51 орны 5,000 орчим зочин төлөөлөгч оролцож буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр онцлох зүйлүүд олон байлаа.
Өчигдөр орой "Чингис хаан" олон улсын нисэх буудал түүхэндээ байгаагүй олон онгоцонд "дарагдав". АСЕМ-ын уулзалтад орох төлөөлөгчдийн онгоц ар араасаа цуван тус буудалд буулаа.
Түүнчлэн Улаанбаатарын төв гудамж нам гүм хөл хөдөлгөөн багатай байна. Хотын төв хэсгийг зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад авч, цагдаагийн 5,000 гаруй алба хаагч оролцож байна.
Зочид төлөөлөгчдийг байрлуулж буй 40 зочид буудал
АСЕМ Вилла хотхон, уулзалт болон урлаг соёлын арга хэмжээ болох Шангрила зочид буудал, Чингисийн хүрээ цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх буудлын хамгаалалт зохицуулалтыг Улаанбаатар цагдаагийн хүрээний болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн хүн хүчээр зохион байгуулж байна. Мөн нэмэгдлээр ХСИС-ийн сонсогч, олон нийтийн цагдаа, оюутан цагда, сайн дурын ажилтанууд ажиллаж байгаа аж.
АСЕМ-ын үеэрх фото сурвалжлагыг хүлээн авна уу.
Гэрэл зургийг АСЕМ-ын мэдээллийн төвөөс авав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!