ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

14 заантай тэнцэх АВАРГА ҮЛЭГ ГҮРВЭЛ

Б.Ану
2014 оны 5 сарын 19
iKon.MN

Амралтын өдрүүдэд дэлхий дахиныг шуугиулсан нэгэн олдвор олдсон нь манай гаригийн хамгийн том байж магадгүй үлэг гүрвэлийн яс юм. 

Аргентинаас олдсон энэхүү үлэг гүрвэлийн чулуужсан яснуудаас үндэслэн эрдэмтэд тухайн үлэг гүрвэлийн жин, өндөр, уртыг тооцоолоод байна.  

Хамгийн томд тооцогдож буй энэхүү үлэг гүрвэлийн жин нь гэхэд 14 африкийн заантай тэнцэх хэмжээний буюу 77 тонн бол урт нь 40 метр, өндөр нь 20 метр байсан тооцоо гарчээ. 

Эрдэмтэд нийтдээ 150 ясыг олоод байгаа бөгөөд энэ нь долоон үлэг гүрвэлийн яс гэж үзээд байна. 

Титанозавр хэмээх өвсөн тэжээлт аварга биет үлэг гүрвэлийн энэхүү олдворыг Аргентины элсэн цөлд орон нутгийн нэгэн иргэн олж мэджээ. 

Мэргэжлийн малтлагын багийг Доктор Хосе Льюс Карбаллидо болон доктор Диего Пол нар удирдаж Эгидио Феруглио Палентлогийн музейн багийнхан хийж байна. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11
Энэхүү гүрвэлийн жин нь гэхэд 14 африк заантай тэнцэнэ гэсэн тооцоог хийжээ.

Зураг
12

Зураг
13
Шинээр олдсон үлэг гүрвэлийг Аргентинозавртай төстэй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг