ФОТО: Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн хүрээнд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Юмжаагийн Цэдэнбал (1916.9.17-1991.4.20) нь 1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байсан юм. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв.
Түүнчлэн 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажилласан байна.
Цэцэг өргөх ёслолын фото
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
