ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалт эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү Нийслэлийн хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК  үзүүлж байна.

"Бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр хийхээр тохиролцоод байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь  гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил юм.

Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны үед баригдаж , хагас зуун жил ашиглагдсан  байгаа нь их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулдаг. Энэ  чухал бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр хийхээр тохиролцоод байна.

Уг  хөнгөлөлттэй зээлээр  Яармагийн  шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах ажил, Замын цагдаагийн газрын уулзварт  гүүрэн гарц барих бүтээн байгуулалт, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрүүд шинээр барих ажил, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх 4 том төслийн барилгын ажлыг тус тус эхлүүлнэ. 4 том төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 132.3 сая ам доллар болж байгаа юм” гэлээ.

Энэ онд нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр:

  • Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, 57 у/м гүүр,
  • Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам,
  • Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто зам,
  • Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.4 км,
  • Хан-Уул дүүргийн Аялал жуулчлалын 2,05 км,
  • Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2.4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх нийт 44.9 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээ авч хэрэгжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөж байгаа аж.

Фото:  “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шавыг тавилаа

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [112.72.11.121] 2017/4/4
ene neh tugjirel uusdeg gazar bishee
1 | 0 Хариулах
Guest [66.181.186.95] 2017/4/3
Ene mundag darga nar yu ch xiisen guilga guij tuuz haichlaxaas uur yu ch chadaxgui.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.86] 2017/4/3
хүнээсээ олон зураг авч иж тавьчиж
0 | 0 Хариулах
Зочин [202.179.29.37] 2017/4/3
-ЧИ НАДААС АВСАН МӨНГӨӨР ЮУ ХИЙХ ВЭ? -ГҮҮР БАРИНА. -МИНИЙ КОМПАНИ, МИНИЙ ХҮМҮҮСНЭР БАРИУЛВАЛ, ЯАХАВ МӨНГӨ ӨГЬЕ
0 | 0 Хариулах
Зочин [203.247.175.213] 2017/4/3
undesnii kompaniud ni guur barij suraagui umuu?
0 | 0 Хариулах
Уяач [66.181.184.177] 2017/4/3
морь уралдуулахгүй байсиймуу Батболдоо
2 | 0 Хариулах
htht [119.40.100.222] 2017/4/3
Яармагийн гүүр тийм чухал биш тэрний оронд хот дотроо гүүрэн зам тавиачээ МАНгаруудаа.....эсвэл сургууль, цэцэрлэг бариачээ МАЛнуудаа
3 | 1 Хариулах
Зочин [49.0.212.189] 2017/4/3
uursdud ni mungu unahgui ajil hiideg hun ene rurd bdag yum uu?
0 | 0 Хариулах
Зочин [195.81.235.66] 2017/4/3
Ene heden lamnuudgui yum hiij bolohoo bolitson yum uu. Hend ch hereggui nuhduud
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.182] 2017/4/3
Өөрөө хөрөнгө гаргаад, өөрсдийнхөө хүчээр ганц гүүр барьж чадахгүй арчаагүй монгол...гутармаар!!!
4 | 0 Хариулах
Зочин [122.201.21.50] 2017/4/3
МАН ын пиарчид даварлаа шүү Хүний хийсэн ажлыг өөрөө хийж байгаа юм шиг рекламдах юм
4 | 0 Хариулах
Зочин [182.160.37.160] 2017/4/3
Харин тийм бөөн өр болно биз юундаа баярлаад байгаа юм. Барьж ядсара байтал 4 жил дуусна
0 | 0 Хариулах
Зочин [182.160.37.160] 2017/4/3
Бөөн Дүүриймаачид!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.8] 2017/4/3
Налайхын замыг өргөтгөх биш, уул нь боломж нь байдаг бол 2 урсгал л болгох хэрэгтэй дээ. Тэгж байж бөглөрөө, түгжрээ, аваар осол нь буурна.
0 | 0 Хариулах
Namjildorj [122.201.23.75] 2017/4/3
Ичигсэд хөдөлж 2-р ээлж хоолондоо орж эхэллээ. Хүн шиг юм бариасай даа. Онц шаардлагагүй гүүр барьж байхаар Хан-Уулыг 10-р хороололтой холбосон гүүр бариачээ.
6 | 0 Хариулах
BOLILDOO [124.158.125.89] 2017/4/3
HYATADIIN HURUNGUUR MONGOL KOMPANI HIIJ BOLOHGUI YUM ?ZEEL CHINI BUTSAAD GARLAA SHU DE
0 | 0 Хариулах
Зочин [202.180.216.162] 2017/4/3
БНХАУ-ын зээлдээ тавьдаг ганц шаардлага. Хятадын компаниар хийлгүүлэх хэрэгтэй гэж...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.111.162] 2017/4/3
налайхын замыг өргөтгөж шинэчлэхээр болж байгаа бол баяр хүргэе. гүүрэн гарцууд, шинэ замууд гээд улаанбаатрын авто түгжрэлийг мэдэгдэхүйц бууруулж чадвал 20 онд нийслэлд ардын намыг сонгоноо.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.37.160] 2017/4/3
Ардчилсан нам санаачилсан шдээ дуракаа. Хятадын зээлээр гэж байна. Үхсэндээ баярлаад байгаа юм үхэрээ
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.65] 2017/4/3
Яагаад заавал ийм юм хийх хэрэгтэй байдаг юм болоо?
1 | 3 Хариулах
Зочин [66.181.184.202] 2017/4/3
y
0 | 0 Хариулах