн наад захын жишээ Хятад Хөх хотоо хар л даа. арын уулаа нүхлээд сайхан зам харгуй тавьчихсан битүү мод тариад л... хөгжил цэцэглэлт юун Улаанбаатар...
0 | 0 Хариулах
Зочин [112.72.15.218] 2018/3/21
Гэр хороололыг орон сууцжуулбал ч талбай их гарна даа. 4 айлын хашааны талбайд 9 давхар 36 айлын сууц элбэг барина
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.18] 2018/3/22
Жорлонгийн нүхээ олигтойхон ухчихаж чадахгүй байж юун нүх гаргах. УБ т газар хангалттай байгаа. зөв л зохион байгуулахад болно
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.61] 2018/3/21
Гол нь энэ бүх статистик мэдээлэлийг авилгын загалмайлсан эцэг энхбаяр, үхэр миеэ, алиман хацарт нар мэдэж байсан ч үүсэх хүндрэлээс сэргийлэх ямар ч алхам хийгээгүй. Хамгийн энгийн хөрөнгө мөнгө зарахгүй алхам бол зам, дэд бүтэц, сургууль цэцэрлэг, зогсоол талбай барихаар төлөвлөх тэндээ газрын зөвшөөрөл өгөхгүй байх боломжтой байсан. Ийм энгийн зүйл хийж чадаагүй хийхийг ч хүсээгүй хүмүүсээр яаж төрийн жолоо атгуулах вэ маанаг ардуудаа
1 | 0 Хариулах