ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өвгөн зураачдын үзэсгэлэн өнгө хийгээд өгүүлэмж баялаг ажээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 26
iKon.MN

Монголын Урчуудын Эвлэлийн Хороо ахмадын баярыг тохиолдуулан 60-аас дээш настай ахмад зураачдаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн тэдний бүтээлээр “Ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн”-г Уран зургийн галерейд дэлгэж, 80 уран бүтээлчийн (уран зураг, уран хатгамал, сийлбэр) 120 орчим бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд ахмад үеийнхнийх болоод ч тэрүү өнгө хийгээд өгүүлэмжээр арвин баялаг. Хөдөө нутгийн үзэмж, атар газар, хүн зоны ахуй амьдрал, таван хошуу мал, жилийн дөрвөн улирал гээд зураачдын бүтээлийн агуулага нь ч баялаг аж.

Ахмад зураач П.Цогзол гуайн хувьд энэхүү үзэсгэлэнд 1993 онд зурсан байгалийн зургаараа оролцож байна. 1950 оноос бийр, бэх нийлүүлсэн энэхүү өвгөн зураачийг бид киноны зураач гэдгээр нь андахгүй юм.

Тэрбээр “Тунгалаг тамир”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг 60 гаруй киноны зураачаар ажиллаж, Монголын кино урлагийн алтан сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсан буурай.

“Зураач хүний мэргэжил тэтгэвэрт гардаггүй. Та одоо ч гэсэн зурж байна уу?” гэхэд, "-Өвгөн зураач нь насаараа шахам зурлаа. Одоо ч хадан гэртээ л очих үлдээд байна даа" хэмээн хошигноно.

“Ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн”  Урчуудын Эвлэлийн Уран зургийн галерейд ирэх сарын 6-н хүртэл нээлттэй тул уншигч та тухлан нэг саатаарай.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19