Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сур харваа Халх сурын харваагаар үргэлжилж байна.
Халх сурын харваанд эрэгтэй 280, эмэгтэй 80 харваач оролцож байгаа юм. Харваачид тэмцээний туршид 40 сум тавих бөгөөд өчигдөр хана харвааны 16 сумаа тавьсан байгаа. Иймд өнөөдөр үлдсэн дөрвөн сумаа тавьснаар хана харвааны адаг өрөг өндөрлөх учиртай.
Харин хасаа харвааны 20 сумыг өнөөдөр тавих нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь энэ өдрийн харваа цагаасаа нэлээд хожимдож эхэлсэн тул өнөөдөртөө амжихгүй байж мэднэ хэмээн сур харвааны зохион байгуулагчид мэдээллээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|