Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд
Үзэсгэлэн есдүгээр сарын 12-н хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Уг
Үзэсгэлэнгийн ажиллах цагийн хуваарь: Пүрэв-Даваа 10.00-19.00.
Үзэсгэлэнг зохион байгуулж буй гол зорилго:
- Ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих Цэвэр үйлдвэрлэл, Цэвэр байгаль, Цэвэр хүнс
- Үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгч-хэрэглэгчдийн хооронд мэдээллийг газар дээр нь үнэн, бодитоор өгүүлэх
- Сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг олон нийтэд танилцуулах
- Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг нийтэд шууд танилцуулах
- Экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх
- Олон улсын стандарт бүхий дэвшилтэд импортыг нэвтрүүлэх
- Гадаад ба дотоодын байгууллагуудтай түншлэлийн харилцаа холбоо тогтоох
- Гадаад орнуудаас оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг нийтэд сурталчлах
- Шинжлэх ухаан, технологи, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүний дотор нано технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж ба ШУ-ны байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх.
- Үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилан зах зээлийг өргөжүүлж, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч өрсөлдөгчдийн шинэ санаа, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх аж.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!