Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Microsoft-ын шинэ CEO-ын сураг

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Одоогоос дөрвөн сарын өмнө Microsoft корпорацийн хувьцаа эзэмшигчид CEO Стив Балмерыг солих болсноо зарласан билээ. Харин дараачийн хүнийг зарлах цаг нь өнөө маргаашгүй болоод байгаа юм.

Энэ албан тушаал дээр тун олон хүний нэр (Nokia CEO, Skype CEO, Quallcomm CEO, Ford CEO нар) тааварлагдаж байсан бол тэдний аль нь ч биш харин 1992 оноос тус компанид ажиллаж байгаа Satya Nadella хэмээх эрхмийн нэр тодорч эхэллээ.

Наделла нь Microsoft-ын клоуд болон энтерпрайз бүтээгдэхүүний салбарыг тэргүүлж ажилдаг гэнэ. Албан ёсны шийдвэрийг дараагийн долоо хоногт зарлаж магадгүй байна.

Бас нэг сонирхолтой дуулиан нь ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Билл Гэйтсийг өөрчилж магадгүй тухай. Бүр ТУЗ-д үлдээхгүй ч байж болзошгүй байгаа гэнэ. Учир нь дараачийн удирдлагын шийдэмгий үйл ажиллагаанд Билл Гэйтс саад болохоос болгоомжилж байгаа хүмүүс хөрөнгө оруулагчдын дунд нэлээд байгаа ажээ.

Ингэхээс ч аргагүй юм. Учир нь нэг хэсэг PC-ын үйлдлийн системээр ноёрхож байсан Microsoft корпораци мобайл технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед төдийлөн амжилттай өрсөлдөж чадахгүй байгаа билээ.