Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд түрээсийн байрны түлхүүр гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд төрөөс түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгож, 2013-2016 онд 1000 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шууд орон сууц худалдан авах боломжгүй, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, гэр хороололд аж төрж буй иргэдийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2015 оны 248 тоот тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015-2021 онд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд дөрвөн мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Энэ арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн захирал А.Гантулга нар оролцлоо.
Гэрэл зургийг mpa.mn