ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ: ОНЦЛОХ 10 ФОТО

Б.Ану
2016 оны 7 сарын 15
iKon.MN

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна.  Үүнд:

  • Болгар,
  • Кипр,
  • Латви,
  • Мьянмар,
  • Өмнөд Солонгос,
  • Хорват,
  • Чех,
  • Швейцар Улсын Төрийн тэргүүн,
  • Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна.

Мөн:

  • Герман,
  • Япон,
  • Хятад,
  • Финланд,
  • Бельги,
  • ОХУ,
  • Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна.

Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан олон улсын өндөр дээд хэмжээний зочид Монгол Улс дахь албан ёсны айлчлалаа ч мөн давхар хийж байгаа юм. 

Өчигдрөөс эхэлсэн энэхүү өндөр дээд хэмжээний айлчлал, АСЕМ-11 уулзалтын үеэрх онцлох 10 гэрэл зургийг тайлбарын хамт хүргэж байна. 

Гэрэл зургийг: Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо болон MPA.mn

Зураг
1
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улс дахь анхны албан ёсны айлчлал, Тэрбээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцож энэ сарын 17-18-ны хооронд Монгол Улс дахь албан ёсны айлчлалын уулзалт, хэлэлцээгээ хийх юм. 2016.07.14

Зураг
2
Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсад анх удаа айлчлал хийж буй Сингапурын ЕС Ли Хсиен Лүүн Монгол Улсын ЕС-тай хэлэлцээ хийж хоёр орны иргэд 30 хоног харилцан визгүй зорчих зарчмын тохиролцоонд хүрсэн юм, 2016.07.14

Зураг
3
2016.07.14. АСЕМ-ын 11 дэх дээд хэмжээний уулзалтанд ирэх эсэх нь тодорхойгүй байсан ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Улаанбаатарт газардах үеэр /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
4
Ерөнхий сайдын хувьд зургаан жил тасраад байсан айлчлал. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян анх удаа Монгол Улсад ирж олон чухал шийдвэрийг гаргалаа. Түүний нэг нь Хятадын талд төлөх Монгол Улсын хугацаа хэтэрсэн өрийг бүрэн чөлөөлсөн явдал байв. 2016.07.14

Зураг
5
Ерөнхий сайдаар томилогдоод найм хонож буй ч өндөр дээд хэмжээний уулзалтуудыг амжилттай хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, 2016.07.15

Зураг
6
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт эхлэхийн өмнө, 2016.07.15,

Зураг
7
Францын Ницца хотод террорист халдлага болж 80 гаруй хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болоод байгаа билээ. Нутагт нь онц байдал үүссэн учир Францын Гадаад хэргийн сайд Жaн-Марк Эйрогийн онгоц товлосон хугацаанаасаа хоцорч буув. Мөн тэрбээр төлөвлөсөн хугацаанаасаа өмнө нутаг буцав. 2016.07.15

Зураг
8
2016.07.14. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын ес дэх удаагийн уулзалт /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
9
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев бараалхав. Д.Медведев “Эгийн голын УЦС-ын асуудлыг орхихгүй. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сайтар сонсоно. Хэрэв Байгаль нуурт сөрөг биш гэвэл бас бодолцож үзнэ” гэв. 2016.07.14

Зураг
10
АСЕМ -11 уулзалтын групп фото авах бэлтгэл үе, Улаанбаатар хот 2016.07.15,