Эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яамнаас 19 ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ сарын 22-ны өдрийн байдлаар төлөвлөсөн ажлын биелэлт нь 65 хувьтай байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд 29 хуулийн төсөл боловсруулсан бөгөөд одоогийн байдлаар ес нь УИХ-аар хэлэлцэгдэн батлагджээ.
Цаашид хийгдэж буй ажлуудын явцыг эрчимжүүлэх, биелэлтийн хувь бага байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хяналтандаа авч ажиллах юм байна.