“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг өнөөдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг байна.
2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дундажаар 44 удаа тохиолдож байна.
Газар хөдлөлтийн талаар ярихад барилга байгууламжуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар заавал яригдах учиртай.
Нийслэл хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилж үзвэл, хамгийн их нь тоосгон барилга буюу 62 хувийг эзэлж байна. Доорх тоон үзүүлэлтээс ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс судалгааг дэлгэрэнгүй харна уу.
Харин дэлхий дахинд технологи, инженерчлэлээрээ тэргүүлэгч, газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй барилгын шийдлийг боловсруулагч бол Япон улс гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Энэхүү барилгын технологийг Монголд нутагшуулахыг зорин ажиллаж буй Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Суруга-Монгол ХХК-ийн технологитой танилцлаа.
Төслийн хүрээнд орон сууц, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цахилгааны дэд станц зэрэгийг барихаас гадна оршин суугчдынхаа тав тухтай орчныг бүрдүүлэх, хотхоны төлөвлөлтийг цогцоор нь шийдэхийг зорин Япон менеженттэй Эс Жи Ливинг ХХК-г байгуулан орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хэсэг бол барилгын арматурын хэсэг байдаг.
Тус хорооллын барилгын үндсэн дам нуруу болон гаднах хана, давхар хоорондын шалны арматурууд бүгд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 8 хүртэлх магнитудын чичиргээний туршилтад орсон байдаг бөгөөд давхар хамгаалалтын үетэйгээр угсрагддаг байна.
Мөн манай улсын өндөр зэрэглэлийн орон сууцнууд ихэнхдээ бүрэн цутгамал хэвээр хийгддэг бол сүүлийн үеийн барилга угсралтын технологид цутгамал угсармал технологи нэвтэрч байна.
"Өөрөөр хэлбэл, бүрэн цутгамал хийцтэй байшин нь газар хөдлөлтийн үед цууралт даамжирч, тархдаг бол угсармал хийцтэй байшинд цууралт үүсэхэд зөвхөн тухайн угсарсан хэсэг цуурч үлдэж, цааш тархах нөхцөлгүй гэсэн үг" хэмээн төслийн багийнхан тайлбарласан юм.
Туршилтыг дөрвөн давхар барилгад хийсэн бөгөөд энэ нь газар хөдлөлт судалгааны төвийн томоохон туршилтуудын нэг юм. 1995 онд Кобэ мужын өмнөд хэсэгт болсон 6-8 магнетийн хүчтэй газар хөдлөлттэй адилхан хүчээр туршилт хийхэд амжилттай болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!