Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ: Сонгуулийн мэдээллийг шуурхай, үнэн бодитой хүргэсэн хэвлэл мэдээллийнхэнд баярлалаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 1
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуулийн талаар /2016.07.01. 16:20 цаг / хэвлэлийн бага хурал хийлээ. 

Сонгуулийн Ерөнхий Хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Сонгууль амжилттай явагдсныг та бүхэнд хэлье. Сонгогчдын 73.5 хувь нь сонгуульдаа оролцсон. 1,998 сонгуулийн байранд 2,500 орчим санал авах техник ажилласан байгаа. 840 буюу 1,998 хэсгийн 42 хувьд нь хяналтын тооллого явууллаа. Энэ үеэр ямар нэгэн зөрчил дутагдал илэрсэнгүй, амжилттай болж өндөрлөлөө. Сонгуулийн нэгтгэсэн дүнгээ шууд дэлгэцээр харуулсан байгаа." гэв.

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар: Д.Оюунхорол гишүүн, Х.Болорчулуун гишүүнтэй холбоотой гомдлыг Сонгуулийн Ерөнхий Хороонд гаргасан. н.Ариунболд гэж хүн Х.Болорчуулуун гишүүний том зургийг ухуулах байрнаас өөр газар байрлуулсан нь хууль зөрчсөн байсан. Энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. 

Мөн Д.Оюунхорол гишүүний туслах н.Энхзаяа гэж хүн мөнгө тараасан гэсэн мэдээлэл ирсэн ба давж заалдах шүүхийн шатанд явагдаж байгаа учир албан ёсны тайлбар өгөх боломжгүй. Шууд гишүүнтэй холбогдсон шийдвэр гарах юм бол түр үнэмлэхийг хурааж авах хуулийн заалт байгаа. Одоо эцсийн шийдвэр бидний гар дээр ирээгүй байна.

МАН 65, АН 9, МАХН 1, Бие даагч 1 гээд 76 хүн сонгогдсон байгаа. Намын авсан санал гэж биш хамгийн олон санал авсан гишүүн сонгогдсон ийм системээр явсан байгаа юм. Сонгуулийн мэдээллийг шуурхай үнэн бодитой хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олондоо баярлалаа.
 

Мэдээллийг iKon.mn шууд дамжуулсныг хүлээн авна уу.