Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хангай хотхоны 223 айлын орон сууцанд түрээсээр оршин суух иргэд түлхүүрээ гардан авлаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

"Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй "ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ" хөтөлбөрийн хүрээнд Хангай хотхоны 223 айлын орон сууцанд түрээсэнд хамрагдсан иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авлаа. 

Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах “ХАНГАЙ” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлжээ. Улмаар дээрх журмын хүрээнд 2016 оны наймдугаар сард иргэдийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. 

 

Түрээслэгч Ц.Баттөмөр "Миний хувьд 41 метр квадрат байранд орохоор гэрээгээ наймдугаар сард хийсэн. Сард 230,000 төгрөгийн түрээс төлнө. Барьцаа мөнгө болон хоёр сарын тогны мөнгөө наймдугаар сард өгчихсөн. 2021 он хүртэл энэ орон сууцандаа байхаар төлөвлөж, гэрээгээ таван жилийн хугацаатай хийсэн. 

Гэрээн дээр хэзээ орон сууцандаа орохыг тусгаагүй, өвлийн хүйтэн болчихсон учраас бидний зүгээс шахалт үзүүлж байж байрандаа орж байна" хэмээн ярилаа.

Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Нэг метр квадратын түрээсийн үнэ орон нутагт 4,000 төгрөг, Улаанбаатар хотод 5,500 төгрөг аж. Хангай хотхоны түрээсийн байрнууд 21, 37.9, 39.9, 41.9 метр квадрат хэмжээтэй юм байна.

Түрээсийн орон сууцанд тав хүртэлх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой. Хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт дөрвөн мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана" хэмээн ТОСК-ийн Гэрээ хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Батбаатар хэлэв.

“ХАНГАЙ” хотхон нь нийт 2,880 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд үүнээс 223 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн юм. Тус хотхон нь 130 хүүхдийн хоёр цэцэрлэг, 150 хүүхдийн хоёр сургуультай.
 

БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал "Монгол Улсын Засгийн газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь хэрэгжүүлэн ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн хүсэлтүүд ТОСК-д ирсэн байгаа. Үүн дээр он гараад шинээр иргэдийг бүртгэж, хуучин журмаараа түрээсийн оронсууцанд хамруулна" гэв.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг