Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Номин ДЭЗЧ-нд улсаа төлөөлөх "Дэлхийн залуу манлайлагч"-аар сонгогджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Авьяаслаг Монголчууд" телевизийн шоугаараа 2015 онд Монгол түмнээ баясгасан Монгол ТВ-ийн захирал Ч.Номин Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд улсаа төлөөлөх "Дэлхийн залуу манлайлагч"-дын нэгээр сонгогджээ. 

Энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуус орсон байна.

Ч.Номин нь Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон шилдэг 15 залуугийн нэг болсон нь том амжилт билээ.  Чуулган зохион байгуулагчид түүнийг Монгол Улсын телевизийн салбарт өөрчлөлт авчирсан хэмээн тодорхойлсон байна. 

ДЭЗЧ-ны "Дэлхийн залуу манлайлагч"-дыг 40-өөс доош насны, шинэлэг санаачилга, нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг сонгож авдаг.  Мөн тэднээс дэлхий ертөнц, эргэн тойрондоо эерэг өөрчлөлт авчрах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллахыг хүсдэг билээ. 

Уншигч та бүхэн Ч.Номингийн "Өглөөний хүн" буланд өгсөн ярилцлагуудыг ЭНЭ ТУХАЙ хэсгээс унших боломжтой. 

 

 

 

Эх сурвалж: WEForum