Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид “Эрдмийн баяр”-аа хийлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

20 жилийн түүхтэй “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын “Эрдмийн баяр” боллоо. 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн дөрвөн бүлэгт элсэн орсон 100 гаруй сурагчид энэ өдөр эцэг эхдээ сурсан мэдсэнээ тайлагнаж, урлагийн тоглолт үзүүлсэн юм.

“Эрхлэн наадах тоглоомоо орхиод, эрдмийн оргилд тэмүүлсэн энхрий бяцхан шавь нартаа эрдмийн баярын мэнд хүргэе” гэснээр баярын үйл ажиллагаа эхэлж, дуу хууртай, инээд хөөртэй, хайр, бахархалаар дүүрэн боллоо.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, тэдэнд амжилт гаргах бололцоог бүрдүүлэхийн тулд хичээн ажилладаг гэдгийг “Сант” сургуулийн багш, удирдлагууд хэлдэг. Тэгвэл эрдмийн баярт оролцсон эцэг эхчүүдийн зүгээс ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

Ч.Амарсайхан: “Сант” сургуулийн сургалтад гурван чухал онцлог байна
 

“Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Энхтүвшиний аав Ч.Амарсайхан “Манай дөрөв дэх хүүхэд “Сант” сургуульд элсэн орж, үсэглэлийн баяраа хийлээ. Их сайхан байна. Хүү маань үсгээ үзээд, өгүүлбэртэй бодлогоо уншаад бодчихдог түвшинд хүрчээ.

“Сант” сургуулийн сургалтад гурван чухал онцлог байна гэж би хардаг. Нэгдүгээрт хүүхдүүд хичээлээ бие дааж хийгээд сурчихдаг. Хоёрдугаарт энэ сургууль чадварлаг багш боловсон хүчинтэй. Гуравдугаарт хүүхэд бусдаасаа түрүүлээд сурчихвал илүү гүнзгийрүүлж сурах ч боломжтой. Ийм л сайхан өгөөжтэй сургууль.

Хүний амьдралын хамгийн чухал зүйл үр хүүхэд байдаг. Монгол хүүхдүүд дэлхийн шилдэг их сургуулиуд рүү тэмүүлж, түүнд хүрэхийн төлөө явах ёстой” гэв.

Бид эрдмийн баярын үеэр “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагчидтай товч ярилцлаа.

Э.Анир “Би том болоод эмч болно”
 

Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Э.Анир том болоод эмч болох мөрөөдөлтэй. Тэрбээр урлагийн тоглолтоо дуусч, тайзнаас буусныхаа дараа бидэнд “Би нэгдүгээр ангид ороод олон үсэг сурсан. Өнөөдөр А үсэг боллоо. Эхэндээ би муухай бичдэг байсан чинь багш гоё бичихийг зааж өгсөн. Би математикийн хичээлдээ дуртай. Ирээдүйд онц сурч, эмч болъё гэж бодож байгаа. Яагаад гэвэл эмч хүний өвчнийг эмчилдэг” хэмээн хуваалцсан юм.

 

"Сант" сургуулийн нэгдүгээр ангийн сурагч И.Мөнгөн “Би өнөөдөр үсэглэлийн баяраа хийж байгаа. Манай багш нар олон хичээл заадаг. Би тоо бодож, бичиж сурсан. Мөн манай ангийнхан өнөөдөр эцэг эхчүүддээ дуу дуулж, шүлэг уншиж үзүүллээ. Гоё өдөр байна” гэв.

“Сант” сургууль нь 20 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа олон мундаг залуусыг төрүүлэн гаргасан бөгөөд дэлхийн шилдэг Массачусетсийн Технологийн Институтэд тав дахь төгсөгчөө үдээд буй. /“Сант” сургуулиас MIT-д элссэн тав дахь сурагч Х.Цэрэнчимэгийн талаар ЭНД дарж уншина уу/

Мөн тус сургуулийн ахлах ангийнхны хамрагддаг AP /Advanced Placement/ хөтөлбөр нь сурагчдад дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэх боломж олгохын зэрэгцээ их сургуулийн хичээлээ гүнзгийрүүлэн судлах нөхцлөөр хангадаг.

Хичээлээ гүнзгийрүүлэн судалж чадсан сурагчид дэлхийн шилдэг их сургуульд элсэхдээ судалсан хичээлийнхээ кредитийг тооцуулж болдог нь Монгол хүүхдүүд аль хэдийнэ дэлхийн хэмжээний боловсролыг эх орондоо эзэмших боломжтой болсныг харуулна.

Харин өнөөдөр тэдний үргэлжлэл болох 100 гаруй бяцхан дүү нар нь хичээлийн шинэ жилээс хойш сурсан мэдсэн бүхнээ ийнхүү тайлагналаа.

"эрдмийн баярын гэрэл зургууд"
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.