Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тусгай хамгаалалттай газруудад гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон машин өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашиныг хүлээлгэн өглөө.

Ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын захиргаадад хүлээлгэн өглөө. 

Мөн энэ үеэр  Хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарт 400 өвөл зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны махйан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай техник багаж хэрэгсэл өгсөн.

Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа байгалийн эрс тэс уур амьмгалтай манай орны нөхцөлд, ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.

Энэхүү арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг