Долоодугаар сарын 23,24-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүд, өнөөдөр ч гэсэн Улсын нийслэл Улаанбаатар хот бүхэлдээ утаа, манантай байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр "ОХУ-ын Сибирь, Байгал нуур орчим гарсан их хэмжээний түймрийн улмаас Улаанбаатар, Сэлэнгэ, Булган Дархан аймгуудад утаатай байсан" гэв.
Агаарын чанарын мэдээллээс авч үзвэл одоогийн /2016.07.25, 17:00 цаг/ байдлаар Баянзүрх дүүргийн Бөхийн өргөө, Амгалан орчимд хамгийн их бохирдолтой байна.
Ингээд түймрийн утаанд сааралтсан Улаанбаатарын зургийг хүргэж байна. /Улаанбаатарыг бүрхсэн их утаа сансраас ч харагдаж байна/
Гэрэл зургийг Mpa.mn /2016.07.25. "Соёмбо"-той уулан дээрээс авав/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!