Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр хөдөө, орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталжээ.
Энэ сарын 5-нд буюу даваа гарагт гаргасан тушаалаар хөдөө орон нутгийн сурагчид Цагаан сараар амрахгүй юм байна.
Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд,ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна.
Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа өөрчлөгдөөгүй. Хичээлийн жил зургаадугаар сарын эхний долоо хоног буюу зургадугаар сарын 05-ны өдөр дуусна.
Сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал шаардагдахгүй. Мөн анги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийн амралтын хугацаа гэх мэт сургууль, сургалтын аливаа үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл байхгүй болно.
Сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх цагийн боломжтой болно. Сурагчдын амралтын үеэр багш нарын нэгдсэн сургалтуудыг зохион байгуулна.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жилийн дуусах хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд хичээлийн жил зургадугаар сарын эхний долоо хоногт дуусах юм байна.