Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ю.Цэдэнбал агсны эд өлгийн зүйлсийг АНХ УДАА олон нийтэд дэлгэлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл нэг сарын турш үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгээр Ю.Цэдэнбалд холбогдох 700 гаруй эд өлөг 1990 оны 9 дүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдснаас энэхүү үзэсгэлэнд 150 гаруйг нь түүвэрлэн хүргэж байна.

Мөн Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд түүний хүү Ц.Зориг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцлоо.


УИХ-аар “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын төслийг баталсан. Харин Ойг тэмдэглэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.

 “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг