• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Microsoft-ын шинэ CEO томилогдлоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Урьд нь таамаглаж байсны дагуу Сатя Наделлаг Microsoft-ын шинэ CEO-гоор томилсноо өчигдөр тус компани зарлалаа.

1992 оноос хойш Microsoft-д ажиллаж байгаа тэр Клоуд, Энтерпрайз бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж байв. Тус компанид удаан ажиллаж, итгэлтэй ажилтан гэдгээ баталсан хүнийг дотроосоо сонгосон нь Microsoft-ын хувьд хамгийн эрсдэлгүй сонголт байлаа.

Ингэснээр Наделла нь Microsoft-ын түүхэн дэх гурав дахь CEO болж байгаа ба өмнө нь үүсгэн байгуулагч Билл Гэйтс, Стив Балмер нар удирдаж байсан юм.

Тэр томилогдонгуутаа ажилтнууддаа бичсэн захидалдаа "анх 20 гаруй жилийн өмнө ажилд орж байсан үе шиг санагдаж" байгааг дурдаад "манай салбар бол түүх, уламжлалыг огт хүндэлдэггүй харин шинэ санааг (innovation) эрхэмлэдэг салбар билээ" гэсэн байна. Өөрөөр хэлбэл Microsoft-ын домог түүх болсон алдар нэр одоо чухал биш, харин урагшаа харж илүү бүтээлч байх хэрэгтэйг сануулжээ.

Энэ удаагийн өөрчлөлтөөр ТУЗ-ын дарга байсан Билл Гэйтсыг огцруулсан байна. Одоо тэр компанид зөвлөхийн үүрэгтэй ажиллах ба шинэ CEO-д дэмжлэг үзүүлэх ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг