ФОТО: НИТХ-ын нэр дэвшигчид ҮНЭМЛЭХЭЭ авлаа
Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу өнөөдөр 09:00 цагаас нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх олголоо.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 237, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 272 нэр дэвшигч оролцох бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
272 нэр дэвшигч аль тойрогт нэр дэвшиж буй талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
Үүнд:
- Нийслэлийн Ардчилсан нам – 45
- Нийслэлийн Монгол ардын нам - 45
- Нийслэлийн Монгол ардын хувьсгалт нам – 45
- Монгол консерватив нам – 8
- Иргэний хөдөлгөөний нам - 41
- Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам - 3
- Нийслэлийн Бүгд найрамдах нам - 21
- Хөдөлмөрийн үндэсний нам - 24
- Хөгжлийн хөтөрбөр нам – 5
- Тусгаар тогтнол, эв нэгдлийн нэгдсэн эвсэл - 27
- Эх орончдын нэгдсэн эвсэл – 4
- Бие даагч – 4
Фото
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

