Солонгосын сүлжэээ дэлгүүр Emart-ын Монгол дахь анхны салбарын нээлт өнөөдөр сүр дуулиантай болсон билээ. Шинэ дэлгүүрээс худалдан авалт хийх гэсэн хүмүүс дэлгүүрийг тойрон урт дараалал үүсгэсэн.
Гэтэл "Ачааллаас болж систем дээр доголдол үүссэн тул өнөөдөр дэлгүүр ажиллахгүй болсон тул та бүхнээс хүлцэл өчье" хэмээн зарлал хаалган дээрээ наагаад дэлгүүрээ хаажээ.
Тус сүлжээ дэлгүүрийн нээлтэд зориулсан хямдралтай худалдаа наймдугаар сарын 10-ны дуустал үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09:00-22:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Хэрвээ та Emart-ыг зорих гэж байгаа маргааш очоорой гэж зөвлөе.
Emart-н гаднаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
/Гэрэл зургийг MPA.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!